| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/61 |
| Огноо | 2024-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/61
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч О.А
Шүүгдэгч Н.Э, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б-ын С, Ө овогт Н-ын Э нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл . хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймгийн .... сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасуулж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, Ч овогт Б-ын С /РД:..../,
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, мэргэжилгүй, ... дэх ... ажилтай, ам бүл ... хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2012 оны ... дугаар сарын ...-ний өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ... аймгийн .... сумын ... дугаар багийн .... тоотод оршин суух, Ө овогт Н-ын Э /РД:..../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н-ын Э нь согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн ... сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах ... гудамжинд хохирогч Б.С-тай маргалдаж улмаар харилцан зодолдож, Б.С-ын биед баруун 1,2 дугаар шүд, дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, хамар ясны хугарал гэмтлүүдийг учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б-ын С нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн ... сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах ... гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Э-тэй маргалдаж, улмаар харилцан зодолдож, Н.Э-ийн биед дээд зүүн 22 дугаар шүдний булгарал гэмтлийг учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н-ын Э нь согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн байх үедээ 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн ... сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах .... гудамжинд хохирогч Б.С-тай маргалдаж улмаар харилцан зодолдож, Б.С-ын биед баруун 1,2 дугаар шүд, дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, хамар ясны хугарал гэмтлүүдийг учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б-ын С нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн ... сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах ... гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Э-тэй маргалдаж, улмаар хаилцан зодолдож, Н.Э-ийн биед дээд зүүн 22 дугаар шүдний булгарал гэмтлийг учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.С-ын мэдүүлэг /хх-ийн 06-07/, хохирогч Н.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Б.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 14-15/ гэрч Б.А-ийн мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Б.Ш-ын мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Г.М-ийн мэдүүлэг /хх-ийн 26-27/ Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/, Дорноговь аймгийн ... сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б.С-т үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 42/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/, ... сумын нэгдсэн Б.С-ыг үзсэн компьютер томографи оношилгоо /хх-ийн 48/, шүүгдэгч Н.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-97/, шүүгдэгч Б.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 107-108/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт бие, биедээ хохирогчоор оролцсон бөгөөд шүүгдэгч Б.С-ын хувьд санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Н.Э нь нэхэмжлэл гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Н.Э нь эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Цаашид гарах зардал болох шүд хийлгэхэд гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Э, Б.С нарт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Э, Б.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт нь ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Э, Б.С нарт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус бүр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б-ын С /РД:..../, Өндөрнөр овогт Н-ын Э /РД:.../ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын С, Н-ын Э нарыг тус бүр 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Н.Э нар нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.С, Н.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт нь ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц