Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2021/00056

 

 

 

 

2021 оны 03 сарын 02 өдөр 136/ШШ2021/00056 Дорноговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн * байрлах, Голомт банк Ар шанд тооцооны төв /РД:*/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Б.Ү эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Голомт банк Ар шанд тооцооны төв шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Б.Ү/РД:*/ нь Дорноговь, * тоотод оршин суух хаягтай, холбоо барих утас:86007705. Голомт банкнаас ЗГ5415102668 зээлийн гэрээгээр 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 29 865 253.66 төгрөгийг 19.2 % хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Голомт банкны зээлийн гэрээний 2.4, 2.5, 3.1.1, 3.1.3, 3.1.4, 3.1.5, дахь заалтыг зөрчиж холбоо тогтоох боломжгүй, хаяг байршилдаа байрладаггүй болно. Зээлдэгч 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 26 908 220.62 төгрөгийн өртэй байна. Энэхүү зээлийн өрийг нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Б.Ү нь холбоо тогтоох боломжгүй байгаа тул иргэн Болдбаатар овогтой Үднаран-г эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Ү нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Голомт банкнаас 19.2 хувийн хүүтэй 29.865.253 төгрөгийг 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй байхад, оршин суугаа хаяг тодорхойгүй, төлөгдөх мөнгийг дансанд байршуулаагүй, одоо байгаа хаяг дээрээ бүртгэлгүй байгаа учраас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Эвлэрүүлэн зуучлалаар орж тохиролцох гэсэн боловч үндсэн зээлдэгч хаяг дээрээ байдаггүй тул боломжгүй болсон. Хамтран үүрэг гүйцэтгэгчийг дангаар нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцуулахгүй гэсэн тул эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулж өгнө үү. гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Голомт банк Ар шанд тооцооны төв нь Б овогт Б.Ү /РД:*/-г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Б.Ү нь Голомт банк Ар шанд тооцооны төвөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ 5415102668 тоот зээлийн гэрээгээр 16 000 000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар жилийн 21.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай авчээ.

Талууд харилцан тохиролцож 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж гэрээний дагуу 4 500 000 төгрөгийг нэмж олгон, жилийн 19.2 хувийн хүүгийн нөхцөлтэй гэрээг байгуулсан байна.

Зээлдэгч Б.Ү нь Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.6-д заасан нөхцөлийг зөрчин зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 5415102668 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-6/, Б.Ү Зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Б.Ү нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Ялалт гудамж, 26-р байр, 6 тоотод бүртгэлтэй бөгөөд тухайн хаягт оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай баримтад заасан тэмдэглэгээ, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б овогт Б.Ү /РД:*/-г эрэн сурвалжлуулах ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Б.Ү /....../-г эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Ү эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ГОНЧИГСУМЛАА