| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0106/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/116 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/116
2024 05 06 2024/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******
Улсын яллагч *******
Шүүгдэгч А.Г
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт ***** ****, ****** овогт ******* ************ нарт холбогдох эрүүгийн 2439000000111 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16-17 цагийн орчим Хэнтий аймгийн ***** сумын 6 дугаар багт байрлах Эрүүл мэндийн төв дотор “эмнэлгээс гар” гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч О.Н*****-тэй маргалдаж улмаар толгой, нүүр тус газар нь цохиж, мөргөн зодож түүний эрүүл мэндэд уруул, зулайн хуйханд шарх, зүүн дээд үүдэн шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч О.Н нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16-17 цагийн орчим Хэнтий аймгийн ******** сумын 6 дугаар багт байрлах Эрүүл мэндийн төв дотор “эмнэлгээс гарсангүй” гэх шалтгааны улмаас хохирогч А.Г********-тай маргалдаж улмаар толгой тус газарт нь мөргөн зодож түүний эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч О.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...уусан архиндаа согтоод гадуур явж байх үед бие маань өвдөөд байхаар нь сумын Эрүүл мэндийн төв рүү 16 цагийн орчимд орсон. Ингээд эмнэлэгт ороод даралтаа үзүүлэх гээд үүдэнд сууж байх үед тус сумын иргэн ****** эмнэлгийн нэг давхарт хүмүүстэй юм яриад зогсож байхаар нь *******-д хандан “Ах сайн байна уу?” гэхэд дугарахгүй байсан юм. Ингээд удалгүй ******** нь надад хандан “Заазуур писда минь одоо харь, сүүлд нь лай болов!, эмнэлгээс гар” гэсэн. Ингээд ********г надад тэгж хэлэхээр нь уурласан уурандаа *********гийн нүүрэн тус газарт нэг удаа баруун гараараа цохисон юм. Тэгэхэд ********** нь зөрүүлээд миний нүүрэн тус газарт хоёр удаа мөргөсөн. Ингээд эмнэлэгт байсан эмч нар бид хоёрыг салгасан. Ингээд миний бие эмнэлгээс гараад гэртээ харьсан...” гэжээ. (хх-ийн 20-21)
Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие ***** аймгийн ********** сумын Эрүүл мэндийн төвд *********ээр ажилладаг. Ингээд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд ажил дээрээ үүдний нэг давхарт сууж байх үед тус сумын иргэн *********гийн ******** архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирсэн. Ингээд **********нь орж ирээд даралтаа үзүүлнэ гэхээр нь эмч дуудаж үзүүлчихээд сууж байсан. Удалгүй ********** нь өрөө өрөөгөөр ороод яваад байхаар нь миний бие Г********д хандаж “Одоо гараарай. Өрөө өрөөгөөр орж болохгүй” гэж хэлээд сууж байх үед араас Г************ үгийн зөрүүгүй намайг цохиж, зодсон. Тухайн үед эмнэлгийн ажилтан А********* болон ********* нар *********ыг салгасан. Тийм л зүйл болсон...” гэжээ. (хх-ийн 16)
Гэрч Б.А*********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд ажил дээрээ байх үед эмнэлэгт гаднаас Г******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үүдний өрөөнд сууж байсан. Удалгүй миний өрөөгөөр орж ирээд надад хандан “утасны дугаараа өгчих” гээд байхаар нь *********д хандан “Хүмүүс болон нялх хүүхдүүд байна. Дараа бол” гэж хэлээд гаргасан. Ингээд өрөөнөөс гараад коридорт эмнэлгийн ажилтан **********гийн араас очин нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Ингээд ********* газарт унахад дахин нүүр лүү нь толгойгоороо 3 удаа мөргөсөн. Ингээд миний бие *********ыг болиоч гээд салгахад сандал авч *********** цохих гээд байхаар нь сандлыг авсан. Ингээд дахин үүдэнд байсан шүүр бариад ********** рүү дайраад байхаар нь миний бие нөхөр *********гийн хамтаар **********ыг эмнэлгээс гаргасан...” гэжээ. (хх-ийн 23)
Гэрч Т.Б********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16-17 цагийн орчимд тус сумын Эрүүл мэндийн төвд бариа заслын өрөөнд үйлчлүүлж байх үед тус эмнэлгийн нэг давхарт хүмүүс чанга чанга яриад, дуу чимээ гараад байхаар нь тус өрөөнөөс гараад харахад эмнэлгийн нэг давхарт зүс таних Г***** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тус эмнэлгийн ажилтан Н******* шүүр бариад дайрах гээд байхаар нь миний бие эхнэр *********ийн хамтаар **********ын гараас шүүрийг авч эмнэлгээс гаргасан...” гэжээ. (хх-ийн 28-29)
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаартай “1. О.Н**********ийн биед уруул, зулайн хуйханд шарх, зүүн дээд үүдэн шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт гэжээ. (хх-ийн 40-41)
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай “1. А.Г*********** биед дээд үүдэн зүүн 2-р шүдний булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 49-50)
Шүүгдэгч А.Г******** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ойролцоогоор 16-17 цагийн орчимд ********* аймгийн ************ сумын 6 дугаар багт байрлах Эрүүл мэндийн төв дотор сумынхаа Н************ гэх хүнтэй маргалдаж муудалцаж, Н********* гэх хүний уруул, зулайн хуйханд шарх, зүүн дээд үүдэн шүдний сулрал бүхий гэмтэл шарх учруулсан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна....” гэжээ. (хх-ийн 65-67)
Шүүгдэгч О.Н********** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ойролцоогоор 16-17 цагийн үед ******* аймгийн ********** сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах эрүүл мэндийн төв дотор ****** сумынхаа ********** гэх залуутай маргалдаж муудалцаж, толгойгоороо Г******** гэх залуугийн нүүрэн хэсэгт нь 1 удаа мөргөж, гараараа нүүрэн хэсэгт нь 1 удаа цохиж Г********** гэх залуугийн биед нь гэмтэл шарх учруулсан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна....” гэжээ. (хх-ийн 71-73)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/
Гэрч Ц.А***********ийн мэдүүлэг (хх-ийн 25)
Гэрч Л.Д*********ийн мэдүүлэг (хх-ийн 31-32)
Гэрч С.Д*********ын мэдүүлэг (хх-ийн 34-35)
Шинжээч эмч Ж.А******гийн мэдүүлэг (хх-ийн 55)
********* аймгийн ************ сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт (хх-ийн 38)
******** аймгийн *************** сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт (хх-ийн 47)
А.Г******** амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (хх-ийн 44-46)
А.Г*********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 113)
О.Н**********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 112)
А.Г**********ын мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 88-90)
О.Н******гийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 91-92)
А.Г*********ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 94, 95, 96)
О.Н***********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 97, 98, 99) болон хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч А.Г, О.Н нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ********* овогт *********ийн **********, ********* овогт ***********ын Н******** нар нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16-17 цагийн орчим Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт байрлах Эрүүл мэндийн төв дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, улмаар А.Г нь О.Н-ийн эрүүл мэндэд уруул, зулайн хуйханд шарх, зүүн дээд үүдэн шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол, О.Н нь А.Г-ын эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол буюу харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч А.Г-ын “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ойролцоогоор 16-17 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт байрлах Эрүүл мэндийн төв дотор сумынхаа Наранхүү гэх хүнтэй маргалдаж муудалцаж, Наранхүү гэх хүний уруул, зулайн хуйханд шарх, зүүн дээд үүдэн шүдний сулрал бүхий гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх, шүүгдэгч О.Н-ийн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ойролцоогоор 16-17 цагийн үед Хэнтий аймгийн *********** сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах эрүүл мэндийн төв дотор ******* сумынхаа Г******* гэх залуутай маргалдаж муудалцаж, толгойгоороо Г********** гэх залуугийн нүүрэн хэсэгт нь 1 удаа мөргөж, гараараа нүүрэн хэсэгт нь 1 удаа цохиж Г******* гэх залуугийн биед нь гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Б.А*************ийн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд ажил дээрээ байх үед эмнэлэгт гаднаас Гантулга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үүдний өрөөнд сууж байсан. Удалгүй миний өрөөгөөр орж ирээд надад хандан “утасны дугаараа өгчих” гээд байхаар нь Гантулгад хандан “Хүмүүс болон нялх хүүхдүүд байна. Дараа бол” гэж хэлээд гаргасан. Ингээд өрөөнөөс гараад коридорт эмнэлгийн ажилтан Н-ийн араас очин нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Ингээд Н газарт унахад дахин нүүр лүү нь толгойгоороо 3 удаа мөргөсөн. Ингээд миний бие Г-ыг болиоч гээд салгахад сандал авч Н-г цохих гээд байхаар нь сандлыг авсан. Ингээд дахин үүдэнд байсан шүүр бариад Н рүү дайраад байхаар нь миний бие нөхөр Батхүүгийн хамтаар Гантулгыг эмнэлгээс гаргасан...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Т.Б, Ц.А нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаартай, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай дүгнэлтүүд, дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч эмч Ж.А-гийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Г, О.Н нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч А.Г, О.Н нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч А.Г, О.Н нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаартай, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч Ж.А-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч А.Г, О. нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Г, О.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Г, О.Н нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Г, О.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч О.Н-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Г нь Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дугаартай захирамжаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 40 хоногийн буюу 1 сар 10 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч А.Г-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дугаартай захирамжаар оногдуулсан 40 хоногийн буюу 1 сар 10 хоногийн хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Г, О.Н нар нь хоорондоо харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч нар нь бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Г, О.Н нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Г, О.Н нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А.Г, О.Н нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт А-ийн Г, ********** овогт О-ын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн Г-д 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч О-ын Н-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г-гыг 3 (гурав) сарын хугацаанд Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч А.Г-д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Г-д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар шүүгдэгч А.Г-д Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дугаартай захирамжаар оногдуулсан 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А.Г, О.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Г, О.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР