Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2021/00054

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 23 өдөр Дугаар 136/ШШ2021/00054 Дорноговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайхандулаан сум, 2-р баг Жаргалант гэх газарт оршин суух, Сонгоол овогт Зоригоогийн Оюунтуяа /РД:ЕЗ82021000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайхандулаан сум, 2-р багт оршин суух, Харнууд овогт Баатарын Эрдэнэ-Очир /РД:ЗЙ84100418/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Оюунтуяа, хариуцагч Б.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Отгонтуяа би 2003 онд Б.Эрдэнэ-Очиртой танилцаж 2005 онд охин Мишээл гарсан. 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Б.Эрдэнэ-Очир архи ууж, агсам тавьж, гэртээ ирж хонох нь багасаж, ааш зан эрс эвдэрч сүүлдээ салсан. Одоо хамт амьдрах боломжгүй учир нь Б.Эрдэнэ-Очир өөр хүнтэй болсон. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. гэв.

 

Хариуцагч Б.Эрдэнэ-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 онд танилцаж гэр бүл болсон. 2005 онд би ирэхдээ 70 бага малтай, 5 ханатай гэртэй тавилгатайгаа ирсэн. 2007 онд цэрэгт яваад 2008 онд ирсэн. Намайг ирэхэд Дорноговь аймагт очоод түрээсний байранд амьдарч байсан. Би салаад явахдаа Бурхнаасаа өөр юу ч үгүй явсан. Охины хойд аав болох Мөнх-Эрдэнэ нь архи ууж, ээж Оюунтуяа нь бас архи уудаг. Гэрт байгаа хүмүүс бүгд архины хамааралтай учир охиноо өөр дээрээ авмаар байна. Тэгээд хойд аав, ээж, өвөө, нартайгаа амьдардаг. гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хариу тайлбараасаа татгалзаж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. О.Мишээл нь миний төрсөн охин мөн болно. Хүүхдийн тэтгэлэг гаргах нь зөв гэж үзэж байна. Манай эхнэр одоо цалингийн зээлтэй, бас машины зээл гээд сар бүрийн сүүлээр 700.000 төгрөг төлдөг. Энэ байдлыг харгалзан үзэж хүүхдийн тэтгэлгийг бөөнд нь өгөх боломж олгоно уу. гэжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд гаргасан хүсэлтэд: 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Зоригоо овогтой Оюунтуяа би Эрдэнэ-Очироос хүүхдийн тэтгэлгийг 23 сараар бодож 4 600 000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөхийг зөвшөөрөв. Бид харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Оюунтуяа нь хариуцагч Б.Эрдэнэ-Очирт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч З.Оюунтуяа, хариуцагч Б.Эрдэнэ-Очир нар нь 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүр болсныг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн байна. Гэрлэгчдийн дундаас 2005 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин О.Мишээл /РД:ЕЗ05220501/ төрсөн болох нь зохигчдын тайлбар, Сонгоол овогт Оюунтуяагийн Мишээлийн №002550 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №0171349/03 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримт болон гэрлэгчдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгох тухай 67 дугаартай тэмдэглэлийг ирүүлжээ.

Нэхэмжлэгч З.Оюунтуяа, хариуцагч Б.Эрдэнэ-Очир нар нь тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдрал эхлүүлсэн, хүүхэдтэй болсон, зохигчдын цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хэн алиных нь тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Охин О.Мишээл нь эх З.Оюунтуяагийн асрамжид байдаг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон, маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Охин О.Мишээл нь 16 нас 17 хоногтой байх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч З.Оюунтуяа болон хариуцагч Б.Эрдэнэ-Очир нар хүүхдийн тэтгэлгийг сар бүр 200 000 төгрөгөөр тооцон 18 нас хүртэл буюу 23 сарын тэтгэлэг болох 4 600 000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож шүүхэд хүсэлт гаргав.

Зохигчдын О.Мишээлд олгох тэтгэлгийн талаар хийсэн тохиролцоо нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг ... тэжээн тэтгэх, .. тухайгаа бие даан ... харилцан тохиролцож болно. гэж заасантай нийцэж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.

Эцэг эхийн хувьд эрх үүргээ хэрэгжүүлэхэд хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлах нөхцөл байхгүй болох нь З.Оюунтуяа, Б.Эрдэнэ-Очир нарын шүүхэд гаргасан тайлбар, Өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан эцэг, эхийн хэн нэг нь хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь нөгөөдөө саад учруулж болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Оюунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэ-Очироос 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Оюунтуяад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнэ-Очир нь 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /200 000х12=2 400 000/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 53 350 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар С овогт З.О /...../, Х овогт Б.Э /...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдаж, О.М эх З.О асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.5 дахь хэсэгт зааснаар З.О, Б.Э нар 2005 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин О.М тэтгэлгийг сар бүр 200 000 төгрөгөөр тооцон 18 нас хүртэл буюу 23 сарын тэтгэлэг болох 4 600 000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч З.О үүрэг болгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч З.О, хариуцагч Б.Э нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Э 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.О олгосугай.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э 53 350 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Саранчимэгт даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА