Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2021/00219

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.К даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 9 дүгээр баг, Ц тосгонд оршин суух, Ж овогт А-ын А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Н сумын 9 дүгээр баг, Ц тосгонд оршин суух, У овогт Х-ын Х-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Т, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар У овогт  Х-ын Х, Ж овогт А-ын А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Х.Н-г эх нь А.А-ийн, 2007 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Х.Ж, Х., 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Х.Д нарыг эцэг нь Х.Х-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэгчид хэн нэгнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзсан болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236148  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х-аас 104050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.К