Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
Хэргийн индекс | 150/2021/00066/И |
Дугаар | 66 |
Огноо | 2021-05-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум, 2-р баг, Бургалтай хөдөө оршин суух иргэн Жалайр айгар овогт *******гийн /РД:МВ000000/ хүсэлттэй Б.Б-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Отгон овогтой Энхмаа миний бие нь өөрийн улаан халзан зүсмийн 2 эм гунжин үхрийг Сант сумын харьяат ******* нь 2018 оны 10 сарын дундуур хашаандаа хашиж байгаад алга болгосон. Хэргийг тухайн үед Баруунбүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан ахлах дэслэгч н.Эрдэнэбилэгт мэдэгдсэн. Хэсгийн төлөөлөгчийг ирэхэд Б.Буянтүшиг нь миний 2 үхрийн үнийг ойрын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож, би гунж тус бүрийг 650,000 төгрөгөөр үнэлж, энэ талаар хэсгийн төлөөлөгч н.Эрдэнэбилэг тэмдэглэл хөтлөн зураг авч бичлэг хийсэн. 11 сарын эхээр надад 300,000 төгрөгийг өгөөд үлдсэн 1000,000 төгрөгийг ногоо зараад удалгүй өгнө гэсэн боловч одоог болтол өгөөгүй байна. Үлдсэн 1000,000 төгрөгийг гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна. Улаанбаатар хотод байгаа сураг дуулдсан. Түүний төрсөн ах Б.Буянхүү /99276573, 99246573, 89913021/ нь 2016-2020 онд Сант сумын засаг дарга хийж байсан одоогоор Сант сумын төвдөө амьдардаг. Төрсөн ах Б.Буянзаяа /99097406/ нь УБ хотод ХААИС-д аж ахуйн эрхэлсэн дарга хийдэг гэсэн мэдээлэл байна. Иймд хариуцагч Б.Буянтүшигийг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч О.Э-а нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Ковид-19 цар тахлын халдвар гарсан голомттой бүс нутаг болсон тул миний бие ******* нь шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх О.-н хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэн Б-л овогтой Б-г нь Улаанбаатар хотод оршин суудаг гэж байгаа боловч албан ёсны бүртгэлгүй, оршин суух хаяг тодорхой бус байна.
*******ийн хаяг тодорхойгүйгээс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* шүүхэд гаргах боломжгүй байдал нь тогтоогдсон гэж үзлээ.
Иймд *******ийн эрэн сурвалжлах нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-л овогтой Б-н эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.
Иргэн *******ийн төрсөн ах Б.Буянхүү / утас 99276573, 99246573, 89913021/ нь 2016-2020 онд Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг дарга хийж байсан одоогоор Сэлэнгэ аймгийн Сант сумын төвд амьдардаг. Төрсөн ах Б.Буянзаяа /утас:99097406/ нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг ХААИС-д аж ахуйн эрхэлсэн дарга хийдэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд өөрийн хүсэлтээр оролцоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар Б-л овогтой Б-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА