Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/495

 

 

 

 

 

 

 

 

 

  2024           04           23                                     2024/ШЦТ/495

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа,

улсын яллагч: Б.Энэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Очбадрал,

шүүгдэгч: Б.Б, Г.Н нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208035481726 тоот хэргийг 2023.12.05-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

  1.  Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ***** аймгийн ***** суманд *****-нд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт ****** дүүргийн **** хороо Шанд ****** тоотод оршин суух, урьд  1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:*****/ Х овогт Б.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, 
  2.  Монгол Улсын иргэн, ******* аймгийн ****** суманд *******-нд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***** дүүргийн ***** хороо ****** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ам бүл-4 хүүхдүүдийн хамт ****** дүүргийн ***** хороо, ****** тоотод түрээсээр амьдарч байгаа гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:********/ Б овогт Г.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            1/ Хэргийн талаар:

 

    Шүүгдэгч Г.Н, Б.Б нар нь  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Шандын задгай тоотод амьдрах иргэн Т.А гэрт 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар хоорондоо маргалдаж муудалцан Г.Н нь Б.Бгийн нүүрэн тус газарт цохиж, зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл, Б.Б нь тухайн маргаан муудалцааныг болиулах шаардлага тавьсан иргэн Т.А үсдэж газар чирэх, нүүрэн тус газарт  нь чулуугаар цохих зэргээр зодсоны улмаас Т.Амарбаясгалангийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

- Иргэн Т.А цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “Б гэгчид чулуугаар нүүрэн тус газраа цохиулсан” гэх гомдол, хүлээн авсан тэмдэглэл, /хх-18/,

- Хохирогч Т.А: "...Б, Н 2 манай байшингийн үүдэнд хоорондоо барилцаж авсан байдалтай байсан. Тэгэхээр нь би “юу болоод байгаа юм бэ, нэг нутгийн хүмүүс байж хоорондоо барилцаж аваад байх юм болиоч” гэж шаардлага тавьсан. Тэгээд салахгүй болохоор нь дундуур нь орж салгаж Н ахыг гэр лүү ор яв гэсэн. Гэтэл Б гэгч намайг үсдэж газар унагааж газраар чирсэн. Тэгээд би арай гэж түүнээс салаад гэр лүүгээ ортол араас Б орж ирээд агсам тавьж гэрт байсан ширээ өшиглөж эвдсэн. Мөн аяга таваг хагалсан. Тэгээд “ална” гээд ширээний нүд онгойлгож хутга шөвөг хайсан. Тэгээд болохгүй болохоор түүнийг яв гээд гэрээсээ авч гарсан чинь Б нь хашааны үүдэнд намайг дахин үсдэж чирж зүүн нүдний тус газарт том чулуугаар нэг удаа цохиж хаячихаад зугтаасан" гэх мэдүүлэг /хх-37-38, 42/,

-  Хохирогч Б.Бгийн: "...Н гэх ах миний хүүхдийг уйллаа гээд хувцаснаас нь өлгөж бариад орны урагш шидэхээр нь би хүүхдээ өмөөрөөд Нтай муудалцахад Н намайг “гадаа гараад ир, гараад ир” гээд хуруугаараа дуудаад байхаар нь би гадаа гартал Н миний цээж рүү өшиглөж, хажуугаас нь А орж ирж намайг өшиглөж зодсон. Тэгээд би тэр шөнөдөө цагдаад хандсан. Намайг гарч ирэхэд Н гэх хүн миний цээж рүү өшиглөхөөр нь би тонгойсон, гэтэл А эхнэр Д миний үснээс зулгааж доош дарах үед Н нь миний нүүр лүү өшиглөсөн, миний биед учирсан гэмтлийг Н учруулсан. А хашаанд болсон асуудал оройн 23 цагийн орчим болсон ба гадаа харанхуй болсон байсан. А суудал болсноос хойш хэд хоногийн дараа 32 дугаар хорооны хэсгийн байцаагчийн өрөөнд дуудагдах үед Амарбаясгалан надад "манай ах Н урьд нь цагдаагийн асуудалтай байгаа, ахыгаа аргалчихмаар байна, чи гомдолгүй гээд хэлчих хоёулаа зохицоод салъя” гэж хэлээд миний Хаан банкны 59....... дугаартай данс руу Амарбаясгалан нь 200000 төгрөг шилжүүлж, дахин 1 гахай өгнө гэж хэлсэн ч одоо болтол өгөөгүй. А, Н нар хоорондоо зодолдсон асуудал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлснээс өөрөөр ямар ч эмнэлэгт очиж үзүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-50-51/,

- Гэрч Б.О: “2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр болох Б болон А нар хамт идэшний тэжээвэр гахай хамт хийсэн. Тэгээд 18 цаг өнгөрч байх үед “гахайгаа жижиглэнэ”  гээд гаднаас орж ирсэн тэгээд манай хүү аавыгаа дагаад байхаар нь утсан дээрээ хүүхэлдэй тавьж өгсөн чинь нөгөө хүүхэлдэйгээ алга болгочихоод уйлсан чинь Амарбаясгалангийн ах болох Н “уйллаа” гээд манай хүүхдийг ар нуруугаар шалан дээр авч шидсэн. Б Н нар хашаан дотор хоорондоо маргалдаж байхад Амарбаясгалан ирээд салгасан. Тэгээд Н зугтаад алга болсон. А хашааны үүдэнд гэмтсэн байсан. Манай нөхрийг цохисон гээд байсан, би яг тэрийг нь хараагүй, тухайн үед хүүхдүүд уйлаад хүүхдээ харж байсан” гэх мэдүүлэг /хх-22-23, 44-45/,

- Гэрч Б.Д: “ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр болох А Б нар хамт манай идэшний тэжээвэр гахай хамт хийсэн. Тэгээд Н ах Б А А нар 1 шил архи хувааж уусан. Тэгээд Б Н нар дэлгүүр ороод нэг нэг шил архи авчирсан байсан. Тэр 2 архиа тойруулж уугаад байсан. Тухайн өдөр А манай эгч Н машиныг хаалах гэж гэрээс гараад явсан ба орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гартал Б нь А үсдэж дараад чирж байсан. Б бас орж ирээд ширээн дээр байсан аяга таваг шидэж хэмхлээд шургуулганаас хутга шөвөг хайгаад байхаар нь  А  Бг гэрээс аваад гарсан. Төд удалгүй Амараа нүүр ам нь цус нөж болчихсон яасан юу болсон талаар асуухад Б нь чулуугаар дохиод зугтаасан гэсэн. Чулуугаар цохисон талаар хараагүй юм” гэсх мэдүүлэг /хх-53/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14723 дугаартай: “Т.А биед зүүн ухархайн гадна, дотор хана, хамар яс, хацар ясны хугарал, зүүн хацарт оорви, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацар, баруун тохой, баруун, зүүн шуу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-59-60/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14119 дугаартай: “Б.Бгийн биед баруун зүүн үүдэн дээд 1-р шүдний сулрал, нүүр зулайн хуйх, нуруу, баруун зүүн бугалга, тохой, шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-64-65/,

- Яллагдагч Б.Бгийн: “Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Амарбаясгалангийн гэрт очоод нэг гахай гаргаж өгөөд байж байхад А хамаатны ах Н жаахан халамцуу ирээд А бид гурав 2 шил архи уусан. Тэгээд гахай авах хүмүүс нь ирээд гахайгаа аваад явсан. Намайг А гэрт байхад араас манай эхнэр хүүхэд ирсэн. Мөн А эхнэр байсан. Тэгээд ууж идэж дуусаад оройн 21 цаг өнгөрөөд явах гээд гэрээс гарах гэж байхад манай хүү Б Н мөргөж унагаагаад уйлуулчихсан. Тэрнээс болоод Н бид хоёр маргалдаад заамдалцаад авахад Н миний нүүр хэсэгт  гараараа 2, 3 удаа цохисон. Тэгээд гэрээс гараад гэрийн үүдэнд заамдалцаад зогсож байхад Амарбаясгалан ирээд “боль” гээд салгасан. Н цаашаа зугтаад явсан. Би Нгийн араас явах гэтэл Амарбаясгалан намайг бариад явуулахгүй хашааны үүдэнд аваачсан. Би тэр үед газраас чулуу аваад Баясгаланг тавь гээд гараараа цохисон боловч танихгүй байхаар нь газраас чулуу аваад нүүр хэсэгт цохисон тэгээд цус гараад больсон” гэх мэдүүлэг /хх-75-76/,

- Яллагдагч Г.Нгийн   “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ ярьсан байгаа дахиад ярья хамаатны дүү А гэрт очиход А Бтэй хамт гахай алж байсан. Мөн тэр хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд би цуг архи уугаад гахайнаас нь хийлцсэн бөгөөд намайг очиход тэр хоёр нэг шил архи хувааж ууж дуусаж дахиад нэг шил архи задпаад ууж байсан тэр архийг ууж дуусаад дахиад 2 хоёр шил архи авч уугаад гахайгаа хийж дууссан. Тухайн үед цаг нэлээн оройн 21 юм уу 22 цаг болж байсан Би гэрт сууж байгаад явах гээд босоход санаандгүй Бгийн хүүхдийг түлхээд унагачихсан юм. Тэрнээс болоод хүүхэд нь уйлахад Б хүүхэд дайрлаа гээд уурлаад хүүхдээ өмөөрөөд бид хоёр маргалдаад заамдалцаж барьцалдаж аваад гэрээс гарсан тэгээд хоорондоо зодолдсон ба бид хоёр газар унаад дээр доороо ороод ноцолдсон. Би Бгийн нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон. А ирээд Бг салгахад би гараад яваад өгсөн. Хашааны үүдний хавьцаа Б А хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод байсан. Тэр үед Б чулуугаар Амарбаясгалангийн толгой руу цохиж хагалсан. Тэгээд Б яваад өгсөн ба маргааш нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн гэж байсан Амарбаясгалан Бтэй учраа олно гэхээр нь би тоохгүй хөдөө ажлаар яваад өгсөн. Тэгээд сая ирээд энэ асуудлыг мэдсэн. Би өмнө мэдсэн бол эрт ирээд шийдэх байсан” гэх мэдүүлэг /хх-98-99/ зэрэг баримтууд хамарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Б.Б, Г.Ннарын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

           Дээр дурьдсан баримтуудаар шүүгдэгч Г.Н, Б.Б нар нь  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Шандын задгай тоотод амьдрах иргэн Т.А гэрт 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар хоорондоо маргалдаж муудалцан Г.Ннь Б.Бгийн нүүрэн тус газарт цохиж, зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл, Б.Б нь тухайн маргаан муудалцааныг болиулах шаардлага тавьсан иргэн Т.А үсдэж газар чирэх, нүүрэн тус газарт  нь чулуугаар цохих зэргээр зодсоны улмаас Т.А бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 14723, 14119 дугаартай дүгнэлтүүд, тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

  Иймд шүүгдэгч Г.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар,  шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол , хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Г.Нгийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Бгийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн 14723, 14119 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул хохирогч Б.Б нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээд болох Г.Нгаас, хохирогч Т.А нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээд болох Б.Бгээс өөрийн эрүүл мэнд, сэтгэц, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг шаардах эрхтэй байна.

            Хохирогч Т.А нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Манай эхнэр хүндрэлтэй төрөлт болох гээд байгагийн улмаас би өөрөө хараахан эмнэлгийн байгууллагаар явж амжаагүй байна. Эхнэрээ төрсний дараа би эмнэлгээр үзүүлж эмчилгээ хийлгэж, баримтуудыг тухай бүрд нь гаргаж өгье. Миний ...нүд бүрэлзэж хараа муудсан, тахи таллаж өвддөг, ар шил рүүгээ хатгаж өвддөг, зүүн хацарт цохиулсны улмаас гэмтсэн хэсэг янгинаж өвддөг. Би гомдолтой байна, эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилнэ” гэж /хх-40/, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Надад одоо нэхэмжилж байгаа эд зүйл байхгүй, энэ хэрэгт надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн, өөр эмчилгээ хийлгээгүй. Би эрүүл мэнийн даатгалын сангаас нөхөн төлбөр аваагүй. Сэтгэл санааны хор уршиг тогтоолгох шаардлага байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй” гэж /хх-42/ тус тус мэдүүлжээ.

            Хохирогч Т.А, Б.Б нар нь эмчилгээ хийлгээгүй, баримт гаргаж өгөөгүйн улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэх боломжгүй тул холбогдох нэхэжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Хохирогч Т.Амарбаясгалан, Б.Б нар нь шаардлагатай гэж үзвэл эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

3/ Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн сум дундын шүүхийн 2007.06.18-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 2 хоног баривчлах ялаар шийтгүүлж, баричвлах ялыг биечлэн эдэлж 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  шүүгдэгч Г.Ннь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.28-ны өдрийн 2022/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй учир түүнд оногдуулсан торгох ялыг 33 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсний дагуу хорих ялыг биечлэн эдэлж, 2022.11.23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан  болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар хувь  /хх-103, 107-109, 104/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна

           Шүүгдэгч Б.Б, Г.Н нар нь урьд шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусгасан, ялгүй болсон, мөн ялын тооцоогүй болсон байх тул тэдний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

          Шүүгдэгч Б.Б, Г.Н нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх болон нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, мөн Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг тус тус гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Улсын яллагч шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан ялын саналаа гаргаж байна.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ялын санкцитай. Зорчих эрхийг хязгаарлах ял бол энэ гэмт хэргийн хамгийн хүнд ял. Шүүгдэгч Б.Б гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. 2007 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Түүнээс хойш 17 жилийн хугацаанд гэмт хэрэг холбогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Б нь барилгын ажил хийж ар гэрээ авч явдаг. Иймээс шүүгдэгч Б.Бд торгуулийн ял оногдуулж өгөөч. Шүүгдэгч Г.Ннь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. 3 хүүхдийн хамт амьдардаг. Мөн баримтыг ажил хийдэг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгөөч  гэсэн саналыг гаргаж байна” гэх саналыг, Шүүгдэгч Б.Бгээс “Өөрийн хийсэн үйлдлээ ойлгож байна. Ар гэрийн амьдралыг минь ойлгож торгуулийн ял оногдуулж өгөөч. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ажлаа хийх боломжгүй байдаг. Яагаад гэвэл ажил хийхдээ цалин хөлс гайгүй газрын ажлыг авч хийдэг” гэх саналыг, Шүүгдэгч Г.Нгаас “Гэм буруугаа ойлгож байна. Би 3 хүүхдийн хамт амьдардаг. Торгуулийн ял оногдуулж өгөөч” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Дээрх нөхцөл байпдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Нд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил тус тус оногдуулж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Б овогт Г.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х овогт Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         2. Шүүгдэгч Б овогт Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Х овогт Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг  энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

         4. Шүүгдэгч Б.Б, Г.Н нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэднээс хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Бгээс хохирогчид 128000 төгрөгийг шилжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Амарбаясгалан нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  Б.Бгээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б, Г.Ннарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино  гэдгийг Б.Б, Г.Ннарт мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ