| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0123/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/118 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ын *******эд холбогдох 2439000000126 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хийдийн 10-04 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Д.*******тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимд цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өглөө нөхөр Алтансүхийн найз *******ын ээж *******гийн хамт 0,75 литрийн “*******аа” хувааж уугаад нэлээн согтсон байсан. Ингээд яг хэдэн цагийн үед хажуу айл хөршийндөө орсноо мэдэхгүй байна, орсон чинь ******* болон эхнэр ******* нарын хамтаар байсан. *******ийг би эхэлж орон дээр байхад нь хэрүүл маргаан үүсгээд сандал болон галын дэгээ шидсэн. Тэгэхдээ шидсэн зүйл маань оноогүй. Ингээд ******* намайг боль гээд байхаар нь би хэл амаар доромжилж өөрөө тэр хүний уурыг хүргээд ******* нь “болио эрүүл болохоор чинь ярья” гэхээр нь явахгүй гээд зогсож байсан. Гэнэт ******* миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би цохиулчихаад гэр лүүгээ ороод буцаад ортол ******* ажилдаа явчихсан байхаар нь араас нь очоод дахиад хэл амаар доромжлоод нүүрс авч шидсэн. Тэгээд би гэртээ эргэж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэжээ. (хх-ийн 15-16)
Гэрч Д.Чулуунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* гаднаас согтуу орж ирээд манай нөхөр лүү “Чи манай нөхрийг ажлаас нь халуулсан” гээд заамдаж авсан чинь манай нөхөр “Чи согтуу байна. Маргааш учраа олъё” гээд хойш нь түлхсэн. Тэгээд ******* нь манай гэрт байсан цагаан өнгийн жижиг сандлыг авч чулуудаад галын дэгээг аваад чулуудаж байсан. Яг оносон үгүйг нь хараагүй. Манай нөхөрт өөрөө эхэлж агсам тавиад нөхрийн уур нь хүрээд гараараа нүд хэсэг рүү нь нэг удаа цохичихсон. Тэгээд би *******г аваад гэрээс гарсан. Манай нөхөр ажилдаа явах болоод *******г гарахаар нь шууд ажилдаа яваад өгсөн...” гэжээ (хх-ийн 19-20)
Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байтал гаднаас ******* согтуу орж ирээд “Манай нөхрийг чи ажлаас халлаа. Дарга болсон юм уу” гэх мэтчилэн надтай зууралдаж намайг хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед “Би чамтай юм ярихгүй ээ” гээд гараад явах гэтэл намайг галын дэгээгээр цохих гээд байсан. Тэгээд над руу сандал шидээд байсан. Тэр нь оноогүй. Тухайн үед хамгийн бага хүүхэд маань байсан болохоор айгаад орилоод байсан. Тэгээд ******* гэрээс гарахгүй байхаар нь баруун гарaapaa баруун шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд би ажилдаа яваад, ажилдаа очсон байсан чинь араас ажлын байран дээр ******* ирээд над руу дахин агсарч хэрүүл маргаан үүсгээд байж байснаа цагдаагийн байгууллага дуудсан...” гэжээ. (хх-ийн 39-41)
Гэрч С.ы мэдүүлэг (хх-ийн 23-24),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаартай “...1. Д.*******гийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимд цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 27-28)
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт (хх-ийн 29)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 78)
Хэнтий аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 46)
Э.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 45, 47, 48, 77)
Хохирогч Д.*******гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 84) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.*******эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйл******* байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* нь 2024 оны 03 дугаар сарын 10- ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хийдийн 10-04 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ иргэн Д.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимд цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Э.*******ийн “...2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байтал гаднаас ******* согтуу орж ирээд “Манай нөхрийг чи ажлаас халлаа. Дарга болсон юм уу” гэх мэтчилэн надтай зууралдаж намайг хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед “Би чамтай юм ярихгүй ээ” гээд гараад явах гэтэл намайг галын дэгээгээр цохих гээд байсан. Тэгээд над руу сандал шидээд байсан. Тэр нь оноогүй ээ. Тухайн үед хамгийн бага хүүхэд маань байсан болохоор айгаад орилоод байсан. Тэгээд ******* гэрээс гарахгүй байхаар нь баруун гарaapaa баруун шанаа хэсэгт нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.*******гийн “...2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өглөө нөхөр Алтансүхийн найз *******ын ээж *******гийн хамт 0,75 литрийн “*******аа” хувааж уугаад нэлээн согтсон байсан. Ингээд яг хэдэн цагийн үед хажуу айл хөршийндөө орсноо мэдэхгүй байна, орсон чинь ******* болон эхнэр ******* нар байсан. *******ийг би эхэлж орон дээр байхад нь хэрүүл маргаан үүсгээд сандал болон галын дэгээ шидсэн. Тэгэхдээ шидсэн зүйл маань оноогүй. Ингээд ******* намайг боль гээд байхаар нь би хэл амаар доромжилж өөрөө тэр хүний уурыг хүргээд ******* нь “болио эрүүл болохоор чинь ярья” гэхээр нь явахгүй гээд зогсож байсан. Гэнэт ******* миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон...” гэх, гэрч Д.Чулуунчимэгийн “...******* гаднаас согтуу орж ирээд манай нөхөр лүү “Чи манай нөхрийг ажлаас нь халуулсан” гээд заамдаж авсан чинь манай нөхөр “Чи согтуу байна. Маргааш учраа олъё” гээд хойш нь түлхсэн. Тэгээд ******* нь манай гэрт байсан цагаан өнгийн жижиг сандлыг авч чулуудаад галын дэгээг аваад чулуудаж байсан. Яг оносон үгүйг нь хараагүй. Манай нөхөрт өөрөө эхэлж агсам тавиад нөхрийн уур нь хүрээд гараараа нүд хэсэг рүү нь нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Э.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Э.*******эд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 700,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.******* үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.******* нь Хэнтий аймгийн Прокурорын газарт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлтийг бичгээр гаргасан (хх-ийн 84) байх тул шүүгдэгч Э.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******эд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР