| Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын -давхар, Харилцаа холбооны зохицуулах хороо /РД:*/-ны нэхэмжлэлтэй, Хариуцагч: Т ХХК /РД:*/-д холбогдох, Тусгай зөвшөөрлийн төлбөр 4 175 599.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ц.Тэгшдүүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК нь 1014/В/FМ 325 тоот "Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрт 800 122.93 төгрөг, 558/FМ 189 тоот радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх гэрээ /хэт богино долгион/-ний тусгай зөвшөөрлийн төлбөрт 1 932 737.18 төгрөг, 1052/Б/ NIIM 347 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрт 446 575.34 төгрөг, 566/WLAN 197 дугаартай радио давтамж ашиглах зөвшөөрлийн төлбөрт 996 164.38 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд нийт 4 175 599.83 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн төлбөр болох нийт 4 175 599.83 /дөрвөн сая нэг зуун далан таван мянга таван зуун ерэн есөн төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг "Т " ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ. Хариуцагч Т ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг нэхэмжлэлд нийт 4 шаардлагыг хөндсөн бөгөөд нийт үнийн дүн 4 175 599 төгрөг 83 мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба манай компани нь гэрээний дагуу үйл ажиллагаа огт явуулаагүй, явуулах боломжгүй байсан нь тухайн үеийн технологийн шинэчлэлтэй холбоотой өөрөөр хэлбэл уг технологи нь цаг үеийн шаардлагыг хангахгүй, хоцрогдонгуй байсан, нөгөө талаас хөрөнгө оруулалт санхүүгийн байдал хүндрэлтэй байсан тухайгаа цаг тухай бүрт нь хариуцагчид мэдээлж байсан. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 566/WLAN 197 тоот Радио давтамж ашиглах гэрээ нь тус хороог төлөөлсөн этгээдийн гарын үсэг байхгүй, тамга тэмдэг дарагдаагүй, нотариатын баталгаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байх тул энэ гэрээгээр ямар нэгэн төлбөр нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно. гэжээ. Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: Хариуцагч нь үйл ажиллагаа явуулаагүй гэсэн байна. Үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах эрх нь хариуцагчийн хувьд нээлттэй байсан. Мөн 1052/Б/NIIM 347 тоот гэрээний 7.5 дахь хэсэгт болон бусад гэрээнд ...Зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлөөр олгогдсон үйлчилгээгээ эрхлэх боломжгүй болж, үйл ажиллагааг зогсоох бол Харилцаа холбооны зохицуулах хороонд 3 сарын өмнө урьдчилан бичгээр мэдэгдэнэ... гэж зааж өгсөн байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй болно.гэжээ. Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хороо болон Түмтшанд ХХК нарын хооронд 1014/B/FM325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, 558/РМ189 тоот Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, 1052/Б/NIIM347 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрээ, 566/WLAN 197 дугаартай радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээнүүдийг тус тус байгуулж тусгай зөвшөөрлүүдийг авсан байгаа. Энэ гэрээнүүдийг талууд 2015-2018 оны хооронд буюу 3 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Энэ 3 жилийн хугацаатай гэрээнүүд дээр Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэг, мөн гэрээний холбогдох хэсэгт зааснаар гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй. Гэвч Түмтшанд ХХК нь төлбөрөө төлөөгүй байдаг. 1014/B/FM325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний 7.2 дугаар зүйл дээр заасан мөн Харилцаа холбооны тухай хуулийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилд 400 000 төгрөг төлөх ёстой байсан. Иймд 2015-2018 оны хооронд буюу 3 жилийн хугацаанд нийт 1 200 000 төгрөг төлөх ёстой байсан. Хариуцагч нь уг зөвшөөрлийг авснаас хойш цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэх хүсэлтийг гаргаад энэ хүсэлтийг үндэслээд тусгай зөвшөөрлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цуцалсан. Иймд одоогийн байдлаар 1014/B/FM325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 801 122,93 төгрөгийн төлбөртэй байгаа. Мөн 558/РМ/189 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний 2015-2017 оны хоорондох төлбөрт 1 008 000 төгрөг төлөх ёстой байсан учир 2 жилийн хугацаанд 2 016 000 төгрөг төлөх ёстой байсан. Тэгээд 2018 онд тусгай зөвшөөрлийн гэрээнд өөрчлөлт орж, 636 000 төгрөг болоод нийтдээ 2 651 000 төгрөгийн төлбөр төлөх байсан. Үүнээс хариуцагчийн хүсэлтийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цуцлаад, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх төлбөр болох 719 262 төгрөг хасагдаад 1 932 737,18 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй үлдсэн. Мөн Түмтшанд ХХК нь 1052/Б/NIIM347 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрээ явуулаад авсан. Энэ тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт жилд 1 000 000 төгрөг төлөх ёстой байсан. Тиймээс 2015-2018 он хүртэл нийт 3 000 000 төгрөг төлөх ёстой байсан. Гэхдээ хариуцагч нь үүнээс 2 553 425 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо бол 1052/Б/NIIM347 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрт 446 575,34 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Мөн дээрээс нь 566/WLAN197 дугаартай радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээг авсан. Энэ гэрээний төлбөрт жилд 1 800 000 төгрөг төлөх ёстой байсан. Үүнээс хариуцагч нь нийт 3 600 000 төгрөг төлөх ёстой байсан. Иймээс хариуцагч нь 2 603 835 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 566/WLAN197 дугаартай радио давтамж ашиглах зөвшөөрлийн төлбөрт 996 164,38 төгрөгийн үлдэгдэлтэй. Нийт Түмтшанд ХХК нь 4 175 599,83 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул гаргуулж өгнө үү. гэв. Хариуцагч Түмтшанд ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан 4 175 599 төгрөгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцсан байгаа. Би дөрвөн гэрээг тус бүрд нь тайлбарлая. Энэ гэрээ болон тусгай зөвшөөрлийг эх хувиар нь гардаж аваагүй. Энэ хэрэгт холбогдоод хавтаст хэргийн материалтай танилцахдаа харсан. Тэгээд гэрээг хуулбарлаж аваад танилцахад гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар Үйлчилгээний хамрах хүрээг, өргөжүүлэх эсвэл бууруулах, өөрчлөх тухайн хот, сум, сууринд үйл ажиллагааг шинээр эхлүүлэх, зогсоох бол урьдчилан заавал мэдэгдэнэ гэж заасан байна. Манайх үйл ажиллагаагаа явуулж огт эхлээгүй тул бичгээр мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой болсон бол тусгай зөвшөөрөл цуцалж өгнө үү гэж хүсэлт гаргасан гэж байгаа. Миний гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичигт тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа өнөөдрийн байдлаар эхлээгүй байгаа цаашид хөрөнгө санхүүгийн боломж, хүндрэлээс шалтгаалж энэ гурван үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна. Тиймээс тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Мөн 558/FM189 дугаартай радиогийн өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл болон гэрээг харилцаа холбооны зохицуулах хорооноос эх хувиар нь гардаж аваагүй. Тухайн үед 99,8 гэсэн мегагийн давтамжийг авъя гэсэн боловч давтамж нь давтагдаад байна. Ийм учраас хүлээж бай гэсэн шалтгаанаар хүлээгдэж байсан учир гардаж аваагүй. Энэ материалыг хавтаст хэргээс хуулбарлаж авсан байгаа. Тэгэхээр энэ гэрээний шаардлагыг хүлээж авах боломжгүй. Гуравдугаарт, 1052/B/NIIM347 дугаартай гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засварын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ болон тусгай зөвшөөрлийг хүлээн авсан. Энэ гэрээний 5.3-т үйл ажиллагаагаа шинээр эхлэх эсхүл зогсооход зохицуулах хороонд заавал урьдчилсан мэдэгдэх ёстой гэж заасан. Манайх энэ талаар үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаагаа мэдэгдээгүй. Иймээс үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь харагдаж байгаа байх гэж бодож байна. Дөрөвдүгээрт 566/WLAN197 дугаартай дугаартай радио давтамж ашиглах гэрээг эх хувиар нь авсан. Энэ гэрээнд харилцаа холбооны зохицуулах хороог төлөөлж дарга нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дараагүй, зөвхөн манай компанийн захирал С.Түмэндэмбэрэл гарын үсэг зурж, тэмдэг дарсан. Ийм учраас энэ гэрээг хууль эрх зүйн талаас хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт хариу тайлбар хэлье. 1052/NIIM347 дугаартай гэрээний 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт болон бусад гэрээнд Зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлөөр олгогдсон үйлчилгээгээ эрхлэх боломжгүй бол үйл ажиллагаагаа зогсоох бол гэсэн заалт байгаа. Гэтэл манай компани энэ дөрвөн тусгай зөвшөөрлийн дагуу нэг ч үйл ажиллагаагаа эрхлээгүй, удаа дараа үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэж бичгээр мэдэгдэж байсан. Тиймээс тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулаагүй байхад төлбөрийг гэрээ байгуулсан этгээд төлнө гэсэн заалт огт байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв. Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь Т ХХК-д холбогдуулан тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 4 175 599.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас гэрээний хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 1. Хариуцагч 1014/В/FM 325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ болон 558/FM 189 дугаартай Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээнүүдэд Т ХХК-ийг төлөөлөн зурсан гарын үсэг өөрийнх нь биш тул шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасанийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4562 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр тус гэрээнүүдэд зурагдсан гарын үсэг нь Т ХХК-ийн захирал С.Т мөн болох нь тогтоогдсон ба хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт гэрээнд зурагдсан гарын үсгийг өөрийнх нь мөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1014/В/FM 325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын гэрээ байгуулагдаж уг гэрээгээр хариуцагч Т ХХК 3 жилийн хугацаатай хэт богино долгионы радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, зохих төлбөрийг төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан тус гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-75/, 1014/В/FM 325 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбар/хх-74/-аар, 558/FM189 дугаартай Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ байгуулагдаж уг гэрээгээр хариуцагч Т ХХК нь 3 жилийн хугацаатай радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, зохих төлбөрийг төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан тус гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/хх-80/, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Т ХХК-иас ирүүлсэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байгаа тухай 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №03 дугаартай мэдэгдлийг үндэслэн 1014/В/FM 325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ болон 558/FM189 тоот Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ-г 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цуцалж, 1014/В/FM 325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ-ний дагуу төлбөр 1 200 000 төгрөгөөс гэрээ цуцлах өдөр хүртэлх гэрээний төлбөр 800 122.93 төгрөг, 558/FM189 тоот Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ-ний дагуу төлбөр 1 932 737.18 төгрөгийг нэхэмжилсэн байна. Талууд тус гэрээг цуцалсан болон гэрээний үндсэн дээр нэхэмжилсэн үнийн дүнд маргаагүй. Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч С.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа манай байгууллага гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаагүй, явуулах боломжгүй байсан, тухайн үеийн шаардлагыг хангахгүй хоцрогдонгуй технологитой байсан, манай хөрөнгө санхүүгийн байдал хүндрэлтэй байсан, энэ талаар хариуцагчид тухай бүрд нь мэдэгдэж байсан. гэжээ. Талууд хуульд заасны дагуу хүсэл сонирхлоо сайн дурын үндсэн дээр илэрхийлж, тэдний хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх ба гэрээг хүчин төгөлдөрт бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагчаас 558/FM189 дугаартай Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрчилгээг авах тухай хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргаагүй байхад уг тусгай зөвшөөрөл дунд нь хүрээд ирсэн. Би мэдээгүй байсан тул төлбөр төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан боловч 558/FM189 тоот Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээнд нэхэмжлэгчийн хууль ёсны гарын үсэг зурагдсан, нэхэмжлэгч энэ хугацаанд гэрээг цуцлах, хүчингүй болгуулахаар хүсэлт гаргах эрхтэй байсан ба энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байна. Гэрээ байгуулж буй этгээд нь өөрийн үйл ажиллагаа болон санхүүгийн нөөцийг тооцоолох, гэрээний дагуу ямар ашиг орлого болон алдагдал хүлээхийг урьдчилан тооцоолох нь тухайн этгээдийн үүрэгт хамаарах ба хариуцагчийн гаргаж буй тайлбарт нэхэмжлэгч буруугүй байна. Хариуцагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа 1014/В/FM 325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээний 6.4 дэх хэсэгт Үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлэх, эсвэл бууруулах зэргээр өөрчлөх, тухайн хот, сум, сууринд үйл ажиллагааг шинээр эхлүүлэх эсвэл зогсоох бол Зохицуулах хороонд болон хэрэглэгчид заавал урьдчилан мэдэгдэнэ. гэж заасны дагуу Т ХХК-иас үйл ажиллагаагаа явуулж эхлэх тухай Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдээгүй тул үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй. гэх тайлбар гаргажээ. 1014/В/FM 325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээний 1-5 дугаар зүйлд гэрээ байгуулагч талуудын мэдээлэл, гэрээний зүйл, гэрээний үндсэн нөхцөлийг тодорхойлжээ. Харин гэрээний 6 дугаар зүйлд гэрээнд заасан хаяг, байршил, радиогийн нэр, үйлчилгээний нэр зэргийг өөрчлөх зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах бол Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэх үүргийн талаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл тус гэрээний 6.4 дэх хэсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээ байгуулсны дараа үйлчилгээний хамрах хүрээгээ өргөжүүлэх, эсвэл бууруулах зэргээр өөрчлөх, шинэ төрлийн үйл ажиллагааг нэмэлтээр явуулах бол урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байх агуулгыг илэрхийлж байна. Иймд Түмтшанд ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших тухай гэрээ байгуулсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлэх тухай дахин мэдэгдэх шаардлагагүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Дээрхээс үзэхэд хариуцагчаас 1014/В/FM 325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ болон 558/FM189 дугаартай Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ-ний үүргээ биелүүлэх үүрэгтэй ба хариуцагч үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагаа нь явуулах боломжгүй байсан зэрэг нөхцөл байдал нь хариуцагчаас өөрөөс нь шалтгаалсан байна. Мөн хариуцагчаас дээрх 2 гэрээг нэхэмжлэгч эх хувиар нь өгөхгүй байсан гэх тайлбар гаргасан боловч баримтаар нотлооогүй байна. Мөн нэхэмжлэгч нь 1014/В/FM 325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ-ний 8.5-д заасны дагуу үйлчилгээ эрхлэх боломжгүй болсон тухайгаа хариуцагчид 3 сарын өмнөөс урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар 1014/В/FM 325 дугаартай Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ-ний дагуу төлбөрт 800 122.93 төгрөг, 558/FM189 дугаартай Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ-ний дагуу төлбөрт 1 932 737.18 төгрөгийг Т ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. 2. Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь Т ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 566/WLAN 197 тоот радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ байгуулсан ба гэрээний нийт төлбөр 3 600 000 төгрөгөөс хариуцагч 2 603 835.6 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 996 164.38 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагчаас тус гэрээний дагуу ог төлбөр төлөөгүй, гэрээ нь нэхэмжлэгчийг төлөөлсөн этгээдийн гарын үсэг байхгүй, тамга тэмдэг дарагдаагүй, нотариатын баталгаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байх тул энэ гэрээгээр ямар нэгэн төлбөр нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбар гаргажээ. Нэхэмжлэгчээс 566/WLAN 197 дугаартай Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ-ний дагуу Т ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 603 835.6 төгрөг төлсөн байх тул хариуцагчийг гэрээг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэх бололвч нэхэмжлэгчийг 2 603 835.6 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Мөн хууль тогтоомжид тус гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавиагүй байх тул нотариатаар гэрчлүүлээгүй учир хүчин төгөлдөр бус байна гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно. Хэлцэл гэж хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгох бөгөөд энэхүү хүсэл зориг, түүний илэрхийлэл хууль зүйн дагуу байх, түүний хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан байх, ингэснээр тэдний хүсэл зориг харилцан нийцсэний үр дүнд аливаа гэрээ байгуулагдах учиртай. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл болох 566/WLAN 197 тоот Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэх боловч нэхэмжлэгч өөрөө гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо болон Т ХХК нарын хооронд байгуулагдсан 566/WLAN 197 тоот Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус гэрээний дагуу 996 164.38 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан ба гэрэний хугацаа дууссан, төлбөр төлөлт хийгдээгүй байх тул харилцан буцаах зүйлгүй гэж дүгнэв. 3. Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь 1052/Б/NIIM 347 дугаартай гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэлд 446 575.34 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1052/Б/NIIM 347 дугаартай тусгай зөвшөөрлийн 2015-2018 оны төлбөр нийт 3 000 000 төгрөг төлөхөөс хариуцагч 2 553 425 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 446 575.34 төгрөгийн үлдэгдэлтэй. гэжээ. Хариуцагч нь 1052/Б/NIIM 347 дугаартай гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан эсэх талаар маргаагүй бөгөөд хариуцагч уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан болох нь Түмтшанд ХХК-ийн 2017.04.24-ний өдрийн 03 дугаартай Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн мэдэгдлээр тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг шийдвэрлэхэд гэрээний гэрээний гол нөхцөлийг тогтоох шаардлагатай байх бөгөөд 1052/Б/NIIM 347 дугаартай гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг эзэмшиж гэрээ зайлшгүй хэрэгт авагдсан байх шаардлагатай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж 1052/Б/NIIM 347 дугаартай гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг эзэмших харилцааг зохицуулсан гэрээг шүүхэд ирүүлээгүй буюу энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн 1052/Б/NIIM 347 дугаартай гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэлд 446 575.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 58676 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулан улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас 2 732 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХЗХ олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1 442 739 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 58676 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулан улсын төсвийн дансанд оруулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. |