| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2020/00471/И |
| Дугаар | 136/ШШ2021/00024 |
| Огноо | 2021-01-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 136/ШШ2021/00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн В2 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: овогт Шийн О /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан нөхөх олговор 1 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О, ахлах прокурор Г.Г, гэрч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1952 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн. Миний өвөө Б Ч нь хилс хэрэгт хэлмэгдэж 1938 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын хурлын 20-р тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47-р зүйлд зааснаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн бөгөөд 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 117-р магадлалаар цагаатгагдсан юм. Иймд Цагаатгалын тухай хуулийн дагуу ач хүү нь болох Ц овогт Шийн О надад 1 000 000 төгрөгийг олгож өгөхийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Г би, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг 7 дугаар хэсэгт оршин суух Ц овогт Шийн О /***/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол Улсын төрд холбогдох Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Бы Чын нөхөх олговрын 1.000.000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлд төрийг төлөөлөн оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Шийн Оийн өвөг эцэг Бы Ч нь Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэгджээ. Түүнчлэн БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаартай магадлалаар түүнийг цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаартай магадлал зэргээр нотлогдож байна. Тэрээр нэхэмжлэгч Ш.О нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн төв архивын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 103/006784 дугаартай эцэг Шгийн Ш, эх Ц овогт Өийн Д, хүүхэд Шийн О 1952 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрснийг төрөлтийн бүртгэлийн 18-д бүртгэсэн тухай төрсний бүртгэлийн лавлагаа, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03-4/2092 дугаартай 1956 оны 02 дугаар сарын хүн амын тооллогын бүртгэлийн 7-д өрхийн тэргүүн Шгийн Ш, эр, 46 настай, эхнэр Өийн Д, 35 настай, эх Өийн Бжав, 84 настай, хүү Өийн Загд, 14 настай, хүү Өийн О, 3 настай гэж бүртгэгдсэн лавлагаагаар Өийн Дгийн төрсөн хүүхэд, харин Үндэсний төв архивын 1999 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4570 дугаартай 1933 оны хүн амын тооллогын бүртгэлээр Бы Батнасан 37 настай, Ч ах, лам, 53 настай, М эхнэр, 22 настай, Жамьян хөвгүүн 11 настай, Т хөвгүүн 8 настай, бүгд монгол гэж бүртгэгдсэн тухай лавлагаа /2001 онд шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн материалд авагдсан нотлох баримт/, Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 105 дугаартай шийдвэрээр Ө овогтой Д нь Б овогтой Чын төрсөн охин мөн болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 1938 онд улс төрийн хэрэгт хэлмэгдэгч Бы Чын зээ хүү болох нь иргэний хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, түүнчлэн зууны мэдээ сонины 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 179 /6404/ дугаарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ач, зээгийн 4 дэх жагсаалтад зээ хүү Шийн Оэд Бы Чын 1.000.000 төгрөгийг олгохоор нийтлэгдсэн хуулбар, Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн нэхэмжлэгч Ш.Оийн ...Миний ээж Өийн Д 1921 онд төрсөн, 6 настай байхдаа Өжийн Бжав, Өжийн Жамваа нарт өргүүлсэн, эхээс дөрвүүлээ, бүгд нас барсан одоо байхгүй. Миний ээж Өийн Дгийн төрсөн эцэг Бы Ч гэдэг хүн байсан, 1938 онд баригдаж яваад эргэж ирээгүй гэж ээж маань ярьдаг байсан, би бол энэ хүний талаар мэдэхгүй, гэрч Ш.Огийн ...Миний ээж Өийн Д хүнд өргүүлсэн байсан, өргөж авсан аав, ээж 2 нь нас бараад өөрийн төрүүлсэн эх Түмэнжаргал, эгч, ах, дүү нар дээрээ ирж амьдарч байсан гэж ээж маань надад ярьдаг байсан гэх мэдүүлэг зэргээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Бы Чын цагаатгалтай холбоотой нөхөх олговрыг төрөөс гаргуулан авах тухай хуулийн шаардлага хангагдсан байна. Үүнээс гадна төрсөн ах Өийн З 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нас барсны бүртгэлийн 10 дугаар бүртгэгдсэн талаарх лавлагаа, Шийн О, О нар нь хэлмэгдэгч, өвөг эцэг Бы Чын нөхөх олговрыг гаргуулан авах талаар маргаангүй гэсэн иргэний хэлцэл хийж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн нь үндэслэлтэй. Иймд 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төрөөс гаргуулж, иргэн Ш.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж. шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч болон прокурорын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.О нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Бы Чын нөхөх олговор 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Оийн өвөг эцэг Бы Ч нь Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэгджээ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаартай магадлалаар Бы Чыг цагаатгасан болох нь хэрэгт авагдсан тус магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08/4887 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
Ш.О нь Ө.Дгийн төрсөн хүүхэд болох нь Улсын бүртгэлийн төв архивын 103/006784 дугаартай эцэг Шгийн Ш, Эх Ц овогт Өийн Д /РД:***/ нарын гэр бүлд хүүхэд Шийн О 1952 оны 03 дугаар сарын 22-нд төрснийг Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрөлтийн бүртгэлийн 18-д бүртгэсэн тухай лавлагаа, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 284 дугаартай архивын лавлагаа, Үндэсний төв архивын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03-4/2092 дугаартай Дорноговь аймгийн Дэргэлэх сумын 5 дугаар багийн 1956 оны 02 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 7 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Шгийн Ш эрэгтэй, 46 настай, эхнэр Өийн Д 35 настай, эх Өийн Бжав 84 настай, хүү Өийн Загд 14 настай, хүү Өийн О 3 настай гэх лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Мөн Ө.Д нь Бы Чын охин, Ш.О Бы Чын зээ хүү болох нь Үндэсний төв архивын 1999 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4570 дугаартай 1933 оны хүн амын тооллогын бүртгэлээр Бы Батнасан 37 настай, Ч ах, лам, 53 настай, М эхнэр, 22 настай, Жамьян хөвгүүн 11 настай, Т хөвгүүн 8 настай, бүгд Монгол гэж бүртгэгдсэн тухай лавлагаа, Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 105 дугаартай шийдвэрээр Ө овогтой Д нь Б овогтой Чын төрсөн охин мөн болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш.Оийн шүүх хуралдаанд гаргасан ...Миний ээж Өийн Д 1921 онд төрсөн, 6 настай байхдаа Өийн Бжав, Өийн Жамваа нарт өргүүлсэн, эхээс дөрвүүлээ, бүгд нас барсан одоо байхгүй. Миний ээж Өийн Дгийн төрсөн эцэг Бы Ч гэдэг хүн байсан, 1938 онд баригдаж яваад эргэж ирээгүй гэж ээж маань ярьдаг байсан, би бол энэ хүний талаар мэдэхгүй гэх, гэрч Ш.Огийн ...Миний ээж Өийн Д хүнд өргүүлсэн байсан, өргөж авсан аав, ээж 2 нь нас бараад өөрийн төрүүлсэн эх Түмэнжаргал, эгч, ах, дүү нар дээрээ ирж амьдарч байсан гэж ээж маань надад ярьдаг байсан гэх мэдүүлэг болон Улсын бүртгэлийн төв архивын 109/007009 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар Ш.О нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Бы Чын цагаатгалтай холбоотой нөхөх олговрыг төрөөс гаргуулан авахаар нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн болох нь тогтоогдож байна.
Ш.Оийн төрсөн ах Ө.З нь 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 0005/000002 дугаартай нас барсны лавлагаагаар тогтоогдож байна.
Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам-д энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана гэж журмын 4.9-т заасны дагуу Ш.О нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 179/6404/ дугаартай Зууны мэдээ сонины дугаарт бичигдсэн, ийнхүү зарлуулснаас хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна.
Ш.О нь Ц овогтой Шжийн О миний бие улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдүүд гэр бүлд олгох нөхөх олговрын 1 сая төгрөгийг төрсөн ах Ш.Оэд олгохыг зөвшөөрч байна. Ах Ш.О нь дангаараа авахад татгалзах зүйлгүй. Мөн ах Өийн З нь 2009.02.02-нд нас барсан ба Ш.О болон Ш.О бид 2-оос өөр хүүхэд байхгүй болно гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн нь тэдний дунд энэ талаар маргаан байхгүй болохыг нотолж байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Ш.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нөхөх олговор 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын санхүүгийн хэлтсээс гаргуулан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч Ш.О нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нөхөх олговор гаргах хүсэлтэд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц овогт Шийн О /РД:***/-д 1 000 000 /Нэг сая/ төгрөгийн нөхөх олговрыг Дорноговь аймгийн Сайншанд сумын санхүүгийн хэлтсээс гаргуулан олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА