Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2021/00044

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 19 өдөр 136/ШШ2021/00044******* аймаг.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Шүүгч Б.Гончигсумлаа би, ******* хот,******* дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах,******* ББСБ /РД:5373271/-ийн нэхэмжлэлтэй,******* аймаг,******* сум, 4-р баг, Ганзам 30 гудамж, 2 тоотод оршин суух,******* овогт *******ын******* /РД:ЕГ86052413/-д зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 152 261 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 710 төгрөг, нийт 680 971 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч У.Бат-Эрдэнэ нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өдөр Мобиком корпораци ХХК-ийн 95112089 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000482822 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. У.Бат-Эрдэнэ нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр сарын 2,9% хүүтэй 200 000 төгрөгийг зээлээр авсан. У.Бат-Эрдэнэ нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч зээлээ огт төлөөгүй байна. Иймд У.Бат-Эрдэнээс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 152 261 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 710 төгрөг, нийт 680 971 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч У.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч У.Бат-Эрдэнэ миний бие******* ББСБ-ын нэхэмжилсэн зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 152 261 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 710 төгрөг, нийт 680 971 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ББСБ нь хариуцагч У.Бат-Эрдэнэд холбогдуулан зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 152 261 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 710 төгрөг, нийт 680 971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч У.Бат-Эрдэнэ нь нийт 680 971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан, хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Мобифинанс ББСБ-ын нэхэмжилсэн зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 152 261 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 710 төгрөг, нийт 680 971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Бат-Эрдэнэ төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 893 төгрөгийн 10 446 төгрөгийг хариуцагч У.Бат-Эрдэнээс, 10 446 төгрөгийг төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ББСБ-д олгосугай.

 

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА