| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/147 |
| Огноо | 2024-05-30 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/147
2024 05 30 2024/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2339003560175 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2023 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт “Howо” маркийн автомашин дотор, мөн 2023 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг *******ы 11-1103 тоотод байх *******ын гэрт хохирогч *******ийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн
зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хово” маркийн автомашин дотор, мөн 2023 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг *******ы 11-1103 тоотод байх *******ын гэрт хохирогч *******ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 01, 02 дугаар сард яг хэдний өдрүүдийг нь бол одоо санахгүй байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг *******ы 11-1103 тоотод байх өөрийн хуурай ах *******ын гэрт ******* ахын охин болох тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон асуудал гаргасан. ... Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. ... Тухайн үед бид хоёр хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр л бэлгийн харьцаанд орцгоосон. Миний зүгээс д хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал бол байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 91-92)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч *******ийн: “...******* гээд ах миний хуучин барьдаг байсан 91711156 дугаар луу маань залгаад “Аав нь байна уу? хоол авчирч өгөх боломж байна уу?” гэж хэлэхээр нь би хоол хийгээд тэр ахын байгаа газар болох хогон толгойны орой дээр халуун саванд хоол хийгээд аваачиж өгсөн. Тэгээд тэр ахыг хоолоо идэж дуусахыг нь хүлээгээд байж байтал ******* ахын ажлынх нь газрын хүн гээд танихгүй ах ирээд тэр хоёр 0.5 литрийн архи хувааж ууцгаагаад тэр танихгүй ах нь явсны дараа ******* ах “Хово” гэдэг том машиндаа суугаад арын суудал дээр нь унтлаа гээд хэвтэхээр нь би “Агаа, та унтах гэж байгаа бол дүү нь явлаа” гэхэд ******* ах “Ахын дүү жоохон байж байгаад яв. Хоёулаа юм ярьж сууя” гэж хэлэхээр нь би машинд нь сууж байтал ахын эхнэр нь залгаж ярьсныхаа дараа “Манай эхнэр надаас сална гэж хэрүүл хийсэн” гэхээр нь би “аан за” гэхэд тэр ах намайг хажуу талынхаа суудал дээр суучих гэхээр нь суугаад гар утсаа оролдож байтал гэнэт ******* ах намайг тэвэрч аваад орон дээрээ хэвтүүлсэн. Тэгээд миний өмдийг өвдөг хүртэл тайлж дараа нь өөрийнхөө зузаан хар өмдний цахилгааныг доошлуулж бэлэг эрхтнээ гаргаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд ойролцоогоор 2-3 минут хөдлөөд миний дээрээс босоод шууд машинаасаа гараад явчихсан. Тэгээд би ******* ахын араас нь босож өмдөө татаад хоолны саваа аваад машиных нь нөгөө талын хаалгаар гарч гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод 00-д ороод бие засаад дотуур хувцсаа харахад их цус гарчихсан байсан. Мөн миний давсган дээгүүр хатгуулж өвдөөд байсан. Үүний дараа тэр ах над руу миний ******* гээд фэйсбүүк хаяг руу чат бичдэг байсан. Тэгэхдээ зүгээр хоол авчирч өгөөч гэж бичдэг байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр цагаан сарын тоос шороо гөвдөг өдрөөс 3 хоногийн өмнө байсан. Манай аав, ээж хоёр хөдөө буузны мах авахаар явсан. Тухайн үед би төрсөн ах болох тай хоёулаа гэртээ үлдээд байж байтал ******* гэдэг ах манайд бага зэрэг архи уучихсан ирээд манай ахтай юм ярьж байгаад бид нар унтацгаахаар болоод манай ах бид хоёр гэрийн зүүн талын орон дээр унтаад тэр ******* ах баруун талын орон дээр унтсан. Тэгээд шөнө манай ах халууцаад байна гээд газарт бууж унтсаны дараа тэр ******* ах гэнэт миний оронд ороод ирчихсэн байсан. Тэгээд би ер нь унтахдаа мэдрэлгүй унтдаг болохоор тэр үед миний хөнжил дотор эрэгтэй хүн намайг тэврээд унтаж байхаар нь агааг юм байх даа гэж бодоод эргээд унттал гэнэт тэр хүн миний дээр дарж аваад надтай унтаж бэлгийн харилцаанд орсон байсан. Тэгээд өглөө болоод тэр ******* гээд ах явах гээд байж байхдаа “ахыгаа уучлаарай” гэж хэлээд гараад явчихсан. Зөрөөд манай ах гаднаас бие засаад орж ирж байхаар нь би “Агаа, та шөнө хаана унтсан бэ?” гэхэд манай ах нь надад “Ах нь халууцаад газар бууж унтсан” гэж хэлсэн. Тэр өглөө босоход миний бэлэг эрхтнээс ямар нэг зүйл гараагүй мөн өвдөөгүй. Түүний дараа 2 өдрийн дараа тэр ax над руу залгаж “Аавтай чинь ярья” гэхээр нь “аав байхгүй байна” гэхэд тэр ах “Агаа нь тэр орой чамтай бэлгийн харилцаанд орчихсон шүү" гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн. Тэгээд 2023 оны 03 дугаар сард тэр ******* гээд ах манай сумаас явчихсан. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй. ...бид хоёр харилцан ярьж бэлгийн харьцаанд орсон. Унтах уу гэхээр нь би тэгье л гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-26),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн “...2023 оны 07 дугаар сарын эхээр манай охин байнга сул задгай хувцас өмсөөд миний худалдаж авсан ариун цэврийн хэрэгсэл хэвээрээ, манай охин хэрэглэхгүй байсан. Тэгээд би охиноосоо “Яагаад ариун цэврийн хэрэгсэл хэрэглэхгүй байгаа юм” гэж асуухад манай охин “Ээж ээ миний биений юм ирэхгүй байгаа. Би жирэмсэн болсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд хэнтэй бэлгийн харьцаанд орсон, хэнээс хүүхэдтэй болсон талаар асууж тодруулахад надад хэлэхгүй 10 хоног болсон. Тэгээд би том хүү д дүү ийг нь жирэмсэн болсон талаар хэлсэн. Тэгээд удалгүй манай том хүү залгаад “Гэрт чинь амьдарч байсан ******* гэж хүн манай дүүг жирэмсэн болгосон гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би охин ийг дагуулаад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд 7 сартай жирэмсэн байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод “Үржин” гэх эмнэлэгт охиноо үзүүлэхэд ураг нь зүгээр байна гэхээр нь би охиноо аваад Өмнөдэлгэр суманд ирээд охиноо том хүү рүү явуулсан. Одоогоор Манай охин эх нялхсын эмнэлэгт хяналтад байгаа. Манай охин 2023 оны 01 дүгээр сард жирэмсэн болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30)
Гэрч *******ын мэдүүлэг (хх-ийн 33-34)
Гэрч гийн мэдүүлэг (хх-ийн 40-41)
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 569 дугаартай “...1.4. ******* нь насандаа тохирсон одоогоор 15 нас 10 хоногтой байх боломжтой байна.
2. ******* нь 146 см өндөртэй, 52 кг жинтэй өсөлт хөгжил хэвийн явагдаж байна.
3. ******* нь нь гадна харагдах байдлаар 2023 оны 1 дүгээр сарын байдлаар 14 нас 3 сартай байх боломжтой байна.....” гэх дүгнэлт (хх-ийн 46-47),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 570 дугаартай “...1. *******ийн бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй.
2. *******ийн охин хальс үлдэц төдий, хуучин гэмтэлтэй байна.
3. Бэлгийн замын ХДХВ, тэмбүү өвчний халдваргүй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 54-55)
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн *******, *******, нарын гэх хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ.
2. *******, *******, нарын ДНХ-ийн тогтцыг тогтоов.
3. ******* нь гийн биологийн эцэг байх боломжгүй, биологийн эцэг байх магадлал >0%.
4. ******* нь гийн биологийн эх байх боломжтой, биологийн эх байх магадлал >99,999%...” гэх дүгнэлт (хх-ийн 79-80) гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 14), нас тоолсон тэмдэглэл (хх-ийн 18), *******ийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 19), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 171), шүүгдэгч *******ий Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 172) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******ийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал зөрчигдсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******ийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал зөрчигдсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР