Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

 

 2024           05           17                                             2024/ШЦТ/129

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*******

Шүүгдэгч Ю.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2339000010049 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ю.******* нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ын 01-05 тоотод байрлах Г.*******ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт хууль бусаар нэвтэрч 2 нүдний дуран, мөн гэрийн хойд талд байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд хууль бусаар нэвтэрч эмээл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогч Г.*******д нийт 3,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ю.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

 

Хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны орой манай эхнэр аймаг явчихсан, би 2 том хүүхэдтэйгээ гэртээ байж байгаад Мөнххүслэн 12 настай, Мөнх-Орчлон 14 настай хоёр хүүхдээ үлдээгээд хөдөө яваад 03 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед гэртээ ирсэн юм. Намайг ирэхэд манай охин болох Мөнххүслэн “ааваа шөнө гэрт хүн орж ирээд юм түжигнүүлээд байсан” гэхээр нь би эд зүйлээ бүртгэтэл гэр дотор ил байсан дуран болон хойд байшинд байсан эмээл алдагдсан байсан...” гэжээ. (хх-ийн 12-13)

 

Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. ******* сумын төвд явж байтал манай сумын иргэн ******* таараад намайг “эмээлийн мод байгаа худалдаж авах уу” гэж асуухаар нь “би харъя” гээд ******* сумын төвд байх сүүний үйлдвэрийн хашаанд очоод би гадаа байж байтал ******* эгчийнхээ гэр лүү ороод хуучин улаан өнгийн будагтай, гуулин хяртай, ногоон хүрээтэй улаан оломцогтой, 1 жирэмтэй эмээл гаргаж ирээд харуулсан юм. Тэгээд би авахаар тохироод “хөлсөнд нь 1 хонь өгье” гээд тохиролцсон. “Хонио тэгж байгаад аваарай” гээд эмээлийг нь авчихсан юм. Тэгээд би *******гаас авсан эмээлээ тавьчихсан морь унаад явж байтал 2022 оны 08 сард ******* сумын иргэн ******* надтай таараад энэ миний алдсан эмээл байна гээд миний эмээлийг авчихсан...” гэжээ. (хх-ийн 16-17)

 

Шүүгдэгч Ю.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр ******* суманд нэрийг нь мэдэхгүй байна нутгийн зүс таних ахтай архи уусан. Би суманд ирэхдээ нэг морь унаад нэг морь хөтлөөд ирсэн юм. Архи ууж байхдаа морио айлын гадаа уяад орхисон юм. Тухайн айлд архи ууж байгаад гарч ирэхэд миний эмээлтэй морь уяагаа таслаад явчихсан байсан. Тухайн үед орой болсон байсан. Би хөтөлж явсан морио зайдан унаад нутгийн ойн хамгаалагч Түмээ гэх айлд ортол гэрт нь 2 хүүхэд нь баруун орон дээрээ унтаж байсан. Би газраар хэвтээд хэсэг зуур унтсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтолттой байсан. Сэрээд баруун хойд орны толгойн дээр гэрийн хананд өлгөөтэй байсан 2 нүдний дуран байхаар нь би аваад гарсан. Тэгээд гэрээс гараад гэрийн хойно байсан байшингийн хаалгыг нээн ороход байшинд улбар шар модон эмээл байсан. Тэгэхээр нь би уг эмээлийг аваад унаж явсан морин дээрээ тохоод явсан юм. Түмээгийнхээс морио хайгаад явж байтал эмээлтэй морь маань сумын урд засмал замын хойд талд байж байсан. Тэгээд өөрийнхөө морийг унаад нөгөө морио унаад сумын төв ороод эмнэлгийн зүүн талд байх сүүний үйлдвэрийн хашаанд очин Түмээгийн гэрээс авсан эмээлээ орхиод буцаад төв рүү ортол манай нутгийн гэх залуутай таарсан. Тэгээд би г “Эмээл авах уу?” гэхэд “Ямар эмээл юм. Үзье” гэсэн. Тэгээд бид 2 сүүний үйлдвэрийн хашаанд ирээд би тэнд орхисон эмээлээ аваад д үзүүлтэл авъя гээд би нэг хониор зарахаар болсон. эмээлийг маань аваад явсан. Хонио тэгж байгаад аваарай гэж хэлсэн..” гэжээ. (хх-ийн 39-40)

 

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШД-411 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 3,900,000 төгрөг байх боломжтой.” гэх дүгнэлт (хх-ийн 27-29)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 8)

Гэрч Н.*******гийн мэдүүлэг (хх-ийн 45-46)

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 47-48)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53)

Ю.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 54-55)

Ю.*******гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49, 50, 51) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ю.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

                                                                                                                       

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ын 01-05 тоотод байрлах Г.*******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт хууль бусаар нэвтэрч 2 нүдний дуран, мөн гэрийн хойд талд байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч эмээл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.*******д 3,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр ******* суманд нэрийн мэдэхгүй байна нутгийн зүс таних ахтай архи уусан. Би суманд ирэхдээ нэг морь унаад нэг морь хөтлөөд ирсэн юм. Архи ууж байхдаа морио айлын гадаа уяад орхисон юм. Тухайн айлд архи ууж байгаад гарч ирэхэд миний эмээлтэй морь уяагаа таслаад явчихсан байсан. Тухайн үед орой болсон байсан. Би хөтөлж явсан морио зайдан унаад нутгийн ойн хамгаалагч Түмээ гэх айлд ортол гэрт нь 2 хүүхэд нь баруун орон дээрээ унтаж байсан. Би газраар хэвтээд хэсэг зуур унтсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтолттой байсан. Сэрээд баруун хойд орны толгойн дээр гэрийн хананд өлгөөтэй байсан 2 нүдний дуран байхаар нь би аваад гарсан. Тэгээд гэрээс гараад гэрийн хойно байсан байшингийн хаалгыг нээн ороход байшинд улбар шар модон эмээл байсан. Тэгэхээр нь би уг эмээлийг аваад унаж явсан морин дээрээ тохоод явсан юм. Түмээгийнхээс морио хайгаад явж байтал эмээлтэй морь маань сумын урд засмал замын хойд талд байж байсан. Тэгээд өөрийнхөө морийг унаад нөгөө морио унаад сумын төв ороод эмнэлгийн зүүн талд байх сүүний үйлдвэрийн хашаанд очин Түмээгийн гэрээс авсан эмээлээ орхиод буцаад төв рүү ортол манай нутгийн гэх залуутай таарсан. Тэгээд би г “Эмээл авах уу?” гэхэд “Ямар эмээл юм. Үзье” гэсэн. Тэгээд бид 2 сүүний үйлдвэрийн хашаанд ирээд би тэнд орхисон эмээлээ аваад д үзүүлтэл авъя гээд би нэг хониор зарахаар болсон. эмээлийг маань аваад явсан. Хонио тэгж байгаад аваарай гэж хэлсэн. Тухайн үед ийм зүйл болсон...” гэх, хохирогч Г.*******ын “...2021 оны 03 дугаар сарын 18-ны орой манай эхнэр аймаг явчихсан би 2 том хүүхэдтэйгээ гэртээ байж байгаад Мөнххүслэн 12 настай, Мөнх-Орчлон 14 настай хоёр хүүхдээ үлдээгээд хөдөө яваад 03 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед гэртээ ирсэн юм. Намайг ирэхэд манай охин болох Мөнххүслэн ааваа шөнө гэрт хүн орж ирээд юм түжигнүүлээд байсан гэхээр нь би эд зүйлээ бүртгэтэл гэр дотор ил байсан дуран болон хойд байшинд байсан эмээл алдагдсан байсан...”, гэрч С.*******ын “...Би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. ******* сумын төвд явж байтал манай сумын иргэн ******* таараад намайг “эмээлийн мод байгаа худалдаж авах уу” гэж асуухаар нь “би харъя” гээд ******* сумын төвд байх сүүний үйлдвэрийн хашаанд очоод би гадаа байж байтал ******* эгчийнхээ гэр лүү ороод хуучин улаан өнгийн будагтай, гуулин хяртай, ногоон хүрээтэй улаан оломцогтой, 1 жирэмтэй эмээл гаргаж ирээд харуулсан юм. Тэгээд би авахаар тохироод “хөлсөнд нь 1 хонь өгье” гээд тохиролцсон. “Хонио тэгж байгаа даваарай” гээд эмээлийг нь авчихсан юм. Тэгээд би *******гаас авсан эмээлээ тавьчихсан морь унаад явж байтал 2022 оны 08 сард ******* сумын иргэн ******* надтай таараад энэ миний алдсан эмээл байна гээд миний эмээлийг авчихсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШД-411 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ю.******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Ю.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ю.*******г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ю.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ю.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ю.*******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ю.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******д 3,900,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШД-411 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Ю.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ю.******* нь хохирогч Г.*******д төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ю.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ю.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР