Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2021/00045

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Шүүгч Б.Гончигсумлаа би, *** байрлах, М ББСБ /РД:...../-ийн нэхэмжлэлтэй, *** Огийн М /...../-д зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 144 037 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 314 төгрөг, нийт 670 351 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.М нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өдөр М ХХК-ийн *** дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000335132 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. О.М нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сарын 2,9% хүүтэй 500 000 төгрөгийг зээлээр авсан. О.М нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч зээлээ огт төлөөгүй байна. Иймд О.Мээс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 144 037 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 314 төгрөг, нийт 670 351 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч О.М шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.М миний бие М ББСБ-ын нэхэмжилсэн зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 144 037 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 314 төгрөг, нийт 670 351 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ нь хариуцагч О.Мт холбогдуулан холбогдох зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 144 037 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 314 төгрөг, нийт 670 351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О.М нь нийт 670 351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан, хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.М ББСБ-ын нэхэмжилсэн зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 144 037 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 314 төгрөг, нийт 670 351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.М төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 638 төгрөгийн 10 319 төгрөгийг хариуцагч О.Мээс, 10 319 төгрөгийг төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ-д олгосугай.

 

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА