| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0121/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/122 |
| Огноо | 2024-05-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/122
2024 05 09 2024/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Г.Анхбаяр
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2439000450080 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.******* нь үргэлжилсэн үйлдлээр буюу хохирогч Л.*******г “Хүүхдийг чинь засаг Олон Улсын сургуульд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар хохирогч Л.******* нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийг Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 3-422 тоотод гэртээ байхдаа интернет банкаар яллагдагч Ж.*******ын Голомт банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-Мөн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “төлбөрөө гүйцээж хийж чадах уу, танай хүү Ц.******* албан ёсоор элсэж ороогүй учраас би өөрийн дансандаа эхэлж авч байгаа юм аа, сургууьд оруулж чадахгүй бол буцаагаад өөрийн данснаас шилжүүлчихэд амар” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар хохирогч Л.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 3-422 тоотод гэртээ байхдаа интернет банкаар 1.300.000 төгрөгийг яллагдагч Ж.*******ын Голомт банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хүүхэд 2022 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод “Идэр” дээд сургуульд 1 дүгээр курсийн оюунтан болж орчихсон байсан, тэгээд манай хүү Ц.Энэрал надад 2023 оны 01 дүгээр сард “Манай сургууль волейбол тоголдоггүй сургууль байна. Би сурангаа спортоороо хичээллэмээр байна. Сургуулиа сольё” гэж надад санал тавьсан. Тэгээд оюутны амралт эхэлсэн юм. Тэгээд манай ******* сумын волейбол тоголдог Ж.******* гэх залуу Улаанбаатар хотын засаг олон улсын их сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байгаа гээд ******* сумын фейсбүүк грүпп хаягт “Сайн байна уу сургуулиа төгсөж байгаа хүүхдүүд ямар сургуульд болон мэргэжлээ сонгож чадахгүй. Яаж орохоо мэдэхгүй байвал чадах ядахаараа туслах болно шүү. Босго оноогоо давсан болон даваагүй хүүхдүүд санаа зоволтгүй холбогдоорой. Жич: мөнгө төгрөг харсан үйл явдал биш шүү утас: 95910410” гэсэн зар тавьсны дагуу нутгийн хүүхэд байна гээд Ж.*******ын гар утас руу нь залгаж холбогдоод хүү *******ийг “ засаг” их сургуульд оруулахаар болоод хүү Энэрлийг “ засаг” олон улсын сургуульд оруулахаар боллоо. Миний хүү хувийн хэргээ өмнөх сургуулиасаа аваад засаг их сургуульд дээр очоод манай сумын ******* гэх хүний хүүхэд болох *******тай уулзаад сургуулийн сургалтын албаны менежертэй уулзаадах” гэж хэлсний дагуу манай хүү ******* очиж уулзаад бичиг баримтаа өгчхөөд дараа нь “ засаг” их сургуулийн дотоод хурлаа хийгээд шийднэ гэж надад ******* хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа ******* манай хүү *******д “Орохоор болж байгаа шүү. Сургалтын төлбөрөө бэлдэж байгаарай” гээд чат бичсэн байсан. Тэгээд би 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны гэсэн тоот данснаас ******* овогтой *******ын Голомт банкны ******* тоот дансанд ******* төлбөр гэж утгыг нь бичээд нийт 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай хүү ******* “ засаг” их сургуульд ороогүй хүлээж л байсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай хүү надад ******* ах над руу чат бичсэн. “Өнөө төлбөрөө гүйцээж хийж чадах уу” гээд над руу *******ын бичсэн чатын зургийг нь миний гар утасны чат руу явуулсны дагуу би *******тай утсаар холбогдоод “Чи надад өөрийнхөө дансыг өгөөд байх юм аа. Албан ёсны сургуулийн дансанд нь хийж болохгүй юу?” гэж хэлэхэд “Танай хүү ******* албан ёсоор элсэж ороогүй учраас би өөрийн дансандаа эхэлж авч байгаа юм аа. Дараа нь үнэхээр танай хүү *******ийг оруулж чадахгүй бол би буцаагаад өөрийн данснаас шилжүүлчихэд амар” гэж надад хэлж ойлгуулсны дагуу би нөхөр Лхагва овогтой Цэвэлдоржийн эзэмшлийн Хаан банкны гэсэн тоот данснаас ******* төлбөр гэсэн утгатай төлбөрийн үлдэгдэл болох 1,300,000 төгрөгийг ******* овогтой *******ын Голомт банкны ******* гэсэн тоот дансанд шилжүүлж нийт би 3,300,000 мянган төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би 7 хоногийн дараа *******тай утсаар холбогдож юу болсон талаар асуухад ******* надад “Сургуульд оруулах нь худлаа болсон. Хагас жил нь хэтэрсэн байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тэгвэл хурдан миний шилжүүлсэн 3,300,000 төгрөгийг яаралтай хий” гэхэд надад ******* хэлэхдээ “Сургуулийн данс руу хийчихсэн байгаа. Би яаралтай гаргуулж тань руу шилжүүлнэ” гэж 2023 оны 04 дүгээр сарын эхээр надад хэлсэн. Тэгээд над руу мөнгө шилжүүлээгүй. Тэгээд мөн дараа нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *******тай холбогдоод “мөнгө авъя” гэхэд “Эгч би энэ 5 дахь өдөр явуулна. Би хуралтай байна” гээд над руу чат бичсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны 593719342 гэсэн тоот дансаа бичээд явуулсан. Тэгээд мөн над руу мөнгийг маань хийгээгүй. Тэрнээс хойш гар утсаа авахаа больсон. Тэгээд би ******* руу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мессежээр “*******ийг сургуульд оруулах уу? юу бодож байна” гэхэд *******аас надад мессеж ирээд “Одоо оруулж болно. Асуудал байхгүй. Та Улаанбаатар хот руу над руу явуулчих” гэж хэлсэн. Тэгээд манай хүү 2023 оны 09 дүгээр сард засаг олон улсын их сургуулийн компьютерын программ хангамжийн ангид суралцахаар 1 дүгээр курст орсон байсан. Тэгээд манай хүү *******ийн сургалтын төлбөрийг ******* хийгээгүй төлөөгүй. засаг олон улсын их сургуулиас ажлаасаа гарчихсан. Мөн сургалтын албанаас нь төлбөрөө нэхээд байгаа юм. Тэгээд би цагдаагийн байгуулагад хандсан. Би *******ыг ажлаасаа гарсныг нь хүү *******ээс сонссон юм. Тэгээд би *******ын утас руу залгахаар миний гар утсыг огт авахаар больсон тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэжээ. (хх-ийн 10-13)
Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний мэдэхээр ******* овогтой ******* гэх залуу манай ******* сумын фейсбүүк грүпп дээр “ засаг олон улсын сургуульд оруулж өгнө” гэх утгатай зар тавьсан байсан. Тухайн үед ******* гэх залуу тухайн сургуульдаа биеийн тамирын багш дасгалжуулагчаар ажиллаж байсан. Тэгээд манай эхнэр тэр зарын дагуу *******тай холбогдож төлбөр мөнгөө өгөөд хүү *******ийг оруулахаар болоод ******* гэх залуугийн дансанд нийт сургалтын төлбөр болох нийт 3,300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоог хүртэл миний хүү *******ийн сургалтын төлбөрийг засаг олон улсын их сургуульд шилжүүлээгүй учир сургалтын төлбөрийг нь одоог хүртэл нэхээд шалгалтад нь оруулахгүй “сургалтын төлбөрөө төлөхгүй бол сургуулиас гаргана” гэж мэдэгдсэн байна лээ...” гэжээ. (хх-ийн 16-18)
Гэрч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ээж ******* нийт 3,300,000 төгрөгийг ******* ахын дансанд “******* төлбөр” гээд шилжүүлсэн байсан. Тэгээд ******* ах над руу огт холбогдохгүй байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр над руу гэнэт залгаад “Сургуульд оруулж өгөх нь худлаа боллоо. Дүнгийн асуудлаас болж сургуулийн захирал дургүйцээд байна” гэж хэлсэн. Тэгээд би “Сургалтын төлбөрөө авъя” гэхэд “Ах нь засаг их сургуульд өгчихсөн байсан юм. Төлбөрийг чинь буцааж авах өргөдөл өгчихсөн байгаа. 2-3 хоногийн дараа гарчих байх” гэж хэлээд би ******* ахын фейсбүүк чатаар төлбөрөө 9-10 удаа асуухад дандаа хоног хугацаа хойшлуулж одоог хүртэл төлбөрийн маань 3,300,000 төгрөгийг өгөөгүй...” гэжээ. (хх-ийн 21-23)
Шүүгдэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны намар хичээл сургууль эхлээд эхний семистр орж байхад над руу манай нутгийн эгч Л.******* яриад “Хүүхдээ сургуульд оруулмаар байна. Манай хүүхэд орсон сургуульдаа явахгүй гээд байгаа юм аа. Тэгээд сургуулиа солихоор шийдээд ээ” гэж ярьсан. Тэгээд тухайн үедээ буюу 2022 оны намар нь сургуульд орно гэсэн хүүхэд нь над дээр ирээгүй. Тухайн хүүхэд өөрөө ерөөсөө ирэхгүй, өмнөх сургуулиасаа бичиг баримтаа авч чадахгүй байна гэж хэсэг явсан. Тэгээд он гараад 2023 оны сургуулийн өвлийн амралт дуусахаас өмнө буюу 2 дугаар семистр эхлэхээс өмнө сургуульдаа бүртгүүлээд орох боломж байсан ба тухайн үед надад мөнгөний хэрэг гараад урьдчилаад сургуулийн төлбөрийг нь Л.******* гэх хүнд утсаар “Танд яаралтай мөнгө хийх боломж байна уу?” гээд өөрийн Голомт банкны ******* дугаарын дансанд 2.000.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 20-н хавьцаа авсан. Тэгээд түүнээс хойш 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сургалтын төлбөр болох 1.300.000 төгрөгийг мөн дээрх тоот дансанд хүлээн авсан. Нийтдээ сургалтын төлбөр болох 3.300.000 төгрөгийг Л.******* гэх эгчээс авсан. Тэгээд 2023 оны хавар аль хэдийн 2 дугаар семистрийн хичээл ороод эхэлчихсэн сургуульд орох хүүхэд маань сургуульдаа орох нь тухайн жилдээ өнгөрсөн байсан. Тэгээд аль хэдийн мөнгийг нь аваад хувийн хэрэгцээндээ ашигласан байсан болохоор тухайн 2023 оны намар 09 дүгээр сард засаг олон улсын их сургуульд оруулахаар болж тэр хүртэл хугацаанд сургалтын төлбөрийг нь цалин дээрээс эргүүлээд олчихно байх, яг сургалтын төлбөр хэрэглэх үед нь гаргаад өгчих байх гэж бодсон. Тэгээд 2023 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны дундуур Л.******* эгч “Манай хүүхэд цэрэгт явахаар болсон. Аль эсвэл гадаад гарахаар болсон” гэх мэт зүйл хэлээд эргүүлж сургалтын төлбөр болох мөнгийг нэхсэн. Тэгээд уг мөнгийг өгч чадаагүй явж байгаад 2023 оны намар 09 дүгээр сард Ц.******* гэх хүүхэд буцаад сургуульдаа явахаар болж би сургуулийн декан багштай холбогдоод *******ийг сургуульд нь бүртгүүлсэн. Тэгээд ******* гэх хүүхэд хичээлдээ 10 дугаар сард байхаа нэлээн сүүлд явж эхэлсэн. Тэгээд уг нь би ******* гэх хүүхдийн төлбөрийг нь төлчих байх гэж бодоод явж байсан чинь сургуулиас шалгалтын өмнө сургуулийн төлбөрөө нэхээд ******* уг төлбөрийг өгөөгүй учраас жилийн чөлөөнд автоматаар орсон. Тэгээд ар гэр нь сургалтын төлбөр болох 3.300.000 төгрөгийг надаас нэхээд би одоог хүртэл өгч чадаагүй явж байгаа учраас цагдаад өргөдөл өгсөн байх...” гэжээ. (хх-ийн 42-43)
Гэрч Б.ийн мэдүүлэг (хх-ийн 64-65)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3)
Хохирогч Л.*******ий Хэнтий аймгийн ******* сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-6)
Ж.*******ын Голомт банкны харилцах дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 27-29, 30-31)
Мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 61)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 67)
Ж.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хх-ийн 70, 71)
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ж.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* нь хохирогч Л.*******гийн хүүхэд болох Ц.*******ийг “ засаг” их сургуульд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, сургалтын төлбөр болох 2,000,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Голомт банкны ******* тоот дансаар шилжүүлэн авсан, мөн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “...Ц.******* албан ёсоор элсэж ороогүй учраас би өөрийн дансандаа эхэлж авч байгаа юм, сургуульд оруулж чадахгүй бол буцаагаад өөрийн данснаас шилжүүлчихэд амар” хэмээн хуурч 1,300,000 төгрөгийг өөрийн Голомт банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилан хохирогчид нийт 3,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2022 оны намар хичээл сургууль эхлээд эхний семистр орж байхад над руу манай нутгийн эгч Л.******* яриад “Хүүхдээ сургуульд оруулмаар байна. Манай хүүхэд орсон сургуульдаа явахгүй гээд байгаа юм аа. Тэгээд сургуулиа солихоор шийдээд ээ” гэж ярьсан. Тэгээд тухайн үедээ буюу 2022 оны намар нь сургуульд орно гэсэн хүүхэд нь над дээр ирээгүй. Тухайн хүүхэд өөрөө ерөөсөө ирэхгүй, өмнөх сургуулиасаа бичиг баримтаа авч чадахгүй байна гэж хэсэг явсан. Тэгээд он гараад 2023 оны сургуулийн өвлийн амралт дуусахаас өмнө буюу 2 дугаар семистр эхлэхээс өмнө сургуульдаа бүртгүүлээд орох боломж байсан ба тухайн үед надад мөнгөний хэрэг гараад урьдчилаад сургуулийн төлбөрийг нь Л.******* гэх хүнд утсаар “Танд яаралтай мөнгө хийх боломж байна уу?” гээд өөрийн Голомт банкны ******* дугаарын дансанд 2.000.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 20-н хавьцаа авсан. Тэгээд түүнээс хойш 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сургалтын төлбөр болох 1.300.000 төгрөгийг мөн дээрх тоот дансанд хүлээн авсан. Нийтдээ сургалтын төлбөр болох 3.300.000 төгрөгийг Л.******* гэх эгчээс авсан. Тэгээд 2023 оны хавар аль хэдийн 2 дугаар семистрийн хичээл ороод эхэлчихсэн сургуульд орох хүүхэд маань сургуульдаа орох нь тухайн жилдээ өнгөрсөн байсан. Тэгээд аль хэдийн мөнгийг нь аваад хувийн хэрэгцээндээ ашигласан байсан болохоор тухайн 2023 оны намар 09 дүгээр сард засаг олон улсын их сургуульд оруулахаар болж тэр хүртэл хугацаанд сургалтын төлбөрийг нь цалин дээрээс эргүүлээд олчихно байх, яг сургалтын төлбөр хэрэглэх үед нь гаргаад өгчих байх гэж бодсон. Тэгээд 2023 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны дундуур Л.******* эгч “Манай хүүхэд цэрэгт явахаар болсон. Аль эсвэл гадаад гарахаар болсон” гэх мэт зүйл хэлээд эргүүлж сургалтын төлбөр болох мөнгийг нэхсэн. Тэгээд уг мөнгийг өгч чадаагүй явж байгаад 2023 оны намар 09 дүгээр сард Ц.******* гэх хүүхэд буцаад сургуульдаа явахаар болж би сургуулийн декан багштай холбогдоод *******ийг сургуульд нь бүртгүүлсэн. Тэгээд ******* гэх хүүхэд хичээлдээ 10 дугаар сард байхаа нэлээн сүүлд явж эхэлсэн. Тэгээд уг нь би ******* гэх хүүхдийн төлбөрийг нь төлчих байх гэж бодоод явж байсан чинь сургуулиас шалгалтын өмнө сургуулийн төлбөрөө нэхээд ******* уг төлбөрийг өгөөгүй учраас жилийн чөлөөнд автоматаар орсон. Тэгээд ар гэр нь сургалтын төлбөр болох 3.300.000 төгрөгийг надаас нэхээд би одоог хүртэл өгч чадаагүй явж байгаа...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Л.*******гийн “...Тэгээд 2-3 хоногийн дараа ******* манай хүү *******д “Орохоор болж байгаа шүү. Сургалтын төлбөрөө бэлдэж байгаарай” гээд чат бичсэн байсан. Тэгээд би 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны гэсэн тоот данснаас ******* овогтой *******ын Голомт банкны ******* тоот дансанд ******* төлбөр гэж утгыг нь бичээд нийт 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай хүү ******* “ засаг” их сургуульд ороогүй хүлээж л байсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай хүү надад ******* ах над руу чат бичсэн. “Өнөө төлбөрөө гүйцээж хийж чадах уу” гээд над руу *******ын бичсэн чатын зургийг нь миний гар утасны чат руу явуулсны дагуу би *******тай утсаар холбогдоод “Чи надад өөрийнхөө дансыг өгөөд байх юм аа. Албан ёсны сургуулийн дансанд нь хийж болохгүй юу?” гэж хэлэхэд “Танай хүү ******* албан ёсоор элсэж ороогүй учраас би өөрийн дансандаа эхэлж авч байгаа юм аа. Дараа нь үнэхээр танай хүү *******ийг оруулж чадахгүй бол би буцаагаад өөрийн данснаас шилжүүлчихэд амар” гэж надад хэлж ойлгуулсны дагуу би нөхөр Лхагва овогтой Цэвэлдоржийн эзэмшлийн Хаан банкны гэсэн тоот данснаас ******* төлбөр гэсэн утгатай төлбөрийн үлдэгдэл болох 1,300,000 төгрөгийг ******* овогтой *******ын Голомт банкны ******* гэсэн тоот дансанд шилжүүлж нийт би 3,300,000 мянган төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би 7 хоногийн дараа *******тай утсаар холбогдож юу болсон талаар асуухад ******* надад “Сургуульд оруулах нь худлаа болсон. Хагас жил нь хэтэрсэн байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тэгвэл хурдан миний шилжүүлсэн 3,300,000 төгрөгийг яаралтай хий” гэхэд надад ******* хэлэхдээ “Сургуулийн данс руу хийчихсэн байгаа. Би яаралтай гаргуулж тань руу шилжүүлнэ” гэж 2023 оны 04 дүгээр сарын эхээр надад хэлсэн. Тэгээд над руу мөнгө шилжүүлээгүй. Тэгээд мөн дараа нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *******тай холбогдоод “мөнгө авъя” гэхэд “Эгч би энэ 5 дахь өдөр явуулна. Би хуралтай байна” гээд над руу чат бичсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны 593719342 гэсэн тоот дансаа бичээд явуулсан. Тэгээд мөн над руу мөнгийг маань хийгээгүй. Тэрнээс хойш гар утсаа авахаа больсон. Тэгээд би ******* руу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мессежээр “*******ийг сургуульд оруулах уу? юу бодож байна” гэхэд *******аас надад мессеж ирээд “Одоо оруулж болно. Асуудал байхгүй. Та Улаанбаатар хот руу над руу явуулчих” гэж хэлсэн. Тэгээд манай хүү 2023 оны 09 дүгээр сард засаг олон улсын их сургуулийн компьютерын программ хангамжийн ангид суралцахаар 1 дүгээр курст орсон байсан. Тэгээд манай хүү *******ийн сургалтын төлбөрийг ******* хийгээгүй төлөөгүй. засаг олон улсын их сургуулиас ажлаасаа гарчихсан. Мөн сургалтын албанаас нь төлбөрөө нэхээд байгаа юм. Тэгээд би цагдаагийн байгуулагад хандсан. Би *******ыг ажлаасаа гарсныг нь хүү *******ээс сонссон юм. Тэгээд би *******ын утас руу залгахаар миний гар утсыг огт авахаар больсон...” гэх, гэрч Ц.*******ийн “...Манай ээж ******* нийт 3,300,000 төгрөгийг ******* ахын дансанд “******* төлбөр” гээд шилжүүлсэн байсан. Тэгээд ******* ах над руу огт холбогдохгүй байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр над руу гэнэт залгаад “Сургуульд оруулж өгөх нь худлаа боллоо. Дүнгийн асуудлаас болж сургуулийн захирал дургүйцээд байна” гэж хэлсэн. Тэгээд би “Сургалтын төлбөрөө авъя” гэхэд “Ах нь засаг их сургуульд өгчихсөн байсан юм. Төлбөрийг чинь буцааж авах өргөдөл өгчихсөн байгаа. 2-3 хоногийн дараа гарчих байх” гэж хэлээд би ******* ахын фейсбүүк чатаар төлбөрөө 9-10 удаа асуухад дандаа хоног хугацаа хойшлуулж одоог хүртэл төлбөрийн маань 3,300,000 төгрөгийг өгөөгүй” гэх, гэрч Л.ийн “...манай эхнэр тэр зарын дагуу *******тай холбогдож төлбөр мөнгөө өгөөд хүү *******ийг оруулахаар болоод ******* гэх залуугийн дансанд нийт сургалтын төлбөр болох нийт 3,300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоог хүртэл миний хүү *******ийн сургалтын төлбөрийг засаг олон улсын их сургуульд шилжүүлээгүй учир сургалтын төлбөрийг нь одоог хүртэл нэхээд шалгалтад нь оруулахгүй “сургалтын төлбөрөө төлөхгүй бол сургуулиас гаргана” гэж мэдэгдсэн байна лээ” гэх мэдүүлгүүд, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ж.*******ын Голомт банкны харилцах дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Түүнчлэн шүүгдэгч Ж.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч Ж.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.*******ын бусдын 3,300,000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.*******д 3,300,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болох 3,300,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ж.*******аас 3,300,000 төгрөг гаргуулж хохирогч Л.*******д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******д 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******аас гэм хорын хохирол болох 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.*******д олгосугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө
орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР