| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/145 |
| Огноо | 2024-05-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/145
2024 05 30 2024/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүр
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2339004370064 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлц.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 04 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын Баянмод 4 дүгээр багийн нутаг “Огзом” гэх газар Улаанбаатар хотоос Чингис хотын чиглэлийн АО501 төв магистрал замд 06- 93 УВХ улсын дугаартай “Hyundai Sonata” маркийн тэрийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тэрийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.7.а “..., хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тэрийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тэрийн осол гаргаж, зорчигч *******ийн эрүүл мэндэд “суурь яс баруун талд хөхлөг сэртэн дайрсан хугарал, тархины баруун болон зүүн тал бөмбөлөг хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн дух зулай чамархайн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн дунд чөмөгний хугарал” бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу гарсан. Хэрлэнгийн гүүр өнгөрөөд нүдний хор гаргасан. *******ын гүүр дээр зүүрмэглээд том тэрэгний урдаас орсон. Хүү *******, эхнэр хоёр суудлын бүсээ зүүгээгүй урд талын суудал дээр сууж байсан...” г.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгаас 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 17-61 ХЭА улсын дугаартай “Маз” маркийн тэрийн хэрэгслийг худалдаж аваад Улаанбаатар хот орох гээд явж байх замд Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг АО-0501 магистрал замд шөнийн 04 цагийн орчим 06-93 УВХ улсын дугаартай Соната-6 маркийн машин өөдөөс урсгал сөрж орж ирээд урдаас мөргөж осол гаргасан. ...засварчнаас асуухад нэг сая орчим төгрөгийн үнэлгээ гарах юм байна гэж хэлсэн. Тэгээд мөргөсөн жолооч надад нэг сая төгрөгийн хохирлыг миний дансанд хийж миний хохирлыг бүрэн барагдуулсан. ... надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний автомашиныг бүрэн засварлах хэмжээний мөнгө өгч хохирол барагдуулсан...” гэжээ. (хх-ийн 18-19)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод байрлах Эх нялхас эмнэлэгт өөрийн бага хүү *******ийг үзүүлэхээр нөхөр 2 хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн тэрийн хэрэгсэлтэй Хэнтий аймгаас явсан. Тухайн өдөр замдаа унтаад маргааш өглөө нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Улаанбаатар хот орсон. Улаанбаатар хотод очсон өдрөө машин тэргээ засуулаад тэгээд өнгөрсөн. Маргааш өглөө Эх нялхас орж хүүхдээ үзүүлээд ганц нэг дэлгүүр ороод үдээс хойш Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу хөдөлсөн. Тэгээд хотоос гарах гээд түгжирч явсаар байгаад орой 21 цагийн үед Улаанбаатараас гарсан. Наашаа явж байгаад Хэрлэнгийн гүүрний наад талд ирээд манай нөхөр нүдний хороо гаргачихъя гээд хтэж байсан. Би хүүхдээ хөхүүлчихээд нөхрөө сэрээх гэж байснаа амраг гэж бодоод хтэж байсан унтчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд манай машин нэг машинтай мөргөлдчихсөн байсан. Би тухайн үед унтаж явж байсан болохоор юу болсныг мэдэхгүй байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (хх-ийн 35-36)
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 05 дугаар сарын сүүлээр гэх хүнээс каран худалдаж авсан юм. Тухайн үед каран худалдан авахад манай жолооч очиж авч байсан ба би гэх хүнтэй өмнө нь 2 удаа техникийн наймаа хийж байсан. Намайг наймаа хийх болгонд ирж машин техникийг нь авдаг байсан. Уг тэрийн хэрэгсэл нь манай “ ” ХХК”-н эзэмшлийн тэрийн хэрэгсэл. Манай компанийн нэр дээр гучаад жил болж байна. 2023 оны 06 дугаар сард гэх хүнээс каран маркийн тэрийн хэрэгсэл худалдаж аваад тухайн тэрийн хэрэгсэл худалдаж аваад зөрүүнд нь уг 17-61 ХЭА улсын дугаартай “Маз” маркийн тэрийн хэрэгслийг өгсөн. Манайхаас уг хүмүүс авч явахдаа тэрийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг солиулаагүй аваад явсан. Би тухайн үед эргэж холбогдоод солиулна байх гэж бодож байсан. Тэр өдрөөс хойш холбогдоогүй...” гэжээ. (хх-ийн 47-48)
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 17-61 ХЭА улсын дугаартай “Маз” маркийн тэрийн хэрэгсэлд суугаад Хэнтий аймгаас Улаанбаатар хот орох гээд явж байхад 2023 оны 09 дүгээр сарын 12-оос 13-ныг шилжих шөнө 04 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сум 4 дүгээр багт АО-0501 магистрал зам “Огзом” гэх газар явж байхад өөдөөс урсгал сөрж орж ирээд урдаас мөргөж осол гарсан...” гэжээ. (хх-ийн 26-27)
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай хадам дүү Хэнтий аймгаас 17-61 ХЭА улсын дугаартай “Маз” маркийг тэрийн хэрэгсэл худалдаж аваад би араас нь дагаад Хэнтий аймгаас хамт хоёр машинтай Улаанбаатар хот руу явж байсан юм. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 12-оос 13-ныг шилжих шөнө 04 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сум 4 дүгээр баг “Огзом” гэх газар явж байтал урд явж байсан “Маз” зогсоод л тас буух дуу гарсан. Тэгээд би машинаа зогсоогоод гүйгээд очоод хартал урдаас нь Соната-6 маркийн 06-93 УВХ улсын дугаартай машин урсгал сөрж ирээд мөргөчихсөн байсан. Тэгээд би ******* сумын цагдаагийн постод очиж цагдаад хэлсэн...” гэжээ. (хх-ийн 28-29)
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Норовлин суманд эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг юм. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бага хүү болох *******ийг үзүүлэхээр эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот руу 20 цагийн үед явсан. Тухайн өдрөө шөнөжин явж байгаад Төв аймгийн Эрдэнэ суманд зам дагуу зогсож унтаад маргааш өглөө нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн үед Улаанбаатар хотод очсон. Тухайн өдрөө амраад маргааш өглөө нь “Эх нялхас” орж хүүхдээ үзүүлээд хүүхдээ үзүүлчихээд гадуур хувийн ажлаа амжуулаад явж байгаад 19 цагийн үед Хэнтий аймаг руу гарсан. Замдаа түгжрээд Хэнтий аймаг руу 21 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. 00 цаг өнгөрч байхад Хэрлэнгийн гүүр өнгөрөөд Хэнтий аймгийн ******* сумын “Замчдын овоо” өнгөрөөд замаас гараад хэсэг унтсан. 30 гаран минут унтаж сэрээд цаашаа явсан. Би бага хурдтай явж байсан учраас тухайн газраас Хэнтий аймгийн ******* сум руу нэлээн удаан явсан. 2 цаг орчим явж байгаад Хэнтий аймгийн ******* суман дээр ирсэн. Замдаа нойр хүрээд байсан болохоор би ойр ойрхон зогсоод салхинд гарч нойроо сэргээгээд явсан. ******* сумын цагдаагийн хяналтын пост өнгөрөөд 10 гаран метр яваад би жолоо барьж байсан чигээрээ зүүрмэглээд сэрэхэд урсгал сөрөөд урдаас ирж байсан машинаа мөргөсөн байсан. Миний нойр сэргээд машинаас буун эхнэрийнхээ талын хаалгыг гаднаас нь онгойлгоод эхнэрээ машинаас буулгаад миний мөргөсөн машиныг дагаж явж байсан тэрийн хэрэгслээр эхнэр, хүүхдээ аван ******* сумын эмнэлэг рүү явсан....” гэжээ. (хх-ийн 125-126)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11797 дугаартай “...1. *******ын биед суурь яс баруун талд хөхлөг сэртэн дайрсан хугарал, тархины баруун болон зүүн тал бөмбөлөг хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн дух зулай чамархайн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт. (хх-ийн 80-81)
*******ийн өвчний түүх (хх-ийн 53-76)
Хэнтий аймгийн Автотэрийн төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай “...1. 17-61 ХЭА улсын дугаартай “Маз” маркийн тэрийн хэрэгсэлд учирсан дрэл гэмтлүүдийг шалгаж үзэхэд:
-Урд буфер х гажилттай буферийн гэрэл байхгүй
-Бүхээгний будаг хууларч гандсан
-Хаалганы бариул нугас гажилттай
-Краны тоног төхөөрөмж дэрсэн
2. Уг тэрийн хэрэгсэлд учирсан гэмтлүүд нь ослын өмнө үүссэн гэмтлүүд...” гэх дүгнэлт (хх-ийн 92-93)
Хэнтий аймгийн Автотэрийн төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай “...1. 06-93 УВХ улсын дугаартай “Hyundai sonata 6” маркийн тэрийн хэрэгсэлд учирсан дрэл гэмтлүүдийг шалгаж үзэхэд:
-Урд буфер хагарсан,
-Урд хөндлөн бэхэлгээ х гажсан
-Лонжром гулзайсан
-Урд 2 их гэрэл хагарсан.
-Гэрэл боогддог жааз х гажилтанд орсон
-Копут х гажилтанд орсон.
-Хөргөлтийн радиатор хагарсан.
-Радиатор бэхлэгддэг хөдлөн босоо бэхэлгээ х гажилтанд орсон
-Кондэйшны хоолой нугаларсан
-Салхины шил хагарсан
-Дотоод шаталтат хөдөлгүүр гэмтсэн
-Урд 2 амортизатор пүрш гулзайсан
-Зүүн урд цап гулзайсан
-Зүүн урд гар гулзайсан
-Гал хамгаалагчийн хайрцаг хагарсан
-Оруулах систем гэмтсэн
-Кирло болон шанаа чихэгдсэн
2. Уг тэрийн хэрэгсэлд учирсан гэмтлүүд нь ослын улмаас үүссэн гэмтлүүд...” гэх дүгнэлт (хх-ийн 53-76)
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Ренчиндоржийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...06-93 УВС улсын дугаартай Сонота-6 маркийн тэрийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тэрийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт 3.4.б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээрлэхгүй байх”, мөн 3.7.а “Тухайн ангиллын тэрийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тэрийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тэрийн осол гарсан гэж дүгн...” гэх магадалгаа (хх-ийн 105-107)
Зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (хх-ийн 1)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-14)
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 16)
Хохирогч *******гийн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 115)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 129, 130-131)
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолоодох эрхийн лавлааны хуулбар (хх-ийн 132, 136) болон зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үз.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 04 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын Баянмод 4 дүгээр багийн нутаг дсгэр “Огзом” гэх газар Улаанбаатар хотоос Чингис хотын чиглэлийн АО501 төв магистрал замд 06-93 УВХ улсын дугаартай “Хүйндай соната 6” маркийн тэрийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тэрийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.7.а “..., хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тэрийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тэрийн осол гаргаж, зорчигч *******ийн эрүүл мэндэд “суурь яс баруун талд хөхлөг сэртэн дайрсан хугарал, тархины баруун болон зүүн тал бөмбөлөг хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн дух зулай чамархайн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн дунд чөмөгний хугарал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Замдаа нойр хүрээд байсан болохоор би ойр ойрхон зогсоод салхинд гарч нойроо сэргээгээд явсан. ******* сумын цагдаагийн хяналтын пост өнгөрөөд 10 гаран метр яваад би жолоо барьж байсан чигээрээ зүүрмэглээд сэрэхэд урсгал сөрөөд урдаас ирж байсан машинаа мөргөсөн байсан. Миний нойр сэргээд машинаас буун эхнэрийнхээ талын хаалгыг гаднаас нь онгойлгоод эхнэрээ машинаас буулгаад миний мөргөсөн машиныг дагаж явж байсан тэрийн хэрэгслээр эхнэр, хүүхдээ аван ******* сумын эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******гийн өгсөн “...Би Хэнтий аймгаас 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 17-61 ХЭА улсын дугаартай “Маз” маркийн тэрийн хэрэгслийг худалдаж аваад Улаанбаатар хот орох гээд явж байх замд Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг АО-0501 магистрал замд шөнийн 04 цагийн орчим 06-93 УВХ улсын дугаартай Соната-6 маркийн машин өөдөөс урсгал сөрж орж ирээд урдаас мөргөж осол гаргасан. ...засварчнаас асуухад нэг сая орчим төгрөгийн үнэлгээ гарах юм байна гэж хэлсэн. Тэгээд мөргөсөн жолооч надад нэг сая төгрөгийн хохирлыг миний дансанд хийж миний хохирлыг бүрэн барагдуулсан. ... надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний автомашиныг бүрэн засварлах хэмжээний мөнгө өгч хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн өгсөн “...Тэгээд хотоос гарах гээд түгжирч явсаар байгаад орой 21 цагийн үед Улаанбаатараас гарсан. Наашаа явж байгаад Хэрлэнгийн гүүрний наад талд ирээд манай нөхөр нүдний хороо гаргачихъя гээд хтэж байсан. Би хүүхдээ хөхүүлчихээд нөхрөө сэрээх гэж байснаа амраг гэж бодоод хтэж байсан унтчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд манай машин нэг машинтай мөргөлдчихсөн байсан. Би тухайн үед унтаж явж байсан болохоор юу болсныг мэдэхгүй байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 17-61 ХЭА улсын дугаартай “Маз” маркийн тэрийн хэрэгсэлд суугаад Хэнтий аймгаас Улаанбаатар хот орох гээд явж байхад 2023 оны 09 дүгээр сарын 12-оос 13-ныг шилжих шөнө 04 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сум 4 дүгээр багт АО-0501 магистрал зам “Огзом” гэх газар явж байхад өөдөөс урсгал сөрж орж ирээд урдаас мөргөж осол гарсан...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11797 дугаартай дүгнэлт, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Ренчиндоржийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн магадалгаа, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тэрийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байхаас гадна шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тэрийн осол гаргаж *******ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11797 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тэрийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж /хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн/ өөрчлөн найруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог ба энэхүү нийтлэг зарчимд хамаардаггүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хуучин хуулийн үйлчлэлд буцаан хэрэглэх явдал юм. Өөрөөр хэлбэл шинээр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр хэрэглэж буй үйл ажиллагааг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэж ойлгодог.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн өөрчилсөн байтал улсын яллагч Д.Чулуунпүр Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үз.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотэрийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь тэрийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж нэг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч Д.Чулуунпүр нь шүүгдэгч *******гийн тэрийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч *******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч *******д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 1,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нарын “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тэрийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, *******гийн эд хөрөнгөд хохирол учирсан байх бөгөөд хохирогч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үз.
Шүүгдэгч *******д 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/290 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үз.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотэрийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Баттогтотын *******г тэрийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******г 1 (нэг) жилийн хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тэрийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж эхэлсэн үеэс эхлэн тоолсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР