| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2024/0069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/69 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/69
2024 06 11 2024/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн 2404000000024 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч Н.Н нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .........оны ........ дүгээр сарын .......-ны өдөр ............... аймагт төрсөн, ........... настай, ..........., ............ боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..........., ...... дүүргийн ......... дугаар хороо, .......... дугаар гудамжны .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд........удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Н- Н /РД:../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .........оны ......... дүгээр сарын ..........-ны шөнийн ......... цагийн орчимд ............дүүргийн .......... дүгээр хороо .......... дүгээр гудамжны ......... тоотод Д.Б-тай хамт архи ууж маргалдах явцдаа баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...оны ........... дүгээр сарын ..........-ны өдрийн ......... цагийн үед өөрийн танил Б-н хамт ........... дүүргийн ............дүгээр хороо, ........... хэсэгт байрлах хуурай дүү А-н гэрт очсон. Тэгээд бид гурав 0.75 граммын 4 шил архи хувааж уусан бөгөөд Б-тай маргалдаж би нүүр рүү нь гараараа цохисон. Тухайн үед би их архи уусан байсан учраас болсон асуудлыг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар Б-тай муудалцаж нүүр нь гараараа цохисон гэдгээ санаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12, 95 шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би .........оны .......... дүгээр сарын ...........-ны орой .............. дүүргийн ............. дүгээр хороо, ............. хэсэгт байрлах торон хашаатай, ............ гэх айлын гэрт Н, А бид гурав 0.75 граммын 4 шил архи хувааж уусан. Тэгээд шөнө хамтдаа сууж байтал Н гэх хүн миний нүүр рүү гараараа цохисон. Би тухайн үед их согтуу байсан болохоор яагаад цохисныг мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд ээж ирчихсэн цагдаа дуудсан байсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Н гэх хүнийг зүс танина” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10),
Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “......... оны .......... дүгээр сарын ..........-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал ......... цагийн үед зүс таних Н. нь Б. гэх эмэгтэйг дагуулаад архи уусан байдалтай манайд ирсэн. Тэр хоёр орж ирэхдээ 2 шил архи авчирсан бөгөөд хувааж ууцгаасан. Тэгээд би орой 20 цагийн үед унтаад 22 цагийн үед сэрэхэд миний унтаж байсан орны хөлд Б. гэх эмэгтэй уйлаад сууж байхаар нь юу болсон талаар асуутал Н намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б-н ээж гэх хүн ирээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Б-н дээд уруул нь жаахан хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 101-102),
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч Д.Б нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 90,000 төгрөгийн зардал гарсан байх тул яллагдагч Н.Н-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 142),
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №050 дугаартай: “Д.Б-н биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 15-16),
.............дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ...........оны ..........дугаар сарын ..........-ны өдрийн 28/44 дугаартай “иргэн Д.Б /РД: / нь ..........оны ....... дүгээр сарын .........-нд яаралтай тусламж 90,000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн 139),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “.........дүүргийн ....... дүгээр хороо, ........... дүгээр гудамжны .......... тоотод монгол гэр байх ба үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэжээ (хх-ийн 4-6),
Иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “.... регистрийн дугаартай Б овгийн Н-н Н нь .........дүүргийн ......... дугаар хороо, ............ байрны .............. тоотод оршин суудаг...” гэжээ. (хх-ийн 107),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд (хх-ийн 26-29, 108-109, 111, 113),
Шүүгдэгч, хохирогч нарын согтуурал шалгасан тухай тэмдэглэл болон хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтээр “Н.Н 3.86 хувьтай, Д.Б нь 4.52 хувьтай ” гэжээ (хх-ийн 20-21, 23),
Шүүгдэгч Н.Н нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ...........удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 31, 34-83, 158-164) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ.......... оны ........ дүгээр сарын .........-ны шөнийн ........... цагийн орчимд ........... дүүргийн ............дүгээр хороо .............. дүгээр гудамжны ...........тоотод Д.Б-тай хамт архи ууж маргалдах явцдаа баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Б-н өгсөн: “Тэгээд шөнө хамтдаа сууж байтал Н гэх хүн миний нүүр рүү гараараа цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч Д.А-н “Тэгээд би орой 20 цагийн үед унтаад 22 цагийн үед сэрэхэд миний унтаж байсан орны хөлд Б гэх эмэгтэй уйлаад сууж байхаар нь юу болсон талаар асуутал Н намайг зодчихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №050 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүгдэгч Н.Н-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Д.Б нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй талаарх хүсэлтийг шүүхэд бичгээр өгсөн байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 90,000 төгрөгийг нэхэмжилжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заажээ.
Хохирогч Д.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас 90,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 28/44 дугаартай албан бичиг, хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч Н.Н-с эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 90,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Шүүхээс Н.Н-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, нийт цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.Н-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, улсын яллагчийн санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар 01 хоногийн хугацаагаар .............. дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н.Н-н цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Н-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д 02 (хоёр) сар, 01 (нэг) хоногийн хугацаагаар ............дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-н цагдан хоригдсон 27 (хорин долоо) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-с эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 90,000 (ерэн мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ