Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/181

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Баасандорж, улсын яллагч Б.Ууганбаяр, шүүгдэгч Э.************, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч З.************ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************ овогт ************ийн ************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан, ************ овогт ************гийн ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2202006510053 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эмэгтэй, 31 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ************************ мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо ************ ХХК-ийн тээврийн менежер ажилтай, ам бүл 3, аав, хүүгийн хамт Улаанбаатар хот, ************ дүүрэг, 2 дугаар хороо 29 дүгээр байрны 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ************ овогт ************ийн ************ /РД: ************/,

 

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, хорио цээрийн байцаагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо “************” хорооллын ************ны 1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ************ овогт ************гийн ************ /РД: ************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.************ нь нийтийн албан тушаалтан буюу ************************ мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхдаа Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.5 хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

************рын даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/44 дугаартай тушаалаар баталсан ************ газрын газрын ************ мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 4 дэх хэсэгт заасан “Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд холбогдох төрийн байгууллагуудын саналыг үндэслэн тус улсад оршин суух зөвшөөрөл олгох, түүний хугацааг сунгах, бүртгэх ажиллааг хуулийн хүрээнд хэрэгжүүлж мэдээллийн санд үнэн, зөв оруулах, баталгаажуулах, 2 дугаар зорилтын 1 дэх хэсэгт заасан “Гадаадын иргэний бүртгэл, мэдээллийн санд гадаадын иргэний мэдээллийг үнэн зөв мэдээлэл, бодит баримт нотолгоонд тулгуурлан оруулах” гэснийг, Бусад үйл ажиллагааны 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай, Монгол Улсын хилийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Архивын тухай, Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, байгууллагын дотоод журам болон бусад хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх” гэснийг тус тус зөрчин,

Монгол улсын иргэн З.************гийн өөрийн хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн ************ /Wu pahui/-гийн Монгол улсад оршин суух хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс З.************ болон БНХАУ-ын ************ /Wu pahui/- нараас хүсэлт, холбогдох баримт материалыг хүлээн авалгүйгээр тус иргэний Монгол Улсад оршин суух хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сунгаж мэдээллийг ************рын дотоод сүлжээ /ISM/-нд оруулсны хариуд З.************гээс өөрийн хамаарал бүхий этгээд Ч.************ийн Хаан банканд бүртгэлтэй 569хххх390 тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 1,000,000 төгрөгийг, өөрийн Хаан банканд бүртгэлтэй 568хххх808 тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 110,000 төгрөгийг нийт 1,110,000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийн хахууль авсан,

Үргэлжилсэн үйлдлээр З.************гийн БНХАУ-ын нэр бүхий 23 иргэнд визний зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс урьд өмнө ************раас визний зөвшөөрөл авахаар хүсэлт, холбогдох баримт материал ирүүлж байсан Монгол улсад үйл ажиллагаа ажиллагаа явуулдаг “************” ХХК, “************ ХХК, “************” XXК, “************” ХХК, “************аппарел” ХХК, “************ ҮЦК” ХХК, “************” ХХК, “************” ХХК-ийн баримт, материал, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хуурамч баримт материал бүрдүүлэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Huang wei /EJ0749442/-д “Ханшгэрэл” ХХК-ийн нэр дээр 04/21-1723 дугаартай визний зөвшөөрөл,

2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын иргэн Li Jian //Е76761127/ Li Jiiao /ЕС2467609/ нарт “************” ХХК-ийн нэр дээр 04/21-1740 дугаартай визний зөвшөөрөл,

2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Yong An /ЕЕ1877981/-д “************” ХХК-ийн нэр дээр 04/21-1779 дугаартай визний зөвшөөрөл,

2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын иргэн Wang Zhifei /ЕJ2969311/, Xie Peng /ЕJ2969312/, Zhi Maifen /EE0075509/ нарт “************” ХХК-ийн нэр дээр 04/21-1959 дугаартай визний зөвшөөрөл,

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын иргэн Dong Zhijun /EJ2963263/, Tang Jingtao /EH3427871/ нарт “************аппарел” ХХК-ийн нэр дээр 04/21-1959 дугаартай визний зөвшөөрөл,

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн Duleng  /ЕН8461364/-д “************” ХХК-ийн нэр дээр 04/21-3298 дугаартай визний зөвшөөрөл,

2022   оны 03 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын иргэн Feng Yi /ЕН0503917/, Kang Jun /ЕJ2980508/, Li Guiru /ЕJ2980510/, Тian Haijun //ЕJ2980509/, Zhang Zhigang /ЕJ2978386/ нарт “************” ХХК-ийн нэр дээр 04/22-1076 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын иргэн An Dongsheng /ЕС8573320/-д “Оюут-Улаан” ХХК-ийн нэр дээр 04/22-1088 дугаартай визний зөвшөөрөл, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Hasierdeng /ЕJ2974425/, Ваtеег /Е50075752/ нарт “Оюут-Улаан” ХХК-ийн нэр дээр 04/22-1487 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн Tumenjirigela /Е68104191/-д  “Оюут-Улаан” ХХК-ийн нэр дээр 04/22-3857 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-ын иргэн Ma Aimin /ЕР9102203/, Zhang Zhili /Е45126957/ нарт “************” ХХК-ийн нэр дээр 04/22-0340 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Batu Jirgala /Е41480788/-д “************” ХХК-ийн нэр дээр 04/22-1000 дугаартай визний зөвшөөрөл,

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн Wang Ce /Е16660064/-д “************” ХХК-ийн нэр дээр 04/22-2867 дугаартай визний зөвшөөрлүүдийг тус тус олгох талаар мэдээллийг ************ын цахим бүртгэлд оруулан визний зөвшөөрлийг гаргаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд З.************гээс түүний Хаан банканд бүртгэлтэй 500хххх209 тоот дугаарын данснаас өөрийн Хаан банканд бүртгэлтэй 568хххх808 тоот дугаарын дансаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 13,414,130 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч З.************ нь өөрийн хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн ************ /Wu pahui/-гийн Монгол улсад оршин суух хугацааг сунгуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Гадаад иргэн, харьяатын газрын ************ гарын виз зөвшөөрлийн мэргэжилтэн Э.************т албаны чиг үүрэг, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан БНХАУ-ын иргэн ************ /Wu pahui/-гийн Монгол Улсад оршин суух хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 14- ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сунгуулж мэдээллийг ************рын дотоод сүлжээ /ISM/-нд оруулсны хариуд өөрийн Хаан банканд бүртгэлтэй 500хххх209 тоот дугаарын данснаас Ч.************ийн Хаан банканд бүртгэлтэй 569хххх390 тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 1,000,000 төгрөгийг, түүний Хаан банканд бүртгэлтэй 568хххх808 тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 110,000 төгрөгийг нийт 1,110,000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийн хахууль өгсөн,

Мөн З.************ нь БНХАУ-ын нэр бүхий 23 иргэнд визний зөвшөөрөл гаргуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Гадаад иргэн, харьяатын газрын ************ гарын виз зөвшөөрлийн мэргэжилтэн ************ийн ************т албаны чиг үүрэг, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан өөрийн Хаан банканд бүртгэлтэй 500хххх209 тоот дугаарын данснаас түүний Хаан банканд бүртгэлтэй 568хххх808 тоот дугаарын дансаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 13,414,130 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын  мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч З.************: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

          Шүүгдэгч Э.************: “...Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн. ..” гэв. 

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч ************ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Монгол улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамж, визний үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай 195 дугаар тогтоолын 1.1.11 дэх хэсэгт “Гадаадын иргэнд визний зөвшөөрөл олгоход 2500 төгрөг” байхаар визийн зөвшөөрлийн үйлчилгээний хөлсийг тогтоосон байдаг. Э.************ийн хууль бусаар визний зөвшөөрөл олгосон байж болзошгүй БНХАУ-ын нэр бүхий 23 иргэний мэдээллээс үйлчилгээний хөлс төлсөн эсэхийг нягталж үзэхэд дээрх 23 иргэн нь танай албан бичигт дурдагдсан визний зөвшөөрөл авахын тулд ямар нэгэн төлбөр, хураамж үйлчилгээний хөлс төлөөгүй байсан. Мөн Э.************ нь БНХАУ-ын иргэн Wu Pahui-н визний сунгалт болох 109800 төгрөгийг орлого төвлөрүүлэх ************рын Голомт банкны дансанд төвлөрүүлэх байсан юм. Манай байгууллагаас зөвшөөрөл авсан нэр бүхий 23 иргэн бол БНХАУ-ын иргэн Wu Pahui нь нэгэнт манайхаас үйлчилгээ авсан учраас дээрх мөнгийг төлөх ёстой гэж бодож байна. Нийт 23 иргэн тус бүр 2500 төгрөг нийт 57500 төгрөгийг, 1 иргэний визний сунгалт 109800 төгрөг энэ хоёр нийлээд 167300 төгрөгийг байгууллагын дансанд төвлөрүүлэх ёстой байсан. ...Э.************ нь байгууллагын дансанд орсон мөнгийг төлсөн гэж ойлгосон. Тэгэхээр манай байгууллагын зүгээс ямар нэг гомдол, санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй ээ. ...нэгэнт хохирол мөнгө төлөгдсөн учраас би байгууллагыг төлөөлж шүүх хуралд оролцох хүсэлгүй байна... гэсэн мэдүүлэг...” /5 дахь хавтас хэргийн 150 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Д.Алтанзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гадаадын иргэн, эрх зүйн байдлын тухай хуулиар гадаадын иргэн Монгол улсад нэвтрэх, дамжин өнгөрөх гарах харилцааг ************ар хэрэгжүүлж ажилладаг. Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга нь байгууллагын даргын баталсан ажил үүргийн хуваарь /албан тушаалын тодорхойлолт/-ын хүрээнд уригчаас гаргасан визний зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч виз олгох журамд заасан шаардлага нөхцөлийг хангасан тохиолдолд визний зөвшөөрөл олгоно. Хангахгүй буюу бүрдэл дутуу тохиолдолд татгалзах шийдвэрийг гаргадаг. Визний ангиллаас хамаарч бүрдүүлэх баримт, материал нь өөр өөр байдаг юм. Жишээлбэл: К1 ангиллын визний зөвшөөрлийн хувьд уригч аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, тухайн аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, тухайн аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл гэх мэт, уригдагч гадаадын иргэний гадаад паспортын хуулбар, уригч аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн даатгалын мэдээлэл /сүүлийн 3 жилээр/, татварын ерөнхий газраас гаргуулан авсан тодорхойлолт, хэрэв уригч аж ахуйн нэгж байгууллага нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж хүсэлт гаргаж байгаа бол итгэмжлэл, бичиг баримтын хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт /яаралтай тохиолдолд 5000, энгийнээр 2500 төгрөг байдаг/. ************рын ************ газрын мэргэжилтэн нь албан тушаалын тодорхойлолтын дагуу визний зөвшөөрөл авахтай холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан хүсэлтийг хүлээн авч хянан баримт, бичгийн бүрдэл хангасан тохиолдолд ахлах мэргэжилтэнд хянуулдаг, ахлах мэргэжилтэнд хянасны дараа материалыг газрын даргаар цохуулдаг, надаар цохогдсоны дараагаар ахлах мэргэжилтнээр дамжиж визний зөвшөөрөл бичигч мэргэжилтэн дээр очдог байгаа. Визний зөвшөөрөл бичигч нь цохолтын дагуу зохих ангиллын дагуу визний зөвшөөрлийг гаргаж, системд шивдэг байгаа. Бичигч нь визний зөвшөөрлийн албан бланк дээр огноо, визний зөвшөөрлийн дугаарыг бичиж бэлтгээд надаар гарын үсэг зурж баталгаажуулдаг байгаа. 2022 оны 08 дугаар сарын эхээр ...манай газарт ахлах мэргэжилтнээр ажилладаг А.Даваадорж нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “МСМ” ХХК-ийн урьж байгаа БНХАУ-ын иргэд нь эргэлзээтэй байна. Учир нь хүсэлт дээрх гарын үсэг нь хуурамч байж болзошгүй байнга гэсэн зүйлийг хэлсэн. Түүний дагуу А.Даваадорж нь “МСМ” ХХК-ний ажилтны манай байгууллага дээр үйлчилгээ авах үеэр уулзаж дээрх асуудлыг тодруулахад манай компани БНХАУ-ас ажлын хэргийн шугамаар иргэд урьдаггүй. Манайхаас БНХАУ-аас иргэн урих талаар танайх руу албан бичиг өгч байгаагүй гэсэн зүйлийг хэлсэн. Түүний дагуу дотооддоо шалгалтын ажиллагааг явуулахад “МСМ” ХХК-ийн нэр дээр БНХАУ-аас 6 иргэн орж ирсэн байсан бөгөөд дээрх 6 иргэний визний зөвшөөрлийг Э.************ нь олгосон байсан. Зөвшөөрлийг албан бланк дээр бэлтгэж надаар гарын үсэг зуруулсан байсан. Дээрх иргэдийн виз бичигчийн нэрийг сангаар хайж үзвэл Э.************ийн эрхээр нэвтэрч дээрх мэдээллүүд шивэгдэж визний зөвшөөрөл бичигдсэн байсан. Энэ тухай миний бие мэдмэгц байгууллагын даргад хэлж Э.************ийн дээрх үйлдэлд дотоод хяналт шалгалтыг явуулсан байгаа. Дотоод хяналт шалгалт хариуцсан байцаагч нар Э.************ийн дээрх үйлдэлд хяналт шалгалт явуулахад Э.************ нь

1. “************” ХХК-ийн нэр дээр визний зөвшөөрлийн ямар нэг баримт, материал бүрдүүлэлгүйгээр визний зөвшөөрлийг шууд бланк дээр хэвлэж БНХАУ-ын нэр бүхий 1 иргэнд зөвшөөрөл олгосон байсан. Тус материалыг ахлахаар хянуулаагүй, тухайн үед хүсэлтийг баримтаар авдаг байсан бөгөөд заалаар хүлээн аваагүй баримт байсан.

2. “************” ХХК-ийн урьд өмнө визний зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлсэн баримт материалыг ашиглаж шууд визний зөвшөөрлийг бланк дээр хэвлэж БНХАУ-ын нэр бүхий 2 иргэнд визний зөвшөөрөл олгосон байсан.

3. “************” ХХК-ийн нэр ямар ч хүсэлт хүлээж авалгүйгээр 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын нэр бүхий 1 иргэний мэдээллийг системд оруулж, зөвшөөрлийг албан бланк дээр хэвлэн надаар гарын үсэг зуруулсан.

4. “************” ХХК-д 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 04/21-1955 дугаартай зөвшөөрлөөр зохих журмын дагуу БНХАУ-ын нэр бүхий 3 иргэнд визний зөвшөөрөл олгогдсон байсан. Гэтэл Э.************ нь мөн өдөр 04/21-1959 дугаартай визний зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж “************” ХХК-д хамааралгүй БНХАУ-ын 3 иргэний мэдээллийг системд шивсэн байсан.

5. “************ аппарел” ХХК-нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай байгууллагад хандаж АНУ-аас нэр бүхий 5 иргэнийг урьж байсан. Тус материалд манайхаас олголт хийлгүй буцаасан /материал дутуу үндэслэлээр/ байсан. Гэтэл Э.************ нь тус компани дээрх хүсэлтэд хавсрагдсан хуулийн этгээдийн гэрчилгээг хавсаргаж БНХАУ-ын нэр бүхий 2 иргэний визний зөвшөөрлийн мэдүүлгийг системд шивсэн байсан. Мөн ямар нэг баримт материал хянуулалгүйгээр гарын үсэг зуруулсан байсан.

6. “МСМ” ХХК-ийн урьд өмнө нь манай байгууллагад визний зөвшөөрөл авахаар ирүүлж байсан баримт, материалуудыг ашиглаж 2 удаагийн үйлдлээр буюу 2 удаагийн визний зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар өөрөө илгээн өөрөө БНХАУ-ын 6 иргэний виз зөвшөөрлийг хянан шалгасан байсан. Уг асуудлыг “МСМ” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд мэдэж байгаа. Э.************ нь тус компанийн Ж.************ийн хххххххххх@msmco.net цахим хаягийг ххххххххххх@gmail.com болгон дуурайлгаж бүртгүүлж тус хаягаас байгууллагын eimmigration.mn цахим хуудас хүсэлт явуулж өөрөө хянаж визний зөвшөөрөл олгосон байна.

7. “************” ХХК-ийн урьд өмнө нь манай байгууллагад визний зөвшөөрөл авахаар ирүүлж байсан, баримт материалуудыг ашиглаж 3 удаагийн үйлдлээр буюу 3 удаагийн визийн зөвшөөрлийг авах хүсэлтийг цахимаар өөрөө илгээн хүлээн авч, хянан БНХАУ-ын нэр бүхий 4 иргэнд визний зөвшөөрөл олгосон байсан. Тэрээр “************” ХХК-ний компанийн ажилтан Д.************ийн албаны и мэйл хаягийг өөрчлөн шинээр нээж тус хаягаасаа мөн хүсэлт явуулж өөрөө шийдвэрлэсэн байсан.

8. “************” ХХК-ний урьд өмнө нь манай байгууллагад визний зөвшөөрөл авахаар өгсөн байсан баримт материалуудыг ашиглаж 3 удаагийн үйлдлээр буюу 3 удаагийн визний зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар өөрөө илгээн хүлээн авч, хянан БНХАУ-ын нэр бүхий 4 иргэнд визний зөвшөөрөл олгосон байсан. Мөн Э.************ нь тус компанийн нэр дээр хуурамч и мэйл хаяг нээж тус хаягаараа байгууллага руу хүсэлт явуулан өөрөө хүлээн авч хянан визний зөвшөөрөл олгосон байсан.

Дээрх үйлдлүүд нь манай байгууллага дээр хадгалагдаж байгаа баримт материал болон Э.************ийн тайлбараар нотлогдсон юм билээ. Иймд дээрх асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар танай байгууллагад хандаж байгаа юм. Э.************ нь З.************ гэх эмэгтэйгээс удаа дараагийн үйлдлээр мөнгө авч дээрх нэр бүхий БНХАУ-ын иргэдэд хууль бусаар визний зөвшөөрөл олгосон юм билээ. Миний хувьд дээрх визний зөвшөөрлүүд дээр гарын үсэг зурсан нь үнэн. Мэргэжилтэн ажил үүргийнхээ хуваарийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн бүрдлийг хянан шалгаж, мөн ахлах мэргэжилтнээр хянуулдаг. Тус хоёр ажилтны хянасан баримт, материалыг дахин хянаж цохилт хийдэг. Энэ цохилт хийсэн материал дээр визийн зөвшөөрөл шивэгддэг талаар би дээр мэдүүлсэн. Тэгэхээр миний бие ажилтнуудаас оруулж байгаа визний зөвшөөрлийг хянаад байдаггүй ээ. Учир нь гэвэл цохолт хийхдээ нэг бүрчлэн хянасан байдаг юм аа. Дээрх нэр бүхий 22 иргэнд К1 ангиллын буюу ажил хэргийн шугамаар орж байгаа хүмүүст олгогддог виз олгогдсон байна. Нийт 90 хоног хүртэлх хугацаагаар олгогддог виз юм аа. Дээрх нэр бүхий  22 иргэнээс хэд нь хэзээ Монгол улсад орж ирээд хэзээ буцсаныг мэдэх боломжтой. Одоогоор надад энэ талаар мэдээлэл байхгүй байна. Манай байгууллагаас Э.************ийн дээрх үйлдлүүдтэй холбоотой баримт материалуудыг архив болон сангаас шүүж танайд хүргүүлсэн байгаа...” /2 дах хавтас хэргийн 88-90 дахь тал/ гэсэн,

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2011-2014 оны хооронд ************рын харьяа Өмнөд бүсийн Өмнөговь аймагт хяналтын улсын байцаагчаар, 2014-2020 оны хооронд ************мэргэжилтнээр, 2020 оны 04 дүгээр сараас тус газартаа одоог хүртэл ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Гадаадын иргэн харьяатын Виз зөвшөөрлийн газрын оршин суух хариуцсан газрын ахлах мэргэжилтэн нь албан тушаалын тодорхойлолтын дагуу Монгол улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн Монгол улсад байх хугацааны сунгалтыг хариуцаж ажилладаг албан тушаалтан байгаа юм, сунгалтад хуулийн дагуу хяналт тавин ажилладаг гэж хэлж болно. 2020 оны 02 дугаар сард ковид-19 өвчний улмаас Монгол улс хилээ хаасан. Үүнтэй холбоотойгоор буюу хил хаагдахаас өмнө Монгол улсад орж ирсэн гадаадын иргэдийн визний сунгалтыг тухайн үед нэг удаа 30 хоногийн хугацаатай сунгаж байсан. Нэг удаа сунгасны дахин сунгалт хийх боломжгүй болж байсан бөгөөд тухайн иргэн нь нэг удаа сунгалт хийлгэсэн тохиолдолд хил нээгдсэний дараа Монгол улсаас гарах боломжтой байсан. Ковидын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.14 дүгээр зүйлд “Визний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн төлбөрөөс чөлөөлнө” гэсэн зүйлийг тусгасан байсан. Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжсэн байгаа. Гадаадын иргэн нэг удаагийн сунгалт хийлгэхдээ визний байх хугацааг сунгуулах хүсэлт /уригч байгууллагын хүсэлт/, паспортын хуулбар, маягт-1 /анкет/ бөглөнө, цээж зураг, төлбөр төлсөн баримт /2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 108000 төгрөг, 2021 оны 07 дугаар сараас хойш 168800 төгрөг/ зэргийг бүрдүүлж ************рын цахим хаягаар эсвэл биечлэн авчирч өгөх боломжтой байсан. Тус хүсэлтийг Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн нь бүрдэл хангасан эсэхийг хянаж, шалгаж үзээд шаардлага хүлээж авдаг. Хүсэлтийг хүлээн авсны дараагаар тухайн гадаад улсын иргэний Монгол улсад байх хугацааг ISM /************рын дотоод сүлжээнд/ оруулдаг байгаа. 2021-2022 оны хооронд 1 сараар л сунгасан мэдээллийг дотоод сүлжээнд оруулдаг байсан. EG1100798 гадаад паспортын дугаартай БНХАУ-ын ************ /Wu Pahui/-нь В ангиллын олон удаагийн визээр /ажил хэргийн шугамаар/ 2020 оны 1 дүгээр сард Монгол улсад ирсэн байсан. Түүнийг Монгол улсад ирсний дараа Монгол улс Ковид-19 өвчний улмаас хилээ хаасан. Үүнтэй холбоотойгоор тэрээр Монгол улсад байх хугацааг сунгуулах бүртгэл хийлгэлгүйгээр 2021 оны 04 дүгээр сар хүртэл Монгол улсад оршин сууж байсан талаарх мэдээлэл манай санд бүртгэгдсэн байсан. Түүний Монгол улсад байх хугацааг ************рын Виз зөвшөөрлийн газрын Виз зөвшөөрлийн мэргэжилтэн Э.************ нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сунгаж мэдээллийн ISM /************рын дотоод сүлжээнд/ оруулсан байсан. Тус иргэний визний хугацаа сунгуулсан баримт материалыг үзвэл Э.************ нь ямар нэг баримт бичиг хүлээн авалгүйгээр /дээр мэдүүлсэн баримт материалгүйгээр/ шууд санд сунгалт хийсэн зөрчил дутагдал гаргасан болохыг сүүлд буюу танайхаас энэ талаар албан бичиг ирүүлсний дараа мэдсэн.

...Э.************ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “************” ХХК, “************” ХХК, “************” ХХК, “************” ХХК, “************аппарел” ХХК, “************ ҮЦК” ХХК, “************” ХХК, “************” ХХК, компаниудын баримт, материал бүрдүүлэн БНХАУ-ын нэр бүхий 23 иргэнд хуурамч визний зөвшөөрөл олгосон нь үнэн. Дээрх үйлдэлтэй холбоотойгоор “************” ХХК, “************” ХХК, “************” ХХК, “************” ХХК, “************аппарел” ХХК, “************ ҮЦК” ХХК, “************” ХХК, “************” ХХК-уудын баримт эрх ашиг, хөндөгдөж хохирол учирсан зүйл байхгүй гэж бодож байна. Цаашид дээрх нэр бүхий 8 компани нь өөрийн нэр дээр гадаад улсаас иргэн урих, манай байгууллагатай хамтран ажиллахад ямар нэг хүндрэл бэрхшээл учрахгүй. Учир нь гэвэл манай байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас дээрх 8 компанийн нэр дээр хуурамч зөвшөөрөл олгогдсон талаар дотоод сүлжээндээ тэмдэглэгээ хийж анхааралдаа аван ажиллаж байгаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд нь гадаад улсаас жилийн хугацаанд хэдэн ч иргэн урьж Монгол улсад ирүүлж болдог байгаа. Хамгийн гол нь журамд заасан нөхцөлийг хангасан байх ёстой. Тэгэхээр Э.************ийн БНХАУ-ын 23 иргэнд олгосон визний зөвшөөрлүүд нь компанийн квотод ямар нэг байдлаар нөлөөлөхгүй, тэгээд ч уг визний зөвшөөрлүүд нь манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас олгогдсон талаар тэмдэглэгээг хийсэн байгаа. Манай байгууллага дээрх иргэдийн Монгол улсад байх хугацааг сунгалгүйгээр нутаг буцааж байгаа. Дээрх иргэдийг Монгол улсад ирэх тохиолдолд албан ёсны хуулийн дагуу баримт бичиг бүрдүүлэн ирэхийг анхааруулсан байгаа. Мөн тус иргэдийн бүртгэлд тусгай тэмдэглэл хийж үйлчилгээ авах тохиолдолд хяналт шалгалтыг явуулна. Хуулийн дагуу баримт бичгээ бүрдүүлсэн тохиолдолд Монгол улс руу нэвтрүүлэхэд татгалзахгүй...” /2 дах хавтас хэргийн 92-93 дахь тал, 4 дэх хавтас хэргийн 75-76 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ж.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын эхээр манай компанийн хүний нөөцийн ажилтныг ************арт албан ажлаар явж байхад тус газрын албан тушаалтан нь танай компани БНХАУ-аас оруулж ирж байгаа тус улсын иргэд визний зөрчилтэй байна гэсэн зүйлийг хэлж холбогдох визний зөвшөөрлийг үзүүлсэн байсан. Тус визний зөвшөөрөлд дурдагдсан нэр бүхий БНХАУ-ын нэр бүхий иргэдийн мэдээллийг манай компани дотооддоо шүүж үзэхэд манайх БНХАУ-аас иргэн уриагүй байхад дээрх зөвшөөрлийг олгосон болох нь тогтоогдсон болно. Ер нь манай компани БНХАУ-ын иргэдийг БНХАУ-аас албан ажлаар Монгол улсад урьж авчирдаггүй юм. ************рын дээрх албан тушаалтан нь манай компанийн бичиг баримтаар 2021 оны 11 дүгээр сард БНХАУ-ын иргэн Duleng гэх иргэнийг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Li Guiru, Zhang Zhigang, Kang Jun, Feng Yi, Tian Haijun гэх иргэдийг урьж визний зөвшөөрөл олгосон байсан. ...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байх дээрх асуудал болж байх үеэр над руу 990хх097 тоот дугаарын утаснаас миний 990хх473 тоот дугаарын утас руу нэг эмэгтэй залгаад би захирлынхаа оршин суух визний хугацааг сунгуулах гэсэн юм аа гэж над руу ярьсан. Тэгэхээр нь миний бие чи юу яриад байгаа юм бэ? Манай компани нэрийг ашиглан хууль бусаар БНХАУ-аас иргэд оруулж ирсэн байна гэж хэлээд салгасан. Мөн манайхыг цагдаагийн хэлтэст гомдол гаргаад явж байхад буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дээрх 990хх097 дугаартай иргэн манай байранд хүрч ирээд захирал Э.Болормаатай уулзсан байсан. Тэрээр танай компани нэр дээр орж ирсэн БНХАУ-ын 6 иргэн нь танай компани нэрээр Монгол улсад орж ирж байгаагүй мэдээгүй, ************рын албан тушаалтнууд танай компанийн нэр дээр Монгол улсад хүн оруулж ирэхээр мөнгөөр гаргадаг юм аа. Тэгэхээр та дээрх БНХАУ-ын иргэдэд гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэж хэлсэн байсан. Энэ талаар захирал Э.Болормаа надад хэлсэн юм. Э.Болормаа захирал гомдолгүй гэсэн бичиг хийж өгөх боломжгүй гээд явуулсан байсан. Манай ************ар руу виз хүсэх хүсэлт явуулахдаа @msmco.net өртгөлтэй и мэйл хаягаас хүсэлтийг явуулдаг байсан. Харин ************рын дээрх албан тушаалтан буюу хууль бусаар виз гаргаж өгч байгаа хүн нь миний мэйл хаягийг хуурамчаар үйлдэхдээ хххххххх[email protected] гэх хаяг болгон ашигласан байсан. Мөн тэрээр миний утасны дугаарыг 999хх560 тоот дугаарыг бүртгүүлсэн байсан...” / 2 дах хавтас хэргийн 95-96 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ч.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Төрийн банканд тэтгэврийн данстай, Хаан банканд 569хххх1390 тоот дугаарын харилцах дансыг эзэмшдэг, өөр данс байхгүй. Хаан банк дээрх дансыг 2015 оноос хойш ашиглаж байна. Миний Хаан банканд бүртгэлтэй 569хххх390 тоот дугаарын данс руу 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1 сая төгрөг орсон нь үнэн. Энэ мөнгийг миний охин болох Гадаадыг иргэн, харьяатын газар мэргэжилтнээр ажиллаж байсан ************ийн ************ над руу хүнээр шилжүүлсэн байх гэж бодож байна. Учир нь гэвэл тус гүйлгээний утга дээр гадаад улсын иргэний нэр байна. Мөн миний Хаан банкны дансны дугаарыг надаас өөр Э.************ л мэддэг. Э.************ миний данс руу мөнгө шилжүүлээд эргээд авах тохиолдол байдаг. Би 500хххх209 тоот дансны дугаарын эзэмшигчийг танихгүй, ямар нэг холбоо хамаарал байхгүй. Тухайн үед энэ мөнгө нь ямар учиртай мөнгө болох талаар Э.************ надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тус мөнгийг Э.************ авч зарцуулсан, юунд зарцуулсныг мэдэхгүй байна. Миний охин Э.************ нь Батболдын Мөнх-Эрдэнэ гэх залуутай 2015 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2022 онд салсан байгаа. Тэр хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, Э.************ийн ээж миний хань М.Энхтунгалаг нас бараад 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоо охин бид 2 зээ хүүгийн хамтаар дээрх хаягт хамт амьдарч байгаа. Э.************ нь төлөв даруу зан ааштай, элдэв буруу зуршилгүй охин байгаа юм....” /2 дах хавтас хэргийн 98-99 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Д.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“MSM групп” ХХК-нь Монгол улсад автомашин худалдаа, засвар үйлчилгээ, хөдөө аж ахуйн барилгын тоног төхөөрөмж, гадаад худалдаа, зэрэг чиглэлээр үйл ажиллагааг 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд явуулж байна. Компанийн зүгээс надад итгэмжлэл өгч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа гол шалтгаан нь “************” ХХК-нь БНХАУ-аас ажилчид зохих зөвшөөрлийн дагуу оруулж ирж байсан бөгөөд 2022 оны 08 дугаар сард манай хүний нөөцийн ажилтан гадаад иргэн, харьяатын албан дээр очиж гаднаас оруулж ирсэн ажилчдын тоог тулгаж хасалт хийхээр очсон чинь гаднаас оруулж ирсэн ажилчидтай ямар нэгэн зөрчилгүй ажиллаж байсан байж яагаад 6 хятад хүн дээр зөрчил гаргаад байгаа юм бэ гэдэг асуулт тавьсны дагуу хүний нөөц ажил дээр ирж БНХАУ-аас хүн урьж оруулсан талаар асуухад БНХАУ-аас ажилчид оруулж ирээгүй байсан тул манай компанийн зүгээс гадаадын иргэн харьяатын алба руу 2021 оноос хойш 2022 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд гаднаас ажиллах хүч оруулж ирсэн талаарх лавлагааг гаргаж өгөхийг хүссэн албан тоотыг хүргүүлж хариуг авахад 2021 оны 11 дүгээр сард 1, 2022 оны 03 дугаар сард 5 хятад улсын иргэнийг “************” ХХК-ийн бичиг баримтууд, захирлын газрын үсэг зэргийг хуурамчаар үйлдэн оруулж ирсэн байсан. Ингээд компанийн зөвшөөрөлгүй орж ирсэн хүмүүс нь Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж компанид урьдчилж тооцоогүй хохирол үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул цагдаагийн байгууллагад хандсан. Гадаадын иргэн, харьяатын албанаас тодруулж асуухад Өмнөговь аймагт ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Одоогоор манай компанид учирсан ямар нэгэн хохирол байхгүй ч цаашид манай компани жил бүр гаднаас ажиллах хүч оруулж ирэх квот авдаг тэгтэл энэ 6 хүн орж ирснээс болж дараагийн ажиллах хүч авахаас 6 хүний квот байхгүй болж байна. Компанийн ажилчдаас юм уу эсвэл харьяатын газрын албан хаагчдаас энэ хуурамч баримт бичгийг бүрдүүлж гаднаас 6 иргэн оруулж ирсэн тул хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...” /2 дах хавтас хэргийн 140 дэх тал/ гэсэн,

Гэрч Б.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гуохуй Олон улсын тээвэр ХХК-нь 2021 онд Монгол улсад тээвэр зууч болон гадаад худалдаа гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж одоогоор Өмнөговь аймгийн ************ сумын нутаг дэвсгэр Гашуун сухайт, Ганц мод чиглэлд 250 автомашинтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтдээ 10 хятад ажилчны зөвшөөрлийг авч оруулж ирсэн ажиллаж байгаа, ...2022 оны 05 дугаар сард Feng Yi dусад 4 ажилчны хамт Монгол улсад ирж Цагаан хад руу явуулсан бөгөөд энэ үед Feng Yi манай компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож захирал Ван Ён Жун хөрөнгө оруулагчийн  визний материалыг шилжүүл гэж хэлсний дагуу харьяатын албан дээр 2022 оны 07 дугаар сар гаргаад очтол Монгол улсад авчирсан компаниас албан тоотыг авчирч өг тэгэхгүй бол материалын бүрдэл хангагдахгүй гэж хэлсэн. Би Feng Yi -аас ямар компаниар дамжуулан орж ирсэн юм бэ гэхэд БНХАУ-д зуучилсан компаниасаа тодруулж асуухад 990хх097 дугаарын утастай холбогдоорой Монгол улс дахь компанийг мэднэ гэж хэлэхээр нь 990хх097 дугаартай холбогдож Feng Yi визний ангилал өөрчлөх хүсэлтийг тавихад танай компаниас бичиг баримт дутуу гэж байна бичиг баримт өгөх гэсэн юм гэхэд очоод авъя гэж ярьж байгаад сүүлдээ би гадаадын иргэн харьяатын албаны ойролцоо байгаа хоёр талаасаа уулзъя гэж хэлэхэд бид хоёр Хүннү моллын орчим утсаар уулзаж би Feng Yi холбогдох бичиг баримтыг өгч 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр оршин суух бичиг гарахаар болсон шар хуудсаа авсан гэж орой нь надад хэлсэн. Одоо эдгээр 5 хүн бүгд зөвшөөрөл байхгүй манай компанийн байранд амьдарч байна. 990хх097 дугаартай бичиг баримт авсан хүн нь 35-40 орчим насны махлагдуу биетэй, шар царайтай, мөрөө давсан үстэй, 165 см өндөр нуруутай байсан. Одоо харвал нүүр царай, байгаа байдал хэл яриа дуу хоолойны өнгөөр нь шууд танина. 990хх097 дугаартай утастай хүүхэн нь өөрийгөө Булган аймгаас ирсэн гэж ярьж байсан...” /2 дахь хавтас хэргийн 143 дахь тал/ гэсэн,

 

Гэрч ************ /Wu pahui/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол улс руу ирсэн, бизнес ангиллын визээр орж ирсэн. Би 2022 оны 07 дугаар сараас хойш одоог хүртэл “Таван толгой түлш” компанид цахилгааны инженерээр ажиллаж байна. Үүнээс өмнө Монгол улсад тодорхой ажил хийгээгүй бөгөөд заримдаа утас засварын чиглэлээр ажилладаг байсан. Би Монгол улсын иргэн ************гийн ************тэй одоогоор 11 жилийн өмнө танилцсан байгаа. Тэрээр Монгол улсаас БНХАУ-руу явж худалдаа, наймаа эрхэлдэг байсан. Бид хоёр хамт амьдраад 8 жил болсон байна. Эхнэр бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй юм. Миний эхнэр З.************ нь миний визний зөвшөөрлийн хугацааг сунгуулахын тулд 2021 оны 04 дүгээр сард ************арт ажилладаг Э.************ гэх эмэгтэйд 1,000,000 төгрөгийг өгсөн талаараа одоогоос хэд хоногийн өмнө хэлсэн. З.************ нь 2021 оны 04 билүү 05 сард миний визийг сунгуулахаар ************рын утас руу залгаад нэг хүмүүстэй утсаар яриад байсан санагдаж байна. ...Миний ойлгосноор З.************ нь миний визний хугацааг сунгуулахын тулд ************артай утсаар холбогдон дээрх Э.************ гэх эмэгтэйтэй танилцан түүгээр миний визийг сунгуулсан юм билээ. Дээрх асуудлаас өөр ямар нэг зүйл мэдэхгүй байна. Миний бие Монгол улсад мульт “Multiple” ангиллын визээр орж ирсэн. Намайг орж ирсний дараагаар Ковид-19 өвчний улмаас хил хаасан. Түүнтэй холбоотойгоор визээ сунгуулж чадахгүй, хил гарч чадахгүй байсаар 2021 он хүрсэн, ...2021 оны 04 дүгээр сараас л визээ хэрхэн сунгуулах эхнэртэйгээ ярилцаж тус виз сунгуулах асуудлыг З.************ хариуцан сунгуулсан юм. Яг сунгасан эсэхийг мэдэхгүй байна. Гадаад паспорт дээр тэмдэглэлээ хийгээгүй байгаа. Миний эхнэр З.************ нь БНХАУ-ын иргэдэд визний зөвшөөрөл гаргуулахаар ************рын мэргэжилтэн Э.************т мөнгө өгсөн асуудлын талаар өөрийн эхнэр З.************гээс хэд хоногийн өмнө буюу 2022 оны 10 дугаар сард олж мэдсэн. ...Миний бие 2020 оны 01 дүгээр сард Монгол улсад орж ирснээсээ хойш 2022 оны 07 дугаар сарын хооронд Булган аймгийн Булган суманд /төв дээр/ өөрийн эхнэр З.************тэй хамт ажиллаж амьдарсан байгаа...” /2 дах хавтас хэргийн 149-150 дах тал/ гэсэн,

 

Гэрч ************ /Feng Yi/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсад тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-д ажиллахаар БНХАУ-аас Монгол улс руу БНХАУ-ын иргэн ************, Ли гуйру, Тиан Хайжун, Жан жиганг, Ан дон шинг нарын хамтаар ирсэн. Монгол улсад бүртгэлтэй “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-ийн толгой компани болох “Гуо хуй групп” компани нь БНХАУ-д тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Миний эцэг болох Feng Jun нь тус компанийн хөрөнгө оруулагч юм. Би Монгол улсад бүртгэлтэй “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-ийн захирлаар ажиллахаар ирсэн юм. Харин надтай хамт ирсэн нэр бүхий 5 иргэн нь Монгол улсад бүртгэлтэй тус компанид ажил хийхээр ирсэн. Яг ямар албан тушаалд ажиллахаар ирснийг мэдэхгүй байна. Би БНХАУ-д бүртгэлтэй “Гуо хуй групп” компанд нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд компаниас өгсөн чиглэлийн дагуу Монгол улсад ирсэн байгаа. Харин дээрх нэр бүхий 5 иргэн нь БНХАУ-д ямар ажил эрхэлдэг байсныг мэдэхгүй байна. Би Монгол улсад түргэн хугацаагаар очиж ажлаа хийх шаардлагатай байсан учир Монгол улс руу виз гаргах найдвартай хүнийг олох шаардлагатай болсон юм. Үүний тулд би интернэт орчноос Монгол улс руу виз гаргаж өгнө гэсэн утгатай зар, мэдээлэл хайсан. Монгол улс руу виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу БНХАУ-ын иргэн Wang Jun гэх иргэнтэй түүний We chat хаягаар холбогдож Монгол улс руу явах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэтэл тэрээр 9500 юаниар Монгол улс руу нэвтрэх виз гаргаж өгөх боломжтой би аялал жуучлалын компанид ажилладаг гэж хэлсэн. Түүний дагуу миний бие өөрийгөө Wang Jun гэж танилцуулсан залуугаас түүний дансны дугаарыг авч БНХАУ-ын Гуанда банкнаас 9500 юанийг түүний БНХАУ-ын Газар тариалангийн банкны 622х-хххххххх-хххх-663 тоот карт руу шилжүүлсэн. Би Wang Jun гэх залууд 9500 юаниас гадна өөрийнхөө гадаад паспортын зургийг хамт өгсөн. Би тухайн үед бодохдоо бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа гэж ойлгосон. Мөнгө өгснөөс хойш хэд хоногийн дараа нөгөө Wang Jun гэх залуу надтай холбогдоод намайг гадаад паспортоо явуулчих гэсний дагуу би өөрийнхөө гадаад паспортыг Бээжин рүү шуудангаар явуулсан. Тэрээр миний паспортыг аваад паспорт дээр виз даруулаад эргүүлээд явуулсан байгаа. Би БНХАУ-д байрлах Монгол улсын Элчин сайдын яам /консул, төрийн байгууллага/-д очиж байгаагүй. Wang Jun гэх залуутай 139хххххх801 дугаараар холбогдож байсан санагдаж байна. Би Wang Jun гэх залуугаас авсан гадаад паспортаараа Монгол нэвтэрч орж ирсэн. Миний бие Монгол улсад орж ирснийхээ дараа виз сунгуулахаар өөрийн орчуулагч Б.************ийн хамтаар Өмнөговь аймгийн Гадаадын иргэн харьяатад албан хүсэлт өгсөн. Гэтэл тус албанаас анх орж ирсэн компаниасаа бичиг баримтаа авч ир гэж хэлсэн. Түүний дагуу би Визний зөвшөөрөл гаргаж өгсөн Wan Jun залуутай холбогдож виз сунгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Түүний дагуу Wang Jun Монгол улсад байдаг гэх 990хх097 тоот дугаарын данстай эмэгтэйд гадаад паспортынхоо зураг холбогдох мэдээллийг хүргээд өг наад хүн чинь сунгаж өгнө гэсэн зүйлийг хэлсэн. Энэ эмэгтэй визний зөвшөөрөл гаргаж өгсөн, мөн хугацааг нь сунгаж өгнө гэж хэлсэн байгаа. Би Монголд ирснээсээ хойш буюу тухайн үед визнийхээ хугацааг сунгуулахын тулд Wang Jun-ы дээр мэдүүлсэн данс руу 10,000 юань шилжүүлсэн байгаа. Түүнээс хойш виз сунгагдахгүй байсаар өдийг хүрч байна. Миний ойлгосноор БНХАУ-д надтай холбогдсон Wang Jun гэх залуу Монгол улсад амьдардаг 990хх097 тоот дугаарын утастай хүнтэй холбогдож визний зөвшөөрөл гаргуулсан юм байна гэж ойлгосон. Би “МСМ” ХХК-ийн нэр дээр миний визний зөвшөөрөл гарсан байсныг сүүлд буюу намайг Гадаадыг иргэн, харьяатын газраас дуудаж уулзсаны дараа мэдсэн байгаа. Би “МСМ” ХХК-тай ямар нэгэн холбоо хамаарал байхгүй ээ, ...Wang Jun өөрийгөө Бээжингийн олон улсын аялал жуулчлалын компанийн ажилтан гэж танилцуулж байсан бөгөөд тэрээр 30 гаруй насны хүн байсан байхаа. Махлаг, босоо жижиг халимагтай хүн байсан, өндөр намыг нь мэдэхгүй байна. Өөрийгөө Wang Jun л гэж танилцуулсан болохоос биш би түүний баримт бичгийг хараагүй ээ. Би Wang Jun гэх залуугаас буцааж ямар нэг байдлаар мөнгө буцааж аваагүй байгаа, учир нь гэвэл тэрээр надтай харилцаж мэдээллүүдээ устгаад алга болсон, надтай харилцахгүй байгаа. Би БНХАУ-д очсон хойноо түүнийг Цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж бодож байгаа. Би Wang Jun -аас өгсөн данс /карт руу, данс/ мөнгө шилжүүлсэн нь үнэн мөнгө шилжүүлэхэд түүний өгсөн данс эзэмшигчийн нэр нь Wang Jun гэж гарж ирсэн санагдаж байна. Би урьд өмнө нь Монгол улсад ирж байгаагүй. Анх удаа БНХАУ-аас гадаад улс руу зорчсон нь энэ оны 05 дугаар сард Монгол улсад орж ирсэн асуудал байгаа...” /2 дах хавтас хэргийн 154-155 дахь тал/ гэсэн,

 

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Монгол улсад нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-д агуулах хариуцсан ажилтнаар буюу /нярав/-аар ажиллахаар 2022 оны 05 дугаар 19-ний өдөр Монгол улсад ирсэн байгаа. Би БНХАУ-ын Бугат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй групп” ХХК-д өөрийн хүү Ри Хай Чан-аар дамжуулан ажилд орсон юм аа. Тэрээр намайг Монгол улсад очиж агуулах хариуцсан ажилтнаар ажиллана гэж хэлсэн бөгөөд Ли Хай Чан нь Монгол улс руу гарах визний зөвшөөрлийг гарган өгсөн. Тэрээр тус визний зөвшөөрлийг хэнээр, ямар байдлаар гаргуулсныг мэдэх байх аа. Ли Хай Чан-нь БНХАУ-аас Монгол улсад ирэх бүхий л асуудлыг хариуцсан хэнтэй уулзаж виз гаргуулсан, онгоцны билетийг хэрхэн захиалсныг тэр мэднэ. Ли Хай Чан нь таныг “Гуо хуй” компанид таныг ооруулсан байгаа та Монголд очоод хий гэснийг нь хийгээрэй л гэж хэлсэн. Надтай хамт Монгол улсад нүүрс тээврийн чиглэлээр явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-д ажил хийхээр Feng Yi, Tian Haijun, Zhang Zhigang,  An Dongsheng, Kung Jun нар ирсэн. Би дээрх хүмүүсийг анх таньдаггүй байсан бөгөөд Монголд ирэхээсээ өмнө л дээрх хүмүүстэй танилцсан. Дээрх нэр бүхий хүмүүс визний зөвшөөрлөө хэрхэн ямар байдлаар гаргуулсныг мэдэхгүй байна. Би урьд өмнө нь Монгол улсад ирж байгаагүй. Анх удаа л ажил хийхээр ирээд ийм байдалд орчихлоо. Би Монгол улс руу нэвтрэхэд хаанаас ямар төрлийн баримт бичгийг авдгийг би мэдэхгүй ээ. Бага боловсролтой, хөдөө тосгонд байдаг болохоор баримт, бичиг хөөцөлдөж үзээгүй ээ...” /2 дах хавтас хэргийн 155 дах тал/ гэсэн, 

 

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Монгол улсад нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Гу хуй олон улсын тээвэр ХХК-д засварчнаар ажиллахаар 2022 оны 05 дугаар 19-ний өдөр БНХАУ-аас Монгол улсад ирсэн. Би тус өдөр БНХАУ-аас Feng yi, Li Guiru, Tian Haijun, Kan Jun нарын хамтаар Монгол улсад ирсэн. “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-ийн толгой компани “Гуо хуй групп” компани нь БНХАУ-ын Бугат хотод үйл ажиллагаа явуулдаг юм. Тус компани нь 2022 оны 03 билүү 04 дүгээр сард Монгол улсад ажиллах засварчин ажилд авна гэсэн зарыг байршуулсан байсан тус зарын дагуу миний бие тус компанид очиж ажилд орох хүсэлтээ өгсөн юм. Түүний дагуу Монгол улс руу явж ажиллах болсон. Тус компани дээр очиж компанийн хүний нөөцийн менежер Ван Чуан нь чи Монгол улс руу явахдаа энэ хүнээр дамжуулаад виз гаргуул гээд надад “Олон улсын аялал жуулчлалын товчоо” гэх компанийн Ли Жун Чи гэх хүний утасны дугаар, мэдээллийг өгсөн. Түүний дагуу би дээрх компанийн Ли Жун Чи гэх хүнтэй холбогдож виз гаргуулахаар болсон юм. Түүнтэй ярихад тэр 1 хүний визийг гаргахад 9500 юань болно гэж хэлсэн. Би уг асуудлыг хүлээн зөвшөөрч түүний өгсөн Газар тариалангийн банкны Wang Jun гэх хүний данс руу 9500 юанийг шилжүүлсэн байгаа. Ли Жун Чи гэх хүн Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-д засварчнаар ажиллах гэж байгаа гэж хэлсэн. Гэтэл тэрээр та төлбөрөө төлчих юм бол би визийг чинь гаргаад өгнө гэж хэлсэн. Яг ямар ангиллын хэд хоногийн виз гэдгийг нь би асуугаагүй тэрээр ч хэлээгүй ээ. Би Монгол улс руу ямар ангиллын визээр нэвтэрдэг болохыг мэдэхгүй байсан. Учир нь гэвэл энэ талаар надад мэдээлэл байхгүй, мэдэхүй байсан. Би урьд өмнө нь Монгол улсад ирж байгаагүй. Мөнгийг яг хэзээ шилжүүлснээ санахгүй байна. Өөрийн Газар тариалангийн данснаас би дээрх хүний данс руу мөнгийг шилжүүлсэн байгаа. Мөнгө шилжүүлсний дараа би өөрийн гадаад паспртыг Ли Жун Чи-тэй холбогдож Бээжингийн аялал жуулчлалын компанийн хаяг руу явуулсан. Дээрх хүн миний паспортыг аваад визний зөвшөөрөл даруулаад миний гэрийн хаягаар гадаад паспортыг ирүүлсэн байсан. Гуо хуй компанийн менежерийг Ван Чуан нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол улс руу явна гэсэн тул тус өдрийн онгоцны билетээ захиалж тус өдөр Монгол улсад ирсэн байгаа. Онгоцны билетийг мөн Ли Жун Чи ээр захиалуулж авсан. Билетийн төлбөр болох 15000 юанийг тусад нь дээр мэдүүлсэн данс руу шилжүүлсэн. Ван Чуанг Монгол улсад ажиллах ажилтнуудыг хариуцан Монгол улсад авч ирсэн гэж ойлгосон. Ван Чуанг одоогоос 2-3 сарын өмнө БНХАУ-руу буцаад явсан байгаа. 2022 оны 07 дугаар сарын 10-ны үеэр Гадаад иргэн, харьяатын газраас оршин суух зөвшөөрлийн баримт, бичиг авахаар очтол таны орж ирсэн виз нь Монгол улсад ажиллах эрхтэй виз биш байна гэж хэлсэн. /Виз чинь асуудалтай байна гэж хэлсэн/ Тэгэхээр нь БНХАУ-руу виз гаргуулсан Ли Жун Чи-тэй холбогдоход тэрээр чи 10,000 юань төлчих хэрэв төлөх юм бол наад визийг чинь ажиллах ангиллын виз болгоод өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие Ли Жун Чи –ээс ирүүлсэн Wang Jun гэх хүний данс руу 10,000 юанийг БНХАУ-д байдаг өөрийн найзаараа дамжуулан шилжүүлсэн. Гэтэл визний ангилал өөрчлөгдөөгүй байхад ************раас дуудаж миний гадаад паспортыг хурааж авсан байгаа. Надтай хамт БНХАУ-аас Монгол улсад “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-д ажиллахаар ирсэн дээр мэдүүлсэн нэр бүхий иргэд мөн адил визний асуудалтай байгаа, яг ямар ангиллын визээр хэрхэн орж ирэх ёстой байсан мэдээгүй. Ли Жун Чи нь та нар мөнгөө өгчих юм бол бүх зүйлийг хуулийн дагуу, асуудалгүй хийнэ гээд байсан юм аа. Визний асуудал үүссэний дараа буюу Ли Жун Чи-тэй холбогдсоны дараа компанийн орчуулагч Б.************д холбогдох баримт материалуудаа өгсөн. Тэрээр Ли Жун Чи-тэй холбоотой буюу Монгол улсад байдаг эмэгтэйтэй уулзаж бид нарын баримт материалыг өгсөн байхаа. Уг асуудлыг Б.************ сайн мэдэх байхаа. Бид нарын К1 ангиллын визийг гаргаж өгсөн Монгол улсад байдаг гэх эмэгтэй нь 990хх097 тоот дугаарын утастай гэж байсан. Өөр ямар нэг зүйл мэдэхгүй байна. “Би “МСМ” ХХК-тай ямар нэг холбоо хамаарал байхгүй”. Надад Ли Жун Чи-тэй харилцаж байсан мэдээлэл, баримт байхгүй ээ. Түүнтэй харилцаж байсан мэдээлэл устсан байгаа. Ли Жун Чи гэх хүнтэй би уулзаж байгаагүй бөгөөд түүнтэй We chat-аар харилцдаг байсан. Дээрх асуудал болсны дараа тэрээр намайг болон дээрх виз гаргуулсан хүмүүсийг блоклоод алга болсон. Ли Жун Чи гэх хүн нь “Олон улсын аялал жуулчлалын товчоо” гэх компанид ажилладаг эсэхийг мэдэхгүй байна. Ван Чунг нь зөвхөн ажилд авах асуудлыг хариуцдаг юм билээ. Бид нарын визний асуудлын талаар ямар нэг зүйл хэлж яриагүй ээ...” /2 дахь хавтас хэргийн 169-170 дахь тал/ гэсэн,

 

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Монгол улсад нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын нийтийн тээвэр” ХХК-д тээврийн хэрэгслийн зохицуулалт /хуваарь/ хариуцсан ажилтнаар ажиллахаар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-аас Монгол улсад ирсэн. Би тус өдөр БНХАУ-аас feng yi, Li guiru, Tian Haijun, Zhang Zhigang, An Dongsheng нарын хамтаар Монгол улсад ирсэн юм. “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-ийн толгой компани “Гуо хуй групп” компани нь БНХАУ-ын Бугат хотод үйл ажиллагаа явуулдаг юм. Тус компани 2022 оны 03 билүү 04 дүгээр сард Монгол улсад ажиллах ажилтан хайж зар байршуулсан байсан тус зарын дагуу би ажилд орохоор болж Монгол улс руу ирсэн. Тус компани дээр очиж компанийн хүний нөөцийн менежер Ван Чунг-тай уулзаж ажилд орсон. Ажилд ороход Ван Чунг нь Монгол улс руу явах визний асуудлаа  та өөрөө зохицуулаарай гэж байсан. Түүний дагуу миний бие Бээжингийн “Олон улсын аялал жуулчлалын товчоо” гэх компанийн Ли Жун Чи гэх хүнтэй холбогдож виз гаргаж өгөх талаар асуусан. Тэрээр Монгол улс руу нэвтрэх виз гаргаж өгөх боломжтой талаар хэлсэн бөгөөд 1 хүний виз гаргахад 9500 юаниар гаргаж өгөх болно гэж хэлсэн. Уг асуудлыг миний бие хүлээн зөвшөөрч Ли Жун Чи-ээс өгсөн Wang Ju гэх хүний газар тариалангийн данс руу 9500 юанийг шилжүүлсэн байгаа. Мөнгө шилжүүлж өөрийн гадаад паспортыг Бээжинд байсан Ли Жун Чи гэх хүн рү явуулсан. Бээжин лүү гадаад паспорт явуулснаас хойш ойролцоогоор 7-10 хоногийн дараа визний зөвшөөрөл гарсан бөгөөд Ли Жун Чи нь мөн миний паспортыг мөн шуудангаар гэрийн хаяг руу явуулсан. Би тус визний зөвшөөрлийг үндэслэн билетээ захиалж авсан. Компанийн менежер Ван Чунг-тай ярилцсаны дагуу билетээ захиалж өөрөөсөө гадна 5 хүний хамтаар Монгол улсад ирсэн. Дээрх хүмүүс визний зөвшөөрлөө хэрхэн ямар байдлаар гаргасныг тухайн үед мэдээгүй ээ. Харин дараа нь буюу саяхан дээрх хүмүүс миний виз гаргуулсан газраар виз ээ гаргуулсан байсныг мэдсэн. 2022 оны 07 дугаар сард байх /он сарыг нь нарийвчлан санахгүй байна/ ************раас оршин суух зөвшөөрлийн баримт, бичиг авахаар очтол таны орж ирсэн виз нь Монгол улсад ажиллах эрхтэй виз биш байна гэж хэлсэн. /Виз чинь асуудалтай байна гэж хэлсэн/ Тэгэхээр нь БНХАУ-руу виз гаргуулсан Ли Жун Чи-тэй холбогдод тэрээр чи 10,000 юань төлчих хэрэв төлөх юм бол наад визийг чинь ажиллах ангиллын виз болгоод өгье асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие Ли Жун Чи-ээс ирүүлсэн Wang Jun гэх хүний данс руу 10,000 юанийг БНХАУ-д байдаг өөрийн найзаараа шилжүүлүүлсэн. Гэтэл визний ангилал өөрчлөгдөөгүй байхад ************раас миний гадаад паспортыг хураагаад авсан. Визний асуудал үүсгэсний дараа буюу Ли Жун Чи-тэй холбогдсоны дараагаар визээ сунгуулахаар компанийн орчуулагч Б.************д холбогдох баримт материалуудаа өгсөн. Б.************ нь цаашаа хэнд тус материалыг өгснийг мэдэхгүй байна. Ли Жун Чи-тэй холбоотой байдаг Монгол улсад байсан иргэнд өгсөн гэж ойлгож байгаа. Ли Жун Чи-тэй харьцан мэдээлэл ямар нэг баримт материал надад байхгүй байна. Утсан дээрх мэдээлэл бүгд устсан байгаа. Ли Жун Чи нь надтай харилцсан мэдээллээ устгаад сураггүй болсон байгаа...” /2 дахь хавтас хэргийн 173-174 дахь тал/ гэсэн,

 

Гэрч ************ /An Dongsheng/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сард БНХАУ-д нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа “Гуо хуй групп” компани нь Монгол улсад ажиллах мэргэжлийн нягтлан бодогч ажилд авна гэсэн зарыг интернэт орчинд байршуулсан байсан. Тус зарын дагуу миний бие БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод байрлах дээрх компанийн оффис дээр очиж уулзсан юм. Тэгээд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг компанийн нягтлан бодогчоор ажиллах болсон байгаа. Монгол улсад очиж ажиллахтай холбоотойгоор “Гуо хуй групп” компаниас та аялал жуулчлалын компаниар дамжуулж Монгол улс руу явах виз гаргуул гэсэн чиглэлийг өгсөн. Түүний дагуу миний бие БНХАУ-д аялал жуулчлалын  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Олон улсын аялал жуулчлалын товчоо” нэртэй компанийн Ли Жун Чи гэх хүнтэй холбогдсон. Дээрх хүний мэдээллийг интернэтээс олж авсан юм аа. Ли Жун Чи-тэй холбогдож би Монгол улс руу явж ажил хийх гэж байгаа юм, ингэхийн тулд виз гаргуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Гэтэл тэр Монгол улс руу виз гаргаж өгч болно та 10,500 юань өгөх юм бол бид нар асуудалгүй бүхий л зүйлийг зохицуулна гэж хэлсэн. Түүний дагуу миний бие өөрийн We Chat-тай холбоотой данснаас Wang Jun гэх хүний Газар тариалангийн банкны данс руу 10,500 юанийг шилжүүлсэн байгаа. Wang Jun гэх хүний дансыг Ли Жун Чи гэх залуу надад We Chat-аар өгсөн юм аа. Би Ли Жун Чи гэх залууд 10,500 юаниас гадна өөрийн гадаад паспортын хуулбар буюу зургийг явуулсан. Уг зураг явуулснаас хойш хэд хоногийн дараа өөрийн гадаад паспортыг Хөх хотод байрлах Ли Жун Чи холбогдож “Олон улсын аялал жуулчлалын товчоо” компанийн байр луу явуулсан. Түүнээс хойш арваад хоногийн дараа Ли Жун Чи нь таны гадаад паспорт виз болсон гээд над руу шуудангаар паспортыг явуулсан. Би тус гадаад паспортаар Монгол улсад орж ирсэн байгаа. Би “Олон улсын аялал жуулчлалын товчоо” компанийн ажилтан гэх Ли Жун Чи-тай холбогдож виз гаргуулах зорилгоор 10500, билет гаргуулах зорилгоор 15000 юанийг, үйлчилгээний хөлс гээд 20000 юанийг тус тус өгсөн. Ер нь бол би паспортаа өгсний дагуу Ли Жун Чи гэх залуу миний виз, билетийг захиалж өгсөн байгаа. Би БНХАУ-аас Feng Yi, Li Guiru, Tian Haijin, Zhang Zhigang, Kang Jun нартай хамт ирсэн. Би Монгол улс руу онгоцоор ирэхдээ л дээрх хүмүүстэй анх танилцсан. Дээрх хүмүүс хэзээ хаана ямар байдлаар виз гаргуулсныг мэдэхгүй байна. Энэ хүмүүс бүгд л зарын дагуу виз хөөцөлдсөн гэж байсан. Монгол улсад ирсний дараа өөрийн найзад ямар ангиллын визээр орж ирснийгээ үзүүлтэл энэ визээр Монгол улсад ажил хийж болохгүй гэсэн зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь миний бие “Олон улсын аялал жуулчлалын товчоо” компанийн ажилтан гэх Ли Жун Чи-тай утсаар холбогдож энэ талаар хэлэхэд визийг чинь асуудалгүй сунгаж өгч болно, Тэгэхийн тулд 20,000 юань хэрэгтэй гэсэн зүйл хэлсэн. Би тус 20,000 юанийг дээр мэдүүлсэн Wang Jun гэх хүний данс руу шилжүүлсэн байгаа. Түүний дараа Ли Жун Чи надтай холбогдоод та холбогдох виз материалуудаа Монгол улсад байгаа 990хх097 дугаартай эмэгтэйд өгөөрэй гэсэн зүйлийг хэлсэн. Түүний дагуу би холбогдох баримт материалаа “Гуо хуй групп” компанид ажилладаг Б.************ гэх эмэгтэйд өгсөн байгаа. Б.************ нь Ли Жун Чи надад хэлсэн 990хх097 тоот дугаарын утастай эмэгтэйтэй уулзаж баримт материалыг өгсөн байхаа. Түүнээс хойш визний хугацааг сунгаагүй байж байтал ************раас бид нарыг дуудаж та нар “МСМ” ХХК-ийн нэрээр хууль бусаар Монгол улсад орж ирсэн байна гээд гадаад паспортыг минь хураагаад авсан. Би “МСМ” ХХК-тай ямар нэг холбоо хамаарал байхгүй. Би 2019 оны 10 билүү 11 сарын үед Монгол улсад Сансар кабелийн нягтлан бодогчоор орж ирээд 2020 оны цагаан сарын үеэр буцаад БНХАУ-руу явсан байгаа. Тухайн үед миний бие олон удаагийн ангиллын визээр орж ирсэн байдаг. Тухайн үед компаниас виз холбогдох баримт материалыг нь бүрдүүлээд өгч байсан. Мөн мөнгө, төлбөр мөнгийг нь өгч байсан. Би Монгол улс руу орох виз авахын тулд хэдэн төгрөгийн мөнгө төлбөр авдгийг мэдэхгүй ээ. 2022 оны 05 дугаар сард визний зөвшөөрөл гаргуулахдаа төлбөр мөнгө нь угаасаа ийм байдаг юм байхдаа гэж бодоод өнгөрсөн. Тус аялал жуулчлалын компани нь мөнгөө өгчих юм бол бүх зүйл асуудалгүй гээд байсан. Энэ талаар мэдээлэл байхгүй байгаа. Би гар утсан дээр байсан мэдээллүүдээ устгасан байгаа. We Chat тодорхой хугацаа өнгөрөх тусам мэдээлэл устдаг тохиргоотой байсан юм....” /2 дахь хавтас хэргийн 177-178 дахь тал/ гэсэн,

 

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...01/4451 дугаар албан бичиг хэрхэн хүргэгдсэн талаарх бүртгэл бүртгэгдээгүй байна. ...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-аас Монгол улс руу К1 ангиллын визээр орж ирсэн байгаа. Би тус өдөр БНХАУ-аас Feng YI, Li Guiru, Zhang Zhigang, Kang Jun нарын хамтаар Монгол улсад ирсэн юм. Би Монгол улсад нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-д тээвэр зуучийн ажил хийхээр ирсэн бөгөөд тус компанийн Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт байдаг техник хэрэгслийг хариуцан ажиллахаар ирсэн гэж хэлж болно. Би тус компанид өмнө нь ажиллаж байгаагүй бөгөөд өөрийн найзаар дамжуулж 2022 оны 03 дугаар сараа тус компанид ажилд орсон юм аа. Миний найз Ван Чуанг нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй групп” компанид нүүрс угаах чиглэлээр ажилладаг юм. Тэрээр намайг анх тэр компанид ажилд орохыг зөвлөсөн юм. Тэрээр гадаад улс руу буюу Монгол улс руу явж ажил хийхийг зөвлөсөн. Компанийн менежер Ван Чуанг-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу  миний бие Монгол улс руу явж ажиллах болсон. Үүнтэй холбоотойгоор өөрөө визний зөвшөөрлөө хөөцөлдөх болсон юм. Мөн компанийн менежер Ван Чуанг нь БНХАУ-ын аяллын компаниар виз ээ хөөцөлдүүлэх юм бол виз маш хурдан гардаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие БНХАУ-ын GOOGLE буюу baidu-аас аялал, жуулчлал, визний зөвшөөрөлтэй мэдээллийг хайж “Олон улсын аялал жуулчлалын товчоо” гэх компанийн Ли Жун Чи гэх хүнтэй утсаар холбогдсон. Ер нь манай найз болон компанийн хүмүүс наад газар чинь визийг маш түргэн хугацаанд гаргадаг над руугаа ханд гэж зөвлөж байсны дагуу тус компанитай холбогдсон. Тус компанийн ажилтан гэх Ли Жун Чи гэх хүнтэй утсаар холбогдоход Монгол улс руу явах 1 хүний визний зөвшөөрлийг 9500 юаниар гаргаж өгөх боломжтой, чи зөвшөөрөл авахаар бол паспортоо над руу явуулчих гэж хэлсэн. Түний дагуу миний бие гадаад паспортаа БНХАУ-ын Бээжин лүү шуудангаар явуулсан. Яг ямар хаяг руу явуулснаа санахгүй байна. Хувь хүний хаяг байсан санагдаж байна. Паспорт явуулсны дараа Ли Жун Чи гэх залуу над руу залгаад би паспортыг чинь авчихлаа. Чи виз гаргах зөвшөөрлийн мөнгө буюу 9500 юанийг Wang Jun гэх хүний данс руу шилжүүлчих, мөнгө шилжүүлчих юм бол 7 хоногийн дотор визийг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие өөрийн Газар тариалангийн банканд бүртгэлтэй данснаас Ли Жун Чи өгсөн Wang Jun гэх хүний данс руу 9500 юанийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 7 хоногийн дараа гэхэд миний виз гарсан байсан. Гадаад паспортыг Ли Жун Чи-аас шуудангаар авсан юм. Паспорт авсны дараагаар миний бие өөрийн найзаар онгоцны тийз захиалуулж Монгол улсад ирсэн байгаа. БНХАУ-аас бид нартай хамт “Гуо хуй групп” компанийн менежер Ван Чуанг нь хамт ирсэн бөгөөд тэрээр хөрөгнгө оруулагчийн визээр Монгол улсад орж ирсэн. Ван Чуанг нь бид нарыг хариуцаад Монгол улсад авч ирсэн гэж хэлж болно. Монгол улсад ирээд нээх удалгүй буюу 2022 оны 07 дугаар сарын үед Монгол улсад ажил хийх боломжгүй өөр ангиллын визээр орж ирснээ мэдсэн. Энэ талаар Feng Yi бид нарт хэлсэн бөгөөд ажиллах виз гаргуулахын тулд тус бүр 10,000 юань өгөх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие Ли Жун Чи-тэй утсаар холбогдож байгаад дансны дугаарыг нь авч 10,000 юанийг өөрийн найзаараа тус данс руу хийлгэсэн байгаа. 10,000 юань өгсний дараагаар Feng yi-д өөрийн паспортаа өгсөн. Feng Yi цааш нь паспортуудаа Ли Жун Чи-тай холбоотой Монгол улсад байдаг 990хх097 тоот дугаарын утастай эмэгтэй хүнд өгсөн гэж ойлгосон. Feng Yi компанийн ажилтан Б.************ийг 990хх097 дугаартай эмэгтэйтэй уулзуулахаар явуулсан гэж байсан. Би “МСМ” ХХК-тай ямар нэг холбоо хамаарал байхгүй. Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр анх удаа Монгол улсад ирж байгаа юм. Үүнээс өмнө ирж байгаагүй. Энэ талаар мэдээлэл байхгүй утас эвдэрсэн...” /2 дахь хавтас хэргийн 181-182 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие “************” ХХК-д 2007 онд хойш одоог хүртэл бичиг хэрэг, геологичоор ажиллаж байна. “************” ХХК нь 2006 онд анх үүсгэн байгуулагдсан Австралийн хөрөнгө оруулалттай компани байгаа юм. Манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ашигт малтмал хайх чиглэлээр үйд ажиллагаа явуулдаг. Манайх Хармагтай /MV17387/ гэх хайгуулын нэг лиценз дээр хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Манай компани БНХАУ-ын Lin linbao, Zhong Huaren, Peng Yun, Lan Xianling, Hu Qiang гэх хүмүүсийг ажил хэргийн шугамаар Монгол улсад урих хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19/22 дугаартай албан бичгээр ************арт гаргаж байсан. Үүний дагуу дээрх иргэд нь визний зөвшөөрөл авч Монголд орж ирээд хугацаандаа буцаад гараад явсан байгаа. Мөн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 26/22 дугаартай албан бичгээр БНХАУ-ын Zhang Junyang, Liu Yangshu, Hu Liangzhang, Lin Zhangling гэх хүмүүсийг ажил хэргийн шугамаар урих хүсэлтийг мөн ************арт өгч шийдвэрлүүлж байсан байна. Тус иргэд нь визний зөвшөөрөл гаргуулан Монгол улсад орж ирээд визнийхээ хугацаанд БНХАУ-руу буцаад явсан байгаа. Дээрх иргэд нь манай компанитай хамтран ажиллаж байгаа БНХАУ-ын Зижин компанийн хүмүүс байгаа. “************” ХХК нь БНХАУ-ын An Dongsheng /ЕС8573320/, Hasierdeng /EJ2974425/, Bateer /E50075752/, Tumenjirigela /E68104191/ гэх хүмүүсийг ажил хэргийн шугамаар Монгол улсад урьж байгаагүй ээ. Ямар шалтгааны улмаас дээрх нэр бүхий хүмүүсийн визний зөвшөөрөл манай компанийн нэр дээр гарсныг нь мэдэхгүй байна. Би манай байгууллагын нэр дээр гадаад улсаас ирж байгаа иргэдийн визний зөвшөөрөл, түүнтэй холбоотой албан бичиг бүхий л баримт бичгийг хариуцан ажилладаг. Би дээрх нэр бүхий 4 иргэний урьж байгаа талаар хүсэлт, албан бичгийг ************арт хүргүүлж байгаагүй. Тус 4 иргэн нь манай компанитай ямар нэг холбоо хамаарал байхгүй ээ. 2022 оны 12 дугаар сард байх /он сарыг нь нарийвчлан санахгүй байна./ ************рын ажилтан гэх хүн манай компани дээр хүрч ирээд танай компанийн урилгаар буюу танай компанийн бичиг баримтыг ашиглаад БНХАУ-аас нэг иргэн орж ирсэн байна. Тэр нь нутаг буцах гэхээр одоо нутаг буцаж чадахгүй болсон байна. Энэ хүнийг танай байгууллага үнэхээр урьсан юм уу гэсэн зүйлийг асуусан. Тухайн үед дээрх хүний мэдээллийг нь үзэхэд манай компанийн урьсан хүн биш байсан. Манай компани холбогдох баримт материал, хүсэлтээ ************рын албан ёсны цахим үйлчилгээгээр хүргүүлдэг. Хариуг миний бие өөрийн [email protected] хаягаар авдаг байсан. Биеэр баримт материал хүргэж өгч байгаагүй. Компанийн хүсэлт, компанийн нийгмийн даатгал, татварын тодорхойлолт, уригч иргэний паспортын мэдээлэл, компанийн төлөөлж харьцаж  байгаа хүний итгэмжлэл, төлбөр төлсөн баримт зэргийг хүргүүлдэг байсан. Миний бие 2022 онд “************” ХХК-ийн БНХАУ-аас урьсан иргэдийн хүсэлт, дээрх иргэдийн паспортын хуулбар нийт 9 хуудас баримт материалыг авч ирсэн байгаа. Тус баримтуудыг хэргийн материалд хавсаргуулах хүсэлтэй байна...” /4 дэх хавтас хэргийн 78-79 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Б.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие “************” ХХК-ийг 1997 онд анх үүсгэн байгуулж байсан. Тус компани нь гадаад худалдаа, үйлчилгээ, уул уурхайн нөхөн сэргээлт, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. 2022 оноос хойш нүүрс баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Би тус компанийн 100 хувийг эзэмшиж байгаа. Манай компани БНХАУ-аас 2021 онд ямар нэгэн иргэн уриагүй. Харин 2022 онд БНХАУ-аас компанийнхаа нэр дээр нэр дурдагдсанаас өөр 3 иргэнийг урьж байсан. 2021 оны визний зөвшөөрөл дээр дурдагдсан БНХАУ-ын иргэн WANG ZHIFEI, XIE PENG, ZHI MAIFEN гэх хүмүүсийг танихгүй, ямар нэг холбоо хамаарал байхгүй ээ. Манай компанийн нэр дээр дээрх иргэдийн визний зөвшөөрөл гарсан байгааг сая л мэдлээ. Манай компани 2020 онд өөрийн компанийн нэр дээр БНХАУ-аас Монгол улс руу хүн урихдаа холбогдох баримт материалыг ************ар руу онлайнаар илгээж хариуг авч байсан. Надад ямар нэг санал хүсэлт, гомдол байхгүй ээ. Дахин хэлэхэд дээрх визний зөвшөөрөлд дурдагдсан нэр бүхий 3 иргэний манай компани уриагүй. Надтай ямар нэг холбоо хамаарал байхгүй. би ************рын мэргэжилтэн Э.************ гэх хүнийг танихгүй ямар нэг холбоо хамаарал байхгүй...” /4 дэх хавтас хэргийн 90-91 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Ц.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...************ ХХК  нь 2019 онд анх үүсгэн байгуулагдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани, ...Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Сонсголонд том оврын тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл зарж борлуулах чиглэлээр ажилладаг байгаа. Компанийн 100 хувийн хувьцааг БНХАУ-ын нэр бүхий 2 иргэн хувааж эзэмшдэг. Компанийн захирлаар WUYUTANA /Оюунтана/ гэх Өвөр Монгол ажилладаг. Тэрээр Монгол улсад ажиллаж амьдардаг. Би захирлаас тус компанийг төлөөлж мэдүүлэг өгөхөөр итгэмжлэл хийлгэж ирсэн байгаа. Манай компани ажлын шаардлагаар болон бусад байдлаар БНХАУ-аас 2021 онд LI JIAN, LI JIAO гэх хүмүүс урьж байгаагүй. Манай компанийн нэр тус визний зөвшөөрөл гарсан асуудлыг танаас сонслоо. Дээрх нэр бүхий 2 иргэнтэй манай компани ямар нэг холбоо хамаарал байхгүй. Харин “************” ХХК-ийн хөрөнгө оруулагч захирал гэх WUYANTANA, LI JINLONG  гэх хүмүүсийг 2020 оны 01 дүгээр сараас хойш урьж холбогдох баримт материалыг ************ар луу цахимаар байнга хүргүүлдэг байсан. Үүний дагуу 2022 оны 02 дугаар сард албан ёсны виз зөвшөөрөл нь гарч Монгол улсад орж ирсэн байгаа. Дээр 2 иргэн нь эхнэр, нөхөр 2 байгаа юм. Үүнээс гадна 2022 оны 12 дугаар сард WUYANTANA, LI JINLONG хоёрын хүүхэд LI SHIRUI гэх бага насны хүүхдийг Монгол улсад урьж оруулж ирсэн байдаг. Түүнээс өөр БНХАУ-ын иргэн урьсан, оруулж ирсэн асуудал байхгүй. Миний хувьд компанийн өмнөөс БНХАУ-ын иргэн урих болсон баримт, бичгийн асуудлыг хариуцан ажилладаг байсан. Би өөрийн [email protected] гэх мэйл хаягаас ************рын цахим виз хүсэх системд гадаадын иргэн урих хүсэлт, компанийн баримт бичгүүд /татвар, нийгмийн даатгал, санхүүгийн тайлан/, төлбөр төлсөн баримт зэргийг оруулдаг байсан. Түүний дагуу ************раас хянаж үзээд олон удаа татгалзсаны эцэст дээрх иргэдийг оруулж ирж байсан. Манай компанийн үйл ажиллагаа болон дахин БНХАУ-аас иргэн урихад ямар нэг саад бэрхшээл болохгүй бол компанийн зүгээс ямар нэг санал хүсэлт, гомдол байхгүй ээ. Би ************рын мэргэжилтэн Э.************ гэх хүнийг танихгүй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Миний бие компаниас гаргаж өгсөн 1 хуудас итгэмжлэлийг авч ирсэн байгаа. Тус баримтыг хэргийн материалд хавсаргуулах хүсэлтэй байна...” /4 дэх хавтас хэргийн 93-94 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Бао Ханши мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани 2021 онд ...БНХАУ-ын иргэн Huang Wei гэх хүнийг урьж байгаагүй. Компанийн нэр дээр охин Xiabaong хүргэн Ye aorigeli болон миний бие орж ирсэн...” /4 дэх хавтас хэргийн 97-98 дахь тал/ гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...We chat-аас Монгол улс руу гаргаж өгнө, баримт бичгийг бүрдүүлж өгнө гэсэн утгатай зарыг хайсан. …А.Лэн Му аялал жуулчлалын виз гэх ви чатын нэртэй газар руу холбогдсон. …12,000 юань болно гэж …Шиао Лин гэх гэх хүнтэй холбогдсон. …2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улс руу орж ирсэн. …************ ХХК-г мэдэхгүй…” /4 дэх хавтас хэргийн 101-103 дахь тал/ гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 20-ны үед Нямка гэх эмэгтэйн Ви Чат-н данс руу бил үү аль эсвэл намайг анх Нямка гэх эмэгтэйтэй танилцуулсан хятад хүний ви чат данс руу 3500 юанийг шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр БНСУ-р дамжиж Монгол улс руу онгоцоор ирж байсан. ...************ ХХК-г мэдэхгүй...” /4 дэх хавтас хэргийн 115-116 дахь тал/ гэсэн,

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сард  Zhi Maifen, Xie Peng нарын хамтаар Монгол Улс руу ирэх шаардлагатай болсон. ...Ли Жун Чи гэх хүнтэй 2021 оны 07 дугаар сард Ви чатаар холбогдож Монгол Улс руу явах шаардлагатай байгаагаа хэлсэн. ...2021 оны 09 дүгээр сард Xie Peng хамтаар Монгол Улсад ирсэн...” /4 дэх хавтас хэргийн 120-121 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Д.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...ISM сүлжээ нь Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамаардаг. Тус сүлжээг манай байгууллага Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар ашигладаг. Манай оруулсан мэдээллийг буюу визний зөвшөөрөл, сунгалт, оршин суух зөвшөөрлийн мэдээлэл зэргийг дээрх хоёр байгууллага хардаг. Манайхаас олгосон визний зөвшөөрлийг Монгол Улсын хил дээр хянаж үзээд нэвтрүүлдэг байгаа. Манайх гадаадын иргэдийн хилээр нэвтэрсэн бүртгэлийг сангаас харж болдог...” /5 дахь хавтас хэргийн 184-185 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сараас ************рын Хойд бүс дэх газарт мэргэжилтнээр томилогдсон. Тэндээ ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сараас ************мэргэжилтнээр шилжин томилогдсон юм аа. Тус газартаа 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа ажлаасаа халагдсан байгаа. 2021 оны 04 дүгээр сард байх намайг ажлын байран дээрээ үүрэг гүйцэтгэж байхад байгууллагын 180х-х882 тоот дугаарын утас руу өөрийгөө З.************ гэж танилцуулсан эмэгтэй залгаад манай нөхөр БНХАУ-ын иргэн, тэрээр Монгол улсад орж ирээд удсан. Дээрх хугацаанд /ковид-19/ өвчинтэй холбоотойгоор визнийхээ сунгалтыг хийлгэж чадаагүй юм. Иймд дээрх виз сунгалтыг хэрхэн, ямар байдлаар хийлгэх вэ, Би нөхрийн хамтаар Булган аймагт ажиллаж амьдарч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие дээрх БНХАУ-ын иргэний мэдээллийг З.************ гэх эмэгтэйгээс авч сангаас шүүж үзэхэд тус БНХАУ-ын иргэн ************ нь визний сунгалт хийлгээгүй байсан. Тэгэхээр нь миний бие З.************д таны нөхрийн визийг сунгаж болно. Харин тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой байдаг гэж хэлсэн. Гэтэл З.************ надад би чамд 1,000,000 төгрөг өгье сунгаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие хүлээн зөвшөөрч өөрийн эцэг ************ийн Хаан банкны дансаар 1,000,000 төгрөгийг авч хувьдаа ашигласан. З.************гийн нөхрийн визний мэдээлэлд сангаар /ISM дотоод сүлжээнд/ тухайн үед хасалт хийгээд буюу Монгол улсаас гарах хугацааг сунгах хугацааг хойшлуулсан. Яг хэдийг хүртэл хойшлуулснаа санахгүй байна. Тухайн үед ковид-19 өвчинтэй холбоотойгоор БНХАУ-ын иргэдийн визний хугацааг сунгахын тулд тодорхой хэмжээний төлбөр мөнгө сард 109800 төгрөгийг авдаг байсан. Тэр мөнгийг нь авахгүйгээр шууд сунгалт хийсэн юм аа. Энэ сунгалт хийх ажлыг мэргэжилтэн өөрөө хийх боломжтой ажил байсан учраас би мөнгийг авч дээрх үйлдлийг хийсэн. Дээрх үйлдэлтэй холбоотойгоор З.************тэй танилцаж түүнээс хоорондоо холбоотой байх болсон, тус 1,000,000 төгрөгийг авснаас хойш ойролцоогоор 7 хоногийн дараа 110,000 төгрөгийг З.************гээс авсан. Ямартай ч ************-гий визний хугацааг сунгасантай холбоотойгоор 1,110,000 төгрөгийг З.************гээс авч тус мөнгийг хувьдаа зарцуулсан. Байгууллагад ямар нэг мөнгө төвлөрүүлээгүй. 2021 оны 07 дугаар сарын сүүлээр билүү 2021 оны 08 дугаар сарын эхээр З.************ нь надтай өөрийнхөө 990хх097 тоот дугаарын утсаар надтай холбогдоод БНХАУ-аас Монголд орж ирэх хүсэлтэй хүмүүс байна. Визнийх нь зөвшөөрлийг хэрхэн ямар байдлаар гаргах вэ гэж надаас асуусан. Би тухайн үед З.************д визнийх нь зөвшөөрлийг эндээс гаргаад танд визний зөвшөөрлийн 4 оронтой кодыг /зөвшөөрлийн албан бичиг дээр бичигдсэн дугаар/ нь өгөх боломжтой гэж хэлсэн. З.************ бид 2 нэг хүний визний зөвшөөрлийг 500,000-1,000,000 төгрөгөөр гаргахаар харилцан тохиролцсон. Түүний дагуу З.************ нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарын сүүл хүртэл над руу виз гаргуулахаар удаа дараагийн үйлдлээр БНХАУ-ын нийт 23 иргэний мэдээллийг буюу паспортын зургийг “We Chat”-аар явуулсан. Би З.************гээс ирүүлсэн паспортын зураг мэдээллийг үзээд манай байгууллагад урьд өмнө нь визний зөвшөөрөл авахаар хандсан байсан аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээлэл, баримт, материалыг ашиглаж дээрх компаниудын нэр дээр дээрх 23 иргэнийг урьсан мэтээр баримт бүрдүүлж хуурамч визний зөвшөөрөл гаргаж өгсөн юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлбэл:

1. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “МСМ” ХХК-ийн урьд өгсөн баримт материалуудаас холбогдох баримт материалуудыг /нийгмийн даатгалын тодорхойлолт, татварын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ, захирлын туслах Ж.************ийн ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэх/ зэргийг хуулбарлан авч тус компанийн ажилтан Ж.************ийн и мэйл хаягийг хуурамчаар шинээр зохион З.************гийн паспортын зургийг нь явуулсан нэр бүхий 6 иргэний өмнөөс байгууллагын и мэйл хаяг руу хүсэлт явуулж тус хүсэлтээ өөрөө хүлээн авч шалгаад 2021 оны 11 дүгээр сарын 30, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрүүдэд дээрх 6 иргэний нэр дээр визний зөвшөөрөл бичсэн.

2. “************” ХХК-ийн урьд өгсөн баримт, материалаас тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, татварын тодорхойлолт, Д.************ гэх хүний иргэний үнэмлэхийн мэдээлэл зэргийг хуулбарлан авч Д.************ийн нэр дээр хуурамч и мэйл хаяг нээн дээрх хаягаасаа З.************гийн өгсөн БНХАУ-ын 4 иргэдийн мэдээлийг байгууллагын и мэйл хаяг руу явуулж хүсэлт холбогдох баримт материалаа өөрөө хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 06, 2022 ны 04 дүгээр сарын 13, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд дээрх иргэдэд визний зөвшөөрөл бичсэн.

3. “************” ХХК-ийн урьд өмнө нь манай байгууллагад өгсөн байсан баримтуудаас тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018-2020 оны татварын тодорхойлолт, нийгмийн даатгалын тайлан, Б.************э гэх хүний иргэний үнэмлэх, дансны хуулга зэрэг баримтуудыг хуулбарлан авч, компанийн ажилтан Б.************ийн нэр дээр хххххххх@gmail.com и-мэйл хаягийг шинээр буюу хуурамчаар нээж тус хаягаас нийт 4 хүний мэдээллийг /хүсэлт, холбогдох баримт материалыг/ байгууллагын и-мэйл хаяг руу явуулж 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрүүдэд дээрх иргэдийн нэр дээр хуурамчаар визний зөвшөөрөл бичсэн.

4. “************” ХХК-ийн манай байгууллагад урьд өмнө нь өгсөн байсан баримт материалуудаас холбогдох баримт материалуудыг хуулбарлан авч ямар нэг хүсэлтгүйгээр БНХАУ-ын 3 иргэнд визний зөвшөөрөл бичиж өгсөн.

5. “************” ХХК-ийн урьд өгсөн баримт бичгээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хуулбарлан авч ашиглан БНХАУ-ын 1 иргэний нэр дээр 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр визний зөвшөөрлийг бичиж өгсөн байгаа.

6. “************” ХХК-ийн урьд өмнө манай байгууллагад бүрдүүлж өгч байсан баримтуудаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар татварын тодорхойлолт зэргийг хуулбарлан авч БНХАУ-ын эрэгтэй эмэгтэй 2 хүнд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр визний зөвшөөрлийг бичиж өгсөн.

7. “************” ХХК-ийн урьд өмнө өгсөн бичиг баримтуудаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг авч БНХАУ-ын 1 иргэний нэр дээр 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр визний зөвшөөрлийн бичиг өгсөн байгаа.

Би дээрх визийн зөвшөөрлүүд дээр газрын дарга Д.Алтанзулаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан нь үнэн. Би Д.Алтанзул даргыг ажил ихтэй үеэр нь бусад визний зөвшөөрлийг зуруулахдаа дээрх иргэдийн мэдээллийг дундуур нь хавьчуулаад зуруулчихдаг байсан юм аа. Д.Алтанзул даргад тухайн үед нь энэ талаар ямар нэг зүйл хэлээгүй юм. Тэрээр уг асуудлыг саяхан л 2022 оны сүүлээр л мэдсэн. З.************гээс ирүүлсэн нэр бүхий 23 иргэний мэдээллийг тухайн үед олгогдсон визний зөвшөөрлүүд дээрээс нэг бүрчлэн харж болно. Би тус 23 иргэнийг танихгүй, ямар нэг холбоо хамаарал байхгүй. Мөн З.************г тэдгээр хүмүүстэй ямар холбоо хамааралтай болохыг мэдэхгүй. Энэ талаар надад ямар нэг зүйл хэлж байгаагүй. Би байгууллагын дотоод хяналт шалгалт хариуцсан хүнд тайлбар өгөхдөө нэг бүрчлэн энэ талаар тайлбарласан байгаа. Би визний зөвшөөрөл олгогдсоны дараагаар визний зөвшөөрөл олгосон буюу албан бичигт тусгагдсан сүүлийн 4 оронтой тоог З.************гийн 990хх097 тоот дугаарын утас руу нь явуулдаг байсан. Аль эсвэл холбогдох мэдээллийг нь З.************д өгдөг байсан. З.************ нь дээрх иргэдийн мэдээллийг хаанаас, ямар байдлаар олж авсан талаараа надад ямар нэг зүйл хэлээгүй. Мөн тэрээр энэ визний зөвшөөрлийг гаргасныхаа хариуд тэдгээрээс хэдэн төгрөг авдаг байсныг миний бие мэдэхгүй байна. Би З.************гээс түүний нөхөр гэх ************-ийн визийг сунгаж өгсний хариуд 2021 оны 04 дүгээр сард 1,110,000 төгрөг, Мөн прокурорын тогтоолд нэр нь дурдагдсан байсан БНХАУ-ын нэр бүхий 23 иргэний визний зөвшөөрлийг гаргаж өгсний хариуд З.************гээс өөрийн Хаан банкин дахь 568хххх808 тоот дугаарын дансаар 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр нийт 13,414,130 төгрөгийг авсан нь үнэн. Би урьд өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө З.************гээс визний зөвшөөрөл гаргаж өгсний хариуд бараа, материалаар, эд зүйл авдаг байсан талаар мэдүүлсэн. Тухайн үед дансаараа олон удаагийн үйлдлээр мөнгө авсан гэдгийг мэдвэл асуудал болох байх гэж бодоод айсандаа тэгээд мэдүүлчихсэн. ...нэр бүхий 23 иргэнтэй холбоотойгоор урьд өмнө виз авахаар хүсэлт гаргасан боловч виз нь гараагүй иргэн, урьд Монгол улсад ирж байсан иргэний визийн зөвшөөрлийг гаргахад хүндрэлтэй байна гэж хэлээд З.************гээс 500,000 төгрөг дээрээ нэмж мөнгө авдаг байсан. 2022 оны 09 дүгээр сарын эхээр “************” ХХК-ийн нэр дээр орж ирсэн 6 иргэний визний зөвшөөрлийг гаргаж өгсний хариуд авсан байсан 3 сая төгрөгийг миний бие З.************гийн данс руу шилжүүлсэн байгаа. Учир нь гэвэл “************” ХХК-нь дээрх асуудлаар манай байгууллагад гомдол гаргаж нөгөө нэр бүхий БНХАУ-ын иргэд нь манай байгууллага дээр очсон юм билээ. Үүнтэй холбоотойгоор З.************ нь над руу залгаад чи “************” ХХК-ийн нэр дээр орж ирсэн хүмүүсийн мөнгийг яаралтай буцааж өг гэж над руу дайрч давшилсан. Түүний дагуу би өөрийн найз Алтанчимэгийн Дуламжаваас 3 сая төгрөгийг зээлж З.************гийн өөрийнх нь Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би З.************гээс Lexus Rx маркийн 12-98 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 55,000,000 төгрөгөөр 2022 оны 05 дугаар сард байх худалдан авсан. Мөнгийг нь З.************гийн Хаан банкны данс руу удаа дараагийн үйлдлээр шилжүүлсэн байгаа. Ойролцоогоор 51 сая төгрөгийг дансаар, үлдсэнийг нь машинаа авахдаа бэлнээр өгч байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /4 дэх хавтас хэргийн  24-26 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч З.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие ************ийн ************тэй 2021 оны 04 дүгээр сарын эхээр өөрийн нөхөр /албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй/ БНХАУ-ын иргэн ************-ийн визийг сунгуулахдаа анх танилцаж байсан юм. Би 2021 оны 04 дүгээр сарын эхээр ...************ын 1800-1882 тоот дугаарын утас руу холбогдож Би БНХАУ-ын иргэнтэй хамт амьдардаг юм аа. Тэрээр 2019 оны 11 дүгээр сард Монгол улсад орж ирсэн боловч Ковид-19 өвчний улмаас БНХАУ-руу явж чадаагүй юм. Визээ хэрхэн ямар байдлаар сунгуулах вэ гэж асуусан. Тухайн үед 1800-1882 тоот дугаарын утсан дээр өөрийгөө Э.************ гэж танилцуулсан эмэгтэй сууж байсан бөгөөд тэрээр миний нөхрийн мэдээллийг компьютерт, санд шүүж үзээд танай нөхөр Монгол улсад ирээд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Ингээд яваад байвал танай нөхөр торгуульд орно, гадаад паспорт дээр хар дарна гэж хэлсэн. Тэгэхээр миний бие одоо яах вэ гэж асуутал, Тэрээр та наад хүнийхээ визийг яаралтай сунгуул гэж хэлсэн. Э.************ нь тухайн үед та над руу залгаарай гээд өөрийнхөө 881хх709 тоот дугаарын утсыг өгсөн. Би тус дугаараар түүнтэй холбогдож хэрхэн ямар байдлаар виз ээ сунгуулах талаар асуутал. Тэрээр надад 1,000,000 төгрөг өгчих тэгвэл би программ дээр сунгаад өгье. Программ дээр сунгачих юм бол ямар нэг асуудал гарахгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрч Э.************ээс дансны дугаар аван түүний өгсөн данс руу 1,000,000 төгрөгийг нөхрийн виз сунгалтын мөнгө гэсэн утгаар шилжүүлсэн юм аа. Тус данс нь яг хэний данс байсныг санахгүй байна. Би тус мөнгийг өөрийн Хаан банк 500хххх209 тоот дугаарын данснаас шилжүүлсэн байгаа. Э.************ нь танай нөхрийн визийг сангаар сунгасан байгаа шүү нэг заваараа хүрч ирээд паспорт дээрээ тэмдэглэгээ хийлгээрэй гэж хэлж байсан боловч паспорт дээр сунгасан талаар тэмдэглэгээ хийлгээгүй байгаа. Мөн дээрх 1,000,000 төгрөгийг өгснөөс хойш ойролцоогоор 7 хоногийн дараа Э.************т 110,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн байгаа. Э.************ нь над руу залгаад дахиад 110,000 төгрөг хийгээд өгөөч гэж хэлсэн. Түүний дагуу дээрх мөнгийг шилжүүлсэн. Тус үйл явдал болсноос хойш хэсэг хугацааны дараа буюу 2021 оны 07 дугаар сарын сүүлээр билүү 2021 оны 08 дугаар сарын эхээр байх Э.************ нь миний 990хх097 тоот дугаарын утас руу өөрийн 881хх709 тоот дугаарын утаснаас залгаад би БНХАУ-аас Монгол улс руу ирэх гэж байгаа тус улсын иргэдэд хуулийн дагуу виз гаргаж өгч чадна шүү. Та Хятад нөхөртэй хэл  мэдэх  юм чинь ийм  хүмүүсийг олоод өгөх боломж байна уу? Би нэг хүний виз гаргаж өгснийхөө хариуд танаас тодорхой хэмжээний мөнгө авна. Та цаадах хүмүүсээсээ авсан мөнгөнөөс надад тодорхой хэмжээний мөнгө өгөхөд л болно. Хэрэв илүү мөнгө авбал та аваарай гэж хэлсэн. Тэрээр мөн надад би эдгээр хүмүүсийг  Монгол улсын компаниудын урилгаар ирүүлнэ, компаниудаас урилга авахын тулд 100,000 төгрөг өгч авдаг талаар надад хэлсэн. Тэгэхээр нь би тус асуудлыг хүлээн зөвшөөрөөд би БНХАУ-руу холбогдоод Монгол улс руу ирэх хүмүүсийг судалж, асууж үзье гэж хэлсэн. Тэгээд би We Chat-ын Олон улсын виз гэсэн нэр хаягтай групп чат руу орж үзсэн. Тус групп чат руу орж үзэхэд Монгол улс руу хүн явуулах шаардлагатай байна гэсэн зар олон байсан. Тэр дундаас А. MGLtu гэх we chat хаягтай /We Chat ID: zhangyujie8899/ Өвөр Монгол залуутай чатаар танилцсан. Тэрээр Монгол улс руу БНХАУ-аас иргэд оруулна гэсэн зарыг удаа дараа тавьсан байсан. Би түүнтэй wechat хаягаар холбогдож Монгол улс руу БНХАУ-ын иргэдийг компанийн урилгаар буюу К1 ангиллаар оруулах боломжтой талаар хэлж ярьсан. Би тэр Өвөр Монгол залуутай 1 хүний виз гаргахад 2000 юань авахаар харилцан тохиролцсон. Түүний дагуу тэр Өвөр Монгол залуу над руу 2021 оны 08 дугаар сараас хойш 2022 оны 06 дугаар сарын хооронд байхаа ойролцоогоор 23 гаруй хүний гадаад паспортын зургийг дарж над руу явуулсан байгаа. Би тус БНХАУ-ын иргэдийн мэдээллийг өөрийн we chat-аас түүний Munguntsetseg /88109709/ гэх we chat болон түүний телеграмм руу явуулдаг байсан. Э.************ тухайн хүмүүсийн паспортын зургийг авсны дараа 3-14 хоногийн дараа визний зөвшөөрлийн 4 оронтой тоог миний утасны дугаар руу албаны дугаараас явуулдаг байсан юм аа. Би тус дугаарыг цааш нь Өвөр Монгол залуу руу явуулдаг байсан. Түүний дагуу нөгөө  хүмүүс нь Монголд ирээд буцдаг байсан гэж ойлгож байгаа. Хамгийн сүүлд “МСМ” ХХК-ийн урьсан 5 хүн Монголд байгаа. Тэдгээр 5 хүний гадаад паспортыг ************т хураасан байгаа, эдгээр 5 хүмүүс хамт явж байсан хүмүүс байсан. Энэ хүмүүс Монголд “Гуо хуй” ХХК-д ажиллахаар ирсэн хүмүүс юм билээ. Би тус компанийн төлөөлөх гэх эмэгтэйтэй Монгол улсад уулзаж байсан. Надтай харилцаж байсан 2022 оны 08 дугаар сард над руу залгаад нэр бүхий БНХАУ-ын иргэд наана чинь ажил хийх гээд визийн ангиллаа өөрчлүүлэх гэсэн чинь асуудал үүсээд байгаа юм байна. Чи очоод тэр хүмүүстэй нь уулзаад өгөөч гэж хэлсний дагуу очиж уулзаж байсан. Би прокурорын тогтоолд дурдагдсан нийт 23 хүнийг визний зөвшөөрөл гаргуулахын тулд Э.************т 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын хооронд ойролцоогоор 13 сая гаруй төгрөгийг, мөн өөрийн нөхөр ************-ийн визийг сунгуулахын тулд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 сая төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 110,000 төгрөгийг өгсөн нь үнэн. Э.************т дээрх мөнгөнөөс өөрөөр ямар нэг мөнгө /эд зүйл, шан харамж/ өгч байгаагүй ээ. ...Э.************ рүү нөхрийнхөө визийг сунгуулах, БНХАУ-ын гэр бүхий иргэдэд визний зөвшөөрөл гаргуулахын тулд өөрийн Хаан банкнаас түүний хамаарал бүхий этгээд болон өөрийнх нь данс руу удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн нь үнэн. Э.************ нь БНХАУ-ын нэг иргэнд визний зөвшөөрөл гаргаж өгсний хариуд 500,000 төгрөгөөс дээш хэмжээний мөнгө авна гэж надтай тохирсон, зарим тохиолдолд асуудалтай буюу урьд өмнө Монгол улсад ирж байсан, виз өгөөд татгалзаж байсан хүмүүсийн визний зөвшөөрлийг гаргахдаа 500,000 төгрөгөөс их хэмжээний мөнгө авах тохиолдол байдаг байсан, хүн болгон дээр 500,000 төгрөг авдаг байсан гэвэл өрөөсгөл болох юм. Дээрх нэр бүхий 23 иргэнээс нийт 13 сая гаруй төгрөгийг авсан. Тэгэхээр зарим хүмүүсээс нь 500,000 төгрөгөөс их хэмжээний мөнгө авсан байгаа юм. Гэхдээ 1,000,000 төгрөгөөс илүү мөнгө авч байгаагүй ээ. Дээрх нэр бүхий 23 иргэний хэнээс нь хэдэн төгрөг авч байснаа санахгүй байна. Э.************ энэ нь асуудалтай байна гэхээр нь л цааш БНХАУ руу дээр мэдүүлсэн А.MGLtu гэх we chat хаягтай We chat ID: zhangyujie8899 Өвөр Монгол залуу руу явуулж мөнгөө нэмж авдаг байсан. Би БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг “Олон улсын аялал жуулчлалын товчоо” гэх нэртэй компанийг мэдэхгүй. Ямар нэг холбоо хамаарал байхгүй. Энэ компанийн талаар сая Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол дурдагдсан байхыг харлаа. Би БНХАУ-ын иргэн Ван Чуанг, Ли Жун Чи гэх хүмүүсийг танихгүй ямар нэг холбоо хамаарал байхгүй ээ. Би дээр мэдүүлсэн Өвөр Монгол залуутай л харьцаад яваад байдаг байсан. Харин түүнийг цаашаа хэн гэх хүмүүстэй харилцаж байсныг сайн мэдэхгүй байна. Би Хятад хэлээр ярьдаггүй. Өвөр Монголтой Монголоор яриад л харьцаад байсан. БНХАУ-ын иргэн гэх А.MGLtu гэх we chat хаягтай We chat ID: zhangyujie8899 Өвөр Монгол залуугаас гадаад паспортын зураг ирсний дараа дээрх зургийг Э.************ рүү We chat-аар явуулдаг байсан. Тус иргэдийн мэдээллийг Э.************ нь шалгаж үзээд визний зөвшөөрөл гарах боломжтой гэж үзсэний дараа түүнээс мөнгийг өөрийнхөө Хаан банкин дахь 500хххх209 тоот дугаарын дансаараа авдаг байсан. Яг хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Нэг хүний визний зөвшөөрлийг ойролцоогоор 2000 юаниар гаргаж өгдөг байсан. Дээрх мөнгөнөөс Э.************ рүү дээр мэдүүлсэн мөнгийг шилжүүлсэн юм аа. Би өөрийн эзэмшиж байсан Lexus RX маркийн 12-98 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.************т 55 сая төгрөгөөр 2022 оны 05 дугаар сард зарж борлуулсан. Э.************ нь дээр мөнгийг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн байгаа, дансаар ойролцоогоор 51-52 сая төгрөгийг, үлдсэнийг нь бэлнээр өгч байсан. Би дээрх гүйлгээнүүдийг дандаа өөрийнхөө интернэт банкийг ашиглаж хийж байсан. Би 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган суманд байсан. Тэгэхээр дээрх хугацаанд хийгдсэн гүйлгээ бол Булган аймгаас хийгдсэн гүйлгээ гэж хэлж болно Харин 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хийгдсэн гүйлгээнүүдийг Улаанбаатар хотод ирсэн хойноо интернэт банк ашиглаж хийсэн. Сүүлийн гүйлгээнүүдийг Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо Хан Богд хорооллын ************ны 1 тоотоос хийсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний нөхөр БНХАУ-руу явсан байгаа. Одоо 2 бага насны хүүхэдтэйгээ амьдарч байна. Хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү...” /4 дэх хавтас хэргийн 42-44 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- “************” ХХК-аас Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гомдолтой холбоотой баримтууд /1 дэх хавтас хэргийн 20-75 дахь тал/, 

- ************раас БНХАУ-ын 23 иргэнтэй холбоотой асуудлаар АТГ-т хандаж гаргасантай холбоотой баримтууд /1 дэх хавтас хэргийн 76-104 дахь тал/,

- “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /1 дэх хавтас хэргийн 105-156 дахь тал/,

- “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /1 дэх хавтас хэргийн 157-232 дахь тал/,

- “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /1 дэх хавтаст хэргийн 233-250 дах тал, 2 дахь хавтаст хэргийн 01-31 дэх тал/,

- “************ аппарел” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /2 дах хавтас хэргийн 32-54 дэх тал/,

- “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /2 дах хавтас хэргийн 55-64 дэх тал/,

- “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд / 2 дахь хавтас хэргийн 65-77 дах тал/,

- “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /2 дахь хавтас хэргийн 78-80 дахь тал/,

- “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд/2 дахь хавтас хэргийн 81-85 дахь тал/, 

- ************ын 02/1970 дугаартай албан бичгээр ирүүлсэн ************-н визний зөвшөөрөлтэй холбоотой баримтууд /2 дахь хавтас хэргийн 184-195 дахь тал/,

- Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн хил нэвтэрсэн лавлагаа /2 дахь хавтас хэргийн 138 дахь тал/,

- ************аас ирүүлсэн лавлагаа /2 дахь хавтас хэргийн 200-203 дахь тал/,

- Шүүгдэгч Э.************ийн ажилд томилсон шийдвэр, албан тушаалын тодорхойлолт, виз, зөвшөөрөл олгохтой холбоотой баримтын хуулбарууд /2 дахь хавтас хэргийн 205-244, 3 дахь хавтас хэргийн 1-77 дахь тал/,

- З.************гийн гар утаснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 76-88 дахь тал/,

- З.************, Э.************ нарын банкны дансны хуулга /3 дахь хавтас хэргийн 89-212 дах тал/ гэсэн,

- Хил хамгаалах ерөнхий газрын нууцын албанаас ирүүлсэн баримт бичиг /лавлагаанд/ үзлэг хийсэн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 124-129 дэх тал/,

- “************”, “************”, “************”, “************ аппарел” 4 байгууллагын нэр дээр ирсэн гадаадын иргэд нь ************раас үйлчилгээ авахад бүрдүүлж байсан бичиг баримт /4 дэх хавтас хэргийн 162-198 дахь тал/,

- ************ын байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагааны журам батлах тухай журмын хуулбар /5 дахь хавтас хэргийн 156-176 дахь тал/,

- Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн нэгдсэн санг ашиглах мэдээлэл харилцан солилцох журам /5 дахь хавтас хэргийн 178-182 дахь тал/,

- Шүүгдэгч Э.************, З.************ нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дэх хавтас хэргийн 132, 134 дэх тал/, төрөл садангийн лавлагаа /4 дэх хавтас хэргийн 133, 135-139 дэх тал/ зэрэг болно.

 

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.************ нь нийтийн албан тушаалтан буюу ************************ мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхдаа Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.5 хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

************рын даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/44 дугаартай тушаалаар баталсан ************ газрын газрын ************ мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 4 дэх хэсэгт заасан “Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд холбогдох төрийн байгууллагуудын саналыг үндэслэн тус улсад оршин суух зөвшөөрөл олгох, түүний хугацааг сунгах, бүртгэх ажиллааг хуулийн хүрээнд хэрэгжүүлж мэдээллийн санд үнэн, зөв оруулах, баталгаажуулах, 2 дугаар зорилтын 1 дэх хэсэгт заасан “Гадаадын иргэний бүртгэл, мэдээллийн санд гадаадын иргэний мэдээллийг үнэн зөв мэдээлэл, бодит баримт нотолгоонд тулгуурлан оруулах” гэснийг, Бусад үйл ажиллагааны 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай, Монгол Улсын хилийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Архивын тухай, Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, байгууллагын дотоод журам болон бусад хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх” гэснийг тус тус зөрчин З.************гийн өөрийн хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн ************ /Wu pahui/-гийн Монгол улсад оршин суух хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс З.************ болон БНХАУ-ын ************ /Wu pahui/- нараас хүсэлт, холбогдох баримт материалыг хүлээн авалгүйгээр тус иргэний Монгол Улсад оршин суух хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сунгаж мэдээллийг ************рын дотоод сүлжээ /ISM/-нд оруулсны хариуд З.************гээс өөрийн хамаарал бүхий этгээд Ч.************ийн Хаан банканд бүртгэлтэй 569хххх390 тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 1,000,000 төгрөгийг, өөрийн Хаан банканд бүртгэлтэй 568хххх808 тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 110,000 төгрөгийг нийт 1,110,000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийн,

үргэлжилсэн үйлдлээр З.************гийн БНХАУ-ын нэр бүхий 23 иргэнд визний зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс урьд өмнө ************раас визний зөвшөөрөл авахаар хүсэлт, холбогдох баримт материал ирүүлж байсан Монгол улсад үйл ажиллагаа ажиллагаа явуулдаг “************” ХХК, “************ ХХК, “************” XXК, “************” ХХК, “************аппарел” ХХК, “************ ҮЦК” ХХК, “************” ХХК, “************” ХХК-ийн баримт, материал, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хуурамч баримт материал бүрдүүлэн визний зөвшөөрөл олгох талаар мэдээллийг ************ын цахим бүртгэлд оруулан визний зөвшөөрлийг гаргаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд З.************гээс түүний Хаан банканд бүртгэлтэй 500хххх209 тоот дугаарын данснаас өөрийн Хаан банканд бүртгэлтэй 568хххх808 тоот дугаарын дансаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 13,414,130 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч З.************ нь өөрийн хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн ************ /Wu pahui/-гийн Монгол улсад оршин суух хугацааг сунгуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Гадаад иргэн, харьяатын газрын ************ гарын виз зөвшөөрлийн мэргэжилтэн Э.************т албаны чиг үүрэг, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан БНХАУ-ын иргэн ************ /Wu pahui/-гийн Монгол Улсад оршин суух хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 14- ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сунгуулж мэдээллийг ************рын дотоод сүлжээ /ISM/-нд оруулсны хариуд өөрийн Хаан банканд бүртгэлтэй 500хххх209 тоот дугаарын данснаас Ч.************ийн Хаан банканд бүртгэлтэй 569хххх390 тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 1,000,000 төгрөгийг, түүний Хаан банканд бүртгэлтэй 568хххх808 тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 110,000 төгрөгийг нийт 1,110,000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийн хахууль өгсөн,

Мөн З.************ нь БНХАУ-ын нэр бүхий 23 иргэнд визний зөвшөөрөл гаргуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Гадаад иргэн, харьяатын газрын ************ гарын виз зөвшөөрлийн мэргэжилтэн ************ийн ************т албаны чиг үүрэг, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан өөрийн Хаан банканд бүртгэлтэй 500хххх209 тоот дугаарын данснаас түүний Хаан банканд бүртгэлтэй 568хххх808 тоот дугаарын дансаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 13,414,130 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ************ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.************гийн: “...Монгол улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамж, визний үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай 195 дугаар тогтоолын 1.1.11 дэх хэсэгт “Гадаадын иргэнд визний зөвшөөрөл олгоход 2500 төгрөг” байхаар визийн зөвшөөрлийн үйлчилгээний хөлсийг тогтоосон байдаг. Э.************ийн хууль бусаар визний зөвшөөрөл олгосон байж болзошгүй БНХАУ-ын нэр бүхий 23 иргэний мэдээллээс үйлчилгээний хөлс төлсөн эсэхийг нягталж үзэхэд дээрх 23 иргэн нь танай албан бичигт дурдагдсан визний зөвшөөрөл авахын тулд ямар нэгэн төлбөр, хураамж үйлчилгээний хөлс төлөөгүй байсан. Мөн Э.************ нь БНХАУ-ын иргэн Wu Pahui-н визний сунгалт болох 109800 төгрөгийг орлого төвлөрүүлэх ************рын Голомт банкны дансанд төвлөрүүлэх байсан юм. Манай байгууллагаас зөвшөөрөл авсан нэр бүхий 23 иргэн бол БНХАУ-ын иргэн Wu Pahui нь нэгэнт манайхаас үйлчилгээ авсан учраас дээрх мөнгийг төлөх ёстой гэж бодож байна. Нийт 23 иргэн тус бүр 2500 төгрөг нийт 57500 төгрөгийг, 1 иргэний визний сунгалт 109800 төгрөг энэ хоёр нийлээд 167300 төгрөгийг байгууллагын дансанд төвлөрүүлэх ёстой байсан...” /5 дахь хавтас хэргийн 150 дэх тал/ гэсэн,

Гэрч Д.Алтанзулын: “...Гадаадын иргэн, эрх зүйн байдлын тухай хуулиар гадаадын иргэн Монгол улсад нэвтрэх, дамжин өнгөрөх гарах харилцааг ************ар хэрэгжүүлж ажилладаг. Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга нь байгууллагын даргын баталсан ажил үүргийн хуваарь /албан тушаалын тодорхойлолт/-ын хүрээнд уригчаас гаргасан визний зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч виз олгох журамд заасан шаардлага нөхцөлийг хангасан тохиолдолд визний зөвшөөрөл олгоно. Хангахгүй буюу бүрдэл дутуу тохиолдолд татгалзах шийдвэрийг гаргадаг. Визний ангиллаас хамаарч бүрдүүлэх баримт, материал нь өөр өөр байдаг юм. Жишээлбэл: К1 ангиллын визний зөвшөөрлийн хувьд уригч аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, тухайн аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, тухайн аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл гэх мэт, уригдагч гадаадын иргэний гадаад паспортын хуулбар, уригч аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн даатгалын мэдээлэл /сүүлийн 3 жилээр/, татварын ерөнхий газраас гаргуулан авсан тодорхойлолт, хэрэв уригч аж ахуйн нэгж байгууллага нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж хүсэлт гаргаж байгаа бол итгэмжлэл, бичиг баримтын хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт /яаралтай тохиолдолд 5000, энгийнээр 2500 төгрөг байдаг/. ************рын ************ газрын мэргэжилтэн нь албан тушаалын тодорхойлолтын дагуу визний зөвшөөрөл авахтай холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан хүсэлтийг хүлээн авч хянан баримт, бичгийн бүрдэл хангасан тохиолдолд ахлах мэргэжилтэнд хянуулдаг, ахлах мэргэжилтэнд хянасны дараа материалыг газрын даргаар цохуулдаг, надаар цохогдсоны дараагаар ахлах мэргэжилтнээр дамжиж визний зөвшөөрөл бичигч мэргэжилтэн дээр очдог байгаа. Визний зөвшөөрөл бичигч нь цохолтын дагуу зохих ангиллын дагуу визний зөвшөөрлийг гаргаж, системд шивдэг байгаа. ...“МСМ” ХХК-ний ажилтны манай байгууллага дээр үйлчилгээ авах үеэр уулзаж дээрх асуудлыг тодруулахад манай компани БНХАУ-ас ажлын хэргийн шугамаар иргэд урьдаггүй. Манайхаас БНХАУ-аас иргэн урих талаар танайх руу албан бичиг өгч байгаагүй гэсэн зүйлийг хэлсэн. Түүний дагуу дотооддоо шалгалтын ажиллагааг явуулахад “МСМ” ХХК-ийн нэр дээр БНХАУ-аас 6 иргэн орж ирсэн байсан бөгөөд дээрх 6 иргэний визний зөвшөөрлийг Э.************ нь олгосон байсан. Зөвшөөрлийг албан бланк дээр бэлтгэж надаар гарын үсэг зуруулсан байсан. Дээрх иргэдийн виз бичигчийн нэрийг сангаар хайж үзвэл Э.************ийн эрхээр нэвтэрч дээрх мэдээллүүд шивэгдэж визний зөвшөөрөл бичигдсэн байсан. Энэ тухай миний бие мэдмэгц байгууллагын даргад хэлж Э.************ийн дээрх үйлдэлд дотоод хяналт шалгалтыг явуулсан байгаа. Дотоод хяналт шалгалт хариуцсан байцаагч нар Э.************ийн дээрх үйлдэлд хяналт шалгалт явуулахад Э.************ нь “************” ХХК-ийн нэр дээр визний зөвшөөрлийн ямар нэг баримт, материал бүрдүүлэлгүйгээр визний зөвшөөрлийг шууд бланк дээр хэвлэж БНХАУ-ын нэр бүхий 1 иргэнд зөвшөөрөл олгосон байсан. Тус материалыг ахлахаар хянуулаагүй, тухайн үед хүсэлтийг баримтаар авдаг байсан бөгөөд заалаар хүлээн аваагүй баримт байсан. “************” ХХК-ийн урьд өмнө визний зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлсэн баримт материалыг ашиглаж шууд визний зөвшөөрлийг бланк дээр хэвлэж БНХАУ-ын нэр бүхий 2 иргэнд визний зөвшөөрөл олгосон байсан. “************” ХХК-ийн нэр ямар ч хүсэлт хүлээж авалгүйгээр 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын нэр бүхий 1 иргэний мэдээллийг системд оруулж, зөвшөөрлийг албан бланк дээр хэвлэн надаар гарын үсэг зуруулсан. “************” ХХК-д 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 04/21-1955 дугаартай зөвшөөрлөөр зохих журмын дагуу БНХАУ-ын нэр бүхий 3 иргэнд визний зөвшөөрөл олгогдсон байсан. Гэтэл Э.************ нь мөн өдөр 04/21-1959 дугаартай визний зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж “************” ХХК-д хамааралгүй БНХАУ-ын 3 иргэний мэдээллийг системд шивсэн байсан. “************ аппарел” ХХК-нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай байгууллагад хандаж АНУ-аас нэр бүхий 5 иргэнийг урьж байсан. Тус материалд манайхаас олголт хийлгүй буцаасан /материал дутуу үндэслэлээр/ байсан. Гэтэл Э.************ нь тус компани дээрх хүсэлтэд хавсрагдсан хуулийн этгээдийн гэрчилгээг хавсаргаж БНХАУ-ын нэр бүхий 2 иргэний визний зөвшөөрлийн мэдүүлгийг системд шивсэн байсан. Мөн ямар нэг баримт материал хянуулалгүйгээр гарын үсэг зуруулсан байсан. “МСМ” ХХК-ийн урьд өмнө нь манай байгууллагад визний зөвшөөрөл авахаар ирүүлж байсан баримт, материалуудыг ашиглаж 2 удаагийн үйлдлээр буюу 2 удаагийн визний зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар өөрөө илгээн өөрөө БНХАУ-ын 6 иргэний виз зөвшөөрлийг хянан шалгасан байсан. Уг асуудлыг “МСМ” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд мэдэж байгаа. Э.************ нь тус компанийн Ж.************ийн хххххххххх@msmco.net цахим хаягийг ххххххххххх@gmail.com болгон дуурайлгаж бүртгүүлж тус хаягаас байгууллагын eimmigration.mn цахим хуудас хүсэлт явуулж өөрөө хянаж визний зөвшөөрөл олгосон байна.

“************” ХХК-ийн урьд өмнө нь манай байгууллагад визний зөвшөөрөл авахаар ирүүлж байсан, баримт материалуудыг ашиглаж 3 удаагийн үйлдлээр буюу 3 удаагийн визийн зөвшөөрлийг авах хүсэлтийг цахимаар өөрөө илгээн хүлээн авч, хянан БНХАУ-ын нэр бүхий 4 иргэнд визний зөвшөөрөл олгосон байсан. Тэрээр “************” ХХК-ний компанийн ажилтан Д.************ийн албаны и мэйл хаягийг өөрчлөн шинээр нээж тус хаягаасаа мөн хүсэлт явуулж өөрөө шийдвэрлэсэн байсан.

“************” ХХК-ний урьд өмнө нь манай байгууллагад визний зөвшөөрөл авахаар өгсөн байсан баримт материалуудыг ашиглаж 3 удаагийн үйлдлээр буюу 3 удаагийн визний зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар өөрөө илгээн хүлээн авч, хянан БНХАУ-ын нэр бүхий 4 иргэнд визний зөвшөөрөл олгосон байсан. Мөн Э.************ нь тус компанийн нэр дээр хуурамч и мэйл хаяг нээж тус хаягаараа байгууллага руу хүсэлт явуулан өөрөө хүлээн авч хянан визний зөвшөөрөл олгосон байсан...” /2 дах хавтас хэргийн 88-90 дахь тал/ гэсэн,

Гэрч Д.Мандахын: “...БНХАУ-ын ************ /Wu Pahui/-нь В ангиллын олон удаагийн визээр /ажил хэргийн шугамаар/ 2020 оны 1 дүгээр сард Монгол улсад ирсэн байсан. Түүнийг Монгол улсад ирсний дараа Монгол улс Ковид-19 өвчний улмаас хилээ хаасан. Үүнтэй холбоотойгоор тэрээр Монгол улсад байх хугацааг сунгуулах бүртгэл хийлгэлгүйгээр 2021 оны 04 дүгээр сар хүртэл Монгол улсад оршин сууж байсан талаарх мэдээлэл манай санд бүртгэгдсэн байсан. Түүний Монгол улсад байх хугацааг ************рын Виз зөвшөөрлийн газрын Виз зөвшөөрлийн мэргэжилтэн Э.************ нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сунгаж мэдээллийн ISM /************рын дотоод сүлжээнд/ оруулсан байсан. Тус иргэний визний хугацаа сунгуулсан баримт материалыг үзвэл Э.************ нь ямар нэг баримт бичиг хүлээн авалгүйгээр /дээр мэдүүлсэн баримт материалгүйгээр/ шууд санд сунгалт хийсэн зөрчил дутагдал гаргасан болохыг сүүлд буюу танайхаас энэ талаар албан бичиг ирүүлсний дараа мэдсэн.

...Э.************ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “************” ХХК, “************” ХХК, “************” ХХК, “************” ХХК, “************аппарел” ХХК, “************ ҮЦК” ХХК, “************” ХХК, “************” ХХК, компаниудын баримт, материал бүрдүүлэн БНХАУ-ын нэр бүхий 23 иргэнд хуурамч визний зөвшөөрөл олгосон нь үнэн. Дээрх үйлдэлтэй холбоотойгоор “************” ХХК, “************” ХХК, “************” ХХК, “************” ХХК, “************аппарел” ХХК, “************ ҮЦК” ХХК, “************” ХХК, “************” ХХК-уудын баримт эрх ашиг, хөндөгдөж хохирол учирсан зүйл байхгүй гэж бодож байна. Цаашид дээрх нэр бүхий 8 компани нь өөрийн нэр дээр гадаад улсаас иргэн урих, манай байгууллагатай хамтран ажиллахад ямар нэг хүндрэл бэрхшээл учрахгүй...” /2 дах хавтас хэргийн 92-93 дахь тал, 4 дэх хавтас хэргийн 75-76 дахь тал/ гэсэн,

Гэрч Ж.************ийн: “...2022 оны 08 дугаар сарын эхээр манай компанийн хүний нөөцийн ажилтныг ************арт албан ажлаар явж байхад тус газрын албан тушаалтан нь танай компани БНХАУ-аас оруулж ирж байгаа тус улсын иргэд визний зөрчилтэй байна гэсэн зүйлийг хэлж холбогдох визний зөвшөөрлийг үзүүлсэн байсан. Тус визний зөвшөөрөлд дурдагдсан нэр бүхий БНХАУ-ын нэр бүхий иргэдийн мэдээллийг манай компани дотооддоо шүүж үзэхэд манайх БНХАУ-аас иргэн уриагүй байхад дээрх зөвшөөрлийг олгосон болох нь тогтоогдсон болно. Ер нь манай компани БНХАУ-ын иргэдийг БНХАУ-аас албан ажлаар Монгол улсад урьж авчирдаггүй юм. ************рын дээрх албан тушаалтан нь манай компанийн бичиг баримтаар 2021 оны 11 дүгээр сард БНХАУ-ын иргэн Duleng гэх иргэнийг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Li Guiru, Zhang Zhigang, Kang Jun, Feng Yi, Tian Haijun гэх иргэдийг урьж визний зөвшөөрөл олгосон байсан...” / 2 дах хавтас хэргийн 95-96 дахь тал/ гэсэн,

Гэрч Ч.************ийн: “...Миний бие Төрийн банканд тэтгэврийн данстай, Хаан банканд 569хххх1390 тоот дугаарын харилцах дансыг эзэмшдэг, өөр данс байхгүй. Хаан банк дээрх дансыг 2015 оноос хойш ашиглаж байна. Миний Хаан банканд бүртгэлтэй 569хххх390 тоот дугаарын данс руу 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1 сая төгрөг орсон нь үнэн. Энэ мөнгийг миний охин болох Гадаадыг иргэн, харьяатын газар мэргэжилтнээр ажиллаж байсан ************ийн ************ над руу хүнээр шилжүүлсэн байх гэж бодож байна. Учир нь гэвэл тус гүйлгээний утга дээр гадаад улсын иргэний нэр байна. Мөн миний Хаан банкны дансны дугаарыг надаас өөр Э.************ л мэддэг. Э.************ миний данс руу мөнгө шилжүүлээд эргээд авах тохиолдол байдаг. Би 500хххх209 тоот дансны дугаарын эзэмшигчийг танихгүй, ямар нэг холбоо хамаарал байхгүй. Тухайн үед энэ мөнгө нь ямар учиртай мөнгө болох талаар Э.************ надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тус мөнгийг Э.************ авч зарцуулсан, юунд зарцуулсныг мэдэхгүй байна. Миний охин Э.************ нь Батболдын Мөнх-Эрдэнэ гэх залуутай 2015 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2022 онд салсан байгаа. Тэр хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, Э.************ийн ээж миний хань М.Энхтунгалаг нас бараад 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоо охин бид 2 зээ хүүгийн хамтаар дээрх хаягт хамт амьдарч байгаа. Э.************ нь төлөв даруу зан ааштай, элдэв буруу зуршилгүй охин байгаа юм....” /2 дах хавтас хэргийн 98-99 дэх тал/ гэсэн,

Гэрч Д.************ын: “...“MSM групп” ХХК-нь Монгол улсад автомашин худалдаа, засвар үйлчилгээ, хөдөө аж ахуйн барилгын тоног төхөөрөмж, гадаад худалдаа, зэрэг чиглэлээр үйл ажиллагааг 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд явуулж байна. Компанийн зүгээс надад итгэмжлэл өгч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа гол шалтгаан нь “************” ХХК-нь БНХАУ-аас ажилчид зохих зөвшөөрлийн дагуу оруулж ирж байсан бөгөөд 2022 оны 08 дугаар сард манай хүний нөөцийн ажилтан гадаад иргэн, харьяатын албан дээр очиж гаднаас оруулж ирсэн ажилчдын тоог тулгаж хасалт хийхээр очсон чинь гаднаас оруулж ирсэн ажилчидтай ямар нэгэн зөрчилгүй ажиллаж байсан байж яагаад 6 хятад хүн дээр зөрчил гаргаад байгаа юм бэ гэдэг асуулт тавьсны дагуу хүний нөөц ажил дээр ирж БНХАУ-аас хүн урьж оруулсан талаар асуухад БНХАУ-аас ажилчид оруулж ирээгүй байсан тул манай компанийн зүгээс гадаадын иргэн харьяатын алба руу 2021 оноос хойш 2022 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд гаднаас ажиллах хүч оруулж ирсэн талаарх лавлагааг гаргаж өгөхийг хүссэн албан тоотыг хүргүүлж хариуг авахад 2021 оны 11 дүгээр сард 1, 2022 оны 03 дугаар сард 5 хятад улсын иргэнийг “************” ХХК-ийн бичиг баримтууд, захирлын газрын үсэг зэргийг хуурамчаар үйлдэн оруулж ирсэн байсан...” /2 дах хавтас хэргийн 140 дэх тал,/ гэсэн,

Гэрч Б.************ийн: “...Би -аас ямар компаниар дамжуулан орж ирсэн юм бэ гэхэд БНХАУ-д зуучилсан компаниасаа тодруулж асуухад 990хх097 дугаарын утастай холбогдоорой Монгол улс дахь компанийг мэднэ гэж хэлэхээр нь 990хх097 дугаартай холбогдож Feng Yi визний ангилал өөрчлөх хүсэлтийг тавихад танай компаниас бичиг баримт дутуу гэж байна бичиг баримт өгөх гэсэн юм гэхэд очоод авъя гэж ярьж байгаад сүүлдээ би гадаадын иргэн харьяатын албаны ойролцоо байгаа хоёр талаасаа уулзъя гэж хэлэхэд бид хоёр Хүннү моллын орчим утсаар уулзаж би Feng Yi холбогдох бичиг баримтыг өгч 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр оршин суух бичиг гарахаар болсон шар хуудсаа авсан гэж орой нь надад хэлсэн. Одоо эдгээр 5 хүн бүгд зөвшөөрөл байхгүй манай компанийн байранд амьдарч байна. 990хх097 дугаартай бичиг баримт авсан хүн нь 35-40 орчим насны махлагдуу биетэй, шар царайтай, мөрөө давсан үстэй, 165 см өндөр нуруутай байсан. Одоо харвал нүүр царай, байгаа байдал хэл яриа дуу хоолойны өнгөөр нь шууд танина. 990хх097 дугаартай утастай хүүхэн нь өөрийгөө Булган аймгаас ирсэн гэж ярьж байсан...” /2 дахь хавтас хэргийн 143 дахь тал/ гэсэн,

Гэрч ************ //-н “...Миний ойлгосноор З.************ нь миний визний хугацааг сунгуулахын тулд ************артай утсаар холбогдон дээрх Э.************ гэх эмэгтэйтэй танилцан түүгээр миний визийг сунгуулсан юм билээ. Дээрх асуудлаас өөр ямар нэг зүйл мэдэхгүй байна. Миний бие Монгол улсад мульт “Multiple” ангиллын визээр орж ирсэн. Намайг орж ирсний дараагаар Ковид-19 өвчний улмаас хил хаасан. Түүнтэй холбоотойгоор визээ сунгуулж чадахгүй, хил гарч чадахгүй байсаар 2021 он хүрсэн, ...2021 оны 04 дүгээр сараас л визээ хэрхэн сунгуулах эхнэртэйгээ ярилцаж тус виз сунгуулах асуудлыг З.************ хариуцан сунгуулсан юм...” /2 дах хавтас хэргийн 149-150 дах тал/ гэсэн,

Гэрч ************ //-н: “...Би БНХАУ-д байрлах Монгол улсын Элчин сайдын яам /консул, төрийн байгууллага/-д очиж байгаагүй. Wang Jun гэх залуутай 139хххххх801 дугаараар холбогдож байсан санагдаж байна. Би Wang Jun гэх залуугаас авсан гадаад паспортаараа Монгол нэвтэрч орж ирсэн. Миний бие Монгол улсад орж ирснийхээ дараа виз сунгуулахаар өөрийн орчуулагч Б.************ийн хамтаар Өмнөговь аймгийн Гадаадын иргэн харьяатад албан хүсэлт өгсөн. Гэтэл тус албанаас анх орж ирсэн компаниасаа бичиг баримтаа авч ир гэж хэлсэн. Түүний дагуу би Визний зөвшөөрөл гаргаж өгсөн Wan Jun залуутай холбогдож виз сунгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Түүний дагуу Wang Jun Монгол улсад байдаг гэх 990хх097 тоот дугаарын данстай эмэгтэйд гадаад паспортынхоо зураг холбогдох мэдээллийг хүргээд өг наад хүн чинь сунгаж өгнө гэсэн зүйлийг хэлсэн. Энэ эмэгтэй визний зөвшөөрөл гаргаж өгсөн, мөн хугацааг нь сунгаж өгнө гэж хэлсэн байгаа. Би Монголд ирснээсээ хойш буюу тухайн үед визнийхээ хугацааг сунгуулахын тулд Wang Jun-ы дээр мэдүүлсэн данс руу 10,000 юань шилжүүлсэн байгаа. Түүнээс хойш виз сунгагдахгүй байсаар өдийг хүрч байна. Миний ойлгосноор БНХАУ-д надтай холбогдсон Wang Jun гэх залуу Монгол улсад амьдардаг 990хх097 тоот дугаарын утастай хүнтэй холбогдож визний зөвшөөрөл гаргуулсан юм байна гэж ойлгосон. Би “МСМ” ХХК-ийн нэр дээр миний визний зөвшөөрөл гарсан байсныг сүүлд буюу намайг Гадаадыг иргэн, харьяатын газраас дуудаж уулзсаны дараа мэдсэн байгаа. Би “МСМ” ХХК-тай ямар нэгэн холбоо хамаарал байхгүй ээ...” /2 дах хавтас хэргийн 154-155 дахь тал/ гэсэн,

Гэрч ************-н: “...Миний бие Монгол улсад нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-д агуулах хариуцсан ажилтнаар буюу /нярав/-аар ажиллахаар 2022 оны 05 дугаар 19-ний өдөр Монгол улсад ирсэн байгаа. Би БНХАУ-ын Бугат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй групп” ХХК-д өөрийн хүү Ри Хай Чан-аар дамжуулан ажилд орсон юм аа. Тэрээр намайг Монгол улсад очиж агуулах хариуцсан ажилтнаар ажиллана гэж хэлсэн бөгөөд Ли Хай Чан нь Монгол улс руу гарах визний зөвшөөрлийг гарган өгсөн. ...Монгол улс руу нэвтрэхэд хаанаас ямар төрлийн баримт бичгийг авдгийг би мэдэхгүй ээ. Бага боловсролтой, хөдөө тосгонд байдаг болохоор баримт, бичиг хөөцөлдөж үзээгүй ээ...” /2 дах хавтас хэргийн 155 дах тал/ гэсэн, 

Гэрч ************ы: “...хүний нөөцийн менежер Ван Чуан нь чи Монгол улс руу явахдаа энэ хүнээр дамжуулаад виз гаргуул гээд надад “Олон улсын аялал жуулчлалын товчоо” гэх компанийн Ли Жун Чи гэх хүний утасны дугаар, мэдээллийг өгсөн. Түүний дагуу би дээрх компанийн Ли Жун Чи гэх хүнтэй холбогдож виз гаргуулахаар болсон юм. Түүнтэй ярихад тэр 1 хүний визийг гаргахад 9500 юань болно гэж хэлсэн. Би уг асуудлыг хүлээн зөвшөөрч түүний өгсөн Газар тариалангийн банкны Wang Jun гэх хүний данс руу 9500 юанийг шилжүүлсэн байгаа. Ли Жун Чи гэх хүн Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-д засварчнаар ажиллах гэж байгаа гэж хэлсэн. Гэтэл тэрээр та төлбөрөө төлчих юм бол би визийг чинь гаргаад өгнө гэж хэлсэн. Яг ямар ангиллын хэд хоногийн виз гэдгийг нь би асуугаагүй тэрээр ч хэлээгүй ээ. Би Монгол улс руу ямар ангиллын визээр нэвтэрдэг болохыг мэдэхгүй байсан. Учир нь гэвэл энэ талаар надад мэдээлэл байхгүй, мэдэхүй байсан. Би урьд өмнө нь Монгол улсад ирж байгаагүй....” /2 дахь хавтас хэргийн 169-170 дахь тал/ гэсэн,

Гэрч ************ы: “...2022 оны 07 дугаар сард байх /он сарыг нь нарийвчлан санахгүй байна/ ************раас оршин суух зөвшөөрлийн баримт, бичиг авахаар очтол таны орж ирсэн виз нь Монгол улсад ажиллах эрхтэй виз биш байна гэж хэлсэн. /Виз чинь асуудалтай байна гэж хэлсэн/ Тэгэхээр нь БНХАУ-руу виз гаргуулсан Ли Жун Чи-тэй холбогдход тэрээр чи 10,000 юань төлчих хэрэв төлөх юм бол наад визийг чинь ажиллах ангиллын виз болгоод өгье асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие Ли Жун Чи-ээс ирүүлсэн Wang Jun гэх хүний данс руу 10,000 юанийг БНХАУ-д байдаг өөрийн найзаараа шилжүүлүүлсэн. Гэтэл визний ангилал өөрчлөгдөөгүй байхад ************раас миний гадаад паспртыг хураагаад авсан. Визний асуудал үүсгэсний дараа буюу Ли Жун Чи-тэй холбогдсоны дараагаар визээ сунгуулахаар компанийн орчуулагч Б.************д холбогдох баримт материалуудаа өгсөн. Б.************ нь цаашаа хэнд тус материалыг өгснийг мэдэхгүй байна. Ли Жун Чи-тэй холбоотой байдаг Монгол улсад байсан иргэнд өгсөн гэж ойлгож байгаа. Ли Жун Чи-тэй харьцан мэдээлэл ямар нэг баримт материал надад байхгүй байна. Утсан дээрх мэдээлэл бүгд устсан байгаа. Ли Жун Чи нь надтай харилцсан мэдээллээ устгаад сураггүй болсон байгаа...” /2 дахь хавтас хэргийн 173-174 дэх тал/ гэсэн,

Гэрч ************ /An Dongsheng/-н: “...2022 оны 03 дугаар сард БНХАУ-д нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа “Гуо хуй групп” компани нь Монгол улсад ажиллах мэргэжлийн нягтлан бодогч ажилд авна гэсэн зарыг интернэт орчинд байршуулсан байсан. ...We Chat-тай холбоотой данснаас Wang Jun гэх хүний Газар тариалангийн банкны данс руу 10,500 юанийг шилжүүлсэн байгаа. Wang Jun гэх хүний дансыг Ли Жун Чи гэх залуу надад We Chat-аар өгсөн юм аа. Би Ли Жун Чи гэх залууд 10,500 юаниас гадна өөрийн гадаад паспортын хуулбар буюу зургийг явуулсан. Уг зураг явуулснаас хойш хэд хоногийн дараа өөрийн гадаад паспортыг Хөх хотод байрлах Ли Жун Чи холбогдож “Олон улсын аялал жуулчлалын товчоо” компанийн байр луу явуулсан. Түүнээс хойш арваад хоногийн дараа Ли Жун Чи нь таны гадаад паспорт виз болсон гээд над руу шуудангаар паспортыг явуулсан. Би тус гадаад паспортаар Монгол улсад орж ирсэн байгаа. Би “Олон улсын аялал жуулчлалын товчоо” компанийн ажилтан гэх Ли Жун Чи-тай холбогдож виз гаргуулах зорилгоор 10500, билет гаргуулах зорилгоор 15000 юанийг, үйлчилгээний хөлс гээд 20000 юанийг тус тус өгсөн. Ер нь бол би паспортаа өгсний дагуу Ли Жун Чи гэх залуу миний виз, билетийг захиалж өгсөн байгаа. Би БНХАУ-аас Feng Yi, Li Guiru, Tian Haijin, Zhang Zhigang, Kang Jun нартай хамт ирсэн...” /2 дахь хавтас хэргийн 177-178 дахь тал/ гэсэн,

Гэрч ************ын: “...Компанийн менежер Ван Чуанг-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу миний бие Монгол улс руу явж ажиллах болсон. Үүнтэй холбоотойгоор өөрөө визний зөвшөөрлөө хөөцөлдөх болсон юм. Мөн компанийн менежер Ван Чуанг нь БНХАУ-ын аяллын компаниар виз ээ хөөцөлдүүлэх юм бол виз маш хурдан гардаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие БНХАУ-ын GOOGLE буюу baidu-аас аялал, жуулчлал, визний зөвшөөрөлтэй мэдээллийг хайж “Олон улсын аялал жуулчлалын товчоо” гэх компанийн Ли Жун Чи гэх хүнтэй утсаар холбогдсон. Ер нь манай найз болон компанийн хүмүүс наад газар чинь визийг маш түргэн хугацаанд гаргадаг над руугаа ханд гэж зөвлөж байсны дагуу тус компанитай холбогдсон. Тус компанийн ажилтан гэх Ли Жун Чи гэх хүнтэй утсаар холбогдоход Монгол улс руу явах 1 хүний визний зөвшөөрлийг 9500 юаниар гаргаж өгөх боломжтой чи зөвшөөрөл авахаар бол паспортоо над руу явуулчих гэж хэлсэн. Түний дагуу миний бие гадаад паспортаа БНХАУ-ын Бээжин лүү шуудангаар явуулсан. Яг ямар хаяг руу явуулснаа санахгүй байна. Хувь хүний хаяг байсан санагдаж байна. Паспорт явуулсны дараа Ли Жун Чи гэх залуу над руу залгаад би паспортыг чинь авчихлаа. Чи виз гаргах зөвшөөрлийн мөнгө буюу 9500 юанийг Wang Jun гэх хүний данс руу шилжүүлчих, мөнгө шилжүүлчих юм бол 7 хоногийн дотор визийг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие өөрийн Газар тариалангийн банканд бүртгэлтэй данснаас Ли Жун Чи өгсөн Wang Jun гэх хүний данс руу 9500 юанийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 7 хоногийн дараа гэхэд миний виз гарсан байсан. Гадаад паспортыг Ли Жун Чи-аас шуудангаар авсан юм. Паспорт авсны дараагаар миний бие өөрийн найзаар онгоцны тийз захиалуулж Монгол улсад ирсэн байгаа. БНХАУ-аас бид нартай хамт “Гуо хуй групп” компанийн менежер Ван Чуанг нь хамт ирсэн бөгөөд тэрээр хөрөнгө оруулагчийн визээр Монгол улсад орж ирсэн. Ван Чуанг нь бид нарыг хариуцаад Монгол улсад авч ирсэн гэж хэлж болно. ...Ли Жун Чи-тай холбоотой Монгол улсад байдаг 990хх097 тоот дугаарын утастай эмэгтэй хүнд өгсөн гэж ойлгосон. Feng Yi компанийн ажилтан Б.************ийг 990хх097 дугаартай эмэгтэйтэй уулзуулахаар явуулсан гэж байсан. Би “МСМ” ХХК-тай ямар нэг холбоо хамаарал байхгүй....” /2 дахь хавтас хэргийн 181-182 дахь тал/ гэсэн,

Гэрч Д.************ийн: “...“************” ХХК нь БНХАУ-ын An Dongsheng /ЕС8573320/, Hasierdeng /EJ2974425/, Bateer /E50075752/, Tumenjirigela /E68104191/ гэх хүмүүсийг ажил хэргийн шугамаар Монгол улсад урьж байгаагүй ээ. Ямар шалтгааны улмаас дээрх нэр бүхий хүмүүсийн визний зөвшөөрөл манай компанийн нэр дээр гарсныг нь мэдэхгүй байна. Би манай байгууллагын нэр дээр гадаад улсаас ирж байгаа иргэдийн визний зөвшөөрөл, түүнтэй холбоотой албан бичиг бүхий л баримт бичгийг хариуцан ажилладаг. Би дээрх нэр бүхий 4 иргэний урьж байгаа талаар хүсэлт, албан бичгийг ************арт хүргүүлж байгаагүй. Тус 4 иргэн нь манай компанитай ямар нэг холбоо хамаарал байхгүй ээ...” /4 дэх хавтас хэргийн 78-79 дэх тал/ гэсэн,

Гэрч Б.************гийн: “...Манай компани БНХАУ-аас 2021 онд ямар нэгэн иргэн уриагүй. Харин 2022 онд БНХАУ-аас компанийнхаа нэр дээр нэр дурдагдсанаас өөр 3 иргэнийг урьж байсан. 2021 оны визний зөвшөөрөл дээр дурдагдсан БНХАУ-ын иргэн WANG ZHIFEI, XIE PENG, ZHI MAIFEN гэх хүмүүсийг танихгүй, ямар нэг холбоо хамаарал байхгүй ээ...” /4 дэх хавтас хэргийн 90-91 дэх тал/ гэсэн,

Гэрч Ц.************гийн: “...БНХАУ-аас 2021 онд LI JIAN, LI JIAO гэх хүмүүс урьж байгаагүй. Манай компанийн нэр тус визний зөвшөөрөл гарсан асуудлыг танаас сонслоо. Дээрх нэр бүхий 2 иргэнтэй манай компани ямар нэг холбоо хамаарал байхгүй...” /4 дэх хавтас хэргийн 93-94 дэх тал/ гэсэн,

Гэрч Бао Ханшигийн: “...Манай компани 2021 онд ...БНХАУ-ын иргэн Huang Wei гэх хүнийг урьж байгаагүй. Компанийн нэр дээр охин Xiabaong хүргэн Ye aorigeli болон миний бие орж ирсэн...” /4 дэх хавтас хэргийн 97-98 дахь тал/ гэсэн,

Гэрч Батеерийн: “...We chat-аас Монгол улс руу гаргаж өгнө, баримт бичгийг бүрдүүлж өгнө гэсэн утгатай зарыг хайсан. …А.Лэн Му аялал жуулчлалын виз гэх ви чатын нэртэй газар руу холбогдсон. …12,000 юань болно гэж …Шиао Лин гэх гэх хүнтэй холбогдсон. …2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улс руу орж ирсэн. …************ ХХК-г мэдэхгүй…” /4 дэх хавтас хэргийн 101-103 дахь тал/ гэсэн,

Гэрч н: “...2021 оны 08 дугаар сарын 20-ны үед Нямка гэх эмэгтэйн Ви Чат-н данс руу бил үү аль эсвэл намайг анх Нямка гэх эмэгтэйтэй танилцуулсан хятад хүний ви чат данс руу 3500 юанийг шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр БНСУ-р дамжиж Монгол улс руу онгоцоор ирж байсан. ...************ ХХК-г мэдэхгүй...” /4 дэх хавтас хэргийн 115-116 дахь тал/ гэсэн,

Гэрч : “...2021 оны 09 дүгээр сард  Zhi Maifen, Xie Peng нарын хамтаар Монгол Улс руу ирэх шаардлагатай болсон. ...Ли Жун Чи гэх хүнтэй 2021 оны 07 дугаар сард Ви чатаар холбогдож Монгол Улс руу явах шаардлагатай байгаагаа хэлсэн. ...2021 оны 09 дүгээр сард Xie Peng хамтаар Монгол Улсад ирсэн...” /4 дэх хавтас хэргийн 120-121 дэх тал/ гэсэн,

Гэрч Д.************ы: “...ISM сүлжээ нь Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамаардаг. Тус сүлжээг манай байгууллага Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар ашигладаг. Манай оруулсан мэдээллийг буюу визний зөвшөөрөл, сунгалт, оршин суух зөвшөөрлийн мэдээлэл зэргийг дээрх хоёр байгууллага хардаг. Манайхаас олгосон визний зөвшөөрлийг Монгол Улсын хил дээр хянаж үзээд нэвтрүүлдэг байгаа. Манайх гадаадын иргэдийн хилээр нэвтэрсэн бүртгэлийг сангаас харж болдог...” /5 дахь хавтас хэргийн 184-185 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Э.************ийн: “...2018 оны 01 дүгээр сараас ************рын Хойд бүс дэх газарт мэргэжилтнээр томилогдсон. Тэндээ ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сараас ************мэргэжилтнээр шилжин томилогдсон юм аа. Тус газартаа 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа ажлаасаа халагдсан байгаа. 2021 оны 04 дүгээр сард байх намайг ажлын байран дээрээ үүрэг гүйцэтгэж байхад байгууллагын 180х-х882 тоот дугаарын утас руу өөрийгөө З.************ гэж танилцуулсан эмэгтэй залгаад манай нөхөр БНХАУ-ын иргэн, тэрээр Монгол улсад орж ирээд удсан. Дээрх хугацаанд /ковид-19/ өвчинтэй холбоотойгоор визнийхээ сунгалтыг хийлгэж чадаагүй юм. Иймд дээрх виз сунгалтыг хэрхэн, ямар байдлаар хийлгэх вэ, Би нөхрийн хамтаар Булган аймагт ажиллаж амьдарч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие дээрх БНХАУ-ын иргэний мэдээллийг З.************ гэх эмэгтэйгээс авч сангаас шүүж үзэхэд тус БНХАУ-ын иргэн ************ нь визний сунгалт хийлгээгүй байсан. Тэгэхээр нь миний бие З.************д таны нөхрийн визийг сунгаж болно. Харин тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой байдаг гэж хэлсэн. Гэтэл З.************ надад би чамд 1,000,000 төгрөг өгье сунгаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие хүлээн зөвшөөрч өөрийн эцэг ************ийн Хаан банкны дансаар 1,000,000 төгрөгийг авч хувьдаа ашигласан. З.************гийн нөхрийн визний мэдээлэлд сангаар /ISM дотоод сүлжээнд/ тухайн үед хасалт хийгээд буюу Монгол улсаас гарах хугацааг сунгах хугацааг хойшлуулсан. ...7 хоногийн дараа 110,000 төгрөгийг З.************гээс авсан. Ямартай ч ************-гий визний хугацааг сунгасантай холбоотойгоор 1,110,000 төгрөгийг З.************гээс авч тус мөнгийг хувьдаа зарцуулсан. Байгууллагад ямар нэг мөнгө төвлөрүүлээгүй. 2021 оны 07 дугаар сарын сүүлээр билүү 2021 оны 08 дугаар сарын эхээр З.************ нь надтай өөрийнхөө 990хх097 тоот дугаарын утсаар надтай холбогдоод БНХАУ-аас Монголд орж ирэх хүсэлтэй хүмүүс байна. Визнийх нь зөвшөөрлийг хэрхэн ямар байдлаар гаргах вэ гэж надаас асуусан. Би тухайн үед З.************д визнийх нь зөвшөөрлийг эндээс гаргаад танд визний зөвшөөрлийн 4 оронтой кодыг /зөвшөөрлийн албан бичиг дээр бичигдсэн дугаар/ нь өгөх боломжтой гэж хэлсэн. З.************ бид 2 нэг хүний визний зөвшөөрлийг 500,000-1,000,000 төгрөгөөр гаргахаар харилцан тохиролцсон. Түүний дагуу З.************ нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарын сүүл хүртэл над руу виз гаргуулахаар удаа дараагийн үйлдлээр БНХАУ-ын нийт 23 иргэний мэдээллийг буюу паспортын зургийг “We Chat”-аар явуулсан. Би З.************гээс ирүүлсэн паспортын зураг мэдээллийг үзээд манай байгууллагад урьд өмнө нь визний зөвшөөрөл авахаар хандсан байсан аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээлэл, баримт, материалыг ашиглаж дээрх компаниудын нэр дээр дээрх 23 иргэнийг урьсан мэтээр баримт бүрдүүлж хуурамч визний зөвшөөрөл гаргаж өгсөн...” /4 дэх хавтас хэргийн  24-26 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч З.************гийн: “...Миний бие ************ийн ************тэй 2021 оны 04 дүгээр сарын эхээр өөрийн нөхөр /албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй/ БНХАУ-ын иргэн ************-ийн визийг сунгуулахдаа анх танилцаж байсан юм. Би 2021 оны 04 дүгээр сарын эхээр ...************ын 1800-1882 тоот дугаарын утас руу холбогдож Би БНХАУ-ын иргэнтэй хамт амьдардаг юм аа. Тэрээр 2019 оны 11 дүгээр сард Монгол улсад орж ирсэн боловч Ковид-19 өвчний улмаас БНХАУ-руу явж чадаагүй юм. Визээ хэрхэн ямар байдлаар сунгуулах вэ гэж асуусан. Тухайн үед 1800-1882 тоот дугаарын утсан дээр өөрийгөө Э.************ гэж танилцуулсан эмэгтэй сууж байсан бөгөөд тэрээр миний нөхрийн мэдээллийг компьютерт, санд шүүж үзээд танай нөхөр Монгол улсад ирээд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Ингээд яваад байвал танай нөхөр торгуульд орно, гадаад паспорт дээр хар дарна гэж хэлсэн. Тэгэхээр миний бие одоо яах вэ гэж асуутал, Тэрээр та наад хүнийхээ визийг яаралтай сунгуул гэж хэлсэн. Э.************ нь тухайн үед та над руу залгаарай гээд өөрийнхөө 881хх709 тоот дугаарын утсыг өгсөн. Би тус дугаараар түүнтэй холбогдож хэрхэн ямар байдлаар виз ээ сунгуулах талаар асуутал. Тэрээр надад 1,000,000 төгрөг өгчих тэгвэл би программ дээр сунгаад өгье. Программ дээр сунгачих юм бол ямар нэг асуудал гарахгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрч Э.************ээс дансны дугаар аван түүний өгсөн данс руу 1,000,000 төгрөгийг нөхрийн виз сунгалтын мөнгө гэсэн утгаар шилжүүлсэн юм аа. Тус данс нь яг хэний данс байсныг санахгүй байна. Би тус мөнгийг өөрийн Хаан банк 500хххх209 тоот дугаарын данснаас шилжүүлсэн байгаа. Э.************ нь танай нөхрийн визийг сангаар сунгасан байгаа шүү нэг заваараа хүрч ирээд паспорт дээрээ тэмдэглэгээ хийлгээрэй гэж хэлж байсан боловч паспорт дээр сунгасан талаар тэмдэглэгээ хийлгээгүй байгаа. Мөн дээрх 1,000,000 төгрөгийг өгснөөс хойш ойролцоогоор 7 хоногийн дараа Э.************т 110,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн байгаа. Э.************ нь над руу залгаад дахиад 110,000 төгрөг хийгээд өгөөч гэж хэлсэн. Түүний дагуу дээрх мөнгийг шилжүүлсэн. Тус үйл явдал болсноос хойш хэсэг хугацааны дараа буюу 2021 оны 07 дугаар сарын сүүлээр билүү 2021 оны 08 дугаар сарын эхээр байх Э.************ нь миний 990хх097 тоот дугаарын утас руу өөрийн 881хх709 тоот дугаарын утаснаас залгаад би БНХАУ-аас Монгол улс руу ирэх гэж байгаа тус улсын иргэдэд хуулийн дагуу виз гаргаж өгч чадна шүү. Та Хятад нөхөртэй хэл  мэдэх  юм чинь ийм  хүмүүсийг олоод өгөх боломж байна уу? Би нэг хүний виз гаргаж өгснийхөө хариуд танаас тодорхой хэмжээний мөнгө авна. Та цаадах хүмүүсээсээ авсан мөнгөнөөс надад тодорхой хэмжээний мөнгө өгөхөд л болно. Хэрэв илүү мөнгө авбал та аваарай гэж хэлсэн. Тэрээр мөн надад би эдгээр хүмүүсийг  Монгол улсын компаниудын урилгаар ирүүлнэ, компаниудаас урилга авахын тулд 100,000 төгрөг өгч авдаг талаар надад хэлсэн. Тэгэхээр нь би тус асуудлыг хүлээн зөвшөөрөөд би БНХАУ-руу холбогдоод Монгол улс руу ирэх хүмүүсийг судалж, асууж үзье гэж хэлсэн. Тэгээд би We Chat-ын Олон улсын виз гэсэн нэр хаягтай групп чат руу орж үзсэн. Тус групп чат руу орж үзэхэд Монгол улс руу хүн явуулах шаардлагатай байна гэсэн зар олон байсан. Тэр дундаас А. MGL- - tu гэх we chat хаягтай /We Chat ID: zhangyujie8899/ Өвөр Монгол залуутай чатаар танилцсан. Тэрээр Монгол улс руу БНХАУ-аас иргэд оруулна гэсэн зарыг удаа дараа тавьсан байсан. Би түүнтэй wechat хаягаар холбогдож Монгол улс руу БНХАУ-ын иргэдийг компанийн урилгаар буюу К1 ангиллаар оруулах боломжтой талаар хэлж ярьсан. Би тэр Өвөр Монгол залуутай 1 хүний виз гаргахад 2000 юань авахаар харилцан тохиролцсон. Түүний дагуу тэр Өвөр Монгол залуу над руу 2021 оны 08 дугаар сараас хойш 2022 оны 06 дугаар сарын хооронд байхаа ойролцоогоор 23 гаруй хүний гадаад паспортын зургийг дарж над руу явуулсан байгаа. Би тус БНХАУ-ын иргэдийн мэдээллийг өөрийн we chat-аас түүний Munguntsetseg /88109709/ гэх we chat болон түүний телеграмм руу явуулдаг байсан. Э.************ тухайн хүмүүсийн паспортын зургийг авсны дараа 3-14 хоногийн дараа визний зөвшөөрлийн 4 оронтой тоог миний утасны дугаар руу албаны дугаараас явуулдаг байсан юм аа. Би тус дугаарыг цааш нь Өвөр М онгол залуу руу явуулдаг байсан. Түүний дагуу нөгөө  хүмүүс нь Монголд ирээд буцдаг байсан гэж ойлгож байгаа....” /4 дэх хавтас хэргийн 42-44 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

“************” ХХК-аас Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гомдолтой холбоотой баримтууд /1 дэх хавтас хэргийн 20-75 дахь тал/, ************раас БНХАУ-ын 23 иргэнтэй холбоотой асуудлаар АТГ-т хандаж гаргасантай холбоотой баримтууд /1 дэх хавтас хэргийн 76-104 дахь тал/, “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /1 дэх хавтас хэргийн 105-156 дахь тал/, “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /1 дэх хавтас хэргийн 157-232 дахь тал/, “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /1 дэх хавтаст хэргийн 233-250 дах тал, 2 дахь хавтаст хэргийн 01-31 дэх тал/, “************ аппарел” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /2 дах хавтас хэргийн 32-54 дэх тал/, “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /2 дах хавтас хэргийн 55-64 дэх тал/, ************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд / 2 дахь хавтас хэргийн 65-77 дах тал/, “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд /2 дахь хавтас хэргийн 78-80 дахь тал/, “************” ХХК-ийн нэр дээр бүрдүүлсэн болон тус компанитай холбоотой баримтууд/2 дахь хавтас хэргийн 81-85 дахь тал/,  ************ын 02/1970 дугаартай албан бичгээр ирүүлсэн ************-н визний зөвшөөрөлтэй холбоотой баримтууд /2 дахь хавтас хэргийн 184-195 дахь тал/, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн хил нэвтэрсэн лавлагаа /2 дахь хавтас хэргийн 138 дахь тал/,  ************аас ирүүлсэн лавлагаа /2 дахь хавтас хэргийн 200-203 дахь тал/, Шүүгдэгч Э.************ийн ажилд томилсон шийдвэр, албан тушаалын тодорхойлолт, виз, зөвшөөрөл олгохтой холбоотой баримтын хуулбарууд /2 дахь хавтас хэргийн 205-244, 3 дахь хавтас хэргийн 1-77 дахь тал/, З.************гийн гар утаснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 76-88 дахь тал/, З.************, Э.************ нарын банкны дансны хуулга /3 дахь хавтас хэргийн 89-212 дах тал/ гэсэн, Хил хамгаалах ерөнхий газрын нууцын албанаас ирүүлсэн баримт бичиг /лавлагаанд/ үзлэг хийсэн тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 124-129 дэх тал/, “************”, “************”, “************”, “************ аппарел” 4 байгууллагын нэр дээр ирсэн гадаадын иргэд нь ************раас үйлчилгээ авахад бүрдүүлж байсан бичиг баримт /4 дэх хавтас хэргийн 162-198 дахь тал/, ************ын байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагааны журам батлах тухай журмын хуулбар /5 дахь хавтас хэргийн 156-176 дахь тал/, Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн нэгдсэн санг ашиглах мэдээлэл харилцан солилцох журам /5 дахь хавтас хэргийн 178-182 дахь тал/ зэрэг хэрэг авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд “нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно” гэж заасан.

 

Шүүгдэгч З.************ нь ************ын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар виз зөвшөөрөл харьяатын газарт виз зөвшөөрлийн мэргэжилтний буюу ТЗ-6 буюу төрийн захиргааны албан тушаалын зэрэглэл бүхий нийтийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр З.************гээс БНХАУ-ын нэр бүхий нэг иргэний визийг сунгах, нэр бүхий 23 иргэний виз олгох зөвшөөрлийн баримтыг хуурамчаар бүрдүүлэн, зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргуулсан З.************гээс 14,524,130 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хахууль авах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч З.************ нь дээрх үйлдлийг хийлгэсний хариуд Э.************т 14,524,130 төгрөг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн дээрх зөвшөөрлийг ************, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газруудын ашигладаг төрийн мэдээллийн ISM сүлжээнд визний зөвшөөрөл, сунгалт, оршин суух зөвшөөрлийн мэдээллийг оруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт үйлдэх гэмт хэргийн шинжийг мөн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2021 оны 04 дүгээр сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг “...нийтийн албан тушаалд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан байсныг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ....” гэж өөрчлөн найруулсан байна.

 

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон тул шүүхээс шүүгдэгч Э.************, З.************ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан “Хууль буцаан хэрэглэх” хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч Э.************, З.************ нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч Э.************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял, Шүүгдэгч ************ овогт ************гийн ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 08 /найм/ жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах, 13,500 /арван гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч нар тэдэнд шийтгэсэн торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************, З.************ нарт шийтгэсэн нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг энэ өдрөөс буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

3. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчигдсөн, төрд итгэх иргэд, олон нийтийн итгэл алдагдах хор уршиг учирсан байх бөгөөд ************т төвлөрүүлэх ёстой байсан 167,300 төгрөгийг төвлөрүүлээгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.************ нь Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан байх тул тухайн мөнгийг ************т шилжүүлэх нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.************ нь дээрх гэмт хэргийн улмаас 14,524,130 төгрөгийг орлого олсон бөгөөд мөн Авлигатай тэмцэх газрын 100900033401 дугаартай дансанд мөрдөн шалгах ажиллагааны явцад байршуулсныг улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2202006510053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ овогт ************ийн ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал олгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ************ овогт ************гийн ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгчийн ************ овогт ************ийн ************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар,

   Шүүгдэгч ************ овогт ************гийн ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 08 /найм/ жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах, 13,500 /арван гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.************т шийтгэсэн 08 /найм/ жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах, 13,500 /арван гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч З.************д шийтгэсэн нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************т нь 13,500 /арван гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 02 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч З.************ 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож биелүүлэхийг мэдэгдэж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************, З.************ нарт шийтгэсэн нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг энэ өдрөөс буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************ийн Авлигатай тэмцэх газрын 100900033401 дугаартай дансанд байршуулсан 14,524,130 /арван дөрвөн сая таван зуун хорин дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг улсын орлогод оруулж, 167,300 /нэг зуун жаран долоон мянга гурван зуу/ төгрөгийг ************т шилжүүлэхийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.  

 

8. Эрүүгийн 2202006510053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.************, З.************ нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.************, З.************ нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.************, З.************ нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР