Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 187/2020/0792/Э/220/2021/0490 |
Дугаар | 2024/ШЦТ/559 |
Огноо | 2024-05-10 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | С.Алтай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/559
2024 05 10 2024/ШЦТ/559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч: С.Алтай,
хохирогч: Н.Эрдэнэ,
хохирогчийн өмгөөлөгч:Ч.Эрдэнэбат
шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нарантуяа, Я.Батханд,
шүүгдэгч: Ц.Ж нарыг оролцуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ж холбогдох эрүүгийн 1710002900188 тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982.12.29-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Вайт хилл 104-701 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:*******/ Ү овогт Ц. Ж нь үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1/ Хэргийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Ж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй гэх байр суурьтайгаар, хохирогч Н.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, компанийн эрхээ шилжүүлэн авах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцов.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас прокурорын 2023.11.09-ний өдрийн 56 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтуудыг болон шүүхээс шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж даалгасан ажиллагааг гүйцэтгэсэнтэй холбоотой хохирогчийн мэдүүлэг, гэрч Нарангийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024.04.24-ний өдрийн Х24-47 дугаартай үнэлгээний тайлан нийт 15 хуудас баримт, хохирогчийн өмгөөлөгчөөс 1-р хавтаст хэргийн 4-10, 11-15, 21, 60-66, 72-73, 83, 84-87, 95-96, 103, 118, 174, 206 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргээс 6-7, 10-11, 64-65, 76-77, 85-88, 89-90, 92-93, 98-106, 117, 120-121 дугаар тал, 5 дугаар хавтаст хэргээс 35-38, 39-40, 42, 44-45, 109, 35, 40 дүгээр талд хавсаргагдсан баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас талуудаас шинжлэн судлуулах баримтуудаас давхцаж буй баримтыг шинжлэн судалсанд тооцуулан, 1 дүгээр хавтаст хэргээс 10, 91-96, 117, 32, 117, 3 дугаар хавтаст хэргээс 31-32, 5 дугаар хавтаст хэргээс 108 дугаар талд хавсаргагдан ирсэн баримтуудыг болон нэмж өгсөн 6 хуудас баримтыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Ц.Жы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
- Хохирогч Э“ яг он сарыг нь санахгүй байна аав над руу залгаад “Ц.Жыг ирэхээр нь гарын үсгээ зураад, тамгаа өгөөд явуулчих” гэж хэлэхээр нь би гэртээ байж байсан чинь Ц.Ж ирээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад тамга аваад явсан. Уг газрын төлбөр төлөгдөөгүй, гурвалсан гэрээ хийж байж төлбөр мөнгийг төлнө гэж байсан. Гурвалсан гэрээ дөнгөж хөөцөлдөөд явж байгаад гарах үед тодруулж асуутал өөр хүний нэр дээр гараад сураглаад явтал Ц.Жөөр хүний нэр дээр шилжүүлж худалдан борлуулсан байсан. 700 сая төгрөгөөр үнэлж байна хамтарч юм хийнэ гэж ярилцаж тохиролцсон болохоор зарах тухай яригдаагүй” гэх мэдүүлэг / 2-р х.х-87-88, 3-р х.х-203-204/,
- Гэрч О.Н:“Миний төрсөн дүү Б.Ц /эцэг нэг, эх ондоо/ найз Ж гэдэг хүн 2015 оны 6 дугаар сарын үеэр надтай уулзаж байхдаа намайг аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлж байгааг мэдчихээд “Би туркуудтэй нийлж таны компанид хөрөнгө оруулалт хийе. Таны компани миний нэр дээр байж л туркууд хөрөнгө оруулалт хийх гээд байна. хөрөнгө оруулалт ирвэл компаниа худалдаж, мөн таны зарах гэж байгаа орон сууцыг ч авна” гэж ярьж байгаад хүү Энэр дээрх “Шинэ уулзвар” нэртэй ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг, компанийн дүрэм, тамга тэмдэг, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн 4 билүү, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.2 га талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын бичиг зэргийг Ж нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Эдгээр бичиг баримтыг 2015 оны 6 дугаар сард Ж нь хүү Эрдэнийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан лакшири вилла хотхоны 6 дугаар байранд байх гэрийнх нь гадаа очиж авсан байдаг. Тэр үед хүү Эмаань надаас утсаар лавлаж асуусан юм. Тэр үед нь Ж нь надад итгэл төрүүлсэн байсан учраас би итгээд бүх бичиг баримтаа өгөхийг нь зөвшөөрсөн юм. Би компани болон түүний үл хөдлөх хөрөнгө болох 2.2 га газрын 700 сая төгрөгөөр бусдад зарах гээд гэрээг хийх асуудал дээр гацчихаад байгаа юм” гэх мэдүүлэг /1-р х.х-62-63/,
- Гэрч О.Н, шүүгдэгч Ц.Ж нарын хоорондоо харьцсан цахим зурвасууд /1-р х.х-11-15/,
- Шинэ-уулзвар ХХК-ийн эрхийг Энэр дээрээс Ц.Жы нэр дээр шилжүүлсэн 2015.08.10-ны өдрийн гэрээ /2-р х.х-19-20/,
- Шинэ уулзвар ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах 2015.08.10-ны өдрийн гэрээ /2-р х.х-21-22/,
- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжээчийн 2020.07.28-ны өдрийн 3283 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Монголын нотариатчидын танхимын бүртгэлийн дэвтэр, 2015.08.10-ны өдрийн Шинэ Уулзвар ХХК-ийн УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст гэсэн албан бичиг, 2015.08.10-ны өдрийн Шинэ уулзвар ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэсэн баримт, 2015.08.10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн 2014.12.22-ны өдрийн Үнэт цаас бэлэглэлийн гэрээ, 2014.12.22-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнд зурагдсан Эгэх гарын үсгийн чөлөөт загвар, 2015.08.10-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээнд зурагдсан Эгэх харьцангуй чөлөөт загвар, Эгэх гарын үсгийн туршилтын загваруудтай хөдөлгөөний үйлдэж, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний холболт, хөдөлгөөний хэмжээ, үсэг элементийн харилцан өндөр зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна. Харьцуулах загварт ирүүлсэн 2014.12.22-ны өдрийн Үнэт цаас бэлэглэлийн гэрээ, 2014.12.22-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнд зурагдсан Эгэх гарын үсгийн чөлөөт загвар, 2015.08.10-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээнд зурагдсан Эгэх харьцангуй чөлөөт загварууд нь Эгэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирч байна” гэх дүгнэлт, хавсаргасан баримт /2-р х.х-124-133/,
- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжээчийн 2021.10.22-ны өдрийн 2831 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Гэрээ№9” дугаартай “Бүртгэлийн дэвтэр”-ийн “1266, 1267” дугаарт бүтгэгдсэн бүртгэлд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Эгах гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна” гэх дүгнэлт, хавсаргасан баримт /-3-р х.х-229-246/,
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2020.07.08-ны өдрийн ХУ1-20-440 дугаартай: “Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутагт байрлах 2.2 ашиглалтын газрын үнэлгээг 2015 оны 8 сарын 10-ны өдрийн байдлаар 193600000 төгрөгийн үнэлгээ тогтоогдов” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, хавсаргасан баримт /2-р х.х-98-110/,
- Гэрч Б.Э /нотариатч/: “Дээрх хоёр хүнийг огт танихгүй. Төрөл садны холбоо байхгүй. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Э, Ц.Ж нар нь компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг гэрээний 1266, 1267 дугаарт бүртгүүлж гэрчлүүлсэн байна. Нотариатын авч үлддэг гэрээний архивын материалаас үзэхэд С.Э, Ц.Ж нар нь иргэний үнэмлэх, компанийн бичиг баримт, тамга тэмдэгтэйгээ ирж бүртгэлийн дэвтэрт болон гэрээнүүд дээр гарын үсгээ зурж уг гэрээнүүдийг гэрчлүүлсэн байна. Дээрх хүмүүс заавал өөрийн биеэр бичиг баримтын хамтаар ирж гарын үсэг зурсны дараагаар гэрчилж нотариатын гэрээний тамга тэмдэг дарагддаг. Түүнээс хэн нэг нь ирээгүй тохиолдолд гэрчлэхгүй. Одоогоос 5 жилийн өмнө бичиг баримтыг гэрчилсэн байна. Тэр үеийн ямар хүмүүс байсан талаар ч одоо санахгүй байна. Өдөр тутамдаа хүмүүс байнга гэрээ итгэмжлэлийг баталгаажуулдаг болохоор тэр болгон орж ирсэн хүмүүсийг таньж мэдэхгүй” гэх мэдүүлэг /2-р х.х-89-90/,
- Гэрч Н.Г “Эхнэр Ц овогтой Д нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Шинэ уулзвар” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Ц.Жаас худалдан авч, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр эхнэр Ц.Д бүртгүүлсэн, тухайн компанийг 150 сая төгрөгөөр худалдан авахаар Ц.Жтай тохиролцсоны дагуу 150 сая төгрөгт нь би өөрийн өмчлөлийн Мерседенс Бенз Жи-500 маркийн автомашиныг өмчлөх эрхийг тухайн гэрээг байгуулснаас хойш хоёр хоногийн дараа шилжүүлж өгсөн. Миний эхнэр Ц.Д нь эрх зүйч мэргэжилтэй болохоор энэ “Шинэ уулзвар’’ ХХК-ийг баримт бичгийг нь шалгаад нэр дээрээ шилжүүлээд авчхаарай гэж хэлж, түүний нэр дээр шилжүүлж авсан. “Шинэ Уулзвар’’ ХХК-ийг худалдан авах болсон шалтгаан нь компани нь №2014/93 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар хот, ХУД, Богдхан уулын дархан цаазат газар, Ташгайн ам гэх газарт газар ашиглах гэрчилгээтэй байсан тул үйл ажиллагаа явуулахаар худалдан авсан боловч шууд газрыг ашиглах ямар ч боломжгүй, үйл ажиллагаа явуулахад маш их хүндрэлтэй байсан. Бид тус компанийн 100 хувийн хувьцааг худалдан авч өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Шинэ уулзвар компанийг худалдаж авахад компанитай холбоотой ямар нэгэн маргаантай асуудал огт байгаагүй ба бүгд хуулийн дагуу шийдэгдэн тул Ц.Жы холбогдсон хэргийн талаар мэдэхгүй байна. Бид мэдэх ямар ч боломжгүй байсан. Би газартай компани худалдан авахдаа төлбөрийн 150 сая төгрөгөөр бодож өгсөн өөрийн эзэмшлийн Мерседэс Бенз Жи-500 маркийн автомашинаа буцааж авсан зүйл байхгүй. Тэр хүн надаас тэр автомашиныг барьцаанд тавьж мөнгө зээлсэн асуудал байхгүй. Автотээврийн газраас лавлагааг нь аваад шалгаад үзэж болно” гэх мэдүүлэг /2-р х.х-6/,
- Гэрч Ц.Д “Миний нөхөр Н.Гансүх нь иргэн Ц.Жтай харилцан тохиролцож, дээрх компанийг нийт 150000000 төгрөгөөр тооцож, өөрийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байсан 2011 оны хар өнгөтэй Мерседес Бенз Жи-500 загварын автомашиныг тус төлбөрт шилжүүлэн өгч Ц.Д миний бие хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу тус компанийн 100 хувийн буюу цор ганц хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Миний хувьд “Шинэ уулзвар” компанийг шилжүүлэн авахаас өмнө бүртгэлийн газраас асууж тодруулахад албан ёсны цорын ганц хувьцаа эзэмшигч нь иргэн Ц.Жбайсан бөгөөд өөрийг нь байлцуулан, тэр өдрөө шалгуулж үзэхэд ямар нэгэн бичиг баримтын болон эрхийн зөрчилгүй байсан тул компанийн эрхийг шилжүүлэн авч, зохих байгууллагад бүртгүүлсэн. Н.Э гэдэг хүн нь гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Миний хувьд иргэн Ц.Ж гэдэг хүнийг огт таньдаггүй бөгөөд тухайн эрх шилжүүлэх өдөр л бие биеийгээ харсан. Иргэн Ц.Жаас компанийг худалдан авахад “Шинэ Уулзвар” ХХК-тай холбоотой ямар нэгэн маргаантай асуудал огт байгаагүй, бүгд хуулийн дагуу шийдэгдсэн тул Ц.Жы холбогдсон хэргийн талаар миний бие болон миний нөхөр огт мэдэхгүй байгаа бөгөөд мэдэх боломжгүй байсан. 2015 оны яармаг орчим 2.5 га газрын худалдах үнэ 150 сая орчим төгрөг байсан бөгөөд тухайн үеийн ханшаар нь худалдаж авсан. Ц.Ж Шинэ уулзвар ХХК-ийг огт барьцаалаагүй, анхнаасаа худалдана гэж хэлээд зарсан. Ж тухайн үед газрыг бид нарт зарах үед солбицлын цэгүүд өөрчлөгдсөн байсныг дахин кадастр хийлгэсэн, газрын төлбөрийг огт төлж байгаагүй, газрын гурвалсан гэрээ байхгүй зэрэг бичиг баримт дутуу бүрдэлгүй, газарт хашаа байхгүй газрыг хуурч зарсан байсан” гэх мэдүүлэг /2-р х.х-9, 5-р х.х-99-100/,
- Шинэ-уулзвар ХХК-ийн эрхийг Ц.Жы нэр дээрээс Ц.Д нэр дээр шилжүүлсэн 2015.10.27-ны өдрийн гэрээ /2-р х.х-16/,
- Шинэ уулзвар ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах 2015.10.27-ны өдрийн гэрээ /2-р х.х-17/,
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р х.х-13-15/,
- Яллагдагч Ц.Жы “Наран ахтай уулзаад түүний хүү Эрдэнийн гэрийн гадна очиж компанийг шилжүүлэхээр нотариатын газарт очих гэтэл Эөөрөө эхнэр хүүхдийнхээ хамтаар гарч ирээд би өөрөө ажилтай амжихгүй гэж аавдаа хэлсэн. Гэтэл аав Н нь өөрөө за чи тэгвэл гарын үсгээ зураад иргэний үнэмлэхээ өгөөд явуулчих гэж хэлсэн. Ингээд эрх шилжүүлэх бэлдсэн гэрээн дээр гарын үсэг зураад иргэний үнэмлэх, компанийн тамга зэргийг өгсөн. Тэгээд би Наран ахад хандаад Эөөрөө байх шаардлагатай биз дээ гэж хэлтэл шаардлагагүй гэхээр нь тухайн зүйлүүдийг аваад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын чанх хойд талын байранд байрлах нотариатын газарт батлуулсан. Н.Э нь нотариатын газарт очоогүй, түүний гарын үсгийг өмнө нь өөрөө зураад өгсөн. Харин бүртгэлийн дэвтэр дээр хэн зурсан талаар мэдэхгүй би түүний гарын үсгийг зураагүй” гэх мэдүүлэг /2-р х.х-95/ зэрэг баримтууд хамаарч байна.
- Гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /2-р х.х-165/,
- Хохирогч Э.Б “Ц.Жы эхнэр Н нь. манай нөхөр таньдаг юм. Тэгээд хөнгөлөлтэй үнээр орон сууц худалдан авч өгье Ц.Ж болон Н хоёр нь хэлэхээр нь итгээд...хамгийн анх 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр түүний гэрийн гадаа уулзаад ярилцахад хөнгөлөлттэй үнээр байранд оруулж өгнө, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхонд 2 өрөө байр гэж хэлээд түүний урьдчилгаа болох мөнгийг нь авчхаад дараагаар нь сар сараар нь тохироод байранд чинь оруулна гэж хэлээд түүнд итгээд маргааш нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Жы өөрийн данс руу нь 5 сая төгрөг шилжүүлээд удаагүй хэд хоногийн дараагаар 1.500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 10 сая төгрөгийг шилжүүлээд нийтдээ 16.500.000 төгрөг хийсэн. Үүнээс хойш байр сав ямар ч асуудал байхгүй, найз нь хятадын түнш нартай уулзаж хөрөнгө оруулалт авах гэж байна гэд надтай харилцаж явж байгаад сүүлдээ таг чиг, ямар ч сураггүй Турк улс руу гараад явчихсан. Түүнээс хойш ямар ч холбоогүй алга болсон учраас 1 жилийн дараагаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна. 10 сая төгрөг нь М ах байр захиалах гэж шилжүүлсэн. М нь хөдөө амьдарч байгаа учир цагдаагийн байгууллагад тэр болгон очоод байх боломжгүй, мөн Жыг танихгүй учир чи мөнгө олж өг гэж хэлээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт очиж Жтай уулзах үед урьдчилгаа 5 сая төгрөг өгчих гэж хэлэхээр бэлнээр өгсөн. Хэсэг хугацааны дараа бичиг баримтын ажил хөөцөлдөхөөр мөнгө хэрэгтэй болоод байна гэхээр нь 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Жы эхнэрээс 1 сая төгрөгийг буцааж авсан” гэх мэдүүлэг /2-р х.х-177, 225, 3-р х.х-195-197/,
- Хохирогч Г.Мын мэдүүлэг /3-р х.х-200-202/,
- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын 2020.07.23-ны өдрийн 168 дугаартай тогтоол /2-р х.х-223-224/,
- Хохирогч Э.Б 5.500.000 төгрөгийг 2021.03.01-нд зээлж, 2021.07.01-нд төлөх тухай зээлийн гэрээ /4-р х.х-137/,
- Хохирогч Э:Б2022.02.21-нд шүүхэд гаргасан “Б миний бие Ц.Жөгсөн 6.500.000 төгрөгийг дансаар авсан болно. Миний бие гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно” гэх бичсэн хүсэлт /4-р х.х-97/ зэрэг баримтууд хамаарч байна.
- Гэмт хэргийн талаархи өргөдөл, гомдол /2-р х.х-165/,
- Хохирогч Г.Мын “2017 оны үед нутгийн дүү Батцэцэгийн гэрт очих үед хот руу шилжиж орно байр авах шаардлагатай байгаагаа хэлж ярихад манай найз Ц.Ж хувиараа барилгын компанитай барилгад арматур төмөр нийлүүлж хөлсөнд нь байр авах гэж байгаа талаараа надад хэлээд та тэр хүнтэй уулзах уу гэхээр нь би зөвшөөрч Ц.Жтай уулзаж ярилцах үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Энхжин хотхонд очиж надад засвар хийж байсан. 2-3 байр үзүүлж эндээс нэг байрыг сонгоод ав гэж 100 гаран метр квадрат талбай бүхий байрнуудыг үзүүлэхээр нь энэ арай том байрууд байна жижиг 2 өрөө байр байна уу гэхэд байр ашиглалтад орох үед 2 өрөө байр болгож болно урьдчилгаа 10000000 төгрөг өгчих байр ашиглалтад орсны дараа 20, 30 хуваагаад үлдэгдэл төлбөрийг төлж болно гэж хэлсэн. Ингээд би итгээд өөрийн хаан банкны данснаас Ц.Жы хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн. Тухайн үед байр намар ашиглалтад орно гэж ярьж байсан. Ингээд байр ашиглалтад орох үед Ж нь алга болсон учир Б хандаж би хөдөө байгаа, байнга ирж очоод байж чадахгүй учир Жтай учраа олоод миний мөнгийг барагдуулж өг гэж хэлсэн учир Батцэцэг тухайн үед цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өнөөдрийг хүртэл шалгагдаж байна“ гэх мэдүүлэг /3-р х.х-200-202/,
-Хохирогч Э.Б: “Анх М нь манай гэрт байр авах талаар хэлэх үед би тусалчих санаатай Жтай танилцуулж, Ж нь М бид хоёрыг Энхжин хотхонд дагуулж очоод 2 өрөө байрыг хөнгөлөлтэй үнээр авч болно гэж яриад М ахад тухайн байрнуудыг арматур нийлүүлээд авч байгаа гэж мөн арматур нийлүүлсэн талаарх гэрээг үзүүлж байсан. Ингээд Ж М ахтай ярилцаад 10 сая төгрөгийг шилжүүлж аваад түүнээс хойш уулзаагүй, утсаар байнга ярьж байр ашиглалтад удахгүй орно гэж хэлж байгаад сүүлдээ утас нь холбогдохгүй алга болсон. М нь хөдөө амьдарч байгаа учир цагдаагийн байгууллагад тэр болгон очоод байх боломжгүй, мөн Жыг танихгүй учир чи мөнгө олж өг гэж хэлээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. М нь байр захиалах гэж 10 сая төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3-р х.х-195-197/,
- Хохирогч Г.Мад 10 сая төгрөгийг 2021 оны 6-р сард төлж барагдуулах тухай нотариатаар гэрчлүүлсэн “Баталгаа” /4-р х.х-136/,
- Хохирогч Г.Маас 2022.02.21-нд шүүхэд гаргасан “Г.М миний бие Ц.Ж өгсөн 10 сая төгрөгийг дансаар авсан болно. Миний бие гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно” гэх бичсэн хүсэлт /4-р х.х-96/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ж нь 2015 оны 6 дугаар сард О.Нарантай уулзаж “туркуудээс хөрөнгө оруулалт татаж, хамтран ажиллана, компани нь миний нэр дээр байх шаардлагатай” гэж итгэл төрүүлэн хуурч Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан лакшири вилла хотхоны 6 дугаар байранд байх гэрийнх нь гадаа очиж Н.Э түүний нэр дээрх “Шинэ уулзвар” нэртэй ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг, компанийн дүрэм, тамга тэмдэг, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.2 га талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын бичиг зэргийг авч, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Шинэ-уулзвар ХХК-ийн эрхийг Энэр дээрээс Ц.Жы нэр дээр шилжүүлсэн гэрээ, Шинэ уулзвар ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтыг нотариат Б.Энхээгээр гэрчлүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ц.Д Шинэ-уулзвар ХХК-ийн эрхийг Ц.Жы нэр дээрээс Ц.Д нэр дээр шилжүүлсэн гэрээ, Шинэ уулзвар ХХК-ийн 1 сая төгрөгийн үнэ бүхий хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулан Шинэ-уулзвар ХХК-ийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.2 га талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт бусдад худалдан борлуулж өөрийн өмч мэтээр захиран зарцуулсан болох нь;
Мөн иргэн Э.Б, түүгээр дамжуулан иргэн Г.М нартай танилцаж, Жинхэнэ У ХХК-тай байгуулсан “Арматур нийлүүлэх тухай” гэрээг болон тухайн гэрээний төлбөрт авах гэж байгаа гэх Энхжин хотхонд аваачин байр үзүүлэх зэргээр итгэл төрүүлэн хуурч 2017 оны 4 дүгээр сард иргэн Э:Б1 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт гэж 6.500.000 төгрөгийг, иргэн Г.Маас 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт гэж 10 сая төгрөгийг тус тус хууль бусаар авсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Жнь иргэн О.Н урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “хөрөнгө оруулалт татна” гэх итгэл төрүүлэн хуурч түүний хүү Ээзэмшдэг компанийг, 2.2 га газар ашиглах, эзэмших эрхийн хамт шилжүүлэн авч, өөрийн өмч мэтээр захиран зарцуулсан хууль бус үйлдлийн улмаас иргэн Н.Э мөнгөн дүнгээр 194600000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн Э.Б, Г.М нарт арматур нийлүүлэх гэрээ үзүүлэн ашигтай нөхцөлөөр орон сууц авах боломжтой гэх итгэл төрүүлэн хуурч иргэн Э.Б 6.500.000 төгрөгийн, иргэн Г.Мад 10 сая төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь баримтаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ... хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Ж нь 2015 оны 6 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын 12-нийг хүртэл хугацаанд шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан давтан үйлдлийн улмаас бусдад нийт 210.100.000 төгрөгийн бодит хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан” гэх гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байна. Тухайн гэмт хэрэгт эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Монгол Улсад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна. Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул Ц.Жы үйлдэлд оногдуулах ялыг тодорхойлохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Жыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг шүүгдэгч Ц.Жнь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Н.Эрдэнэ, Э.Батцэцэг, Г.М нар нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг Ц.Жаас шаардах эрхтэй байна.
Хохирогч Бнь Ц.Жаас өмнө нь авсан 1 сая төгрөгийг хасаж 5.500.000 төгрөгийг, хохирогч Г.М нь Ц.Жаас 10 сая төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр төлбөрийг авсан, нэхэмжлэх зүйлгүй болсон талаараа шүүхэд бичгээр /4-р х.х-96, 97/ мэдэгдсэн байх тул шүүгдэгч Ц.Жнь хохирогч Э.Батцэцэг, Г.М нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Энь Шинэ-Уулзвар ХХК-ийг эзэмших эрхийг сэргээлгэж шилжүүлэн авах, мөн 2.2 га газрын нөхөн төлбөрт шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр буюу 2 тэрбум 700 сая төгрөг Ц.Жаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Хохирогч ЭШинэ-Уулзвар ХХК-ийг эзэмших эрхийг сэргээлгэж шилжүүлэн авах нэхэмжлэлийн тухайд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд: Хэргээс үзэхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар /5-р х.х-126-127/ 1 сая төгрөгийн үнэ бүхий хувьцаатай Шинэ Уулзвар ХХК нь иргэн Т.Э иргэн Н.Э 2015.01.13-ны өдөр, иргэн Н.Эрдэнээс иргэн Ц.Ж2015.08.11-ний өдөр, иргэн Ц.Жаас иргэн Ц.Д 2015.10.27-ны өдөр тус тус шилжсэн, одоо иргэн Ц.Д өмчлөлд байгаа болох нь тогтоогдож байна.
Прокурорын 2023.11.09-ний өдрийн 56 дугаартай яллах дүгнэлтэд зааснаар “яллагдагч Ц.Жнь 2016 оны 6 дугаар сард иргэн О.Н, Н.Э нарт “хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллана” гэж итгэл төрүүлэн хуурч Ээзэмшлийн Шинэ уулзвар ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тухай зөвшөөрөл, компанийн тамга, тэмдэг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.2 га талбай бүхий газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдан борлуулж, иргэн Н.Эрдэнэд их хэмжээний хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн Шинэ уулзвар ХХК нь Ц.Жаас иргэн Ц.Д нэр дээр шилжсэн, одоо иргэн Ц.Д өмчлөлд байгаа болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагаа, иргэн Ц.Д, Н.Г нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Жы мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуулиар тогтоосон байна. Иймд шүүгдэгч Ц.Жы өмчлөлөөс гарч өөр иргэний өмчлөлд шилжсэн компанийн эрхийг сэргээж шилжүүлэн өгөхийг Ц.Жаас шаардах тухай хохирогчийн хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь дээрх хуулийн заалтаар хязгаарлагдсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн шүүгдэгч Ц.Жы хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулж Ц.Ж холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, хохирогч ЭШинэ-Уулзвар ХХК-ийг эзэмших эрхийг сэргээлгэж шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ. Хохирогч Н.Энь тухайн нэхэмжлэлээ жичдээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй үлдэж байна.
Хохирогч Э“Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутагт байрлах 2.2 ашиглалтын газрын нөхөн төлбөрт шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр буюу 2 тэрбум 700 сая төгрөгийг Ц.Жаас гаргуулах нэхэмжлэлийн тухайд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Хохирогч Н.Э Шинэ уулзвар ХХК-ийг Т.Энхтуяагаас худалдан авсан гэдгийг нотлох баримт хэмээн хэрэгт хавсаргуулан өгсөн баримтууд /5-р х.х-111-119/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүйн улмаас нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх ба жижиг автомашин, 50000 ам.доллар бэлнээр өгсөн гэх үйл явдал нь баримтгүй хэмээн хохирогч өөрөө мэдүүлсэн, гэрч Т.Энхтуяа энэ талаар мэдэхгүй хэмээн гэрчилсэн бөгөөд гэрч Т.Э нь “Шинэ уулзвар ХХК-ийн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй 1000 ширхэг, нийт 1.000.000 төгрөгийн үнэтэй хувьцааг Иргэний хуулийн 276 дугаар зүйл, заалтыг удирдлага болгон Наран овогтой Эрдэнэд бэлэглэсэн” болох нь 2 дугаар хавтаст хэргийн 120 дугаар талд хавсаргагдсан “Үнэт цаас бэлэглэлийн гэрээ”-ээр тогтоогдож байна.
Шүүх хохирогч Э“Шинэ уулзвар ХХК-ийг 700-800 сая төгрөгөөр тооцон Т.Э худалдаж авсан” гэх мэдүүлэг нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүх хуулийн дээрх заалтыг удирдлага болгон хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2020.07.08-ны өдрийн ХУ1-20-440 дугаартай: “Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутагт байрлах 2.2 ашиглалтын газрын үнэлгээг 2015 оны 8 сарын 10-ны өдрийн байдлаар 193600000 төгрөгийн үнэлгээ тогтоогдов” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, хавсаргасан баримт /2-р х.х-98-110/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Х24-47 дугаартай: “Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутагт байрлах 2.2 га талбай бүхий газрын үнэлгээг 2.755.200.000 төгрөгөөр үнэлэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, хавсаргасан баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн хохирогч Эашиглалтын зөвшөөрөл бүхий 2.2 га талбай бүхий газрыг ашиглах эрхээ залилуулан алдсаны улмаас учирсан бодит хохирол нь 193.600.000 төгрөг, хор уршиг нь 2.561.600.000 төгрөг гэж тооцон, нөхөн төлүүлэх мөнгөн төлбөрийг 2.755.200.000 төгрөгөөр тогтоож, тухайн мөнгөн дүнгээр Ц.Жаас гаргуулж Н.Э олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Жнь хохирогч Н.Э нийт 24 сая төгрөгийг хохиролд нөхөн төлсөн гэснийг нягтлан шалгаж шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулан ажиллагаа явуулахад гэрч О.Н 2024.04.30-ны өдөр “Ц.Жнь 2015 оны үед байх одоо цаг хугацааг нарийн сайн санахгүй байна. миний Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр Гэгээнтэн хотхонд амьдарч байсан байрыг худалдаж авна гэж ярилцаж байх үед надад 20.000.000 төгрөг шилжүүлж өгч байсан бөгөөд тухайн үед Ц.Ж нь эхнэр хүүхдийн хамт гэр бүлээрээ надтай хамт амьдарч байсан бөгөөд тэр үед би ганцаараа амьдарч байсан. Тухайн байрыг 400 орчим сая төгрөгөөр авна гэж ярьж байсан боловч мөнгө нь бүтээгүй гээд 2-3 сар амьдраад гарсан. Би Эрдэнэд Ц.Жаас авсан 20.000.000 төгрөгийг өгөөгүй. Учир нь энэ мөнгө Н.Эрдэнэд ямар ч хамааралгүй. Ц.Жминий байрыг авна гэж надад урьдчилж өгөөд байрны мөнгийг өгч авна гэж ярьж байсан боловч Эрдэнээс газрыг шилжүүлж аваад алга болсон юм. Нэмж ярихад Ц.Жы худлаа ярьсан үйлдлээс болж би ажил амьдрал гэр бүлээрээ маш их хохирч байгаа. Жишээ нь: Ц.Жан цагдаагийн байгууллагад баригдаж хоригдох үедээ надаас гуйгаад би гарчих юм бол хохирлыг төлнө гээд байхаар нь тухайн үедээ мөрдөгч нараас гуйгаад хориулахгүйгээр шалгуулах хүсэлт гаргаж байсан нь нэг алдаа болсон, хоёрдугаарт энэ хэрэгт хохирогчоор оролцож байсан Март гэх хүний хохирлын мөнгийг төлөөд өгчих, би танд удахгүй буцааж өгнө, дүү нь шоронд явах гээд байна гэж гуйгаад байхаар нь мөнгийг нь төлсөн. Ц.Ж надаас 20 сая төгрөг авна гэж байгаа бол би ч гэсэн хохирогч Ма төлсөн мөнгийг Жаас авмаар байна” гэж мэдүүлсэн, 1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар талд Ц.Жаас О.Н дансанд 20 сая төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орлогын гүйлгээ хийсэн баримт хавсаргагдсан, иргэн Н.Э гэмт хэргийн шинжтэй гомдлыг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гаргасан, иргэн Н.Э 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр, иргэн О.Нарангаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр, иргэн Ц.Жаас 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус тус тайлбар авсан /1-р х.х-4-10/ зэргийг харьцуулан судалж үзэхэд Ц.Жаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 сая төгрөгийг О.Наранд шилжүүлснийг гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлсөн төлбөрт тооцож хасах үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Жыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирлыг нөхөн төлүүлэх төлбөрийг 2.755.200.000 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэсэн талаар танилцуулахад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас тухайн хохирлыг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасныг хангаж, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад талууд тохиролцоонд хүрээгүй талаар мэдэгдсэн болно. Шүүгдэгч Ц.Жнь “сая үнэхээр амжсангүй. Шүүх надад дахин боломж олгооч” гэж хүссэнийг хангах хуулийн боломжгүй тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэн тухайн төлбөрийг Ц.Жаас гаргуулж, хохирогч Н.Э олгох шийдвэр гаргалаа. Шүүгдэгч Ц.Жнь төлбөрт тооцуулах эд хөрөнгө өгөх саналтай байгаа бол тухайн асуудлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад жичдээ тавьж шийдвэрлүүлэх боломжтой байна.
3/ Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Жнь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзагдаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /2-р х.х-194/
Шүүгдэгч Ц.Жнь шүүхээс тэнсэж, хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байх тул түүний урьд шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.
Шүүгдэгч Ц.Жнь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан зарим хохирлыг нөхөн төлж хохирогч Э.Б, Г.М нарыг “гомдол саналгүй” болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг, нэг зүйлд заасан гэмт хэргийг гурван удаагийн үйлдлээр үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: Ц.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ц.Ж хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан боловч бусдын эзэмшилд байгаа эд зүйлийг санал болгосон. Миний үйлчлүүлэгч Эрдэнэд учирсан хохирол хор уршгийг төлүүлэх саналтай байна. “Шинэ уулзвар” компанийн эрх болон түүний эзэмшилд байгаа газрыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандаас: Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм бурууд маргахгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шатнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Миний үйлчлүүлэгч хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байсан. Мөн хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан боловч тодорхой эд хөрөнгийг захиран зарцуулж чадаагүй улмаас хохирол төлбөр төлж чадаагүй. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар миний үйлчлүүлэгчийг 40 сая төгрөгөөр торгож өгөөч”гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяагаас: Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруу дээр маргаагүй. Хохирол төлбөр төлөхөөр байр өгье гэсэн боловч хохирогчийн зүгээс хүлээж аваагүй, хохирогчтой тохиролцож чадаагүйн улмаас эрх зүйн байдал нь дордож байна. Гэхдээ миний үйлчлүүлэгч хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэм буруу дээр маргаагүй, хэрэгт саад учруулаагүй, ар гэрийнхэн нь хохирол төлбөр төлнө гэдгээ илэрхийлсэн, мөн 3 хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгөөч” гэх саналыг тус тус гарган оролцлоо.
Шүүх дээрх нөхцөл байдал, шүүгдэгч Ц.Жнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Н.Эрдэнэд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, Ц.Жы хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, Ц.Ж дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Жнь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 5 дугаар сарын 29-өөс 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 249 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд дүйцүүлэн тооцоход 3735 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.735.000 төгрөг болж байгааг түүнд оногдуулсан 40 сая төгрөгөөр торгох ялаас хасахад 36265 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 36265000 төгрөг үлдэж байгааг Ц.Жбиечлэн эдлүүлэх, мөн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тухайн зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэх эрхийг шүүхэд олгосон.
Иймд шүүх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч Ц.Жы “Н.Э учруулсан хохирлыг нэг сарын дотор бүрэн төлж барагдуулна. Сая үнэхээр цаг хугацаа давчуу байсан тул амжсангүй. Надад боломж олгооч” гэх хүсэлтийг харгалзан түүнд оногдуулсан торгох ял дээр нэмж, энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018.11.21-ний өдрийн 69 дүгээр, мөн өдрийн 70 дугаартай зөвшөөрлөөр Шинэ уулзвар ХХК-ийн эрхийг бусдад шилжүүлэх хөдөлгөөнийг болон газар ашиглах гэрчилгээг бусдад шилжүүлэх хөдөлгөөнийг хязгаарласан ажиллагааг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй тул энэхүү тогтоол хүчин төгөлдөр болмогц тухайн зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
1. Шүүгдэгч Ү овогт Ц.Жыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ү овогт Ц.Жд 40000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ц.Жы цагдан хоригдсон 249 хоногийг 3735 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.735.000 төгрөгөөр торгох ял эдэлсэнд тооцож хасаж, биечлэн 36265 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 36.265.000 /гучин зургаан сая хоёр зуун жаран таван мянган/ төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ж оногдуулсан 36.265.000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хохирогч Н.Э учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Жаас нийт 2.755.200.000 /хоёр тэрбум долоон зуун тавин таван сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Н.Эрдэнэд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э Шинэ уулзвар ХХК эрхийг сэргээлгэн шилжүүлэн авах тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Энь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч Ц.Жаас хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Э.Б 6.500.000 төгрөг, хохирогч Г.Мад 10 сая төгрөгийг нөхөн төлж тэдэнд төлөх төлбөргүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шинэ уулзвар ХХК-ийн эрхийг бусдад шилжүүлэх хөдөлгөөнийг болон газар ашиглах гэрчилгээг бусдад шилжүүлэх хөдөлгөөнийг хязгаарласан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018.11.21-ний өдрийн 69 дүгээр, мөн өдрийн 70 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Ж холбогдох эрүүгийн 1710002900188 тоот хэргийн 5-р хавтаст хэргийн 40-42 дугаар талд авагдсан авто машин худалдах, худалдан авах гэрээ, мөн хэргийн 2-р хавтаст хэргийн 120, 121 дүгээр талд авагдсан Үнэт цаас бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ зэргийг хуулбарлан хэрэгт үлдээж, эх хувийг хохирогч Н.Э хүлээлгэн өгч, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Ц.Ж мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ