Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2021/00050

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 23 өдөр 136/ШШ2021/00050 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1966 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Мандах сум, 3-р баг, Өехий гэх газарт оршин суух, Санги овогт Цэрэндашийн Төмөрбямба /РД:ЕЕ66031011/-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Төмөрбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Төмөрбямба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт засварчнаар ажиллаж байгаад Меторын түлш дуусаад ажил зогссон тул хөдөө гарч мал маллахаар болсон. Ингээд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд буюу 3-р багт 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тэмээ малласан. Тухайн жилдээ нэгдэл тарж 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам компанид тэмээ маллаж байсан. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Төмөрбямба нь Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам компанид 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Ц.Төмөрбямба нь Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажиллаж байсан болох нь Хүнд үйлдвэрийн яамны харья, Дорноговь аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 169 дугаар Ц.Төмөрбямбыг ажилд томилсон тухай тушаалаар /хх-9/ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Дорноговь аймаг, Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний 33 дугаар Тус аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд мах тэмээчнээр ажиллаж байсан Цэрэндаш Төмөрбямба 1993-1994 оны цалингийн тодорхойлолтыг олгов. гэх тодорхойлолт /хх-6/, гэрч Л.Батдэлгэрийн ...Ц.Төмөрбямба нь 1987 онд Өвөрхангай аймгаас малчин авч ирэхэд ирээд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1994 он буюу нэгдэл тартал мал малласан. Үүнээс хойш компани болох үед мөн мал маллаж байгаад 2001 оныг хүртэл тэмээ, бог мал зэргийг маллаж байсан. гэх мэдүүлэг /хх-32-33/, гэрч Б.Баярсайханы ...Ц.Төмөрбямба нь 1991 оноос эхлэн Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд тэмээ маллаж байсан. Үүнээс өмнө Дорноговь аймгийн төвд мал маллаж байсан. Ц.Төмөрбямба нь тус нэгдэлд 1996 оныг хүртэл мал малласан. Мөн тухайн үед нэгдэл тарж компани болж байсан. гэх мэдүүлэг /хх-34-35/ зэргээр хүсэлт гаргагч Ц.Төмөрбямба нь Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам компанид 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ц.Төмөрбямба нь малчнаар ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаар Ц.Төмөрбямбыг 3-р багт малчнаар 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулсугай. гэх тушаал /хх-10/, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар Ц.Төмөрбямбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал /хх-11/, хүсэлт гаргагч Ц.Төмөрбямбын 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Нийгмийн даатгалын дэвтэр-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8/, хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн гэрэл зураг /хх-16/, тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагч Ц.Төмөрбямбыг нь Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам компанид 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Төмөрбямбын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Санги овогт Цэрэндашийн Төмөрбямба /РД:ЕЕ66031011/-ийг Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам компанид 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Төмөрбямбыг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА