| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/34 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч Х.Далай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Дархан овогт Хишиг-Эрдэнийн Далайд холбогдох эрүүгийн 2433000250028 тоот хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 23-ны өдөр **д төрсөн, ** настай, **тэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, ** ХХК-д ** ажилтай, ам бүл *, ** хамт, ** оршин суух хаягтай, ** ургийн овогт Х** /РД: **/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ** нь 2023 оны 10 сарын 21-ний өдөр 20 цагийн үед согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сум 4 дүгээр баг 5 дугаар байрны гадаа хохирогч Б.Үнэнбаярын нүүр, ам хэсэгт 2 удаа өшиглөж доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн
1.2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хохирогч Б.Үнэнбаярын өгсөн: ... Би 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн үед цуг ажилладаг ах Чинчулууны төрсөн өдөр гээд ** хороололд очсон Би тэнд очихдоо 0.75 литрийн Болор архи авч очсон. Тэнд Чинчулуун ахын эхнэр нь хажуугийн айлын хүн гээд 5 хүн байсан. Намайг очиход 1 шил 0.75 литрийн архи задалчихсан ууж байсан. Тухайн архи нь задлаад удаагүй талаас дээгүүр байсан. Тэгээд тухайн архи нь дуусаад миний авч очсон архийг задалж уусан. Тэгээд тэндээ байж өдөр 14 цагийн үед би гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байхад оройн 19 цаг өнгөрч байхад ажлын газрын ах ** ах архи авч орж ирэхээр нь би уухгүй таныг гэрт чинь хүргээд өгье гээд дагуулж гараад ** сумын 1-р баг байрлах 25 дугаар байранд гэрт нь хүргэж өгөөд ганцаараа буцаад явсан. Тэгээд 20 цагийн үед 4 дүгээр байрны ардуур яваад талбайн хажуугийн барилгын материалын хажуугаар гараад 18 дугаар байрны булан орчимд явж байхад хамт ажилладаг **тай таарсан. Тэгээд таньж байгаа байх гээд **г сайн уу гэсэн чинь надаас тамхи асуусан. Тэгээд халаасаа ухаад тамхи гаргаж өгсөн. Тэгээд гал өгөх гэж байсан чинь миний өмсөж явсан малгайтай хар цамцны малгайнаас доошоо дараад намайг тонгойход нүүр рүү буюу ам руу 2 удаа өшиглөсөн. Тухайн ** нэлээд согтуу байсан манай байр орчмоос ирж байсан. Тухайн үед ганцаараа байсан. Тэгээд өшиглүүлчхээд байж байтал 1 эмэгтэй ирээд салгасан. Тухайн эмэгтэйг ** гэж байсан. Тэгээд тэндээ амныхаа цусыг арилгачхаад гэрт орсон тогтохгүй байсан. Манай эхнэр ** уруул чинь язарчихсан байна эмнэлэг явж оёдол тавиулна гээд хамт явсан. Тэгээд эмнэлэг орж доод уруулын дотор талд 2 оёдол тавиулсан. Эмч үзээд дээд доод 2 шүд хөдөлсөн байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс цагдаа дээр ирээд гомдол гаргасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/,
2.2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” ** дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 46-48-р хуудас/,
3.2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагч Х.Далайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 52-53-р хуудас/
4. 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын эрүүл мэндий төвийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 10-р хуудас/
5. Дархан-Уул аймаг дах бүхийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.
Прокурорын газраас шүүгдэгч **г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Шүүгдэгч ** нь согтуурсан үедээ хохирогч **рын нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөсний улмаас доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учруулсан үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив, субьектив талын бүхий л шинжийг хангаж байгаа болно.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч ** нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч **д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 77-р хуудас/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Үнэнбаяр нь “...Миний бие 2024 оны 02 дугаар сард иргэн Х.Далайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцаж, цохиулсны улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Одоо миний биеийн байдал хэвийн бид харилцан нэгнээ ойлгож эвлэрсэн тул Х.Далайд холбогдуулж ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэсэн хүсэлтээр шүүгдэгч Х.Далайг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 74-р хуудас/,
Иймд шүүгдэгч Х.Далайд прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ** ургийн овогт ** /РД: МЛ92082311/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Далайг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Далайд мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Далайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН