Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

 

2024          05           28                                           2024/ШЦТ/140

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Хохирогч О.******* (онлайнаар)

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2439000390128 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар багийн хөдөө хэсэг “Уугийн ам” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******-******* ******* улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.14 дүгээр зүйл “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчиж, О.*******ийг мөргөж, түүний эрүүл мэндэд “умдаг болон суудал ясны хугарал 2 талдаа /эрвээхэй хэлбэрийн хугарал/, умдаг, бэлгийн их, бага уруулд зөөлөн эдийн няцралт, цус хуралт”" бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

 

Хохирогч О.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний орой 16 цагийн үед хөдөө ээж рүүгээ сумын төвөөс хойш явж байсан. Цасанд суусан байхад хүмүүс ирээд хойшоо түлхэж өгч чадахгүй согтуу байсан учраас би “уях юм байна уу” гэхэд “байхгүй” гэхээр нь “боломжгүй юм байна, яв аа, баярлалаа” гэж хэлсэн. Тэр хүмүүс машиндаа суухад би машиныхаа урд зогсож байсан. Гэнэт машин хурдтай цасаа самардахаар нь яаж байгаа юм бол гээд бодохын зуурд л араас ирээд дайраад түрсэн. Би “хүн аллаа” гэж хашхираад хүү маань цонхыг нь цохиход машин зогссон. Манай хүүхэд машины ард байсан учраас анзаараагүй. Босоод гүйгээд очих хооронд машинтай хавсраад дайрсан. Тэгээд ойчсон чигээрээ эмнэлэг, цагдаа дуудсан. “Цасан дээр хэвтэж болохгүй бос” гэхэд нь би “аарцаг гэмтсэн, намайг эрүүл мэндээр хохироочихлоо” гэж хэлсэн. “Хэн машин барьж байгаа юм” гэж хэлэхэд эхнэр нь “бид нар бариагүй, хүүхэд барьж байгаа” гэж хэлсэн. Дүү нар эмнэлгийн хүмүүсийг авч ирсэн. Үүнээс хойш тэр хүмүүстэй уулзаагүй. 15 хоног эмнэлэгт хэвтсэн. Өвчнөөсөө болоод гэмтлийн зураг авхуулаагүй. Ээж нь гэж хүн ирэхэд нь би уулзах боломжгүй байсан. Манай нөхөр эмчилгээний зардал гэж уулзсан байсан. Эмнэлгээр байнга явж байгаа. Өмнөх зардлыг төлсөн. Хөнгөлөлттэй үзүүлэх гээд хүлээгдээд байгаа. Цагдаа баримтаа бүрдүүл гэж зөвлөгөө өгөөгүй. Надад мессежээр уучлаарай, харамсаж байна гэж хэлсэн. Надад “энэ хэргийн талаар бичиг бичээд өгөх боломж байна уу?” гэхэд нь би хариу өгөөгүй. Яагаад гэвэл би эрүүл мэндээрээ хохирсон. Мөнгө төлөөд хүн эрүүл болдоггүй юм байна. Сэргээн засах эмчилгээнд явж байгаа. Би энэ 3 дугаар сард боссон. Одоо таяг тулж явах гэж байгаа. Ахар сүүл хугарсан. Зөрж, цөмөрч эдгэрсэн. Мэдрэлийн судас нарийсаж шахсан. Хоёр хөл нэг нь хавдартай нарийсаад байгаа. Шөрмөс татаад хөл хумих гээд байгаа. Эмч “1 жилийн хугацаа орно байнгын эмчилгээ орно” гэж хэлсэн. Өдрийн эмчилгээгээ хийлгээд явж байгаа. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үзүүлэх гээд цаг аваад байна. Шилбэний гэмтэл авсан байх боломжтой байна гэсэн. Тухайн үедээ боож байсан. Баруун хөл хатангиршил болоод эмзэглэлтэй байгаа...” гэв.

 

Хохирогч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүүгийн хамт Хэнтий аймгийн *******д байрлах ээжийнх рүүгээ явж байсан. Тухайн үед 16 цагийн үед хүүгийн хамт явж байгаад өөрсдийн машинаа цасанд суулгачихсан. Гадаа цас шуурч байсан. Тэгээд хүүгийн хамт машинаа гаргах гээд цас ухаад машинаа түрж байтал үл таних цагаан өнгийн машин ирээд дотроос нь 2 согтуу залуу бууж ирээд “туслах уу” гэж хэлсэн. Тухайн залуус шал согтуу, туслах боломжгүй байсан учир би “хэрэггүй ээ, баярлалаа” гэж хэлсэн. Тэдгээр залуус “машин чирээд өгье” гэж хэлсэн боловч татлага байхгүй байсан тул “хэрэггүй, баярлалаа” гэж хэлээд явуулсан. Тэгээд би машины хамар хэсэгт зогсож байгаад хойшоо түрэх гэж хичээж байсан. Манай хүү машинаас бээлий авах гэж орсон байсан. Тэгтэл араас машин хаазлах шиг дуу сонсогдоод эргэж хартал тэдгээр залуусын машин ухарч ирээд намайг мөргөчихсөн...” гэжээ. (хх-ийн 14-17)

 

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* овогтой Баяржаргал нь манай байгууллагаас 2022 оны 07 дугаар сарын 07-нд 27.000.000 төгрөгийн машинаа унаад явах нөхцөлтэй Subaru forester *******-******* ******* улсын дугаартай машин барьцаалж зээл авсан. ...2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 6,913,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ... нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэжээ. (хх-ийн 23-24)

 

Иргэний нэхэмжлэгч О. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Урд капут, капутны нугас-2 ширхэг, нүүр, радиаторын дээд хаалт, радиаторын хүрээ, мөн будах зардал нь 330,000 төгрөг нийт 3,665,000 төгрөгийн хохирол гарсан байсан... Миний тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулсан. Манай эгчийн 251100010206 дугаартай Төрийн банкны данс руу Б.******* гэх хүнээс 3.865.000 төгрөг хийсэн үнэлгээний мөнгө ороод 200,000 төгрөг нэмэгдсэн...” гэжээ. (хх-ийн 30-31)

 

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн төрсөн эх болох *******ийн хамт 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед ******* сумаас гараад эмээгийнх рүүгээ явах гэж байсан. Би өөрийн 07-03 УНК улсын дугаартай Lexus HS 250 маркийн тээврийн хэрэгслээ унаад явж байсан ба манай эмээгийнх хойд ууланд байдаг. Тэгээд замдаа уулын энгэр дөхөж байтал миний машины урд дугуйны хэсгээрээ цасанд суучихсан. Би ээжтэйгээ хамт машинаа гаргах гээд урд хэсгээр цас ухаж байтал 16 цаг өнгөрч байхад “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирээд бидэнд туслах гэж оролдсон. Машины жолоочийн эсрэг талын хаалганаас 2 согтуу эрэгтэй хүмүүс бууж ирсэн ба машин түрэх гэж оролдоод гарахгүй байсан. Тэгээд би “Тусламж хэрэггүй. Баярлалаа” гэж хэлж байхад жолоочийн суудлаас согтуу эмэгтэй хүн бууж ирээд “чирээд гаргая” гэж хэлсэн. Манай машинд татлага, гогцоо байхгүй байсан ба “Чирэх боломжгүй байна. Та хэд одоо яв” гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс машиндаа суусан. Би өөрийн машиндаа суугаад бээлийгээ хайж байтал манай ээж тухайн үед машины урд цас ухах гээд бэлдэж байсан. Тэгтэл “Subaru Forester” маркийн машин огцом хурдан ухарч ирээд манай ээжийг миний машинтай хавчуулаад хүчтэй мөргөсөн. Тухайн үед миний машиныг ухартал хүчтэй мөргөсөн. Тэгээд би буугаад жолоочийн эсрэг цонхыг хүчтэй цохиж урагшаа хөдөл гэж орилсон. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл огт зогсох хөдөлгөөн хийгээгүй....” гэжээ. (хх-ийн 33-34)

 

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэртээ байхдаа 12 цагийн орчимд өөрийн гэртээ “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн савлагаатай 1 сав пивыг нөхөр болон Мижээ, нарын хамтаар дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд 14 цаг өнгөрч байхад хөдөө гэрээсээ өөрийн нөхөр Д.*******, манай 3 хүүхдүүд болон ойролцоо нутаглах хөрш малчин , Мижээ гэх 2 хүний хамтаар ******* сумын төв pүү өөрийн машин болоx “Toyota Subaru Forester” маркийн *******-******* ******* улсын дугаартай автомашиныг ******* сум руу манай нөхөр Д.******* жолоодон ******* сумын төв рүү орж ирсэн. ******* сумын төвд орж ирээд дэлгүүр орж хүнс, бараа цуглуулаад буцаж хөдөө гэр лүүгээ харихаар бүгдээрээ гарсан бөгөөд тухайн үед ******* сумаас хөдөө гэр лүүгээ гарахдаа би машин жолоодож явсан. Ингээд ******* сумаас цаг сайн анзаараагүй гарч сумын төвөөс хойд зүгт явж байхдаа замдаа машин дотроо 1 шил 0.5 граммын савлагаатай “Монгол” гэх нэртэй архийг задлан замдаа хувааж ууцгаасан бөгөөд осол болох газар хүртэл тухайн архины талыг машиндаа явангаа уусан байсан. Би тухайн задалсан байсан архинаас 1 удаагийн цаасан аяганы талаас доогуур хэмжээтэй 1 удаа уусан байсан. ******* сумаас хойд зүгт гэртээ харих гээд явж байтал 17 орчим км зайтай газарт хар өнгийн суудлын автомашин цасанд суучихсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн машиныхаа урд гарсан цасаа ухаад байж байсан. Тухайн өдөр цаг агаар салхи ихтэй, хөдөө хээр зам цасаар шуурч зам битүүрсэн байдалтай замгүй болсон байсан. Тэгэхээр нь бид нар хоорондоо ярилцаж байгаад машиныг нь цаснаас гаргаад өгье гэж бодоод зогссон. Тэгээд тухайн хүмүүстэй уулзаад машиныг нь түрэх гэсэн боловч дийлдэхгүй машин нь гарахааргүй байсан тул манай нөхөр Д.******* “өөрийнхөө машинаар чирээд гаргаад өгье” гэж хэлээд өөрийнхөө “Toyota Subaru Forester” маркийн *******-******* ******* улсын дугаартай автомашиныг тухайн газарт жолоодон чирэх гэж байгаад 07-03 УНК улсын дугаартай автомашины ертөнцийн зүгээр хойд талд нь буюу урд талаас нь чирэх гэж байгаад машинаа арагшаа ухраах үйлдэл хийхдээ тухайн машины өмнө нь буюу урд нь зогсож байсан эмэгтэй хүнийг харалгүй мөргөсөн. Тухайн үед машины арын цонхны шил цасанд дарагдаад арын голлосон юм толинд харагдахгүй болсон байсан бөгөөд зөвхөн 2 хажуу талын толинд харж байсан. Тэгээд тухайн мөргүүлсэн хүнтэй хамт явж байсан хүнийг би эмнэлэг цагдаад дуудлага өг гэж хэлсэн...” (хх-ийн 43-45)

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг хөдөө хэсэг “Тавангийн Энгэр” гэх газарт оршин суух малчин айл Д.******* гэх айлынд эрэгтэй найз ыг дагаад өдөр 11 цагийн орчимд хүрч очсон. Ингээд Д.******* гэх айлынд очоод “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн савлагаатай 1 сав пивыг Д.******* болон нарын хамтаар хувааж уусан. Тэгээд 14 цаг өнгөрч байхад *******гийн хөдөө гэрээс Д.*******гийн машинтай түүний эхнэр С., 3 хүүхэд нь болон манай найз нарын хамтаар ******* сумын төв рүү “Toyota Subaru Forester” маркийн *******-******* ******* улсын дугаартай автомашиныг Д.******* жолоодон ******* сумын төв рүү орж ирсэн. ******* сумын төвд үдээс хойш 15 цагийн үед орж ирээд дэлгүүр орж хүнс бараа цуглуулаад буцаж хөдөө гэр лүүгээ харихаар бүгдээрээ гарсан бөгөөд тухайн үед ******* сумаас хөдөө гэр лүүгээ гарахдаа түүний эхнэр С. нь машинаа жолоодож явсан. Ингээд ******* сумаас цаг сайн анзаараагүй нар шингэхийн өмнө гарч сумын төвөөс хойд зүгт явж байхдаа замдаа машин дотроо 1 шил 0.5 граммын савлагаатай “Монгол” нэртэй архийг задалж замдаа хувааж ууцгаасан бөгөөд осол болох газар хүртэл тухайн архины талыг машиндаа явангаа уусан байсан. ******* сумаас хойд зүгт гэртээ харих гээд явж байтал 17 орчим км зайтай газарт ямар нэртэй газрыг мэдэхгүй байна хар өнгийн суудлын автомашин цасанд суучихсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн машиныхаа урд гарсан цасаа ухаад байж байсан. Гэтэл ******* “машинаа зогсоо” гээд машинаа зогсоолгосон. Тэгээд тухайн хүмүүстэй бүгдээрээ бууж уулзаад машиныг нь түрэх гэсэн боловч дийлдэхгүй машин нь гарахааргүй байсан тул Д.******* “өөрийнхөө машинаар чирээд гаргаад өгье” гэж хэлээд өөрийнхөө “Toyota Subaru Forester” маркийн *******-******* ******* улсын дугаартай автомашиныг Д.******* өөрөө жолоодон чирэх гэж байгаад цасанд суусан 07-03 УНК улсын дугаартай автомашины ертөнцийн зүгээр хойд талд нь буюу урд талаас нь чирэх гэж машинаа арагшаа ухраах үйлдэл хийхдээ тухайн машины өмнө нь буюу урд нь зогсож байсан эмэгтэй хүнийг харалгүй мөргөсөн.” гэжээ. (хх-ийн 48-50)

 

Гэрч З. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.******* машинаа жолоодон тухайн суусан 07-03 УНК улсын дугаартай автомашиныг ертөнцийн зүгээр хойд талд нь буюу урд талаас нь чирэх гэж байгаад машинаа арагшаа ухраах үйлдэл хийхдээ тухайн машины өмнө нь буюу урд нь зогсож байсан эмэгтэй хүнийг харалгүй мөргөсөн. Тэгээд тухайн үед би *******гийн машин дотор сууж байсан бөгөөд ухарч байгаад машин мөргөх нь машин дотор сууж байхад надад сонсогдсон бөгөөд би *******г “чи машин мөргөчих шиг боллоо” гэж хэлтэл ******* машинаасаа буусан бөгөөд би мөн адил машинаас бууж хартал хоёр машин хоорондоо 20-30 см орчим зайтай харагдаж байсан бөгөөд машины голд нэг эмэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Тэгтэл нөгөө машины голд хэвтэж байсан эмэгтэй босож чадахгүй “Чи эгчийгээ дайрчихлаа. Миний бөгсөн бие хөдлөхгүй байна” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би айгаад машин руу гүйж ороод ууж байсан архинаасаа 1 удаа нэг удаагийн цаасан аягаар хийж уугаад машин дотор сууж байсан ийг “Хоёулаа явъя. Хүн мөргөчих шиг боллоо” гээд ийн хамтаар ууж байсан архиа аваад явган хамт хөдөө гэр лүүгээ явцгаасан” гэжээ. (хх-ийн 53-55)

Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай малчин гэх хүн “Сумын төв орж хүнсний юм авах гэсэн юм” гэхээр нь би эхнэр, 3 хүүхдээ аваад мөн малчнаа найз хүүхнийх нь хамт аваад Хэнтий аймгийн ******* сум руу явсан. Үд өнгөрч байхад сум орсон. Манай хөдөө гэр ******* сумаас зүүн хойш 23 километрийн зайд байдаг юм. Тэгээд сум ороод манай малчин дэлгүүр ороод хүнсээ цуглуулсан. Бид нар машинаасаа буугаагүй. Тэгээд сумаас буцаад гэр лүү явсан. Гэр лүүгээ явж байхад гадаа цас шуурч байсан. Сумаас гараад 16-17 километр явж байхад замд бараан өнгийн жижиг тэрэг цасанд суусан байсантай таарсан юм. Хажуугаар нь өнгөрөх гээд явж байтал эмэгтэй хүн, жоохон хүүхэд 2 байсан. Бид нар зогсоод машиныг нь цаснаас гаргах гээд ухаад, түрээд үзэхэд машин нь гарахгүй байсан. Тэгэхээр нь машинаараа чирээд гаргачихъя гээд тухайн суусан машиныг урд талаас нь чирэх гээд машиных урд нь зогсоод ойртох гээд ухрах үйлдэл хийх гэж байсан юм. Ухрахынхаа өмнө машины голын толиндоо ард талаа харахад арын шил маань битүү цас болсон байсан ба жолооч талынхаа толинд харахад ард юм харагдахгүй байсан. Цас шуурч байсан болохоор нь миний машин бас суучихаж магадгүй гэж бодоод ширүүхэн ухартал 2 машины голд нөгөө суусан машины эмэгтэй жолооч байсан ба ухраад машин халтирч очоод мөргөж тэр эмэгтэй 2 машины голд хавчуулагдсан. Тэгээд бид нар эмнэлэг дуудсан...” гэжээ. (хх-ийн 130-132)

 

Гэрч С.Баярцэцэгийн мэдүүлэг (хх-ийн 58-59)

Гэрч С.ын мэдүүлэг (хх-ийн 62-63)

 

О.*******ийн өвчний түүх (хх-ийн 78-91)

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн 46 дугаартай “...1. О.*******ийн биед умдаг болон суудал ясны хугарал 2 талдаа /эрвээхэй хэлбэрийн хугарал/, умдаг, бэлгийн их, бага уруулд зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь өвчний эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 92-94)

 

Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *******6 дугаартай “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 3,665,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 98)

 

Техникийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “...Нэг. Жолоочийн үүрэг, 3.7.а Жолоочид дараах зүйлийг хориглоно:

-Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

Хоёр. 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчин бусдад аюул учруулан ухрах үйлдэл хийсэн.

Жолооч Д.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас энэхүү зам тээврийн осол гаргасан болно...” гэх дүгнэлт (хх-ийн 105-106)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 4)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-10)

Мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 64-66)

            Хэнтий аймгийн ******* сумын хэсгийн цагдаа, ахлагч Н.ийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн илтгэх хуудас, бичлэг бүхий  Cиди 1 ширхэг (хх-ийн 67-68)

            Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 114-116)

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, (хх-ийн 135, 136-137)

            Хохирогч О.*******т учирсан хохирол төлсөн талаарх баримтууд (хх-ийн 118-120)

Д.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 140, 141, 142, 1*******)

Хохирогч О.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хохирлын 5 хуудас баримтууд болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Уугийн ам” гэх газарт “Субару порестер” маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.14 дүгээр зүйл “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч О.*******ийг мөргөж, түүний эрүүл мэндэд “умдаг болон суудал ясны хугарал 2 талдаа /эрвээхэй хэлбэрийн хугарал/, умдаг, бэлгийн их, бага уруулд зөөлөн эдийн няцралт, цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.*******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай малчин гэх хүн “Сумын төв орж хүнсний юм авах гэсэн юм” гэхээр нь би эхнэр, 3 хүүхдээ аваад мөн малчнаа найз хүүхнийх нь хамт аваад Хэнтий аймгийн ******* сум руу явсан. Үд өнгөрч байхад сум орсон. Манай хөдөө гэр ******* сумаас зүүн хойш 23 километрийн зайд байдаг юм. Тэгээд сум ороод манай малчин дэлгүүр ороод хүнсээ цуглуулсан. Бид нар машинаасаа буугаагүй. Тэгээд сумаас буцаад гэр лүү явсан. Гэр лүүгээ явж байхад гадаа цас шуурч байсан. Сумаас гараад 16-17 километр явж байхад замд бараан өнгийн жижиг тэрэг цасанд суусан байсантай таарсан юм. Хажуугаар нь өнгөрөх гээд явж байтал эмэгтэй хүн, жоохон хүүхэд 2 байсан. Бид нар зогсоод машиныг нь цаснаас гаргах гээд ухаад, түрээд үзэхэд машин нь гарахгүй байсан. Тэгэхээр нь машинаараа чирээд гаргачихъя гээд тухайн суусан машиныг урд талаас нь чирэх гээд машиных урд нь зогсоод ойртох гээд ухрах үйлдэл хийх гэж байсан юм. Ухрахынхаа өмнө машины голын толиндоо ард талаа харахад арын шил маань битүү цас болсон байсан ба жолооч талынхаа толинд харахад ард юм харагдахгүй байсан. Цас шуурч байсан болохоор нь миний машин бас суучихаж магадгүй гэж бодоод ширүүхэн ухартал 2 машины голд нөгөө суусан машины эмэгтэй жолооч байсан ба ухраад машин халтирч очоод мөргөж тэр эмэгтэй 2 машины голд хавчуулагдсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч О.*******ийн “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүүгийн хамт Хэнтий аймгийн *******д байрлах ээжийнх рүүгээ явж байсан. Тухайн үед 16 цагийн үед хүүгийн хамт явж байгаад өөрсдийн машинаа цасанд суулгачихсан. Гадаа цас шуурч байсан. Тэгээд хүүгийн хамт машинаа гаргах гээд цас ухаад машинаа түрж байтал үл таних цагаан өнгийн машин ирээд дотроос нь 2 согтуу залуу бууж ирээд “туслах уу” гэж хэлсэн. Тухайн залуус шал согтуу, туслах боломжгүй байсан учир би “хэрэггүй ээ, баярлалаа” гэж хэлсэн. Тэдгээр залуус “машин чирээд өгье” гэж хэлсэн боловч татлага байхгүй байсан тул “хэрэггүй, баярлалаа” гэж хэлээд явуулсан. Тэгээд би машины хамар хэсэгт зогсож байгаад хойшоо түрэх гэж хичээж байсан. Манай хүү машинаас бээлий авах гэж орсон байсан. Тэгтэл араас машин хаазлах шиг дуу сонсогдоод эргэж хартал тэдгээр залуусын машин ухарч ирээд намайг мөргөчихсөн...” гэх,  тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Э.ийн  “...Би өөрийн төрсөн эх болох *******ийн хамт 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед ******* сумаас гараад эмээгийнх рүүгээ явах гэж байсан. Би өөрийн 07-03 УНК улсын дугаартай Lexus HS 250 маркийн тээврийн хэрэгслээ унаад явж байсан ба манай эмээгийнх хойд ууланд байдаг. Тэгээд замдаа уулын энгэр дөхөж байтал миний машины урд дугуйны хэсгээрээ цасанд суучихсан. Би ээжтэйгээ хамт машинаа гаргах гээд урд хэсгээр цас ухаж байтал 16 цаг өнгөрч байхад “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирээд бидэнд туслах гэж оролдсон. Машины жолоочийн эсрэг талын хаалганаас 2 согтуу эрэгтэй хүмүүс бууж ирсэн ба машин түрэх гэж оролдоод гарахгүй байсан. Тэгээд би “Тусламж хэрэггүй. Баярлалаа” гэж хэлж байхад жолоочийн суудлаас согтуу эмэгтэй хүн бууж ирээд “чирээд гаргая” гэж хэлсэн. Манай машинд татлага, гогцоо байхгүй байсан ба “Чирэх боломжгүй байна. Та хэд одоо яв” гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс машиндаа суусан. Би өөрийн машиндаа суугаад бээлийгээ хайж байтал манай ээж тухайн үед машины урд цас ухах гээд бэлдэж байсан. Тэгтэл “Subaru Forester” маркийн машин огцом хурдан ухарч ирээд манай ээжийг миний машинтай хавчуулаад хүчтэй мөргөсөн. Тухайн үед миний машиныг ухартал хүчтэй мөргөсөн. Тэгээд би буугаад жолоочийн эсрэг цонхыг хүчтэй цохиж урагшаа хөдөл гэж орилсон. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл огт зогсох хөдөлгөөн хийгээгүй...” гэх, гэрч С.ын “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэртээ байхдаа 12 цагийн орчимд өөрийн гэртээ “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн савлагаатай 1 сав пивыг нөхөр болон Мижээ, нарын хамтаар дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд 14 цаг өнгөрч байхад хөдөө гэрээсээ өөрийн нөхөр Д.*******, манай 3 хүүхдүүд болон ойролцоо нутаглах хөрш малчин , Мижээ гэх 2 хүний хамтаар ******* сумын төв pүү өөрийн машин болоx “Toyota Subaru Forester” маркийн *******-******* ******* улсын дугаартай автомашиныг ******* сум руу манай нөхөр Д.******* жолоодон ******* сумын төв рүү орж ирсэн. ******* сумын төвд орж ирээд дэлгүүр орж хүнс, бараа цуглуулаад буцаж хөдөө гэр лүүгээ харихаар бүгдээрээ гарсан бөгөөд тухайн үед ******* сумаас хөдөө гэр лүүгээ гарахдаа би машин жолоодож явсан. Ингээд ******* сумаас цаг сайн анзаараагүй гарч сумын төвөөс хойд зүгт явж байхдаа замдаа машин дотроо 1 шил 0.5 граммын савлагаатай “Монгол” гэх нэртэй архийг задлан замдаа хувааж ууцгаасан бөгөөд осол болох газар хүртэл тухайн архины талыг машиндаа явангаа уусан байсан. Би тухайн задалсан байсан архинаас 1 удаагийн цаасан аяганы талаас доогуур хэмжээтэй 1 удаа уусан байсан. ******* сумаас хойд зүгт гэртээ харих гээд явж байтал 17 орчим км зайтай газарт хар өнгийн суудлын автомашин цасанд суучихсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн машиныхаа урд гарсан цасаа ухаад байж байсан. Тухайн өдөр цаг агаар салхи ихтэй, хөдөө хээр зам цасаар шуурч зам битүүрсэн байдалтай замгүй болсон байсан. Тэгэхээр нь бид нар хоорондоо ярилцаж байгаад машиныг нь цаснаас гаргаад өгье гэж бодоод зогссон. Тэгээд тухайн хүмүүстэй уулзаад машиныг нь түрэх гэсэн боловч дийлдэхгүй машин нь гарахааргүй байсан тул манай нөхөр Д.******* “өөрийнхөө машинаар чирээд гаргаад өгье” гэж хэлээд өөрийнхөө “Toyota Subaru Forester” маркийн *******-******* ******* улсын дугаартай автомашиныг тухайн газарт жолоодон чирэх гэж байгаад 07-03 УНК улсын дугаартай автомашины ертөнцийн зүгээр хойд талд нь буюу урд талаас нь чирэх гэж байгаад машинаа арагшаа ухраах үйлдэл хийхдээ тухайн машины өмнө нь буюу урд нь зогсож байсан эмэгтэй хүнийг харалгүй мөргөсөн...” гэх, гэрч Г.ийн “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг хөдөө хэсэг “Тавангийн Энгэр” гэх газарт оршин суух малчин айл Д.******* гэх айлынд эрэгтэй найз ыг дагаад өдөр 11 цагийн орчимд хүрч очсон. Ингээд Д.******* гэх айлынд очоод “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн савлагаатай 1 сав пивыг Д.******* болон нарын хамтаар хувааж уусан. Тэгээд 14 цаг өнгөрч байхад *******гийн хөдөө гэрээс Д.*******гийн машинтай түүний эхнэр С., 3 хүүхэд нь болон манай найз нарын хамтаар ******* сумын төв рүү “Toyota Subaru Forester” маркийн *******-******* ******* улсын дугаартай автомашиныг Д.******* жолоодон ******* сумын төв рүү орж ирсэн. ******* сумын төвд үдээс хойш 15 цагийн үед орж ирээд дэлгүүр орж хүнс бараа цуглуулаад буцаж хөдөө гэр лүүгээ харихаар бүгдээрээ гарсан бөгөөд тухайн үед ******* сумаас хөдөө гэр лүүгээ гарахдаа түүний эхнэр С. нь машинаа жолоодож явсан. Ингээд ******* сумаас цаг сайн анзаараагүй нар шингэхийн өмнө гарч сумын төвөөс хойд зүгт явж байхдаа замдаа машин дотроо 1 шил 0.5 граммын савлагаатай “Монгол” нэртэй архийг задалж замдаа хувааж ууцгаасан бөгөөд осол болох газар хүртэл тухайн архины талыг машиндаа явангаа уусан байсан. ******* сумаас хойд зүгт гэртээ харих гээд явж байтал 17 орчим км зайтай газарт ямар нэртэй газрыг мэдэхгүй байна хар өнгийн суудлын автомашин цасанд суучихсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн машиныхаа урд гарсан цасаа ухаад байж байсан. Гэтэл ******* “машинаа зогсоо” гээд машинаа зогсоолгосон. Тэгээд тухайн хүмүүстэй бүгдээрээ бууж уулзаад машиныг нь түрэх гэсэн боловч дийлдэхгүй машин нь гарахааргүй байсан тул Д.******* “өөрийнхөө машинаар чирээд гаргаад өгье” гэж хэлээд өөрийнхөө “Toyota Subaru Forester” маркийн *******-******* ******* улсын дугаартай автомашиныг Д.******* өөрөө жолоодон чирэх гэж байгаад цасанд суусан 07-03 УНК улсын дугаартай автомашины ертөнцийн зүгээр хойд талд нь буюу урд талаас нь чирэх гэж машинаа арагшаа ухраах үйлдэл хийхдээ тухайн машины өмнө нь буюу урд нь зогсож байсан эмэгтэй хүнийг харалгүй мөргөсөн...” гэх, гэрч З.ын “...Д.******* машинаа жолоодон тухайн суусан 07-03 УНК улсын дугаартай автомашиныг ертөнцийн зүгээр хойд талд нь буюу урд талаас нь чирэх гэж байгаад машинаа арагшаа ухраах үйлдэл хийхдээ тухайн машины өмнө нь буюу урд нь зогсож байсан эмэгтэй хүнийг харалгүй мөргөсөн. Тэгээд тухайн үед би *******гийн машин дотор сууж байсан бөгөөд ухарч байгаад машин мөргөх нь машин дотор сууж байхад надад сонсогдсон бөгөөд би *******г “чи машин мөргөчих шиг боллоо” гэж хэлтэл ******* машинаасаа буусан бөгөөд би мөн адил машинаас бууж хартал хоёр машин хоорондоо 20-30 см орчим зайтай харагдаж байсан бөгөөд машины голд нэг эмэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Тэгтэл нөгөө машины голд хэвтэж байсан эмэгтэй босож чадахгүй “Чи эгчийгээ дайрчихлаа. Миний бөгсөн бие хөдлөхгүй байна” гэж ярьж байсан” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн 46 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *******6 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байхаас гадна шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч С.******* нар нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч О.*******ийг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн 46 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж /хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн/ өөрчлөн найруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

 

Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог бөгөөд шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог ба энэхүү нийтлэг зарчимд хамаардаггүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хуучин хуулийн үйлчлэлд буцаан хэрэглэх явдал юм. Өөрөөр хэлбэл шинээр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр хэрэглэж буй үйл ажиллагааг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэж ойлгодог.

 

Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн өөрчилсөн байх тул улсын яллагч Д.Чулуунпүрэвийн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзэв.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж нэг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч Д.Чулуунпүрэв нь шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* нь “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Д.*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрт хохирогч О.*******т 13,370,000 (арван гурван сая гурван зуун далан мянга) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.д 3,865,000 (гурван сая найман зуун жаран таван мянга) төгрөгийг тус тус төлсөн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч О.******* нь эмчилгээний зардалд баримтаар 2,540,476 төгрөгийг, цаашид гарах эмчилгээний зардал 9,588,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 7,000,000 төгрөг, сэргээн засах эмчилгээний зардал 3,000,000 төгрөг, имрайд үзүүлсэн зардалд 740,000 төгрөг /баримтгүй/ нийт 22,868,476 төгрөгийг шүүгдэгч Д.*******гээс нэхэмжилсэн.  

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.******* нь хохирогч О.*******т 3,740,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч уг хохирлын мөнгийг хүлээн авсан гэж мэдүүлж байх тул баримтаар нэхэмжилсэн 2,540,476 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус зааснаар сэтгэцийн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулж учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгосон байх шаардлагатай бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул сэтгэцэд учирсан хохиролд нэхэмжилсэн 7,000,000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 9,588,000 төгрөг, сэргээн засах эмчилгээний зардал 3,000,000 төгрөг, имрайд үзүүлсэн зардалд нэхэмжилсэн 740,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Д.*******гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын *******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг  2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******г 1 (нэг) жилийн хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Д.*******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж эхэлсэн үеэс эхлэн тоолсугай.

 

6.Хохирогч О.******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Д.*******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР