| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2021/00204/И |
| Дугаар | 130/ШШ2021/00361 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 130/ШШ2021/00361
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.К даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 3 дугаар багт оршин суух, М овогт Е-ийн Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух /Ц сумын 5 дугаар багт түр оршин суух/, С овогт Ш-ийн Н-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е.Ж, хариуцагч Ш.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.С, орчуулагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М хошах овогт Е-ны Ж, С овогт Ш-ийн Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 22-ний өдөр төрсөн охин Ж.Н-г эх нь Ш.Н-ны асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын 22-ний өдөр төрсөн охин Ж.Н-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Е.Ж-гаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.5, 26.6-д зааснаар эцэг Е.Ж нь охин Ж.Н-г тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, уулзуулж байхыг хариуцагч Ш.Н-нд үүрэг болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Е.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Н-аас 105364 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е.Ж-д олгож, сөрөг нэхэмжлэгч Ш.Н-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.Ж-аас 35165 төгрөгийг гаргуулан сөрөг нэхэмжлэгч Ш.Н-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.К