| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0079/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/121 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/121
2024 05 08 2024/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.*******баяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Г.Анхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2339005170027 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “**************” караокед барменаар ажиллаж байх хугацаандаа 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн орлогоос 1.693.100 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-26-ны өдрийн караокены орлогоос 816.500 төгрөг, нийт 2.509.600 төгрөг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох караоке ажиллуулж олсон орлогыг хувьдаа завшиж, хохирогч *******д 2.509.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо нөхөн төлнө.” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...“******* *******” ХХК-гийн харьяа “**************” караокег хувиараа 1 жил гарны өмнөөс эхлэн ажиллуулж эхэлсэн. Өмнө нь би өөрөө бармен хийдэг байсан юм. 2023 оны 04 дүгээр сараас эхлэн ******* гэдэг залууг ажиллуулж эхэлсэн. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 24-нөөс 28-ны хүртэлх орлогыг хувьдаа ашигласан. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 540,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 326,000 төгрөг, нийт 866,000 төгрөгийг миний дансанд хийгээгүй. Би яагаад орлого хийхгүй байгаа юм гэтэл “ээжийн бизнест оруулчихсан, найз нь удахгүй өгнө” гэсэн. Тэгэхээр нь би итгээд тухайн үед өгнө байх гээд тоолгүй хаясан. Дараа нь буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 239,500 төгрөг орлого орсон байсныг тухайн үед надад яг одоо шилжүүллээ гэж хэлээд шилжүүлээгүй. Би тухайн үед яг ажилтай байсан учир шилжүүлчихээрэй гэж хэлээд яваад өгсөн юм. 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 579,500 төгрөгийн орлого ороод орлогыг бас миний дансанд хийгээгүй ажлаа хаяаад алга болсон юм. Тухайн үед би “чи яачихваа” гэтэл “би хөдөө явж мөнгийг чинь олж ирье” гээд яваад эргэж ирээгүй. Тэгээд ******* нь ажиллаж байх хугацаандаа 1,816,100 төгрөгийн бараа дутааж хүмүүс өр зээл хийсэн гээд тухайн үед надад хэлж байсан. Ингээд нийт 3,501,100 төгрөгийн надад зээлтэй болоод би тэрийг нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлээд өрөндөө караокед ажиллаад өгчих өө гэж гуйгаад 3 хоног ажилуулсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 87,000 төгрөг орлогоноос дутаад мөн 2023 оны 07 дугааар сарын 22-ны өдөр 296,000 төгрөгийн орлогоос миний дансанд хийгээгүй бас 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 457,500 төгрөг миний дансанд хийгээгүй. Би тухайн өдөр би өөрийнхөө дансанд хийлгэнэ гээд уулзаж байтал надад өөр хүний дансанд байгаа гээд би гараад аваад ирье гэж хэлээд буцаж ирээгүй. Би энэ өдрөөс эхлэн хувийн фейсбүүк чатаар нь мөнгөө нэхэж чат бичтэл яг одоо өгнө эсвэл маргааш өгнө гээд дандаа ийм зүйл ярьдаг. Нийт караокены орлогоноос ******* нь 4,399,600 төгрөгний орлого дутаасан бөгөөд үүнээс би ажилласан 27 өдрийг өдрийн 70,000 төгрөгөөр бодож 1,890,000 төгрөгийг хасаад одоо үлдэгдэл 2,509,600 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Тухайн үед би энэ залууд итгэж мөнгөө өдөр өдөрт нь нэхэж авдаггүй байсан юм. 2023 оны 04 дүгээр сараас эхлэн манай караокед ажиллаж эхлээд мэддэг болсон. 04 дүгээр сараас 05 дугаар сарын 23-ныг хүртэл маш сайн ажиллаж ямар нэгэн асуудал болон тооцоо дутаадаггүй байсан юм. Тэгээд яагаад энэ их тооцоог дутаасныг асуухад утсаараа покер тоглодог байсан гэсэн. Би энэ үлдэгдэл тооцоог бүрэн барагдуулчих юм бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (хх-ийн 13-14, 19-20)
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би 2022 оны 10 дугаар сараас эхлээд “**************” караокед ажиллаж эхэлсэн. Тухайн үед өөр гэдэг эгч ажилуулдаг байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сараас эхэлж ирээд үүнээс хойш өөрөө ажиллуулж эхлэсэн. Би тухайн орсон орлогоо өдөр өдөрт нь тэй тулгаж тооцоог хийдэг байсан. Пос машин болон бэлнээр орсон орлогыг тухай бүрт нь аваад зарим орлого миний өөрийн , дугаарын дансаар тооцоо хийгддэг байсан. Би 2022 оны 12 дугаар сараас эхлэн утсаар идэвхтэй покер тоглодог байсан. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд тэй бэлэн мөнгө болон пос машинаар тулгалт хийгээд зарим мөнгө нь миний гэсэн данс руу ордог байсан. Би 4 өдрийн миний дансаар орсон орлогоо тушаагаагүй нь үнэн. Яагаад гэвэл өмнө 2022 оны 11 дүгээр сард хүнээс 6,000,000 төгрөг зээлчихсэн байсан, тэгээд тэр хүн нь мөнгөө өдөр болгон нэхээд байхаар тэр орлогоноосоо аваад покер тоглоод өсгөөд авья гэж бодтол бүх мөнгөө алдчихсан. Тэгээд буцаад өгч чадаагүй юм. Ингээд нь намайг 2023 оны 06 дугаар сард өрөндөө ирж ажилла гэж хэлэхэд би 06 дугаар сарын 22-ны өдөр очоод 2 өдөр байх яг хэдэн хоног ажилласнаа санахгүй байна, 2-3 өдрийн гүйлгээ миний данс руу орохоор нь тухайн дугаар сар хүртэл холбоо барьж хэлсэн. ...Тухайн үед би ганцаараа кассан дээр байдаг байсан. Оройдоо ирж тооцоогоо тулгаж тооцоогоо бодчихоод явдаг байсан. Караокены түлхүүр надад байдаг байсан. Би өглөө оройдоо хаагаад явдаг. Өмнө өдөр нь нь бараагаа тоолоод маргааш нь ирээд дахиж тоолоод орсон орлогын дүнгээ гаргадаг байсан. Тэгээд пос машин, бэлнээр орсон орлогоо авчихдаг, миний дансаар орсныг нь би тухай үед шилжүүлээгүй покер тоглосон...” гэжээ. (хх-ийн 68-70)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай (хх-ийн 8)
*******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 41-45, 46-48, 50-51, 53-54, 91-120)
Орлогын тооцооны тэмдэглэл (хх-ийн 59-60)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 74)
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 72)
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 73) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “**************” караокед барменаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх орлогоос 1,693,100 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх орлогоос 816,500 төгрөг, нийт 2,509,600 төгрөгийн орлогыг тушаахгүйгээр хувьдаа завшиж, хохирогч *******д 2,509,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ийн “...2023 оны 04 дүгээр сараас эхлэн ******* гэдэг залууг ажиллуулж эхэлсэн. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 24-нөөс 28-ны хүртэлх орлогыг хувьдаа ашигласан. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 540,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 326,000 төгрөг, нийт 866,000 төгрөгийг миний дансанд хийгээгүй. Би яагаад орлого хийхгүй байгаа юм гэтэл “ээжийн бизнест оруулчихсан, найз нь удахгүй өгнө” гэсэн. Тэгэхээр нь би итгээд тухайн үед өгнө байх гээд тоолгүй хаясан. Дараа нь буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 239,500 төгрөг орлого орсон байсныг тухайн үед надад яг одоо шилжүүллээ гэж хэлээд шилжүүлээгүй. Би тухайн үед яг ажилтай байсан учир шилжүүлчихээрэй гэж хэлээд яваад өгсөн юм. 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 579,500 төгрөгийн орлого ороод орлогыг бас миний дансанд хийгээгүй ажлаа хаяаад алга болсон юм. Тухайн үед би “чи яачихваа” гэтэл “би хөдөө явж мөнгийг чинь олж ирье” гээд яваад эргэж ирээгүй. Тэгээд ******* нь ажиллаж байх хугацаандаа 1,816,100 төгрөгийн бараа дутааж хүмүүс өр зээл хийсэн гээд тухайн үед надад хэлж байсан. Ингээд нийт 3,501,100 төгрөгийн надад зээлтэй болоод би тэрийг нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлээд өрөндөө караокед ажиллаад өгчих өө гэж гуйгаад 3 хоног ажилуулсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 87,000 төгрөг орлогоноос дутаад мөн 2023 оны 07 дугааар сарын 22-ны өдөр 296,000 төгрөгийн орлогоос миний дансанд хийгээгүй бас 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 457,500 төгрөг миний дансанд хийгээгүй. Би тухайн өдөр би өөрийнхөө дансанд хийлгэнэ гээд уулзаж байтал надад өөр хүний дансанд байгаа гээд би гараад аваад ирье гэж хэлээд буцаж ирээгүй. Би энэ өдрөөс эхлэн хувийн фейсбүүк чатаар нь мөнгөө нэхэж чат бичтэл яг одоо өгнө эсвэл маргааш өгнө гээд дандаа ийм зүйл ярьдаг. Нийт караокены орлогоноос ******* нь 4,399,600 төгрөгний орлого дутаасан бөгөөд үүнээс би ажилласан 27 өдрийг өдрийн 70,000 төгрөгөөр бодож 1,890,000 төгрөгийг хасаад одоо үлдэгдэл 2,509,600 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Тухайн үед би энэ залууд итгэж мөнгөө өдөр өдөрт нь нэхэж авдаггүй байсан юм. 2023 оны 04 дүгээр сараас эхлэн манай караокед ажиллаж эхлээд мэддэг болсон. 04 дүгээр сараас 05 дугаар сарын 23-ныг хүртэл маш сайн ажиллаж ямар нэгэн асуудал болон тооцоо дутаадаггүй байсан юм. Тэгээд яагаад энэ их тооцоог дутаасныг асуухад утсаараа покер тоглодог байсан гэсэн. Би энэ үлдэгдэл тооцоог бүрэн барагдуулчих юм бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх, *******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, орлогын тооцооны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2,509,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ад нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг шинээр үйлдсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна“ гэж зааснаар тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ад шүүхээс тэнссэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч *******ын үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч *******д 2,509,600 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогч ******* нь шүүгдэгч *******аас завшсан 2,509,600 төгрөгийг нэхэмжилжээ. Шүүгдэгч ******* нь шүүхээс хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2,509,600 (хоёр сая таван зуун есөн мянга зургаан зуу) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ад 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ад шүүхээс тэнссэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч *******ын *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР