Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2021/00057/И |
Дугаар | 134/ШШ2021/00126 |
Огноо | 2021-09-13 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 134/ШШ2021/00126
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М-дхолбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь *******тай 2004 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж амьдарсан. Охин******* 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, охин******* 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн бөгөөд одоо миний асрамжид амьдарч байна. Энэ өвөл нөхөр ******* нь Замын-Үүд рүү бараанд яваад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нэг хүүхэнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болсон байсан. Түүнийг нь би мэдээгүй. Одоо энэ хүн өөр хүнтэй хамтран амьдрах болсон тул гэрлэлтээ цуцлуулж, 2 охиноо өөрийн асрамжид авч, охин*******т тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй, энэ хугацаанд бид холбоо бариагүй, намайг юм хэлэхээр өөдөөс уурладаг болсон гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2004 онд*******тай гэрлэлтээ батлуулж 18 жил амьдарсан.******* нь хамтран амьдарч байх хугацаандаа архи, согтууруулах ундаа ууж, удаа дараа хэрүүл маргаан гаргах болсон тул миний бие салсан. Би огт архи хэрэглэдэггүй ба түүнийг архиа боль гэж хэлдэг байсан. Би хоёр хүүхдээ энэ хүнээс салсан ч харж хандаж явна. Охин*******ийг өөрийнхөө асрамжид авъя гэж бодож байсан ч өгөхгүй бол заавал авахгүй. Хоёр хүүхдээ би эргэж тойрч байна. Хүүхдийн асрамжийн талаар маргахгүй. Энэ хүнтэй эвлэрч амьдарч чадахгүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
*******,******* нар нь 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газарт бүртгүүлж, 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин*******, 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин******* нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1-3/000326 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний Г№03, Г№14 дугаартай гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ гэж заасны дагуу шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 134/ШЗ2021/00348 дугаар захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тухай эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаар тэмдэглэлийг ирүүлжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т зааснаар шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэх бөгөөд тэд эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа 18 насанд хүрээгүй хүүхдийн асрамж болон тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэнэ.
Хариуцагч ******* шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бичгээр гаргасан хариу тайлбартаа охин*******ийг өөрийн асрамжид авах хүсэлтэй гэсэн боловч 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд асрамжийн талаар маргахгүй гэж тайлбарласан.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан хэдий ч заавал харгалзан үзэх үүрэгтэй биш юм. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охин Б.Шүрэнцэцэг эцгийн асрамжид байх санал гаргасан боловч шүүх хүүхдийн одоогийн өсөж байгаа орчин, сурч байгаа сургуулийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж, түүнийг эх*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл охин Б.Шүрэнцэцэг одоогоор эхийн асрамжид байгаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд суралцдаг болох нь тус сургуулийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаар тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа, хариуцагч ******* нь Дорноговь аймагт түр оршин сууж байгаа гэж өмнөх шүүх хуралдаанд тайлбарласан зэргээс дүгнэж охины өссөн орчин, сурч байгаа сургуулийг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн болно.
Охин******* 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 19 настай тул түүний асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэхгүй.
Охин******* нь 17 настай бөгөөд суралцаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар түүнийг суралцаж байгаа гэх үндэслэлээр 18 насанд хүртэл тэтгэлэг тогтоож, эцэг *******аар сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, хүүхэдтэйгээ уулзах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэйгээс гадна эцэг, эхийг үүргээ биелүүлэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шаардлагад 70,200 төгрөг, 1 жилд төлөгдөх тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 54,771 төгрөг, нийт 124,971 төгрөг төлсөн тул үүнийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 124,971 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хариуцагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдсэн боловч 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг хуралд оролцуулахын тулд хойшлуулж, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад товлосон. Гэвч хариуцагч ******* шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 дахь удаагаа ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно гэсний дагуу хариуцагчийн байхгүйд гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Боржигон овогт Батмөнхийн Мөнхбат, Дайчинбээс овогт Гарамхандын Жангаа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин*******ийг эх*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин*******ийг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,971 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 124,971 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******д олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нямзаяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ