Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2022/0019/З |
Дугаар | 109/ШШ2021/0013 |
Огноо | 2021-03-19 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 109/ШШ2021/0013
109/ШШ2021/0013
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Н.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Н.Б миний өндөр насны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль бусаар тушаалгасан 3.500.000 төгрөгийг буцаан олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Н.Б миний бие тус шүүхэд нийгмийн даатгалын хэлтсээс 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Одоо энэ нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзаж байна. Мөн өндөр насны тэтгэвэр зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь тэтгэврийг нөхөн надад олгож байгаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн Н.Баас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Н.Б миний өндөр насны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль бусаар тушаалгасан 3.500.000 төгрөгийг буцаан олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргажээ. Тодруулбал, Н.Б миний бие тус шүүхэд нийгмийн даатгалын хэлтсээс 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Одоо энэ нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзаж байна. Мөн өндөр насны тэтгэвэр зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь тэтгэврийг нөхөн надад олгож байгаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасан.
Иймд нэхэмжлэгч Н.Б нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Н.Б миний өндөр насны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль бусаар тушаалгасан 3.500.000 төгрөгийг буцаан олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан болохоо бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Н.Б миний өндөр насны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль бусаар тушаалгасан 3.500.000 төгрөгийг буцаан олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Н.Бын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА