Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2020/0026/з |
Дугаар | 109/ШШ2021/0015 |
Огноо | 2021-03-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 109/ШШ2021/0015
109/ШШ2021/0015
Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, “Э” ХХК-ий нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Энэхүү Эвлэрлийн гэрээг нэг талаас “Э” ХХК, /цаашид “нэхэмжлэгч” гэх/, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Э нөгөө талаас Архангай аймгийн Засаг дарга, /цаашид “хариуцагч” гэх/, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нар Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.
Нэг. Гэрээний зорилго, 1.1. Энэхүү гэрээний зорилго нь талууд харилцан тохиролцож “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд оршино.
Хоёр. Эвлэрлийн нөхцөл, 2.1. Хариуцагч тал болох Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “Э” ХХК-аас гаргаж буй үйлчилгээний төв барилгын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хугацааг харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн., 2.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн А/340 дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон захирамж гаргахаар болов., 2.3. Талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээгээр тохиролцсон бүх тохиролцоо, нөхцөлийг биелүүлэхийг гэрээний нэг тал нь нөгөө талаасаа шаардах эрхтэй., 2.4.Талууд энэхүү гэрээгээр тохиролцсон бүх үүргээ ямарваа нэгэн саадгүйгээр биелүүлэх үүрэгтэй., 2.5 “Э” ХХК-ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой Архангай аймгийн Засаг дарга ямар нэг хариуцлага хүлээхгүй болно.
Гурав. Бусад. 3.1. Талууд энэхүү гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан болно., 3.2. Энэхүү гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно., 3.3. Энэхүү гэрээг нийт 3 хувь үйлдэх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар тус бүр 1 хувийг хадгапж шүүхэд 1 хувийг хүргүүлнэ., 3.4. Нэхэмжлэгч болон хариуцагч эсхүл тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарснаар гэрээ нь албан ёсоор баталгаажна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх “Э” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /х.х-н 1-2, 39-40/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Маргааны үйл баримтаас үзэхэд: Анх иргэн Н.Д нь 2015 оны 6 дугаар сарын 19, 23, 26, 30-ны өдрүүдэд явагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож, Архангай аймгийн Э суманд орших худалдаа үйлчилгээний зориулалттай 0,03 га газрын төсөл сонгон шалгаруулалтад шалгарчээ. /х.х-н 167-214/
Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/326 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газрын хэмжээ, зориулалт, хугацаа, газрын анхны үнэ, байршлыг хавсралтаар баталсны дотор 4 дүгээрт иргэн Н.Д-д хуучин дээд ахуйн үйлчилгээний төвийн баруун талд худалдаа, үйлчилгээний цогцолбор төвийн зориулалттай 0,03 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ./х.х-н 54/
Иргэн Н.Д нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Засаг даргад өөрийн эзэмшиж буй 0,03 га газрыг “Э” ХХК-д шилжүүлэх хүсэлт, мөн “Э” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/08-1 дүгээр албан бичгээр дээрх газрыг шилжүүлэн авах хүсэлт тус тус гаргасан байна. /х.х-н 58-59/
Дээрх хүсэлтийн дагуу Архангай аймгийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/07 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа иргэдийн нэр, газрын хэмжээ, зориулалт байршил, хугацааг хавсралтаар баталсны дотор 8 дугаарт “Э” ХХК-д иргэн Н.Д-ын эзэмшиж байсан газрыг шилжүүлэн олгожээ./х.х-н 62/
“Э” ХХК нь 2016 онд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан мөн онд газрын төлбөр төлсөн байна. /х.х-н 68, 72/
Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгосны дотор 2 дугаарт “Э” ХХК-ий эзэмшиж байсан 300м2 газар багтжээ. /х.х-н 116-117/
Ийнхүү “Э” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаан үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн мэргэжилтэн Б.Ж-д хариуцагчийг төлөөлөх бүрэн эрх олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилжээ. /х.х-н 112/
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч “Э” ХХК-ий захирал Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нараас эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна. Тодруулбал, “ ... Хоёр. Эвлэрлийн нөхцөл, 2.1. Хариуцагч тал болох Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “Э” ХХК-аас гаргаж буй үйлчилгээний төв барилгын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хугацааг харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн., 2.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн А/340 дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон захирамж гаргахаар болов., 2.3. Талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээгээр тохиролцсон бүх тохиролцоо, нөхцөлийг биелүүлэхийг гэрээний нэг тал нь нөгөө талаасаа шаардах эрхтэй., 2.4.Талууд энэхүү гэрээгээр тохиролцсон бүх үүргээ ямарваа нэгэн саадгүйгээр биелүүлэх үүрэгтэй., 2.5 “Э” ХХК-ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой Архангай аймгийн Засаг дарга ямар нэг хариуцлага хүлээхгүй болно ...” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , хариуцагчтай эвлэрэх”, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Архангай аймгийн Засаг даргатай эвлэрлийн гэрээнд заасан дээрх нөхцөлөөр эвлэрснийг баталж, “Э” ХХК-ий нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Архангай аймгийн Засаг даргатай “Хоёр. Эвлэрлийн нөхцөл, 2.1. Хариуцагч тал болох Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “Э” ХХК-аас гаргаж буй үйлчилгээний төв барилгын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хугацааг харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн., 2.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн А/340 дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон захирамж гаргахаар болов., 2.3. Талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээгээр тохиролцсон бүх тохиролцоо, нөхцөлийг биелүүлэхийг гэрээний нэг тал нь нөгөө талаасаа шаардах эрхтэй., 2.4.Талууд энэхүү гэрээгээр тохиролцсон бүх үүргээ ямарваа нэгэн саадгүйгээр биелүүлэх үүрэгтэй., 2.5 “Э” ХХК-ий төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой Архангай аймгийн Засаг дарга ямар нэг хариуцлага хүлээхгүй болно” гэх нөхцөлөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, “Э” ХХК-ий нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА