Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2021/00006/И |
Дугаар | 136/ШШ2021/00015 |
Огноо | 2021-01-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 136/ШШ2021/00015
2021 оны 01 сарын 19 өдөр 136/ШШ2021/00015 Дорноговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *, Дорноговь аймаг, * оршин суух, С овогт Д.Ц /РД:*/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд мал маллаж 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 6 жил 6 сарын малчны тушаал мөн А данс зэрэг нь архивын баримтаас шүүлгээд олдохгүй байна. Иймд Гэрэлт зам нэгдэлд малчнаар 6 жил 6 сар ажилласан, мөн А дансыг тогтоож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ц нь 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хувиараа мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Ц нь 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Архивын тасгийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 454 дугаар Тус архивд хадгалагдаж буй Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн 1992 оны архивын баримтаас Д.Ц ажиллаж байсан тухай даргын тушаалыг шүүн үзэхэд ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал шийдвэр гараагүй болно гэх тодорхойлолт /хх-5/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 795 дугаар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Чулуут багийн малчин, өрхийн тэргүүлэгч /РД:*/ регистрийн дугаартай Ишигээ Батбаярын 1995-2000 онуудад мал маллаж байсан хугацаа /хх-6/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Архивын тасгийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 453 дугаар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан Д.Ц 1988-1992 оны цалингийн тодорхойлолтыг олгов гэх тодорхойлолт /хх-7/, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 21 дугаартай Илгээлтийн эздийг малчнаар томилон ажиллуулах тухай тушаал /хх-8/, хүсэлт гаргагч Д.Ц 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9-10/, гэрч Б.С ...Д.Ц нь 1988 оны 06 дугаар сараас эхлэн илгээлтээр малчин болж хүртэл мал маллаж байна. Д.Ц нь 1988-1993 он хүртэл нэгдэлд мал маллаж байгаад, нэгдэл татан буугдаж Баян жавхлант ХХК-д 1992 он хүртэл мал маллаж байгаад одоог хүртэл хувиараа мал маллаж байна. гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч О.О ...Д.Ц нь 1988 оноос эхлэн одоог хүртэл мал маллаж байна. Д.Ц нь 1988 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд нэгдэл тартал ажиллаж байгаад нэгдэл тарсан үеэс эхлэн одоог хүртэл мал маллаж байсан. Бид хамт нэг бригадад мал маллаж байсан Д.Ц ажиллаж байсан байдлыг мэдэж байна. гэх мэдүүлэг /хх-26-27/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Мөн хүсэлт гаргагч Д.Ц нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хувиараа мал маллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн Би 1993-1995 оны хооронд хувиараа А данс хөтлөн мал маллаж байсан. Гэхдээ малын А данс манай нөхөр И.Б нэр дээр бүртгэгдсэн. гэх тайлбар, С овогт Д.Ц Б овогт Т.Б 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэг гэр бүл болсон тухай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 0005/000055 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан И /ээж/-гийн Б 1988-1996 онуудын цалингийн тодорхойлолт, гэрлэгчдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Ц 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хувиараа мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Ц улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С овогт Д.Ц/РД:*/-г 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хувиараа мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА