Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2021/0018/З |
Дугаар | 109/ШШ2021/0010 |
Огноо | 2021-03-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 109/ШШ2021/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокурор: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М
Хариуцагч: Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Ж.Д-т шийтгэл оногдуулсан 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0134787 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М, хариуцагч Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, ахмад Ш.Э нь 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 0134787 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн холбогдогч Ж.Д-т Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн материалтай танилцахад холбогдогч Ж.Д нь 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Исузу” маркийн, **** улсын дугаартай автомашинаар Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд ачаа тээвэрлэхдээ эрх бүхий байгууллагаас тогтоосон хязгаарлалтын дэглэм зөрчиж гэрийн тусгаарлалтад ороогүй, оршин суух хаягаа буруу мэдүүлсэн үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Д-ын үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн” зөрчлийн шинж тогтоогдсон байна.
Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна”, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “ Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж тус тус тогтоосон харьяаллыг зөрчиж Аймгийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ш.Э нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн холбогдогч Ж.Д-т Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Архангай аймгийн онцгой байдлын газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, ахмад Ш.Эын зөрчлийн холбогдогч Ж.Д-т шийтгэл оногдуулсан 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 0134787 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэв.
Хариуцагч Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э би 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр аймгийн төвийн /Цагаан хаалганы/ байнгын хяналтын постоор “Исузу” маркийн **** улсын дугаартай автомашинаар иргэн Ж.Д нь Архангай аймгаас Улаанбаатар хотруу ачаа тээвэрлэхдээ эрх бүхий байгууллагаас тогтоосон хязгаарлалтын дэглэм зөрчсөн, гэрийн тусгаарлалтад ороогүй, оршин суух хаягаа буруу мэдүүлсэн гэх мэдээллийг хүлээн авч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн” үндэслэлээр холбогдогч Ж.Д-т хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/төгрөгөөр шийтгэл оногдуулсан. Дээрх зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна”, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж тус тус тогтоосны дагуу 0134787 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-с Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э-т холбогдуулан “Иргэн Ж.Д-т шийтгэл оногдуулсан 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0134787 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11.-д “гомдол” гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг;”
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйл. “Зөрчил хянан шийдвэрлэх шүүх” 2. “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.7 ... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гаргасан акттай холбоотой гомдол, прокурорын дүгнэлтийг хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан байх тул шүүх дээрх прокурорын дүгнэлтээр 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Холбогдогч тус аймгийн Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, эрүүгийн хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэр гаргасан нь хууль бус байх тул 0134787 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.
Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, холбогдогч Ж.Д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа: “ ... би Архангай аймгийн Батцэнгэл сумаас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн үед Улаанбаатар хотруу ISUZU маркийн **** улсын дугаартай автомашинаар 4тн мах ачиж явсан. Б сумын Засаг даргын Тамгын газраас тусгай зөвшөөрөл авч явсан. Улаанбаатар хотод 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 9 цагийн үед очиж Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгад махны ченжэд 05 цагийн орчимд буулгаж өгөөд, 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 3-ны өдрийн 13-14 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль дээр PCR шинжилгээ өгч, хариу нь 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн өглөө гарсан. Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан хаалганы постонд 14 цагийн орчимд ирээд саатуулагдсан ... 14 хоногийн гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн, гэрийн хаягаа буруу өгч, тагнуул, цагдаагийн болон онцгой байдлын албаны албан хаагчдыг төөрөгдүүлсэн зэрэг зөрчил гаргасан ...” гэж мэдүүлжээ.[1]
Улмаар Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э нь 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0134787 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Ж.Д-т Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.[2]
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-с “ ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна”, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “ Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж тус тус тогтоосон харьяаллыг зөрчиж Аймгийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ш.Э нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн холбогдогч Ж.Д-т Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон ...” гэж;
Хариуцагч Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э-с “ ... 0134787 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна ...” гэж тус тус тайлбар гаргаж байна.
Хуулийн зохицуулалтаас үзвэл, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2.-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж;
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7.-д “гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил”, 1.8 дугаар зүйлийн 7.-д “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл, 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үндэслэлээр зөрчилд шийтгэл оногдуулах эрх бүхий этгээд нь Эрүүгийн хэргийн шүүх байна. Өөрөөр хэлбэл дээрх зөрчилд Эрүүгийн хэргийн шүүх торгох, эсхүл баривчлах шийтгэл оногдуулж болохоор заажээ.
Гэтэл Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э нь зөрчилд шийтгэл оногдуулахаар хуулиар тогтоосон харьяаллыг зөрчиж иргэн Ж.Д-т Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж, 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0134766 дугаар шийтгэлийн хуудас бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Өөөрөөр хэлбэл, аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх зарчмыг биелүүлж, шийдвэр, үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч Ш.Э нь 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0134787 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан тухайн зөрчилд шийтгэл оногдуулах харьяаллыг зөрчсөн байна.
Түүнчлэн хариуцагч Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э нь маргаан бүхий 0134787 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байгаа талаар бичгээр тайлбар гаргасан болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8.-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” гэж заасны дагуу Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-ын гаргасан дүгнэлтийг үндэслэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Эын “Иргэн Ж.Д-т шийтгэл оногдуулсан 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0134787 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА