Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2021/00056/И |
Дугаар | 136/ШШ2021/00051 |
Огноо | 2021-02-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 136/ШШ2021/00051
2021 оны 02 сарын 23 өдөр 136/ШШ2021/00051*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1961 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Дорноговь аймгийн Сайншанд сум, 1-р баг, Дампил гудамж, 15-4 тоотод оршин суух, Боржгин овогт Сүрэндуламын Эрдэнэбат /...../-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1974 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдаа бэлтгэлийн трестэд грушикээр, 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Баялаг хоршоонд мужаанаар, 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1-р ясилд манаачаар тус тус ажилласан жил тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь хөдөлмөрийн дэвтэр нээсэн хэсэг засвартай, тушаал дутуу байна. Иймд миний ажиллаж байсан 8 жил 11 сар 10 хоногийг тогтоож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь Дорноговь аймгийн Сайншанд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1974 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ачигчаар /грушик/, Баялаг хоршоонд 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл мужаанаар, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр ясилд 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ******* нь Сайншанд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан болох нь 1974 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтэд Дорноговь аймгийн Сайншанд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаар ажилд томилсон тушаал, 1979 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалаар,******* Засаг даргын тамгын газар, Архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн *******ын 1979 оны Цалингийн тодорхойлолт, гэрч Б.Мөнхөөгийн ******* нь 1974-1979 он хүртэл Худалдаа бэлтгэлийн трестэд грушик буюу ачигчаар ажиллаж байсан. ******* нь миний худалдаж байсан махыг ачиж зөөдөг байсан ба өөр бусад барааг мөн ачиж буулгадаг байсан. ******* нь тус газарт 1979 он хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. гэх мэдүүлэг, гэрч И.Цэрмаагийн ******* нь намайг 1977 онд ажилд ороход тус байгууллагад ажиллаж байсан ба үүнээс хойш 1979 он хүртэл Худалдаа бэлтгэлийн трестэд грушик буюу ачигчаар ажиллаж байсан. ******* нь бөөний худалдааны баазаас Сайншанд сумын бүх дэлгүүрт манай барааг тараадаг байсан. ******* нь тус газарт 1979 он хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Харин Баялаг хоршооны даргын 1990 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар *******ыг ажилд томилсон тухай тушаал, 1993 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаар *******ыг ажлаас чөлөөлсөн тухай тушаалуудын 1974 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтээр, гэрч Г.Баяраагийн ******* нь намайг Дорноговь аймгийн Баялаг хоршоонд ажилд орох үед тус байгууллагад ажиллаж байсан. ******* нь 1993 оны дундуур хоршоо тарах үе хүртэл энэ байгууллагад ажилласан. Үүнээс хойш хувиараа юм хийдэг байсан байх. гэх мэдүүлэг, гэрч Б.Одгаригийн ******* нь намайг Дорноговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилд орох үед тус байгууллагад ажиллаж байсан. Түүнээс хойш Баялаг хоршоонд мөн хамт ажиллаж байсан. ******* нь 1993 оны дундуур хоршоо тарах үе хүртэл энэ байгууллагад ажилласан. Үүнээс хойш хоршооноос гараад юу хийсэн гэдгийг сайн мэдэхгүй байна. гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
******* нь Дорноговь аймгийн 1 дүгээр ясилд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн 1974 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар *******ыг ажилд томилсон тухай тушаал, 1995 оны 02 дугаар сары 16-ны өдрийн 01 дүгээр дугаарын *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тушаал, гэрч Ч.Сэвжидийн ******* нь 1993 оны 12 дугаар сарын 30-аас 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн 1-р Ясилд манаачаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч О.Алтанзулын ******* нь 1993 оны 12 дугаар сараас 1995 оны 02 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн 1-р Ясилд сахиул буюу манаачаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч *******ыг Дорноговь аймгийн Сайншанд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1974 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ачигчаар /грушик/, Баялаг хоршоонд 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл мужаанаар, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр ясилд 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б овогт С.Э/......./-ыг Дорноговь аймгийн Сайншанд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1974 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ачигчаар /грушик/, Баялаг хоршоонд 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл мужаанаар, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр ясилд 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА