Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024           05           16                                             2024/ШЦТ/128

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгч Н.*******, Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2339000000384 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.******* нь Ч.*******тай бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тосгонд хохирогч Т.ын Хаан банкны ногоон өнгийн виза карт, Samsung A90 маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан улмаар ******* тосгоны АТМ-359-өөс 1,710,000 төгрөгийг виза карт уншуулан авсан, мөн “*******-” хүнсний дэлгүүрээс 114,740 төгрөгийн худалдан авалт хийж хохирогчид нийт 2.274.740 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.******* нь Н.*******тай үйлдлээрээ нэгдэн бүлэглэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тосгонд хохирогч Т.ын Хаан банкны ногоон өнгийн виза карт, Samsung A90 маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан улмаар ******* тосгоны АТМ-359-өөс 1,710,000 төгрөгийг виза карт уншуулан авсан, мөн “*******-” хүнсний дэлгүүрээс 114,740 төгрөгийн худалдан авалт хийж хохирогчид нийт 2,274,740 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эгчтэй таарсан. Ч.******* бид хоёр цуг явж байсан. эгч ганц юм ууя гэж дагуулж явсан. эгч гадаа тасраад унаад өгөхөөр нь халааснаас нь виза картыг авсан. Тэгээд АТМ очиж мөнгө авсан. Гар утсыг аваагүй.” гэв. 

 

Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бид хоёр явж байгаад эгчтэй таарсан. Тэгээд эгчийн гэрийн гадаа суусан. Эгч унтаад өгөхөөр нь явъя гээд бид хоёр явсан. Эхлээд *******ыг картыг нь авсныг мэдээгүй. Урагшаа яваад ******* АТМ оръё гэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь хүний карт аваад ирсэн байсан. Хүний мөнгө болохгүй гэж хэлсэн. ******* уншуулаад мөнгө аваад би цаашаа салаад явсан. Утсыг нь бас мэдэхгүй байна” гэв.

 

Хохирогч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хөдөөнөөс ******* тосгонд наадам үзэх гэж ирсэн юм. Би ирсэн өдрөө тус тосгоны иргэн *******, гэх хоёр хүнтэй гудамжинд тааралдаад хамт дэлгүүр орж би талх, ундаа аваад манайх руу хамт очсон. Тэгээд би гэрт байсан 0,75 литрийн “Хараа” архи гаргаж өгөөд гурвуулаа хамт ууж дуусаад би хажуу айл руугаа орж юм асуух гээд гэрээс гарахад тэр хоёр миний араас гарч ирээд явах гэж байхаар нь би гэрээ цоожлолгүй орхисон юм. Тэгээд би айлаас гарч ирээд гэртээ ороход миний гар цүнх онгорхой, дотор нь байсан бүх юм гаргаад тавьчихсан байхаар нь цүнхэнд байсан юмаа шалгахад миний Хаан банкны тэтгэвэр авдаг ногоон өнгөтэй виза карт, Samsung A-90 маркийн гар утас хоёр маань алга болсон байсан. Манай гэрт *******, бид гурваас өөр хүн байгаагүй...” гэжээ. (хх-ийн 10-11)

 

Гэрч Б.Болдсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би цаг хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Тэр үеэр гэх эмэгтэй би гар утас, виза картаа алдчихсан *******, нартай архи ууж байгаад алдчихлаа гээд явж байсан. ...дараахан нь би *******, нартай тааралдахад дэлгүүрээс архи авчихсан өөрсдөө нэлээн халамцуу намайг “явъя ах” гээд надтай хамт нэг шил архи уугаад салсан...” гэжээ. (хх-ийн 15)

 

Шүүгдэгч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би *******ын хамтаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуушуур идээд байж байгаад эгчтэй таарсан чинь эгч “манай гэрт очиж архи ууя” гэхээр нь ******* бид 2 эгчийн гэрт очиж архи уусан. Тухайн үед дэлгүүрээс архи авах үед нь виза картных нь кодыг мэдсэн. Тэгээд гэрт нь очоод суугаад архи уугаад сууж байсан чинь гараад явахаар нь би виза, карт болон Самсунг маркийн хар өнгийн гар утсыг нь аваад халаасандаа хийсэн. Тухайн үед ******* мэдээгүй. Тэгээд гар утсыг нь танихгүй зам зуурын хүмүүст 100,000 төгрөгөөр зарсан. Харин виза картаас нь мөнгө авахдаа *******ын хамтаар очиж тухайн мөнгийг авсан...” гэжээ. (хх-ийн 42-43)

 

Шүүгдэгч Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нөхөр *******ын хамтаар хуушуур идээд сууж байсан чинь гэх нутгийн эгч орж ирээд “ганц архи уух уу” гээд байхаар нь би нөхрийн хамтаар эгчийн гэрт нь очиж архи уусан. Тэгээд эгч нэлээн согтоод гараад явахаар нь ******* цүнхнээс нь юм аваад байсан. Яг юу авсан талаар сайн мэдэхгүй. Харин дараа нь Хаан банкны АТМ орж эгчийн виза картаас ******* бид 2 мөнгө уншуулж авсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэжээ. (хх-ийн  50-51)

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШД-226 дугаартай “...Samsung A-90 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 450,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 20-22)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 3)

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 04-06)

Гэрч Д.ийн мэдүүлэг (хх-ийн 30-31)

Гэрч Д.гийн мэдүүлэг (хх-ийн 64-65)

Гэрч М.н мэдүүлэг (хх-ийн 67-68)

Т.ын Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 27)

Ч.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56, 57-58, 59)

Н.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60, 61-62, 69) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.*******, Ч.******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

                                                                                                                       

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******н *******, ******* овогт *******ийн ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тосгонд байх ын гэрээс түүний ХААН банкны виза карт, Самсунг A-90 маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч ******* тосгоны АТМ-359-с 1,710,000 төгрөгийг виза карт уншуулан авсан, мөн “*******-” хүнсний дэлгүүрээс 114.740 төгрөгийн худалдан авалт хийж хохирогчид нийт 2,274,740 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би *******ын хамтаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуушуур идээд байж байгаад эгчтэй таарсан чинь эгч “манай гэрт очиж архи ууя” гэхээр нь ******* бид 2 эгчийн гэрт очиж архи уусан. Тухайн үед дэлгүүрээс архи авах үед нь виза картных нь кодыг мэдсэн. Тэгээд гэрт нь очоод суугаад архи уугаад сууж байсан чинь гараад явахаар нь би виза, карт болон Самсунг маркийн хар өнгийн гар утсыг нь аваад халаасандаа хийсэн. Тухайн үед ******* мэдээгүй. Тэгээд гар утсыг нь танихгүй зам зуурын хүмүүст 100,000 төгрөгөөр зарсан. Харин виза картаас нь мөнгө авахдаа *******ын хамтаар очиж тухайн мөнгийг авсан...” гэх, шүүгдэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нөхөр *******ын хамтаар хуушуур идээд сууж байсан чинь гэх нутгийн эгч орж ирээд “ганц архи уух уу” гээд байхаар нь би нөхрийн хамтаар эгчийн гэрт нь очиж архи уусан. Тэгээд эгч нэлээн согтоод гараад явахаар нь ******* цүнхнээс нь юм аваад байсан. Яг юу авсан талаар сайн мэдэхгүй. Харин дараа нь Хаан банкны АТМ орж эгчийн виза картаас ******* бид 2 мөнгө уншуулж авсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх, хохирогч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хөдөөнөөс ******* тосгонд наадам үзэх гэж ирсэн юм. Би ирсэн өдрөө тус тосгоны иргэн *******, гэх хоёр хүнтэй гудамжинд тааралдаад хамт дэлгүүр орж би талх, ундаа аваад манайх руу хамт очсон. Тэгээд би гэрт байсан 0,75 литрийн “Хараа” архи гаргаж өгөөд гурвуулаа хамт ууж дуусаад би хажуу айл руугаа орж юм асуух гээд гэрээс гарахад тэр хоёр миний араас гарч ирээд явах гэж байхаар нь би гэрээ цоожлолгүй орхисон юм. Тэгээд би айлаас гарч ирээд гэртээ ороход миний гар цүнх онгорхой, дотор нь байсан бүх юм гаргаад тавьчихсан байхаар нь цүнхэнд байсан юмаа шалгахад миний Хаан банкны тэтгэвэр авдаг ногоон өнгөтэй виза карт, Samsung A-90 маркийн гар утас хоёр маань алга болсон байсан. Манай гэрт *******, бид гурваас өөр хүн байгаагүй...” гэх, гэрч Б.Болдсайханы “...Би цаг хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Тэр үеэр гэх эмэгтэй би гар утас, виза картаа алдчихсан *******, нартай архи ууж байгаад алдчихлаа гээд явж байсан. ...дараахан нь би *******, нартай тааралдахад дэлгүүрээс архи авчихсан өөрсдөө нэлээн халамцуу намайг “явъя ах” гээд надтай хамт нэг шил архи уугаад салсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШД-226 дугаартай дүгнэлт, Т.ын Хаан банкны депозит дансны хуулга, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.*******, Ч.******* нар нь хохирогч Т.ын ХААН банкны виза карт, Самсунг A-90 маркийн гар утсыг хулгайлахаас өмнө дээрх гэмт хэргийг үйлдэх талаар тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдэн, картнаас мөнгийг авч ашиглан бүлэглэн гүйцэтгэсэн нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм. Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болдог болно.

 

Шүүгдэгч Н.*******, Ч.******* нар нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Н.*******, Ч.******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.*******, Ч.******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Н.*******, Ч.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Ч.******* нарт тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.******* нь Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж дээрх ялуудыг огт эдлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Н.*******ын өгсөн мэдүүлэг болон Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/981, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/983 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж тус тус заажээ.

 

Иймд шүүгдэгч Н.*******т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас,

-мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаас тус тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.*******, Ч.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.т 2,274,740 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШД-226 дугаартай дүгнэлт, хохирогч Т.ын Хаан банкны депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Н.*******аас 1,137,370 төгрөг, шүүгдэгч Ч.*******аас 1,137,370 төгрөг тус тус гаргуулж хохирогч Т.т олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******н *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******, *******ийн ******* нарыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялуудыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Ч.******* нарт оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд шүүгдэгч Н.*******аас 1,137,370 төгрөг, шүүгдэгч Ч.*******аас 1,137,370 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Т.т олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.*******, Ч.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.*******, Ч.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Э.ХОСБАЯР