Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2021/00055

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 23 өдөр Дугаар 136/ШШ2021/0055 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзав 7 гудамж, 43-б тоотод оршин суух, эмэгтэй, Амгалант овогт Нармандахын Одгэрэл /РД:ЕЮ89070721/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Алтанговь 205 тоотод оршин суух, эрэгтэй, Хатиган овогт Цолмонгийн Буяндэлгэр /РД:ЕЭ87052276/-д холбогдох     

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Одгэрэл, хариуцагч Ц.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 онд Ц.Буяндэлгэртэй танилцан 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтийн 011 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Биднийг гэр бүл байх хугацаанд 2009 оны 07 дугаар сарын 25-ны өдөр охин Б.Ану-Үжин төрсөн. Одгэрэл миний бие Ц.Буяндэлгэртэй цаашид амьдрах нөхцөл бүрдээгүй, хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд гэр бүлийн маргаан байхгүй. Охин Б.Ану-Үжинг миний асрамжид өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Ц.Буяндэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Цолмон овогтой Буяндэлгэр миний бие нь 2008 онд Нармандах овогтой Одгэрэлтэй гэр бүл болон амьдарч байгаад 2011 онд тусдаа амьдарч эхэлсэн. Буяндэлгэр овогтой Ану-Үжин миний охин нь 2009 оны 07 дугаар сарын 25-нд төрсөн. Миний охин 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл надтай амьдарч байна. Н.Одгэрэл охиноо өөр дээрээ авна гэсэн хүсэлтийг нь хүлээн зөвшөөрсөн ч хариуцлага, шаардлагыг хүлээн авч гарын үсэг зурсан тохиолдолд баталгаа гаргуулж байж өгөх хүсэлтэй байна. Тухайн үед 2011 онд өөр хүнтэй амьдарна гээд явах үед нь би охиноо аваад явах юм уу? гэж асуухад Хэрвээ энэ хүүхдийг би авч явбал асрамжийн газарт аваачиж өгнө гэсэн учир би ийм шаардлага тавьж байна. Охин минь надтай 2 наснаасаа хойш өдийг хүртэл эрүүл саруул, эд эрхтэн бүтэн өсөж хүмүүжсэн. Охинд маань эрүүл мэнд, амь нас, сэтгэл санааны ямар нэгэн хохирол, гомдол учирсан тохиолдолд Нармандах овогтой Одгэрэлээс хариуцлага хүлээлгэх, нэхэмжлэл гаргуулна гэдгээ Цолмон овогтой Буяндэлгэр миний бие илэрхийлж байна. Охины минь саналаар хаана, хэнтэй амьдрахыг шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Буяндэлгэр шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Цолмон овогтой Буяндэлгэр миний бие нь өөрийн охин Ану-Үжингийн аавтайгаа хамт амьдарна гэсэн сонголтыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч байна. Миний охин Ану-Үжин надтай 2 наснаасаа өнөөдрийг хүртэл хамт эрүүл саруул, бие эрхтэн бүтэн өсөж бойжсон. Тиймээс миний бие өөрийн охиноо цаашид насанд хүртэл өсгөж хүмүүжүүлэх чин хүсэлтэй байна. Мөн түүнчлэн бага байхаас нь хүүхдийн мөнгө буюу хувьцааны ногдол ашиг зэргийг нэг ч удаа авч захиран зарцуулж байгаагүй. Дээрх хугацаанд төрөөс олгогдсон тэтгэмжийг Н.Одгэрэлээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Нөхөн төлүүлэх энэ мөнгийг банканд Б.Ану-Үжинд хадгаламжийн данс нээлгэн байршуулна. Миний охин Б.Ану-Үжин тус данс дахь мөнгөө 18 нас хүрээд өөрт шаардлагатай хэрэгцээт зүйлдээ зарцуулах буй за. Миний охины сонголтыг хүндэтгэн үзэж надтай хамт амьдрахаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид охиноо өсгөх хугацаанд Н.Одгэрэлийг охинтой уулзахыг хориглохгүй, харин шаардлагагүй бол утсаар залгаж хэрүүл хийж, хэл амаар доромжлохгүй байхыг шаардаж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Одгэрэл шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Одгэрэл миний бие хариуцагч Ц.Буяндэлгэрийн тайлбар болон хүүхдийн санал асуусан тэмдэглэл зэрэгтэй танилцлаа. Дорноговь аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж байна. Учир нь охин Б.Ану-Үжинг өөрийн асрамжид авмаар байна. гэжээ.

 

Хариуцагч Ц.Буяндэлгэр шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан Нармандах овогтой Одгэрэлд охиныхоо хүсэлтийг харгалзан үзэж, түүнийг Б.Ану-Үжин миний охины асран хамгаалагч болохыг нь хүлээн зөвшөөрч байна. Мөн Н.Одгэрэлтэй гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Б.Ану-Үжинг өөрийн асрамжид авах тухай Н.Одгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Одгэрэл шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагч Ц.Буяндэлгэр нь гэрлэлт цуцлуулах, охин Б.Ану-Үжинг миний асрамжид үлдээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Ц.Буяндэлгэр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн хүүхдээ өөрийг нь хүндэтгээд асрамжийг ээжид нь өгөхийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Одгэрэл нь хариуцагч Ц.Буяндэлгэрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгох тухай 07 дугаартай тэмдэглэлийг ирүүлжээ.

Нэхэмжлэгч Н.Одгэрэл, хариуцагч Ц.Буяндэлгэр нар нь 2008 оноос хамтран амьдарсан бөгөөд 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болсныг Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэний гэрлэсний бүртгэлд 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн, мөн тэдний дундаас 2009 оны 07 дугаар сарын 25-ны өдөр охин Б.Ану-Үжин /РД:ЕЮ09272505/ төрсөн нь 0005/000012 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0005/000013 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Гэрлэгчид 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан, нэхэмжлэгч өөр хүнтэй хамтын амьдрал зохиосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдэд хугацаа олгон эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Одгэрэл нь охин Б.Ану-Үжинг өөрийн асрамжид авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.Буяндэлгэр хүлээн зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Ану-Үжинг эх Н.Одгэрэлийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан эцэг, эхийн хэн нэг нь хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь нөгөөдөө саад учруулж болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Одгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Буяндэлгэрээс 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А овогт Н.О /.../, Х овогт Ц.Б /.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдаж, охин Б.А эх Н.Оасрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.О, хариуцагч Ц.Бнар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Тэгшдүүрэнд даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА