Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

 

 2024           05           10                                             2024/ШЦТ/125

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Улсын яллагч Б.Нарангэрэл

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2439000000093 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* А1-05 тоотод хашааны гадна орчмоос хохирогч Б.*******гийн гээгдүүлсэн эд хөрөнгө буюу “Sаmsung A30” маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* дүүгийн төрсөн өдөр болсон. Тэгээд гарч яваад үүдний хэсгээс энэ А30 утсыг олсон. Тухайн үед би уусан байсан учраас тэр чигээр нь аваад явсан. Хохирогчийн утас гэж мэдээгүй. Охиндоо тэр утсыг бариулж байхад 2 сард цагдаагаас ярьсан.” гэв. 

 

Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай хөрш айлын *******ын төрсөн өдөр болоод бид хоёр *******ын гэрт архи болон пиво уусан. Тэгээд удалгүй байж байтал гаднаас Энхманлайн хадам эгч ******* эмэгтэй хүүхэдтэйгээ согтуу орж ирээд *******д агсан тавиад ширээн дээр байсан торт болон идэж уух юмыг нь авч шидээд байсан. Тэгэхээр нь би өөрийн самсунг А30 маркийн гар утсаар бичлэг хийгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд удалгүй гараад явсан. Тэгээд тэр ******* гэх эмэгтэйтэй хэдүүлээ эвлэрье гээд 1 шил 0,75 граммын “Болор” гэх нэртэй архи хувааж уугаад гэр рүүгээ ороод унтсан. Тэгээд маргааш өглөө нь өөрийн гар утас байхгүй байхаар нь *******ын гэрт орж утсаа хайж үзэхэд байхгүй байсан. Тэгээд ******* ******* гэх эмэгтэй рүү залгаж чи *******гийн утсыг авсан юм уу гэхэд би хүний утас аваагүй гээд уурлаж байсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би А-24 маркийн гар утас аваад өөрийн хаяг руу ороход Photos хэсэгт ******* гэх эмэгтэйн зураг болон тухайн өдөр байсан хүүхдийн гарч ирсэн. Миний гар утсыг ******* гэх эмэгтэй авсан байгаа нь тодорхой байх тул миний утсыг олж өгч тусална уу...” гэжээ. (хх-ийн 17-18)

 

Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 30-ын өдөр миний төрсөн өдөр болоод манай хөрш айлын *******тэй хамт 1 шилтэй архи 2,5 литрийн пиво уугаад сууж байхад манай хадам эгч ******* над руу залгаад “охинтойгоо хамт явж байна” гэхээр нь “манай гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд удалгүй ******* орж ирээд бид хоёрын ууж байсан архинаас хамт ууж байгаад хэрүүл маргаан үүсгээд ширээн дээр байсан тоорт болон чихэр жимсийг авч шидлээд байсан. Удалгүй цагдаа орж ирсэн. Тэгээд надад гомдол санал байхгүй одоо эвлэрнэ гэж хэлсэн. Тэгээд бид гурав 1 шил архи уугаад ******* манай 3 настай хүүд утсаа өгөөд тоглуулж байгаад манай хүүгээс утсаа аваад гараад явсан. Удалгүй “утсаа олохгүй байна” гээд орж ирэхээр нь утас руу нь залгаж үзэхэд дуудаад авахгүй байхаар нь “дуудаж байгаа юм чинь маргааш олдох байлгүй” гэж *******д хэлсэн. Тэгээд ******* гэр лүүгээ яваад *******ыг “газраар унт” гэж хэлээд гудас дэвсэж өгөөд би хойд талын орон дээр унтсан. Тэгээд өглөө болоход ******* байхгүй байсан. ******* бид хоёр өглөө утсаа хайгаад олохгүй байхаар нь би ******* руу залгаад “Чи *******гийн утсыг авсан бол өг” гэж хэлэхэд “Би хүний утас авах хүн биш. Юу яриад байгаа юм” гээд утсаа салгасан...” гэжээ. (хх-ийн 26-27)

 

Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* А1-05 тоот хашааны гадна орчмоос цагаан өнгийн Самсунг А30 маркийн гар утсыг олж аван, уг гар утсыг хувьдаа завшсан асуудал гаргасан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 46-47)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8)

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 11-12)

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 дугаар сарын 02 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-924/9016 дугаартай “...Үнэлэгдэж буй Самсунг А30 марк загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 02 дугаар сарын байдлаар 310,000 (гурван зуун арван мянга) төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов..” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 36-38)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 48, 49-50)

Т.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 52, 53, 55)

 

 Т.*******ын Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 58, 60-61, 63-72) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* А1-05 тоотод хашааны гадна орчмоос хохирогч Б.*******гийн гээгдүүлсэн эд хөрөнгө буюу “Самсунг A30” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай ******* дүүгийн төрсөн өдөр болсон. Тэгээд гарч яваад үүдний хэсгээс энэ А30 утсыг олсон. Тухайн үед би уусан байсан учраас тэр чигээр нь аваад явсан. Хохирогчийн утас гэж мэдээгүй. Охиндоо тэр утсыг бариулж байхад 2 сард цагдаагаас ярьсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.*******гийн “...Тэгээд тэр ******* гэх эмэгтэйтэй хэдүүлээ эвлэрье гээд 1 шил 0,75 граммын “Болор” гэх нэртэй архи хувааж уугаад гэр рүүгээ ороод унтсан. Тэгээд маргааш өглөө нь өөрийн гар утас байхгүй байхаар нь *******ын гэрт орж утсаа хайж үзэхэд байхгүй байсан. Тэгээд ******* ******* гэх эмэгтэй рүү залгаж чи *******гийн утсыг авсан юм уу гэхэд би хүний утас аваагүй гээд уурлаж байсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би А-24 маркийн гар утас аваад өөрийн хаяг руу ороход Photos хэсэгт ******* гэх эмэгтэйн зураг болон тухайн өдөр байсан хүүхдийн гарч ирсэн. Миний гар утсыг ******* гэх эмэгтэй авсан байгаа нь тодорхой байх тул миний утсыг олж өгч тусална уу...” гэх, гэрч Г.*******ын “...2023 оны 12 дугаар сарын 30-ын өдөр миний төрсөн өдөр болоод манай хөрш айлын *******тэй хамт 1 шилтэй архи 2,5 литрийн пиво уугаад сууж байхад манай хадам эгч ******* над руу залгаад “охинтойгоо хамт явж байна” гэхээр нь “манай гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд удалгүй ******* орж ирээд бид хоёрын ууж байсан архинаас хамт ууж байгаад хэрүүл маргаан үүсгээд ширээн дээр байсан тоорт болон чихэр жимсийг авч шидлээд байсан. Удалгүй цагдаа орж ирсэн. Тэгээд надад гомдол санал байхгүй одоо эвлэрнэ гэж хэлсэн. Тэгээд бид гурав 1 шил архи уугаад ******* манай 3 настай хүүд утсаа өгөөд тоглуулж байгаад манай хүүгээс утсаа аваад гараад явсан. Удалгүй “утсаа олохгүй байна” гээд орж ирэхээр нь утас руу нь залгаж үзэхэд дуудаад авахгүй байхаар нь “дуудаж байгаа юм чинь маргааш олдох байлгүй” гэж *******д хэлсэн. Тэгээд ******* гэр лүүгээ яваад *******ыг “газраар унт” гэж хэлээд гудас дэвсэж өгөөд би хойд талын орон дээр унтсан. Тэгээд өглөө болоход ******* байхгүй байсан. ******* бид хоёр өглөө утсаа хайгаад олохгүй байхаар нь би ******* руу залгаад “Чи *******гийн утсыг авсан бол өг” гэж хэлэхэд “Би хүний утас авах хүн биш. Юу яриад байгаа юм” гээд утсаа салгасан....” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 дугаар сарын 02 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-924/9016 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

Шүүгдэгч Т.******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 310,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Шүүгдэгч Т.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.*******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.******* нь гэм буруугаа хүлээж хохирлоо төлөхөөр завсарлага авах хугацаанд хохирлоос төлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эд хөрөнгөд 310,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.******* нь хохирогчид учруулсан хохирлоо төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 310,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.*******д 3 (гурав) сарын хугацаанд Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож,  шүүгдэгч Т.*******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.*******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 310,000 (гурван зуун арван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ХОСБАЯР