Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

 

 

 

 

 

 

 

 

2024           05         06                                                   2024/ШЦТ/115

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Д.*******

Шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2239003730019 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.******* нь Г.*******той бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Хэнтий аймгийн сумын 2 дугаар баг “” гэх газраас хохирогч Б.ын 1 тооны үхрийг - ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.******* нь Б.*******тай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Хэнтий аймгийн сумын 2 дугаар баг “” гэх газраас хохирогч Б.ын 1 тооны үхрийг - ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бензиний мөнгө хэрэгтэй гэхээр нь “би мөнгө өгье” гээд *******ийг авч явсан. Замд таарсан үхрийг авч ажилласан. Миний буруу. *******ийг би хань татаж авч явсан...” гэв.

 

Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сард *******тай суманд таараад бензиний мөнгө гуйсан. Тэгэхэд “манай руу явъя, би үхэр хийх гэж байгаа” гээд цуг явсан. Би *******ыг малтай гэж мэддэг. Уурхайд бид хоёр танилцаад 3 жил болж байна. Би гар хөл муутай. Гар мэдээгүй. Гүйж, байшин барьж чаддаггүй. Баганааг өөрийнхөө малаас ажиллаж байна гэж бодсон. Сүүлд нь хулгайнх гэдгийг нь мэдсэн...” гэв.

 

Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны үеэр өөрийн 100 гаран тооны үхрээ бүртгэж сумын 2 дугаар баг манай гэрээс урагшаа 1 км хэртэй газарт байсан юм. Тэгээд би 2022 оны 09 дүгээр сарын 18-нд очиж өөрийн үхрээ дахин бүртгэж үзэхэд манай үхрээс соёолон насны мухар ухаа сүүл цагаан 4 хөл цагаан эр үхэр алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар хайж үзэхэд манай эр үхэр олдоогүй. Харин “Оорцог” гэх газарт малын сэвс байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм...” гэжээ. (1-р хх-ийн 18-19),

 

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай аав Б.******* өдөр мал ажиллаагүй. Харин шөнө дунд үхэр ажилласан байсан. Шар шуудайнд үхрийн арьс, толгой хоёр байсан юм. Ухаа халзан бидэртэй эр үхрийн арьс, толгой байсан. Манайд ийм үхэр байхгүй. Манай аав шөнө өөрийнхөө цагаан портер машинаар нэг хүнтэй цуг ачиж ирсэн байх...” гэжээ. (1-р хх-ийн 26-28),

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө Хэнтий аймгийн төвд өөрийн төрсөн ах ын гэрт байсан юм. Би Батноров сумын иргэн ******* гэх хүнийг танина. Хамаатан садангийн холбоо байхгүй. Би тухайн үед аймгийн төвд ахынхаа гэрт байсан юм. ******* 2022 оны 09 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө манай найз болох *******ын ******* гэх хүнтэй явсан гэж байсан юм. Манай найз *******ын ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө хулгай хийсэн байсан. Тэгээд манай найз намайг хэрэгтэй байгаа болохоор *******д тэй цугтаа явсан гэж хэлээрэй гэсний дагуу ******* намайг цуг явсан гэж мэдүүлэг өгсөн байсан юм. *******ын ******* нь одоо болтол намайг гуйгаад хийсэн хэргээ намайг хүлээчих, чи хэрэгтэй байгаа юм чинь гээд байгаа юм...” гэжээ. (1-р хх-ийн 32),

 

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны 21 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү ирж хоносон юм...” гэжээ. (1-р хх-ийн 37),

 

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Цагаан чулуутын бойн дээр мал, мах, түүхий эд худалдаж авч байхад миний зүс таних ******* гэх эрэгтэй надад 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1 тооны гарал үүслийн бичиггүй эр үхрийн мах өгсөн. Тэгэхдээ энэ үхрийн мөнгөө 5936024705 гэсэн хаан банкны дансаар 2.564.800 төгрөг авсан. Утга нь мах гэж хийсэн байгаа. Тухайн үед махаа өгөхдөө гарал үүслийн бичиг өгөх талаар огт хэлээгүй болохоор би Үер мөрдөгчид гарал үүслийн бичиггүй нэг тооны эр үхрийн мах өгсөн шүү гэж хэлсэн юм. Тухайн үхрийн мах нь 276 кг жинтэй байсан юм. Махаа өгөхдөө арьс толгойгүй ирсэн юм..” гэжээ. (1-р хх-ийн 48-49),

 

Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын сүүлээр л гэж санаж байна тэрнээс одоо яг өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Тухайн үед нөхөр бид хоёр Хэнтий аймаг руу хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр болоод нөхрийн эзэмшлийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд машины тэвшин дээр мах байхаар нь би гайхаад “энэ юун мах вэ, хэнийх вэ” гэхэд манай нөхөр надад “Энэ *******ийн хүнээс авлагаа авсан мах байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд би тэр үедээ үнэхээр *******ийнх нь мал юм байх гэж бодсон. Хулгайн мах гэж огт мэдээгүй.” гэжээ. (1-р хх-ийн 52-53),

 

Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг хөдөө хэсэгт эхнэр, хүүхдүүдийн хамтаар мал маллан амьдардаг юм. Энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг өгөхөд яг он, сараа бол би тодорхой санахгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 10-даар байх гэж бодож байна. Би танил *******той Батноров сумын урд талд таарсан. Тухайн үед ******* өөрийнхөө цагаан өнгийн Probox маркийн 79-34 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад надтай таарсан. Тэгээд би *******т хандаж “хоёулаа зүүн хойшоо явж нэг юм янзалъя” гэж хэлэхэд зөвшөөрсөн тул *******той гэрийнхээ гадна очиж өөрийн эзэмшлийн - ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг аваад ******* унаж явсан машинаа Сэрвэнгийн уурхайн тэнд үлдээгээд бид хоёр миний машинтай зүүн хойшоо сумын 2 дугаар баг “” гэх газарт очоод тэр хавиар эзэнгүй үхэр харж байгаад орой харанхуй болсон хойно тэр хавьд байсан 100 гаран тооны үхрүүд дундаас мухар улаан халзан зүсмийн соёолон үхрийг би бугуйлдаад амьдаар нь машиндаа ачаад 3 км гаран явж байгаад нэг газарт буулгаж тэнд нь ажиллаж, малын сэвсийг нь үлдээгээд махаа арьс толгойтой нь ачиж манай хөдөө гэрийн гадаа аваачиж махаа янзлаад арьс толгойг нь шар өнгийн шуудайнд хийж, тэр оройдоо ******* машин руугаа хүргүүлсэн. Би маргааш нь махаа машин дээрээ ачиж эхнэр гийн хамтаар Хэнтий аймгийн төв рүү ирсэн. Тухайн үед манай эхнэр тэр махыг хулгайн мах гэж мэдээгүй. “Ямар учиртай мах юм бэ” гэхээр нь би ******* хүнээс мал авах ёстой байсан тэрнийх нь мах гэж хэлж ойлгуулсан...” гэжээ. (2-р хх-ийн 49-51)

Шүүгдэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тухайн хэрэг болох үед Хэнтий аймгийн Батноров суманд жоншны уурхайд нэг нүх ажиллуулж байсан юм. Тэгээд яг он, сарыг нь бол одоо тодорхой өдрөөр нь санахгүй байна. Ямар ч байсан 2022 оны 09 дүгээр сарын дундуур гэж бодож байна. Намайг Батноров суманд өөрийнхөө эзэмшлийн 74-39 УНП улсын дугаартай пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал сумын урдхан талд ******* надтай таарсан. Тэгээд ******* надад “юманд явъя” гэхээр нь би тэр үедээ *******ыг өөрөө малтай учраас тэрийгээ ажиллах гэж л байгаа юм байна гэж ойлгоод цуг явахаар болсон. Тэгээд *******ын хөдөө гэрт очиж цагаан өнгийн Портер маркийн машиныг аваад миний машиныг уурхайн хажууд үлдээгээд бид хоёр зүүн хойшоо чигтээ нэлээн яваад нэг уулын голд очиж тэнд байсан үхэр дундаас 1 үхрийг ******* уургалж аваад ганцаараа машины тэвшин дээр ачаад бид хоёр тэндээс хөдөлж эзгүй хээр очиж ******* ажиллаад би түшилцээд дуусгасан. Тэгээд махаа арьс толгойтой хамт машинд ачиж *******ын гэрийн гадаа очиход мөн л ******* махаа жижиглэж дуусаад намайг тэр шөнөдөө машин руу маань хүргэж өгөхөөр нь би тэр хавьдаа хоночхоод маргааш нь аймаг руу ганцаараа өөрийнхөө машинтай явсан. Тэр үед ******* надад бензиний мөнгө өгнө гэж хэлээд цуг явсан. Би өөрөө хөл, гар муутай 60 хувийн мэдрэлийн группэд байдаг хүн юм. Тийм учраас хөл, гар сул хүнд юм өргөж чаддаггүй юм. Би группэд ороод 6 жил болж байна. Би тэр 1 үхэр ажиллахад нь цуг явснаас нэг ч төгрөг өөртөө аваагүй гэдгээ хэлмээр байна. Гэм буруугаа хүлээж байна. хохирогчид учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан.” гэжээ. (2-р хх-ийн 37-39)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 8),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 11-14),

Гэрч Б.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 22-23),

Гэрч Б.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 31-33),

Гэрч Т.ын мэдүүлэг (1-р хх-ийн 36-37),

Гэрч А.ийн дахин өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 56-),

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хэ05-24 дугаартай “...Дээрх хөрөнгө нь хөрөнгийн үнэлгээний зах зээлийн жиших хандлагаар тооцогдон 2022 оны 09 дүгээр сарын 16-ны байдлаар нийт 2.000.000 төгрөгөөр үнэлэгдлээ ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 62-64),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД249 дугаартай “...Hyundai" Porter-1 маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 7,200,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 71-74),

Б.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 90),

Г.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 196),

Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 150),

Б.*******ын мал тоолуулсан тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (1-р хх-ийн 151, 152, 159, 160),

Г.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа  (1-р хх-ийн 221, 224, 225),

Б.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 162-179, 182-189),

Г.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 227-250, 2-р хх-ийн 1-17),

Б.*******ын Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 190-191),

Г.*******ийн Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 18-19),

Хэнтий аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол (2-р хх-ийн 25-26),

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг (2-р хх-ийн 73),

Хохирогч Б.ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (2-р хх-ийн 54) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******, Г.******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст  хэрэгт  авагдаж  шүүх  хуралдаанаар  шинжлэн  судалсан  нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч Б.ын 1 тооны үхрийг “Портер” маркийн - ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.ын “...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны үеэр өөрийн 100 гаран тооны үхрээ бүртгэж сумын 2 дугаар баг манай гэрээс урагшаа 1 км хэртэй газарт байсан юм. Тэгээд би 2022 оны 09 дүгээр сарын 18-нд очиж өөрийн үхрээ дахин бүртгэж үзэхэд манай үхрээс соёолон насны мухар ухаа, сүүл цагаан, 4 хөл цагаан эр үхэр алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар хайж үзэхэд манай эр үхэр олдоогүй. Харин “Оорцог” гэх газарт малын сэвс байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм...” гэх, гэрч А.ийн “...Манай аав Б.******* өдөр мал ажиллаагүй. Харин шөнө дунд үхэр ажилласан байсан. Шар шуудайнд үхрийн арьс, толгой хоёр байсан юм. Ухаа халзан бидэртэй эр үхрийн арьс, толгой байсан. Манайд ийм үхэр байхгүй. Манай аав шөнө өөрийнхөө цагаан портер машинаар нэг хүнтэй цуг ачиж ирсэн байх...” гэх, гэрч Б.гийн “...2022 оны 09 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө Хэнтий аймгийн төвд өөрийн төрсөн ах ын гэрт байсан юм. ...******* 2022 оны 09 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө манай найз болох *******ын ******* гэх хүнтэй явсан гэж байсан юм. Манай найз *******ын ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө хулгай хийсэн байсан. Тэгээд манай найз намайг хэрэгтэй байгаа болохоор *******д тэй цугтаа явсан гэж хэлээрэй гэсний дагуу ******* намайг цуг явсан гэж мэдүүлэг өгсөн байсан юм. *******ын ******* нь одоо болтол намайг гуйгаад хийсэн хэргээ намайг хүлээчих, чи хэрэгтэй байгаа юм чинь гээд байгаа юм...” гэх, гэрч Д.ийн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан чулуут”-ын бойн дээр мал, мах, түүхий эд худалдаж авч байхад миний зүс таних эрэгтэй ******* гэх эрэгтэй надад 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1 тооны гарал үүслийн бичиггүй эр үхрийн мах өгсөн. Тэгэхдээ энэ үхрийн мөнгөө 5936024705 гэсэн хаан банкны дансаар 2.564.800 төгрөг авсан. Утга нь мах гэж хийсэн байгаа. Тухайн үед махаа өгөхдөө гарал үүслийн бичиг өгөх талаар огт хэлээгүй болохоор би Үер мөрдөгчид гарал үүслийн бичиггүй нэг тооны эр үхрийн мах өгсөн шүү гэж хэлсэн юм. Тухайн үхрийн мах нь 276 кг жинтэй байсан юм. Махаа өгөхдөө арьс, толгойгүй ирсэн юм..” гэх, гэрч П.гийн “...2022 оны 09 дүгээр сарын сүүлээр л гэж санаж байна тэрнээс одоо яг өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Тухайн үед нөхөр бид хоёр Хэнтий аймаг руу хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр болоод нөхрийн эзэмшлийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд машины тэвш дээр мах байхаар нь би гайхаад “энэ юун мах вэ хэнийх вэ” гэхэд манай нөхөр надад “Энэ *******ийн хүнээс авлагаа авсан мах байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд би тэр үедээ үнэхээр *******ийнх нь мал юм байх гэж бодсон. Хулгайн мах гэж огт мэдээгүй.” гэх, Б.*******ын яллагдагчаар өгсөн “...Би Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг хөдөө хэсэгт эхнэр, хүүхдүүдийн хамтаар мал маллан амьдардаг юм. Энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг өгөхөд яг он, сараа бол би тодорхой санахгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 10-даар байх гэж бодож байна. Би танил *******той Батноров сумын урд талд таарсан. Тухайн үед ******* өөрийнхөө цагаан өнгийн Probox маркийн 79-34 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад надтай таарсан. Тэгээд би *******т хандаж “хоёулаа зүүн хойшоо явж нэг юм янзалъя” гэж хэлэхэд зөвшөөрсөн тул *******той гэрийнхээ гадна очиж өөрийн эзэмшлийн - ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг аваад ******* унаж явсан машинаа Сэрвэнгийн уурхайн тэнд үлдээгээд бид хоёр миний машинтай зүүн хойшоо сумын 2 дугаар баг “” гэх газарт очоод тэр хавиар эзэнгүй үхэр харж байгаад орой харанхуй болсон хойно тэр хавьд байсан 100 гаран тооны үхрүүд дундаас мухар улаан халзан зүсмийн соёолон үхрийг би бугуйлдаад амьдаар нь машиндаа ачаад 3 км гаран явж байгаад нэг газарт буулгаж тэнд нь ажиллаж, малын сэвсийг нь үлдээгээд махаа арьс толгойтой нь ачиж манай хөдөө гэрийн гадаа аваачиж махаа янзлаад арьс толгойг нь шар өнгийн шуудайнд хийж, тэр оройдоо ******* машин руугаа хүргүүлсэн. Би маргааш нь махаа машин дээрээ ачиж эхнэр гийн хамтаар Хэнтий аймгийн төв рүү ирсэн. Тухайн үед манай эхнэр тэр махыг хулгайн мах гэж мэдээгүй. “Ямар учиртай мах юм бэ” гэхээр нь би ******* хүнээс мал авах ёстой байсан тэрнийх нь мах гэж хэлж ойлгуулсан...” гэх, Г.*******ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын дундуур гэж бодож байна. Намайг Батноров суманд өөрийнхөө эзэмшлийн 74-39 УНП улсын дугаартай пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал сумын урдхан талд ******* надтай таарсан. Тэгээд ******* надад “юманд явъя” гэхээр нь би тэр үедээ *******ыг өөрөө малтай учраас тэрийгээ ажиллах гэж л байгаа юм байна гэж ойлгоод цуг явахаар болсон. Тэгээд *******ын хөдөө гэрт очиж цагаан өнгийн Портер маркийн машиныг аваад миний машиныг уурхайн хажууд үлдээгээд бид хоёр зүүн хойшоо чигтээ нэлээн яваад нэг уулын голд очиж тэнд байсан үхэр дундаас 1 үхрийг ******* уургалж аваад ганцаараа Машины тэвш дээр ачаад бид хоёр тэндээс хөдөлж эзгүй хээр очиж ******* ажиллаад би түшилцээд дуусгасан. Тэгээд махаа арьс толгойтой хамт машинд ачиж *******ын гэрийн гадаа очиход мөн л ******* махаа жижиглэж дуусаад намайг тэр шөнөдөө машин руу маань хүргэж өгөхөөр нь би тэр хавьдаа хоночхоод маргааш нь аймаг руу ганцаараа өөрийнхөө машинтай явсан. Тэр үед ******* надад бензиний мөнгө өгнө гэж хэлээд цуг явсан. Би өөрөө хөл, гар муутай 60 хувийн мэдрэлийн группэд байдаг хүн юм. Тийм учраас хөл, гар сул хүнд юм өргөж нэг ч төгрөг өөртөө аваагүй гэдгээ хэлмээр байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хэ05-24 дугаартай дүгнэлт, Б.*******ын ХААН банкны депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.******* “...би цуг явсан нь үнэн гэхдээ хулгайн үхэр гэж мэдээгүй” гэж, түүний өмгөөлөгч Б.******* “...шүүгдэгч Г.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, шүүгдэгч Б.******* “...Г.******* хулгайн үхэр гэж мэдээгүй” гэх, түүний өмгөөлөгч Д.******* “...шүүгдэгч Б.******* энэ хэргийг ганцаараа үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч Б.ын 1 тооны үхрийг “Портер” маркийн - ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.*******, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарын саналыг хүлээн авах үндэслэлгүй юм.

 

 Шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь машин механизм ашиглаж, бусдын өмчлөлд байгаа 1 тооны үхрийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Б.*******, Г.******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглаж, бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.*******, Г.******* нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг огт эдлээгүй болох нь Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/384 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байгаа” гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.  

 

Шүүгдэгч Б.******* нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Д.******* “...шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Б.******* нь мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Г.*******той бүлэглэж үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

            Шүүгдэгч Б.*******, Г.******* нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 2,000,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Б.ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан “...Б. миний бие *******, ******* нарт гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан - ХЭҮ улсын дугаартай “Хюндай Портер-1” маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ас 7.200,000 төгрөгөөр үнэлэгдсэн - ХЭҮ улсын дугаартай “Хюндай Портер-1” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгож, тус тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******, Г.******* нарт авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т бусдын малыг машин механизм ашиглан, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийн *******, *******ын ******* нарт тус бүр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.*******т оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 7,200,000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээтэй цагаан өнгийн “Хюндай Портер-1” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.*******ас гаргуулж улсын орлого болгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч  Б. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, прокурорын “Хюндай Портер-1” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******, Г.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Э.ХОСБАЯР