| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0137/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/141 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/141
2024 05 28 2024/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.зул
Улсын яллагч Г.Анхбаяр
Шүүгдэгч Э.*******, О.******* нарын өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгч Ж.*******, С.******* нарын өмгөөлөгч С.*******
Шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын *******, овогт ын *******, Өөж овогт Отгонбаярын ******* нарт холбогдох 2439000350042 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нар нь бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн сумын 2 дугаар баг “ ” гэх газраас П.ын үхрээс зөв чих сам, буруу чих цуулбар имтэй мухар алаг зүсмийн бүдүүн эр, хүрэн халзан зүсмийн бүдүүн эр, улаан халзан зүсмийн бүдүүн эр 3 буюу олон тооны малыг машин механизм буюу - улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хулгайлж иргэн П.ад 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Ж.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч О.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч П.а мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...оогоос 4-5 хоногийн өмнө 7 тооны 5 эр үхэртэй үхэр маань уруудаад явчихсан байхад нь хайж байгаад тус сумын 2 дугаар баг “ ”-ын хойд дэрсэнд байхад нь олсон. Тэр үед манай үхрүүд бүрэн байсан ба уг газарт үлдээгээд маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед үхрээ үлдээсэн газартаа ирэхэд “ ”-ын хойд талд манай 3 тооны үхрийг нядалж толгой, сэвсийг нь үлдээгээд мах, шийрийг нь аваад явчихсан байсан...” гэжээ. (1-р хх-ийн -26),
Иргэний нэхэмжлэгч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Хэнтий аймгийн “Заг Капитал” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд - улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн зээлийн төлөлт, төлбөртэй холбоотой асуудлыг хариуцан ажилладаг. Тухайн тээврийн хэрэгслийн төлбөр нь 2,700,000 төгрөгийн төлөлт дутуу байгаа боловч *******ын ******* нь сар бүр төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг учраас манай банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 32-33),
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед байх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 8Б-2 тоотод байх хашаандаа байж байтал урьд өмнө нь харж байгаагүй нэг залуу MEG5492643 дугаарын мал эмнэлгийн гэрчилгээтэй 1 тооны үхрийн мах зарахаар ирээд нэг килограммыг нь 8.600 төгрөгөөр тохиролцож 158 килограмм үхрийн мах нийт 1.358.000 төгрөг, арьс нь 3.000 төгрөг болсон. Мөнгийг нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5935377752 дугаарын данснаас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг 22 минутад 1.361.000 төгрөгийг 5940072605 дугаарын гэсэн эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 48-49),
Гэрч Г.- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Манай нөхөр ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр адуу ажиллаж идэш хийж хэдэн төгрөг болгоно гэж яриад гэрээсээ гарсан. Тэгээд шөнө ирэхдээ адуугаа олоод ажиллаад авчирсан гэж хэлж байсан. Би тухайн үед малынхаа махыг хараагүй. Харин 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн төв рүү явж малынхаа махыг зарсан бөгөөд миний дансанд 14 цагийн орчимд 1.691.000 төгрөг гүйлгээнийх нь утга дээр “мах” гэсэн утгатай орсон. Тухайн үед би *******ыг адууныхаа махыг зарсан юм байна л гэж ойлгосон. Харин дараа нь манай нөхөр *******ыг цагдаагаас дуудаад аваад явахаар нь нөхрөөсөө асуусан чинь надад 3 үхэр ажиллаад *******, ******* бид 3 хуваагаад авчихсан гэж хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 52-53),
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Манай нөхөр ******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхаар нь би уурлаад мал руугаа яв гээд хөөсөн. Манай хүү - нь эмнэлэгт асаргаанд байгаа учраас би хүүхдээ хараад эмнэлэгт хэвтэж байхад сумын төвд архидаад байхаар нь уур хүрээд загнаад хөдөө мал руугаа хөөсөн. Тэгсэн чинь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Мһ” гэсэн гүйлгээний утгатай 1,361,000 төгрөг миний данс руу ороод ирэхээр нь нөхөр ******* руу залгаад “юун мөнгө юм бэ?” гэсэн чинь “ядраад байсан үхэр, адуунаасаа зарсан юм аа” гэж хэлж байсан. Би яг болсон зүйлийг мэдэхгүй байна...” гэжээ. (1-р хх-ийн 56-),
Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны орой замд тааралдсан 7-8 тооны үхэр сүргээс 3 тооны үхрийг буудаж алан ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед *******, ******* бид 3 ажиллаад ачиж байх үед ******* сэрээд ачилцаж өгсөн. Тухайн үед ******* учрыг нь ойлгоогүй *******ын ажиллана гэж байсан мал гэж бодсон байх. Харин манайд очоод *******, ******* бид 3 ажилласан үхрээ тоо ёсоор нь хувааж аваад Төмрийн хамтаар би аав *******ийнхаа гэрт үлдсэн. Харин маргааш өглөө нь би аймаг ороод Улаанбаатар хот руу үхрийнхээ махыг авч явах гэж байхдаа 50 шуудайнд хийсэн мах өгсөн чинь *******өө учрыг нь ч ойлгоогүй баярлаад аваад үлдсэн. Тухайн үед би *******т хоолны мах гээд өгсөн. ******* намайг идшээ хийсэн л гэж л бодсон байх...” гэжээ. (1-р хх-ийн 175-176),
Шүүгдэгч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өглөө дэлгүүрээс 1 шил архи аваад Хэнтий аймгийн - сумын 2 дугаар баг “******* овоотын ар” гэх газарт байрлах гэр лүүгээ харьж байх замдаа *******ийнхээр орсон. Тэгсэн чинь ******* болон ******* нар сууцгааж байсан. *******ийнд ороод *******, ******* нартай ярилцаад сууж байсан чинь гаднаас ******* орж ирээд “хэдэн адуу ажиллах гээд явж байна” гэхээр нь *******, *******, бид 3 хань болоод машинд нь явангаараа миний сумын төвөөс авч ирсэн архийг задлаад хувааж ууцгаасан. Тухайн үед ******* бид 2 машины арын суудал дээр ууж явж байгаад тасраад унтчихсан байсан чинь ******* намайг сэрээхээр нь би сэрээд харсан чинь зам дээр 3 үхэр буудаад унагаачихсан байдалтай байхаар нь би *******, ******* хоёрын хамтаар тухайн 3 тооны үхрийг ажилласан. Би тухайн 3 үхрийг буудаад унагаачихсан хойно нь сэрээд ажиллаж байх үедээ хулгайн үхэр гэдгийг нь мэдсэн. Тэгээд *******, ******* бид гурав үхрээ ажиллаад үхрийн махаа ачиж байх үед ******* сэрээд үхрийн махыг ачилцаж өгсөн. Тэгээд *******ийн гэрт очоод *******, *******, бид нар 3 үхрийнхээ махыг нэг нэгээр нь аваад харьцгаасан. Тухайн үед *******т хулгайн үхэр гэдгийг нь хэлээгүй. Харин маргааш өглөө нь буюу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үхрийнхээ махыг ачаад “Хэнтий аймгийн төвд очиж зараад дансаар мөнгийг минь өгнө” гэхээр нь эхнэр ын дансаар мөнгөө авсан. Би өөрийнхөө виза картыг хаяснаас хойш дандаа эхнэрийнхээ дансыг ашиглаж байгаа. Манай эхнэрийн дансанд мөнгө орсон чинь манай эхнэр юун мөнгө болох талаар асуухаар нь би ядраад байсан үхрээ ажилласан юм аа гэж хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 183-184),
Шүүгдэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* ахын гэрт очсон чинь хүү ******* болон манай нутгийн *******, ******* нар цуг байж байсан. Тэгээд яриаг нь сонсоход өмнөх өдөр нь ууцгаасан гээд халамцуу байж байсан. Тухайн үед би “өөрийнхөө адуунаас хэдэн адуу ажиллах гээд явж байна” гэж хэлсэн чинь *******, ******* нар цугтаа явцгаасан. Тухайн үед миний мөнгөлөг саарал өнгийн пробокс маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан бөгөөд адуу хайгаад явж байх үедээ нэг шил архи хувааж ууцгаасан. Тухайн үед машины арын суудал дээр *******, ******* нар архи уугаад согтоод унтаад явж байсан. ******* харин жолоочийн хажууд буюу урд талын суудал дээр суугаад өөрийн калибр буугаа урдаа аваад замд туулай таарвал туулайн зүрх залгина гээд явж байсан. Тэгээд хайсан адуугаа олохгүй буцаад явж байх үед Хэнтий аймгийн сумын 2 дугаар баг “ ” гэх газарт зам дагуу 7-8 тооны үхэр сүрэг таарахаар нь ******* “идэшний үхэр хэрэгтэй байна” гээд алаг үхэр буудаад унагаасан. Тэгээд ******* дахиад 2 тооны үхэр буудаад унагахаар нь ******* бид хоёр *******г сэрээгээд тухайн 3 үхрийг махлаад толгой, шийр, гэдсийг нь тухайн газартаа үлдээгээд махаа ачиж байсан чинь ******* сэрээд “үхэр ажилласан юм уу” гэхээр нь “тийм ээ” гэсэн чинь махнаас ачилцаж өгсөн. Тухайн үед ******* намайг адуу ажиллана гэж ярьж байсан болохоор болиод үхэр ажилласан байх гэж бодсон байх. Тэгээд ******* ахынд буюу *******ийн хөдөө гэрт ороход гэрийнхэн нь унтаж байсан болохоор *******, ******* бид гурав нэг нэгээр нь хувааж авсан. Тэгээд би гэр лүүгээ 1 үхрийн махаа аваад ******* гэр лүүгээ нэг үхрийнхээ махыг аваад явцгаасан. Харин ******* 1 үхрийнхээ махыг аваад *******ийг аваад гэртээ үлдсэн. Тэгээд гэртээ очоод үхрийнхээ махыг машиндаа хонуулаад 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн төвд очиж үхрийнхээ махыг зарсан. Тухайн үед би өөрийн эхнэр Г.-ийн дансаар үхрийн мах зарсан мөнгөө авсан. Анхнаасаа би эхнэр -дээ адуугаа ажиллаад идэш хийгээд бас мөнгө болгох ганц нэг юм ажиллая гэж хэлээд гэрээсээ гараад үхрийн мах ажилласан болохоор манай эхнэр одоог хүртэл мэдээгүй явж байгаа. Бас би эхнэрийнхээ дансыг ашигладаг болохоор эхнэрийнхээ дансаар мөнгө авсан...” гэжээ. (1-р хх-ийн 191-192),
Шүүгдэгч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би найз *******тэй 2023 оны 12 дугаар сарын -ны өдрөөс 26-ны өдрийг шилжих шөнөжингөө архи уугаад хэсэг зуур унтаж амраад маргааш өглөө нь байж байхад нутгийн залуу ******* орж ирсэн. Тэгсэн чинь удалгүй ардаас нь ******* орж ирээд “Адуу ажиллах гээд адуугаа хайж байна. Ханиндаа явах уу?” гэж ярьж байсан. Тухайн үед *******ын ажиллах гэж байсан адууг хайж байхдаа *******, *******, ******* бид нар архи хувааж уусан. Тухайн үед би машиных нь хойд суудал дээр тасраад унтчихсан. Тэгсэн чинь гэнэт намайг сэрээгээд “буу, мах ачилцаад өгчих” гэж хэлэхээр нь би буугаад харсан чинь 3 үхэр буудаад унагаачихсан ажиллачихсан байсан. Тухайн үед би ******* адуу гээд байсан үхэр ажилласан юм байх даа гэж бодсон. Харин *******, *******, ******* 3 нь *******ийн хөдөө гэрт очоод үхрийн махаа хувааж аваад би харин *******ийн гэрт хоносон. Харин маргааш өглөө нь *******ийн хамтаар Хэнтий аймгийн төвд ирж гэртээ буусан чинь ******* “хоолны махтай юу?” гэхээр нь “багахан юм байгаа” гэсэн чинь шуудаатай мах өгсөн. Тэгэхээр нь би баярлаад аваад үлдсэн. ... Тэгсэн чинь цагдаагийн байгууллагаас намайг дуудаад уулзахаар нь л хулгайн үхрүүд байсан юм байна гэдгийг нь мэдсэн...” гэжээ. (1-р хх-ийн 199-200),
Гэрч Ч.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 35-36),
Гэрч Ж.гийн мэдүүлэг (2-р хх-ийн 85-86),
Гэрч Ж.гийн мэдүүлэг (2-р хх-ийн 88-89),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШД-03 дугаартай “...- улсын дугаартай “Тoyota Probox” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 12 сарын байдлаар ... 8,400,000 (найман сая дөрвөн зуун мянга) төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 70-73),
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №Хэ-03-24 дугаартай “...Уг хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн хандлагаар тооцогдож нийт 7,200,000 (Долоон сая хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 81-85),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд байх №16, 17 дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн №16, 17 дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн мерүүд нь суудлын автомашины дугуй байна.
3. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн - улсын дугаартай Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгслийн дугуй шинжилгээнд тэнцэнэ.
4. Шинжилгээнд ирүүлсэн №16 дугаартай хальсаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн мөр нь - улсын дугаартай “Тоёота пробокс” автомашины баруун урд талын дугуйны хээтэй, №17 дугаартай хальсаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн мөр нь - улсын дугаартай тоёота пробокс автомашины баруун хойд, зүүн урд, зүүн хойд талын дугуйны хээтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 93-95, 96-102),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд байх №29 дугаартай гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэж буй №29 дугаартай гутлын мөр 43 размерын гутлаар үүсгэгдсэн, мөр үүсгэгч нь 189 см хүртэл өндөртэй хүн байж болно.
3. Шинжилгээнд харьцуулах загвараар хүргүүлсэн гутлууд нь шинжилгээнд тэнцэнэ.
4. Шинжилгээнд тэнцэж буй №29 дугаартай гутлын мөр нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн №4 дугаараар тэмдэглэсэн “HUMTTO” брэндийн, 43 размерын гутлын улны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 110-112, 113-122),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмлэглэл (1-р хх-ийн 04)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 5-14)
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 15, 19)
Г.-, Ж.*******, Д. нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 18, 22, 2-хх-ийн 01-12)
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 128-130, 133, 144-153)
Хэнтий аймгийн прокурорын газрын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 138-143)
Э.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 209, 210-211, 212, 222),
Ж.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 223, 224-2, 226, 2-р хх-ийн 15),
О.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 16, 17-18, 19, 33),
С.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 34, 35-36, 37, 64) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нар нь бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас хохирогч П.ын үхэр сүргээс зөв чих сам, буруу чих цуулбар имтэй мухар алаг зүсмийн бүдүүн эр үхэр, хүрэн халзан зүсмийн бүдүүн эр үхэр, улаан халзан зүсмийн бүдүүн эр үхэр буюу олон тооны малыг машин механизм буюу - улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч П.ын “...оогоос 4-5 хоногийн өмнө 7 тооны 5 эр үхэртэй үхэр маань уруудаад явчихсан байхад нь хайж байгаад тус сумын 2 дугаар баг “ ”-ын хойд дэрсэнд байхад нь олсон. Тэр үед манай үхрүүд бүрэн байсан ба уг газарт үлдээгээд маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед үхрээ үлдээсэн газартаа ирэхэд “ ”-ын хойд талд манай 3 тооны үхрийг нядалж толгой, сэвсийг нь үлдээгээд мах, шийрийг нь аваад явчихсан байсан...” гэх, гэрч Э.ийн “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед байх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 8Б-2 тоотод байх хашаандаа байж байтал урьд өмнө нь харж байгаагүй нэг залуу MEG5492643 дугаарын мал эмнэлгийн гэрчилгээтэй 1 тооны үхрийн мах зарахаар ирээд нэг килограммыг нь 8.600 төгрөгөөр тохиролцож 158 килограмм үхрийн мах нийт 1.358.000 төгрөг, арьс нь 3.000 төгрөг болсон. Мөнгийг нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5935377752 дугаарын данснаас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг 22 минутад 1.361.000 төгрөгийг 5940072605 дугаарын гэсэн эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн...” гэх, гэрч Г.-ийн “...Манай нөхөр ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр адуу ажиллаж идэш хийж хэдэн төгрөг болгоно гэж яриад гэрээсээ гарсан. Тэгээд шөнө ирэхдээ адуугаа олоод ажиллаад авчирсан гэж хэлж байсан. Би тухайн үед малынхаа махыг хараагүй. Харин 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн төв рүү явж малынхаа махыг зарсан бөгөөд миний дансанд 14 цагийн орчимд 1.691.000 төгрөг гүйлгээнийх нь утга дээр “мах” гэсэн утгатай орсон. Тухайн үед би *******ыг адууныхаа махыг зарсан юм байна л гэж ойлгосон. Харин дараа нь манай нөхөр *******ыг цагдаагаас дуудаад аваад явахаар нь нөхрөөсөө асуусан чинь надад 3 үхэр ажиллаад *******, ******* бид 3 хуваагаад авчихсан гэж хэлсэн...” гэх, гэрч Д.ын “...Манай нөхөр ******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхаар нь би уурлаад мал руугаа яв гээд хөөсөн. Манай хүү - нь эмнэлэгт асаргаанд байгаа учраас би хүүхдээ хараад эмнэлэгт хэвтэж байхад сумын төвд архидаад байхаар нь уур хүрээд загнаад хөдөө мал руугаа хөөсөн. Тэгсэн чинь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Мһ” гэсэн гүйлгээний утгатай 1,361,000 төгрөг миний данс руу ороод ирэхээр нь нөхөр ******* руу залгаад “юун мөнгө юм бэ?” гэсэн чинь “ядраад байсан үхэр, адуунаасаа зарсан юм аа” гэж хэлж байсан. Би яг болсон зүйлийг мэдэхгүй байна...” гэх, шүүгдэгч Э.*******ийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны орой замд тааралдсан 7-8 тооны үхэр сүргээс 3 тооны үхрийг буудаж алан ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед *******, ******* бид 3 ажиллаад ачиж байх үед ******* сэрээд ачилцаж өгсөн. Тухайн үед ******* учрыг нь ойлгоогүй *******ын ажиллана гэж байсан мал гэж бодсон байх. Харин манайд очоод *******, ******* бид 3 ажилласан үхрээ тоо ёсоор нь хувааж аваад Төмрийн хамтаар би аав *******ийнхаа гэрт үлдсэн...” гэх, шүүгдэгч С.*******гийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өглөө дэлгүүрээс 1 шил архи аваад Хэнтий аймгийн - сумын 2 дугаар баг “******* овоотын ар” гэх газарт байрлах гэр лүүгээ харьж байх замдаа *******ийнхээр орсон. Тэгсэн чинь ******* болон ******* нар сууцгааж байсан. *******ийнд ороод *******, ******* нартай ярилцаад сууж байсан чинь гаднаас ******* орж ирээд “хэдэн адуу ажиллах гээд явж байна” гэхээр нь *******, *******, бид 3 хань болоод машинд нь явангаараа миний сумын төвөөс авч ирсэн архийг задлаад хувааж ууцгаасан. Тухайн үед ******* бид 2 машины арын суудал дээр ууж явж байгаад тасраад унтчихсан байсан чинь ******* намайг сэрээхээр нь би сэрээд харсан чинь зам дээр 3 үхэр буудаад унагаачихсан байдалтай байхаар нь би *******, ******* хоёрын хамтаар тухайн 3 тооны үхрийг ажилласан. Би тухайн 3 үхрийг буудаад унагаачихсан хойно нь сэрээд ажиллаж байх үедээ хулгайн үхэр гэдгийг нь мэдсэн. Тэгээд *******, ******* бид гурав үхрээ ажиллаад үхрийн махаа ачиж байх үед ******* сэрээд үхрийн махыг ачилцаж өгсөн. Тэгээд *******ийн гэрт очоод *******, *******, бид нар 3 үхрийнхээ махыг нэг нэгээр нь аваад харьцгаасан. Тухайн үед *******т хулгайн үхэр гэдгийг нь хэлээгүй. Харин маргааш өглөө нь буюу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үхрийнхээ махыг ачаад “Хэнтий аймгийн төвд очиж зараад дансаар мөнгийг минь өгнө” гэхээр нь эхнэр ын дансаар мөнгөө авсан. Би өөрийнхөө виза картыг хаяснаас хойш дандаа эхнэрийнхээ дансыг ашиглаж байгаа. Манай эхнэрийн дансанд мөнгө орсон чинь манай эхнэр юун мөнгө болох талаар асуухаар нь би ядраад байсан үхрээ ажилласан юм аа гэж хэлсэн...” гэх, шүүгдэгч Ж.*******ын яллагдагчаар өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* ахын гэрт очсон чинь хүү ******* болон манай нутгийн *******, ******* нар цуг байж байсан. Тэгээд яриаг нь сонсоход өмнөх өдөр нь ууцгаасан гээд халамцуу байж байсан. Тухайн үед би “өөрийнхөө адуунаас хэдэн адуу ажиллах гээд явж байна” гэж хэлсэн чинь *******, ******* нар цугтаа явцгаасан. Тухайн үед миний мөнгөлөг саарал өнгийн пробокс маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан бөгөөд адуу хайгаад явж байх үедээ нэг шил архи хувааж ууцгаасан. Тухайн үед машины арын суудал дээр *******, ******* нар архи уугаад согтоод унтаад явж байсан. ******* харин жолоочийн хажууд буюу урд талын суудал дээр суугаад өөрийн калибр буугаа урдаа аваад замд туулай таарвал туулайн зүрх залгина гээд явж байсан. Тэгээд хайсан адуугаа олохгүй буцаад явж байх үед Хэнтий аймгийн сумын 2 дугаар баг “ ” гэх газарт зам дагуу 7-8 тооны үхэр сүрэг таарахаар нь ******* “идэшний үхэр хэрэгтэй байна” гээд алаг үхэр буудаад унагаасан. Тэгээд ******* дахиад 2 тооны үхэр буудаад унагахаар нь ******* бид хоёр *******г сэрээгээд тухайн 3 үхрийг махлаад толгой, шийр, гэдсийг нь тухайн газартаа үлдээгээд махаа ачиж байсан чинь ******* сэрээд “үхэр ажилласан юм уу” гэхээр нь “тийм ээ” гэсэн чинь махнаас ачилцаж өгсөн. Тухайн үед ******* намайг адуу ажиллана гэж ярьж байсан болохоор болиод үхэр ажилласан байх гэж бодсон байх. Тэгээд ******* ахынд буюу *******ийн хөдөө гэрт ороход гэрийнхэн нь унтаж байсан болохоор *******, ******* бид гурав нэг нэгээр нь хувааж авсан. Тэгээд би гэр лүүгээ 1 үхрийн махаа аваад ******* гэр лүүгээ нэг үхрийнхээ махыг аваад явцгаасан. Харин ******* 1 үхрийнхээ махыг аваад *******ийг аваад гэртээ үлдсэн. Тэгээд гэртээ очоод үхрийнхээ махыг машиндаа хонуулаад 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн төвд очиж үхрийнхээ махыг зарсан. Тухайн үед би өөрийн эхнэр Г.-ийн дансаар үхрийн мах зарсан мөнгөө авсан. Анхнаасаа би эхнэр -дээ адуугаа ажиллаад идэш хийгээд бас мөнгө болгох ганц нэг юм ажиллая гэж хэлээд гэрээсээ гараад үхрийн мах ажилласан болохоор манай эхнэр одоог хүртэл мэдээгүй явж байгаа. Бас би эхнэрийнхээ дансыг ашигладаг болохоор эхнэрийнхээ дансаар мөнгө авсан...” гэх, шүүгдэгч О.*******ийн яллагдагчаар өгсөн “...Би найз *******тэй 2023 оны 12 дугаар сарын -ны өдрөөс 26-ны өдрийг шилжих шөнөжингөө архи уугаад хэсэг зуур унтаж амраад маргааш өглөө нь байж байхад нутгийн залуу ******* орж ирсэн. Тэгсэн чинь удалгүй ардаас нь ******* орж ирээд “Адуу ажиллах гээд адуугаа хайж байна. Ханиндаа явах уу?” гэж ярьж байсан. Тухайн үед *******ын ажиллах гэж байсан адууг хайж байхдаа *******, *******, ******* бид нар архи хувааж уусан. Тухайн үед би машиных нь хойд суудал дээр тасраад унтчихсан. Тэгсэн чинь гэнэт намайг сэрээгээд “буу, мах ачилцаад өгчих” гэж хэлэхээр нь би буугаад харсан чинь 3 үхэр буудаад унагаачихсан ажиллачихсан байсан. Тухайн үед би ******* адуу гээд байсан үхэр ажилласан юм байх даа гэж бодсон. Харин *******, *******, ******* 3 нь *******ийн хөдөө гэрт очоод үхрийн махаа хувааж аваад би харин *******ийн гэрт хоносон. Харин маргааш өглөө нь *******ийн хамтаар Хэнтий аймгийн төвд ирж гэртээ буусан чинь ******* “хоолны махтай юу?” гэхээр нь “багахан юм байгаа” гэсэн чинь шуудаатай мах өгсөн. Тэгэхээр нь би баярлаад аваад үлдсэн. ... Тэгсэн чинь цагдаагийн байгууллагаас намайг дуудаад уулзахаар нь л хулгайн үхрүүд байсан юм байна гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШД-03 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №Хэ-03-24 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмлэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Г.-, Ж.*******, Д. нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдсан гол төмрийн 33633, замгийн 5634 дугаартай Тоз-8 маркийн буу 1 ширхэг, хос гутал 4 ширхэг зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нар нь машин механизм ашиглаж, бусдын өмчлөлд байгаа 3 тооны үхрийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Э.*******, О.*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.*******, шүүгдэгч Ж.*******, С.*******, тэдгээрийн өмгөөлөгч С.******* нар нь гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч П.ад 7,200,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч П.ын шүүхэд гаргасан “...төлбөр 7,500,000 төгрөг төлж манайхыг хохиролгүй болгож өгсөн. Цаашид энэ асуудалд гомдолгүй, залуу улсууд сайн сайхан амьдраарай гэж хүсэж байна...” гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан - улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн тээврийн хэрэгсэл нь хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШД-03 дугаартай дүгнэлтээр 8,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь “Заг Капитал” ХХК-ийн эзэмшлийнх болох нь авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Эрийнтовчийн гаргаж өгсөн лавлагаа, иргэний нэхэмжлэгч Н.ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8,400,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч Э.*******ээс 2,100,000 төгрөг, шүүгдэгч Ж.*******аас 2,100,000 төгрөг, шүүгдэгч С.*******гаас 2,100,000 төгрөг, шүүгдэгч О.*******өөс 2,100,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гол төмрийн 33633, замгийн 5634 дугаартай Тоз-8 маркийн буу 1 ширхгийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, хос гутал 4 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгож, - улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч “Заг Капитал” ХХК-д буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын *******, овогт ын *******, Өөж овогт Отгонбаярын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийн *******, *******ын *******, ын *******, Отгонбаярын ******* нарт тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Заг капитал” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Пробокс” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8,400,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч Э.*******ээс 2,100,000 төгрөг, шүүгдэгч Ж.*******аас 2,100,000 төгрөг, шүүгдэгч С.*******гаас 2,100,000 төгрөг, шүүгдэгч О.*******өөс 2,100,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гол төмрийн 33633, замгийн 5634 дугаартай Тоз-8 маркийн буу 1 ширхгийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, хос гутал 4 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгож, прокурорын “Тоёота Пробокс” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч “Заг Капитал” ХХК-д буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.а нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*******, Ж.*******, С.*******, О.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР