Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

 

2024          05           31                                           2024/ШЦТ/148

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2439000000068 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг *******ийн 22-07 тоотод байрлах *******ын тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч “1 хос гутал, 150 ампертай аккумлятор-1 ширхэг, бууны дуран-1 ширхэг, битүү чанагч-1 ширхэг, 2 нүдний дуран-1 ширхэг, хроп-1 ширхэг, цахилгаан тасдагч-1 ширхэг, цахилгаан дрилл-1 ширхэг, амбаарын гадна байсан “Toyota carina” маркийн тээврийн хэрэгслийн мотор-2 ширхэг” зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж, *******т 2,519,000 төгрөгийн,

 

Мөн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг *******ийн 23-01 тоотод байрлах *******гийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарт хууль бусаар нэвтэрч 80 кг адууны мах, 20 кг хонины мах, 15 кг үхрийн толгойн мах, 10 кг үхрийн гэдэс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж хохирогч *******д 1,080,000 төгрөгийн,

 

2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн 11-18 тоотод байрлах хохирогч гийн хашаанд байрлах дутуу баригдсан блокон байгууламж дотроос түүний эзэмшлийн мужааны цахилгаан хөрөө, тасдагч, хувил татагч, макетэн хөрөө зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан түүнд 720,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...ынд өдөр 2 цагийн орчимд очоод амбаарын хажууд байсан мотор, кропыг ачиж авч яваад гэдэг хүнд аваачиж 80.000 төгрөгөөр өгсөн. Тэр орой гэр барьсны хойд талын амбаараас буу, дуран, гутал, аккумлятор зэргийг гэртээ аваачсан. Маргааш нь эрүүгийн мөрдөгч Мөнх-Оргил гэдэг хүн ирж эд зүйлийг хурааж авсан. Миний хэлсэн үг үнэн. Он, сараа мэдэхгүй байна. *******ийн 23-01 тоотод үүрээр 5 цагийн үед гэж айлын байшингийн урд талын хаалга онгорхой 2 шуудай махыг нэг нэгээр нь үүрч гэртээ аваачиж 9 цагийн үед би халамцуу 1 шуудай махыг таксины хүн хэдэд өгөх вэ, АТМ-с мөнгө аваад өгье гээд төв Хаан банкны хойд талд явж байсан. Тэр хүнийг санахгүй байна. Шуудайтай махыг тэр ахаас эхлээд 50.000 төгрөг аваад дансаа өгөөд бууж үлдээд “Далай хаан”-аас нэг шил архи уусан. Хойшоо явж байгаад таксины ахтай таараад хэдийг өгөх билээ гээд гуайн дэлгүүрт очоод нэг шил архи авч өгье гээд 0.75 литрийн архи авч өгөөд гэртээ очоод уусан. Тэр орой 7 цагийн үед манайхаар ирээд шуудайтай махаа аваад явж *******ийн 23-н хажуугаар явж байхад эзний охин таараад хэний мах вэ гээд миний мах гээд тэр охин махны зургийг аваад би Сариг руу явсан. Нямхүү хүнтэй яриад 70.000 төгрөгөөр мах зарсан. Гэртээ хариад байж байтал цагдаа нар ирээд эрүүлжүүлэхэд хоносон. Мөн 4-р сард өдөр Зоригоогийнд очсон чинь үүдний амбаар онгорхой, хойд талд нь суурин хөрөө, тастагч, цахилгаан дрилл зэргийг аваад гэрт шуудайнд хийгээд тавьсан байсан. Хүнтэй уулзчихаад ирэхэд Гантөмөр цагдаа камераар харагдсан гаргаад өг гээд багажуудыг хурааж аваад явсан.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өөрийн эзэмшлийн хашаа болох ******* сумын 2 дугаар баг *******ийн 22-07 тоотыг эзэнгүй орхиж байхаар гээд 2023 оны намар хашаандаа айл буулгасан. Манай хашаанд нийт гурван жижиг амбаар буюу байшин байдаг. Хамгийн баруун талын амбаарт маань аав Мягмарын эзэмшлийн эд зүйлс байдаг. Зүүн талын амбаарт, мөн зүүн урд амбаарт миний эд зүйлс байдаг. Аавынх руугаа намар нүүсэн болохоор гэрийнхээ эд зүйлсийг амбаартаа салгаж хийчихсэн байсан. Ингээд би 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр амбаараас Бор-Өндөр лүү юм гаргаж өгөх гээд хамгийн сүүлд очсон. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд амбаараас машины сэлбэг авах гээд очтол амбаарын хаалганууд онгорхой 3 амбаарын цоож эвдэрсэн байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд зүүн хойд талын амбаараас ажлын шинэ 1 хос гутал, 150-тай нарны аккумлятор-1 ширхэг, бууны дуран-1 ширхэг, битүү чанагч-1 ширхэг, 2 нүдний дуран ширхэг эдгээр зүйлүүд нь авдарт байсан юм. Өөр сайн үзээгүй байна. Мөн зүүн урд амбаарын гадаа Cагіnа-гийн 7А, 5А гэсэн мотор-2 ширхэг, хроп-1 ширхэг, таслагч-1 ширхэг, дрилл-1 ширхэг зэргийг одоогоор алдчихаад байна. Яг сайн юу байсан эсэхийг санахгүй байна. Нэмээд үзнэ гэж бодож байна. Одоохондоо алдсан зүйлүүд нь энэ л байна...” гэжээ. (1-р хх-ийн 44-46)

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 2 дугаар баг *******ийн 22-07 тоот хашаанд эхнэр Осгонбаатарын танил эмэгтэй гэх хүний хашаанд 2023 оны 06 дугаар сараас эхлэн өөрийн 4 ханатай Монгол гэрт амьдарч байгаад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* сум 3 дугаар багт байрлах Хийдийн сахиулаар ажиллахаар болж нүүсэн. Нүүхдээ өөрийн Монгол гэрийг үлдээгээд дотор нь байсан бүх эд хогшлоо аваад нүүсэн. Учир нь Хийд цаанаасаа байр гаргаж өгсөн. ...Намайг амьдрах хугацаанд хашаанд байрлах 3 амбаар бүгд цоожтой байсан. Хашааны эзэн Амараа гэх залуу хааяа ирж дотроос нь юм авах, хийх зэргээр онгойлгоод буцаад өөрөө цоожлон явдаг байсан. ... би тухайн амбаарууд руу нэг ч удаа орж байгаагүй...” гэжээ. (1-р хх-ийн 53-54)

 

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сум 3 дугаар багт хоёрдогч түүхий эд авдаг. 2024 оны 01 сарын 04 байна уу 05-ны өдөр 16 цагийн үед зүс мэдэх ******* гэж залуу ирээд “Carina машины 2 ширхэг мотор байна хэд болох вэ?” гэхээр нь би “Чинийх юм уу?” гэхэд “тийм” гэсэн. Би 35,000 төгрөгөөр 1 ширхгийг нь авах байх гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу би хурдан аваад ирье гээд явсан. Удалгүй таксигаар 2 ширхэг мотор, 1 ширхэг хроп аваад ирсэн. Би 1 ширхэг моторыг 40,000 төгрөгөөр буюу 2 ширхэг мотор 80,000 төгрөгөөр хропыг нь 70,000 төгрөгөөр үнэлээд нийт 150,000 төгрөгөөр авсан. Тэгээд тэр залуу явсан. 2023 оны 01 сарын 11-ний өдөр дахиж ирээд 1 ширхэг 150 ампертай аккумлятор. 1 битүү чанагч хэд болох вэ гэхээр би нийлүүлээд 50,000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн эд зүйлсийг худалдан авахдаа чиний өөрийн эд зүйл үү гэж асуухад тийм л гээд байсан...” гэжээ. (1-р хх-ийн 58-59)

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...******* сумын 2 дугаар баг *******ийн 22-07 тоотод манай ажилд ажилладаг галч байдаг байсан. Тэгээд би тухайн үед машинтай байдаг байсан. Ажилдаа явахдаа галчаа аваад цуг явдаг байсан. Ингээд Би 2024 оны 01 дүгээр сарын 02 байна уу 03-ны өдөр галч найз Дагвын эхнэр нь залгаад “манай гэрийг нүүлгээд өгөөч” гэхээр нь очсон. Очтол нөхөр нь байхгүй бариастай гэрээ үлдээгээд дотор байгаа зүйлийг нь Хийдийн манаачийн байшинд аваачиж өгсөн. Ингээд тэр хашаа эзэнгүй болохыг нь мэдсэн. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 07 юм уу 08-ны үед байх яг өдөр хоногоо санахгүй байна. Тэр хашааг эзэнгүй байгаа гэдгийг санаад очиход 3 амбаар байсан. Тэр 3 амбаарын зүүн талын амбаараас 1 хроп, тасдагч, дрилл, хойд амбаарнаас дуран, битүү чанагч, хоёр нүдний дуран, ажлын түрийтэй гутал, аккумлятор зэргийг авсан. Зүүн талын амбаарын урд талд 2 мотор ил байсан. Тэгэхээр нь бүгдийг нь бөөгнүүлчихээд өөрийн гэр лүүгээ яваад шаврын тэргээр 2 зөөсөн. Ингээд тухайн өдрийн орой нь 2 мотор, хропыг тэргэн дээрээ түрээд дунд захын тэнд байдаг хоёрдогч түүхий эд авдаг газарт 2 мотор, хроп 150,000 төгрөгөөр өгсөн. Тэгээд энэ өдрийн маргааш нь байх бас он, сараа сайн санахгүй байна. Дунд захын тэнд байдаг хоёрдогч түүхий эд авдаг газар дахин аккумлятор болон битүү чанагчаа авч очсон. Эдгээр зүйлүүд нь 50,000 төгрөг болно гээд өгсөн. Бусад эд зүйл нь манай гэрийн гал тогоонд байсан. Ингээд 2, 3 хоногийн дараа байх цагдаа нар ирээд бүх зүйлийг маань шалгаад хурааж авсан...” гэжээ. (1-р хх-ийн 112-114)

 

Гэрч гийн мэдүүлэг (1-р хх-ийн 66-67)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 6)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 9-16)

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 23-24)

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 26-27)

Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1-р хх-ийн 31-32)

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 33-35)

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 36-38)

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 39-40)

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 025 дугаартай “...1. Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн *******аас хураан авсан хүрэн бор өнгөтэй хагас түрийтэй өвлийн гутлаар дарагдаж гарсан байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 72-79)

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШД-12 дугаартай “...Ажлын түрийтэй гутал /хуучин/, 150 ампертай аккумлятор, бууны дуран, битүү чанагч, дуран, “Toyota Carina маркийн тээврийн хэрэгслийн 7А загварын мотор, “Toyota Carina” маркийн тээврийн хэрэгслийн 5А загварын мотор, “Toyota Carina” маркийн тээврийн хэрэгслийн хроп, цахилгаан тасдагч, цахилгаан дрилл, цоож...эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 2,519,000.0 (Хоёр сая таван зуун арван есөн мянга) төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 87-89)

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШД-73 дугаартай “...шаврын тэрэгний зах зээлийн үнэлгээг 60,000.0 / жаран мянга/-н төгрөг байх боломжтой.. ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 96-98)

 

Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 117)

*******ын эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 118, 119, 120)

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 121, 122)

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 168)

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мах алдсан өдрөө байшиндаа ороогүй. 5 дахь өдөр мах авч чанаад 1 дэх өдөр ороход байхгүй байсан. Манай хүү *******тай цуг ажиллаж байхдаа байшиндаа оруулсан юм байна лээ. Ажил хийж байсан учраас хохирлоо төлчих байх гэсэн боловч өгөөгүй. Ямар ч төлье гэсэн сэтгэл байхгүй. Хашаа барьцаанд тавина гэж хэлж байсан. Энэ өвөл идэш хоолгүй үлдсэн. Гомдолтой байна.” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг *******ийн 23-01 тоотод оршин суудаг бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны үдээс хойш 17 цаг 30 минутын орчимд хашааныхаа баруун урд талд байрлах блокон амбаараас махаа авахаар ороход манай хоёр шуудайтай адууны мах, үхрийн толгойны мах, хонины мах, үхрийн чанах гэдэс хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тус амбаарт мах авахаар хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой орж мах авсан. Тэрнээс хойш ахиж ороогүй байж байгаад өнөөдөр амбаартаа орсон нь тэр юм...” гэжээ. (1-р хх-ийн 199-200)

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ээж над руу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд залгаж “амбаараас хоёр шуудай махаа хулгайд алдчихсан байна” гэж хэлэхээр нь би такси бариад гэрийн орчимд явж байхад шуудайтай юм тэвэрсэн 2 эрэгтэй хүн гараа өргөөд зогсож байхаар нь би жолооч ахад “Наад хоёр хүнээ авчих, би энд гэртээ ойрхон ирчихлээ” гэхэд согтуу 1 хүн, эрүүл 1 хүн шуудайтай мах тэврээд машинд суухаар нь би тухайн үед албаны дүрэмт хувцастай явж байсан тул тэдгээр хүмүүсийн авч явсан шуудайтай махны зургийг дарж тухайн хоёр хүний мэдээллийг асуухад согтуу байгаа эрэгтэй хүн нь манай хойд талын эгнээний 24-07 тоотод оршин суух *******гийн ******* гэж хэлсэн бөгөөд нөгөө эрэгтэй хүн нь Билэгмаагийн Нямхүү гэж хэлсэн ба хаашаа явах гэж байгаа талаар асуухад “бид хоёр Дулааны 16-01 тоот руу явж байна” гэж хэлсэн. Тэгээд би буугаад тэр хоёр хүн такситайгаа цааш явсан. Тэгээд гэртээ ирээд амбаарт байсан махаа үзэхэд хулгайд алдсан байсан. Ээж цагдаагийн газрын жижүүрт дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ирж манай хашаанд үзлэг хийсэн. Тэгээд би ирэх замдаа ийм хүмүүстэй уулзсан талаар хэлж ******* гэх хүний гэрт уулзахаар очиж гэрт нь ороход үүдний өрөөнд миний савласан ууттай мах, мөн аргалын авдар дээр нь тухайн боовны уут байхаар нь би таньсан. Манайх “Өнхрүүш” нэртэй том ууттай гурилан боов байнга авч иддэг тул тэр уутандаа махаа хийсэн байсан. ...Би ээжтэйгээ хамт явж авсан дууны махнаас 80 кг орчим, хонины мах 20 кг, үхрийн толгойны мах 15 кг, үхрийн гэдэс 10 кг байсан...” гэжээ. (1-р хх-ийн 202-203)

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байхад ээж Должинсүрэн нь над руу яриад “мах авах уу?” гэхээр нь “тэгье” гээд тасалсан. Дараа нь үл таних хүн утсаар холбогдож “мах зарна” гэхээр нь “махаа аваад ир” гээд ирэхээр нь ойролцоогоор 10 кг гаран хонины мах, 2 кг орчим адууны мах байсныг нийт 75.000 төгрөгөөр худалдан авч 5959394612 тоот Нямхүү гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн. Тухайн махыг жинлэж үзээгүй багцаалдаж авсан. Зарж байсан нас тогтсон эрэгтэй хүн мөнгөө бэлнээр авна гэхэд надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй тул хамт явсан Нямхүү гэх хүний данс руу шилжүүлсэн. ... Би мөнгөө өгөөд махаа авсан. Махаа ашиглаад хэрэглэчихсэн учраас буцаад авах зүйл байхгүй ээ. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 213-215)

 

Гэрч Б.*******анцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хамтран амьдрагч ******* уурын зууханд галчаар ажилладаг бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гараад 21-ний өглөө 09 цаг өнгөрч бууж ирсэн. Тэр өдрийн оройхон ******* бид хоёр 0.75 литрийн савлагаатай 1 шил архи хувааж уугаад 00 цаг болж байхад би нэлээн согтоод унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрч байхад сэрэхэд манай гал тогооны өрөөнд “Өнхрүүш” гэсэн боорцогны ууттай бөндгөр бөндгөр цул махнууд махны модон дээр тавьсан байсан. Тэгээд “Энэ ямар учиртай мах юм бэ?” гэж *******аас асуухад “Цогтоо ах Од эгч нар авчирч өгөөд хөдөө явсан” гэж хэлэхээр нь “Чи битгий худлаа яриад бай. Манайд ийм мах байхгүй” гэж хэлэхэд “Гялс танай ээж рүү энэ махнуудыг явуулъя” гэхээр нь “Хэрэггүй. Хаанаас ирсэн нь мэдэхгүй мах явуулахгүй манай мах биш байна” гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр гэртээ дахин архи уугаад сууж байтал манайд үдээс хойш 13 цагийн орчимд *******ын найз гэх 30-40 насны хоёр эмэгтэй хүн орж ирээд хамт уусан. Дараа нь Ээгий ах, Хишгээ эгч нар орж ирээд бид нар хамт архи ууж байгаад ирсэн 4 хүн бүгдээрээ явсны дараа ******* бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байж байхад *******ын найз гэх 30 орчим насны залуу орж ирэхээр нь би гарч яваад такси бариад цагдаа дээр ирж “Манай нөхөр ******* надтай хэрүүл хийгээд байна” гэж хэлчихээд буцаад такси бариад гэртээ очтол тэр хоёр гэрт байж байсан. Удалгүй ******* тэр хоёр “архинд яваад ирье” гээд гарсан ба 30-40 минутын дараа ******* ганцаараа гэртээ ирсэн...” гэжээ. (1-р хх-ийн 205-207)

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн төвд гэртээ байхад 17-18 цагийн орчимд ******* ахаас юм асуух гээд залгатал “Манайд хүрээд ир” гэж дуудахаар нь яваад очсон. Гэрт нь очиход нэлээн олон хүмүүс архи уугаад муудалцаад байж байсан. Намайг очсоны дараа тэнд байсан хүмүүс яваад эхнэр болон ******* ах бид гурав үлдсэн. Би тэнд жоохон сууж архинаас 2 хундага уучихаад гараад явж байтал ******* ах араас залгаж “Эхнэр байхгүй. Гараад явсан байна. Чи надад хонины мах худалдаж авах хүн олоод өгөөч. Мөнгөний хэрэг байна” гэхээр нь би утсаар хүнтэй холбогдож мах авах хүн олоод буцаж гэрт нь очоод үүдний өрөөнд байсан хонины цул мах болон адууны цул мах цагаан өнгийн шуудайнд хийсэн. Тухайн махыг ямар учиртай мах болохыг асуухад “Дадал сумаас идшээ хийсэн. Манай мах” гэж хариулж байсан. Тэгээд бид хоёр махаа аваад төв зам дээрээс таксинд сууж Дулаан 16-01 тоотод байрлах айлд очиж худалдсан. ******* ах “бэлэн мөнгөөр зарна” гэхэд нөгөө хүмүүс “бэлэн мөнгө байхгүй” гэхээр нь миний карт байсан тул өөрийн дансаа өгч 75.000 төгрөг дансандаа авч Сангийн аж ахуйн Хаан банкны АТМ-ээс 75.000 төгрөгийг авч өгөхөд надад 10.000 төгрөг надад буцааж өгсөн. Тэгээд салсан...” гэжээ. (1-р хх-ийн 217-218)

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сард ажлын газрын слесарь Чинбат гэх залуу машины дугуй хагарчихсан гээд бид хоёр янзлуулаад дугуйг нь ******* сумын 2 дугаар баг 23-01 тоотод аваачиж өгч байсан. Тэгээд тэдний гадаа хашаан дотор онгорхой амбаар граш байдаг гэдгийг мэдсэн. Тэгээд тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байх яг хэдэн гэдгийг сайн санахгүй байна. Өглөө 05 цагийн үед тэдний хашаа руу ороод 2 шуудайтай мах байсан. Эхлээд нэг шуудайтай махыг үүдэнд гаргачихаад дараа нь 1 шуудайтай махыг нь үүрээд, нэгийг чирээд аваад явсан. Гэртээ очоод махаа бүгдийг нь гаргаад галаа түлчихээд гарсан. Тэгээд тухайн өдөр би найзындаа очиж архи уугаад орой 17 цагийн үед гэртээ очтол эхнэр уурлаад “хаанаас юун мах авчираад байгаа юм” гэхээр нь би “ах, эгч явуулсан юм аа” гэсэн. Тэгээд би Нямхүү рүү яриад дуудсан удалгүй Нямхүү ирээд гадаа уулзчихаад Нямхүүг би “мах зараад өгөөч” гэсэн. Тэгсэн Нямхүү хүн рүү яриад ******* сумын 5 дугаар баг саригийн 16-01 тоотод гэсэн байхаа тэр хүн рүү яриад махаа 10 кг гэж тооцоолоод 75,000 төгрөгөөр зараад Нямхүүгийн дансаар авсан. Би 75,000 төгрөгөө аваад Нямхүүд 10,000 мянган төгрөгөө өгөөд үлдсэн мөнгөөрөө архи авч уусан...” гэжээ. (1-р хх-ийн 241-243)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 182)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 185-193)

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 195)

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 196)

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШД-51 дугаартай “...махны зах зээлийн үнэлгээг 1,080,000 (нэг сая наян мянга) төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 223-225)

*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 231-232)

Б.*******анцэцэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 233-235)

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх хашаандаа дүнзэн байшинтай юм. Тэр байшинтайгаа залгаад блокоор залгаа бариад дээвэр хаалга нь дутуу байсан. Блокоор барьсан залгаа амбаар дотроо урагшаа харсан хаалгатай тасалгаа гаргасан байсан. Тэр тасалган дотор манай нөхрийн хэрэглэдэг мужааны цахилгаан хөрөө, доод талд модон хайрцаганд тасдагч, хувил татагч, гар хөрөө, макетэн хөрөө зэрэг багаж байдаг юм. Би тухайн багажийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед түлээгээ хөрөөдөх гээд цахилгаан хөрөөгөө авах гээд ортол цахилгаан хөрөө байхгүй, мөн доор нь байсан хайрцган дотроос багажууд нь бас алга болсон байсан. Тэгээд би өөрийн хүү гийнхээ 88740420 дугаар луу залгаад хүүгээс цахилгаан хөрөөгөө асуутал 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 цагаас 17 цагийн хооронд модоо хөрөөдөөд буцаагаад тавьсан гэж хэлэхээр нь цахилгаан хөрөө чинь тавьсан газар алга байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн юм...” гэжээ. (2-р хх-ийн 39-42)

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Би мужааны цахилгаан хөрөө, доод талд модон харцаганд байсан тастагч, хувил татагч, макетэн хөрөө, гар хөрөө гэх зүйл алдсан юм. Харин гар хөрөө манай үүдний амбаарт биш гэрт оруулсан гэдгийг би мэдээгүй алга болсон эд зүйл дээр гар хөрөө алдсан гэж нэмж хэлээд үнэлгээ гаргуулахад гар хөрөөгөө нэмж үнэлүүлсэн юм. Одоо манай гэрт гар хөрөө байгаа. Би мөн өөрийн алдсан мужааны цахилгаан хөрөө, доод талд модон харцаганд байсан тастагч, хувил татагч, макетэн хөрөө зэргийг *******аас буцааж авсан юм. Би 2024 оны 03 дугаар сарын 10-аас 11-ний хооронд алдсан. Манай гэрээр манай нөхрийг асууж ******* 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой орж ирээд гарсан. Тэгэхдээ хулгайлаад аваад явсан байх гэж бодож байна...” гэжээ. (2-р хх-ийн 24-25)

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой ******* сумын 3 дугаар баг ******* 11-18 тоот хашаанд гэрийнхээ гадаа ганцаараа шар бариултай цахилгаан хөрөөгөөр мод хөрөөдөж бэлдээд хөрөөгөө үүдний залгаа барьсан модон амбаарын үүдэнд модон хайрцаг дээр тавьж үлдээсэн юм. Харин 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай ээж утсаар залгаж надаас шар бариултай цахилгаан хөрөөг асуугаад мужааны цахилгаан хөрөө, доод талд модон хайрцаганд тасдагч, хувил татагч, гар хөрөө, макетэн хөрөө зэрэг алга болсон байна гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн юм. Би 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой мужааны цахилгаан шар бариултай хөрөөгөөр мод хөрөөдөж тавихдаа доод талын хайрцагт байсан цахилгааны багажийг огт хараагүй гэдгээ ээж д утсаар хэлсэн юм...” гэжээ. (2-р хх-ийн 26-27)

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би яг тухайн өдрийн он сараа сайн санахгүй байна. гийн нөхөр Зориг нь манай хамаатан юм. 2023 оны 10 дугаар сард Зориг ахын байшингийн залгааг би залгаж өрж өгч байсан юм. Ингээд тухайн өдөр ах руу “мөнгө өгөх боломж байна уу?” гэж ярьтал “Өмнөговь аймагт ажилтай байна. Мөнгө өгөх боломжгүй байна” гэсэн. Тухайн өдөр нь 2024 оны 03 дугаар сарын 10 байна уу 11 байх гэж санаж байна. Зориг ахын гэр болох ******* сумын 3 дугаар баг *******ийн 11-18 тоотод очтол байшинд нь хүн байгаагүй. Залгаа блокон амбаар байдаг юм. Тэрэнд ороод хамгийн арын тасалгаатай өрөө байсан. Тэндээс суурин тасдагч, түрдэг хөрөө, цахилгаан дрилл, тасдагч энэ хэдийг аваад гэртээ аваачаад тавьсан. Тухайн эд зүйлээ маргааш нь хүлээлгэн өгсөн...” гэжээ. (2-р хх-ийн 68-69)

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШД-87 дугаартай “...мужааны цахилгаан хөрөө, тасдагч, хувил гаргагч, гар түрдэг хөрөө, макетан хөрөө...эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 940,000 (есөн зуун дөчин мянга) төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 36-41)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 9)

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал (2-р хх-ийн 45)

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 46-48)

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-ийн 49)

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (2-р хх-ийн 54) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь  2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг *******ийн 22-07 тоотод байрлах хохирогч *******ын тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч  хос гутал 1 ширхэг, 150 ампертай аккумлятор-1 ширхэг, бууны дуран-1 ширхэг, битүү чанагч-1 ширхэг, 2 нүдний дуран-1 ширхэг, хроп-1 ширхэг, цахилгаан тасдагч-1 ширхэг, цахилгаан дрилл-1 ширхэг, амбаарын гадна байсан “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслийн мотор-2 ширхэг” зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,519,000 төгрөгийн,

-мөн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг *******ийн 23-01 тоотод байрлах хохирогч *******гийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарт хууль бусаар нэвтэрч адууны мах 80 кг, хонины мах 20 кг, үхрийн толгойны мах 15 кг, үхрийн гэдэс 10 кг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,080,000 төгрөгийн,

- 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн 11-18 тоотод байрлах хохирогч гийн хашаанд байрлах дутуу баригдсан блокон байгууламж дотроос түүний эзэмшлийн мужааны цахилгаан хөрөө, тасдагч, хувил татагч, макетэн хөрөө зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 720,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 07 юм уу 08-ны үед байх яг өдөр хоногоо санахгүй байна. Тэр хашааг эзэнгүй байгаа гэдгийг санаад очиход 3 амбаар байсан. Тэр 3 амбаарын зүүн талын амбаараас 1 хроп, тасдагч, дрилл, хойд амбаарнаас дуран, битүү чанагч, хоёр нүдний дуран, ажлын түрийтэй гутал, аккумлятор зэргийг авсан. Зүүн талын амбаарын урд талд 2 мотор ил байсан. Тэгэхээр нь бүгдийг нь бөөгнүүлчихээд өөрийн гэр лүүгээ яваад шаврын тэргээр 2 зөөсөн. Ингээд тухайн өдрийн орой нь 2 мотор, хропыг тэргэн дээрээ түрээд дунд захын тэнд байдаг хоёрдогч түүхий эд авдаг газарт 2 мотор, хроп 150,000 төгрөгөөр өгсөн. Тэгээд энэ өдрийн маргааш нь байх бас он, сараа сайн санахгүй байна. Дунд захын тэнд байдаг хоёрдогч түүхий эд авдаг газар дахин аккумлятор болон битүү чанагчаа авч очсон. Эдгээр зүйлүүд нь 50,000 төгрөг болно гээд өгсөн. Бусад эд зүйл нь манай гэрийн гал тогоонд байсан. Ингээд 2, 3 хоногийн дараа байх цагдаа нар ирээд бүх зүйлийг маань шалгаад хурааж авсан.

.... тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байх яг хэдэн гэдгийг сайн санахгүй байна. Өглөө 05 цагийн үед тэдний хашаа руу ороод 2 шуудайтай мах байсан. Эхлээд нэг шуудайтай махыг үүдэнд гаргачихаад дараа нь 1 шуудайтай махыг нь үүрээд, нэгийг чирээд аваад явсан. Гэртээ очоод махаа бүгдийг нь гаргаад галаа түлчихээд гарсан. Тэгээд тухайн өдөр би найзындаа очиж архи уугаад орой 17 цагийн үед гэртээ очтол эхнэр уурлаад “хаанаас юун мах авчираад байгаа юм” гэхээр нь би “ах, эгч явуулсан юм аа” гэсэн. Тэгээд би Нямхүү рүү яриад дуудсан удалгүй Нямхүү ирээд гадаа уулзчихаад Нямхүүг би “мах зараад өгөөч” гэсэн. Тэгсэн Нямхүү хүн рүү яриад ******* сумын 5 дугаар баг саригийн 16-01 тоотод гэсэн байхаа тэр хүн рүү яриад махаа 10 кг гэж тооцоолоод 75,000 төгрөгөөр зараад Нямхүүгийн дансаар авсан. Би 75,000 төгрөгөө аваад Нямхүүд 10,000 мянган төгрөгөө өгөөд үлдсэн мөнгөөрөө архи авч уусан.

...2024 оны 03 дугаар сарын 10 байна уу 11 байх гэж санаж байна. Зориг ахын гэр болох ******* сумын 3 дугаар баг *******ийн 11-18 тоотод очтол байшинд нь хүн байгаагүй. Залгаа блокон амбаар байдаг юм. Тэрэнд ороод хамгийн арын тасалгаатай өрөө байсан. Тэндээс суурин тасдагч, түрдэг хөрөө, цахилгаан дрилл, тасдагч энэ хэдийг аваад гэртээ аваачаад тавьсан. Тухайн эд зүйлээ маргааш нь хүлээлгэн өгсөн...” гэх  мэдүүлэг, хохирогч *******ын “...би 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр амбаараас Бор-Өндөр лүү юм гаргаж өгөх гээд хамгийн сүүлд очсон. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд амбаараас машины сэлбэг авах гээд очтол амбаарын хаалганууд онгорхой 3 амбаарын цоож эвдэрсэн байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд зүүн хойд талын амбаараас ажлын шинэ 1 хос гутал, 150-тай нарны аккумлятор-1 ширхэг, бууны дуран-1 ширхэг, битүү чанагч-1 ширхэг, 2 нүдний дуран ширхэг эдгээр зүйлүүд нь авдарт байсан юм. Өөр сайн үзээгүй байна. Мөн зүүн урд амбаарын гадаа Cагіnа-гийн 7А, 5А гэсэн мотор-2 ширхэг, хроп-1 ширхэг, таслагч-1 ширхэг, дрилл-1 ширхэг зэргийг одоогоор алдчихаад байна. Яг сайн юу байсан эсэхийг санахгүй байна. Нэмээд үзнэ гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч ийн “...Намайг амьдрах хугацаанд хашаанд байрлах 3 амбаар бүгд цоожтой байсан. Хашааны эзэн Амараа гэх залуу хааяа ирж дотроос нь юм авах, хийх зэргээр онгойлгоод буцаад өөрөө цоожлон явдаг байсан. ... би тухайн амбаарууд руу нэг ч удаа орж байгаагүй...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.ын “...2024 оны 01 сарын 04 байна уу 05-ны өдөр 16 цагийн үед зүс мэдэх ******* гэж залуу ирээд “Carina машины 2 ширхэг мотор байна хэд болох вэ?” гэхээр нь би “Чинийх юм уу?” гэхэд “тийм” гэсэн. Би 35,000 төгрөгөөр 1 ширхгийг нь авах байх гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу би хурдан аваад ирье гээд явсан. Удалгүй таксигаар 2 ширхэг мотор, 1 ширхэг хроп аваад ирсэн. Би 1 ширхэг моторыг 40,000 төгрөгөөр буюу 2 ширхэг мотор 80,000 төгрөгөөр хропыг нь 70,000 төгрөгөөр үнэлээд нийт 150,000 төгрөгөөр авсан. Тэгээд тэр залуу явсан. 2023 оны 01 сарын 11-ний өдөр дахиж ирээд 1 ширхэг 150 ампертай аккумлятор. 1 битүү чанагч хэд болох вэ гэхээр би нийлүүлээд 50,000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн эд зүйлсийг худалдан авахдаа чиний өөрийн эд зүйл үү гэж асуухад тийм л гээд байсан...” гэх,

хохирогч *******гийн “...Би Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг *******ийн 23-01 тоотод оршин суудаг бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны үдээс хойш 17 цаг 30 минутын орчимд хашааныхаа баруун урд талд байрлах блокон амбаараас махаа авахаар ороход манай хоёр шуудайтай адууны мах, үхрийн толгойны мах, хонины мах, үхрийн чанах гэдэс хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тус амбаарт мах авахаар хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой орж мах авсан. Тэрнээс хойш ахиж ороогүй байж байгаад өнөөдөр амбаартаа орсон нь тэр юм...” гэх мэдүүлэг, гэрч ын “...ээж над руу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд залгаж “амбаараас хоёр шуудай махаа хулгайд алдчихсан байна” гэж хэлэхээр нь би такси бариад гэрийн орчимд явж байхад шуудайтай юм тэвэрсэн 2 эрэгтэй хүн гараа өргөөд зогсож байхаар нь би жолооч ахад “Наад хоёр хүнээ авчих, би энд гэртээ ойрхон ирчихлээ” гэхэд согтуу 1 хүн, эрүүл 1 хүн шуудайтай мах тэврээд машинд суухаар нь би тухайн үед албаны дүрэмт хувцастай явж байсан тул тэдгээр хүмүүсийн авч явсан шуудайтай махны зургийг дарж тухайн хоёр хүний мэдээллийг асуухад согтуу байгаа эрэгтэй хүн нь манай хойд талын эгнээний 24-07 тоотод оршин суух *******гийн ******* гэж хэлсэн бөгөөд нөгөө эрэгтэй хүн нь Билэгмаагийн Нямхүү гэж хэлсэн ба хаашаа явах гэж байгаа талаар асуухад “бид хоёр Дулааны 16-01 тоот руу явж байна” гэж хэлсэн. Тэгээд би буугаад тэр хоёр хүн такситайгаа цааш явсан. Тэгээд гэртээ ирээд амбаарт байсан махаа үзэхэд хулгайд алдсан байсан. Ээж цагдаагийн газрын жижүүрт дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ирж манай хашаанд үзлэг хийсэн. Тэгээд би ирэх замдаа ийм хүмүүстэй уулзсан талаар хэлж ******* гэх хүний гэрт уулзахаар очиж гэрт нь ороход үүдний өрөөнд миний савласан ууттай мах, мөн аргалын авдар дээр нь тухайн боовны уут байхаар нь би таньсан. Манайх “Өнхрүүш” нэртэй том ууттай гурилан боов байнга авч иддэг тул тэр уутандаа махаа хийсэн байсан. ...Би ээжтэйгээ хамт явж авсан дууны махнаас 80 кг орчим, хонины мах 20 кг, үхрийн толгойны мах 15 кг, үхрийн гэдэс 10 кг байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ийн “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байхад ээж Должинсүрэн нь над руу яриад “мах авах уу?” гэхээр нь “тэгье” гээд тасалсан. Дараа нь үл таних хүн утсаар холбогдож “мах зарна” гэхээр нь “махаа аваад ир” гээд ирэхээр нь ойролцоогоор 10 кг гаран хонины мах, 2 кг орчим адууны мах байсныг нийт 75.000 төгрөгөөр худалдан авч 5959394612 тоот Нямхүү гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн. Тухайн махыг жинлэж үзээгүй багцаалдаж авсан. Зарж байсан нас тогтсон эрэгтэй хүн мөнгөө бэлнээр авна гэхэд надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй тул хамт явсан Нямхүү гэх хүний данс руу шилжүүлсэн. ... Би мөнгөө өгөөд махаа авсан. Махаа ашиглаад хэрэглэчихсэн учраас буцаад авах зүйл байхгүй ээ. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.*******анцэцэгийн “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрч байхад сэрэхэд манай гал тогооны өрөөнд “Өнхрүүш” гэсэн боорцогны ууттай бөндгөр бөндгөр цул махнууд махны модон дээр тавьсан байсан. Тэгээд “Энэ ямар учиртай мах юм бэ?” гэж *******аас асуухад “Цогтоо ах Од эгч нар авчирч өгөөд хөдөө явсан” гэж хэлэхээр нь “Чи битгий худлаа яриад бай. Манайд ийм мах байхгүй” гэж хэлэхэд “Гялс танай ээж рүү энэ махнуудыг явуулъя” гэхээр нь “Хэрэггүй. Хаанаас ирсэн нь мэдэхгүй мах явуулахгүй манай мах биш байна” гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр гэртээ дахин архи уугаад сууж байтал манайд үдээс хойш 13 цагийн орчимд *******ын найз гэх 30-40 насны хоёр эмэгтэй хүн орж ирээд хамт уусан. Дараа нь Ээгий ах, Хишгээ эгч нар орж ирээд бид нар хамт архи ууж байгаад ирсэн 4 хүн бүгдээрээ явсны дараа ******* бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байж байхад *******ын найз гэх 30 орчим насны залуу орж ирэхээр нь би гарч яваад такси бариад цагдаа дээр ирж “Манай нөхөр ******* надтай хэрүүл хийгээд байна” гэж хэлчихээд буцаад такси бариад гэртээ очтол тэр хоёр гэрт байж байсан. Удалгүй ******* тэр хоёр “архинд яваад ирье” гээд гарсан ба 30-40 минутын дараа ******* ганцаараа гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч гийн “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн төвд гэртээ байхад 17-18 цагийн орчимд ******* ахаас юм асуух гээд залгатал “Манайд хүрээд ир” гэж дуудахаар нь яваад очсон. Гэрт нь очиход нэлээн олон хүмүүс архи уугаад муудалцаад байж байсан. Намайг очсоны дараа тэнд байсан хүмүүс яваад эхнэр болон ******* ах бид гурав үлдсэн. Би тэнд жоохон сууж архинаас 2 хундага уучихаад гараад явж байтал ******* ах араас залгаж “Эхнэр байхгүй. Гараад явсан байна. Чи надад хонины мах худалдаж авах хүн олоод өгөөч. Мөнгөний хэрэг байна” гэхээр нь би утсаар хүнтэй холбогдож мах авах хүн олоод буцаж гэрт нь очоод үүдний өрөөнд байсан хонины цул мах болон адууны цул мах цагаан өнгийн шуудайнд хийсэн. Тухайн махыг ямар учиртай мах болохыг асуухад “Дадал сумаас идшээ хийсэн. Манай мах” гэж хариулж байсан. Тэгээд бид хоёр махаа аваад төв зам дээрээс таксинд сууж Дулаан 16-01 тоотод байрлах айлд очиж худалдсан. ******* ах “бэлэн мөнгөөр зарна” гэхэд нөгөө хүмүүс “бэлэн мөнгө байхгүй” гэхээр нь миний карт байсан тул өөрийн дансаа өгч 75.000 төгрөг дансандаа авч Сангийн аж ахуйн Хаан банкны АТМ-ээс 75.000 төгрөгийг авч өгөхөд надад 10.000 төгрөг надад буцааж өгсөн. Тэгээд салсан...” гэх,

хохирогч гийн “...Манайх хашаандаа дүнзэн байшинтай юм. Тэр байшинтайгаа залгаад блокоор залгаа бариад дээвэр хаалга нь дутуу байсан. Блокоор барьсан залгаа амбаар дотроо урагшаа харсан хаалгатай тасалгаа гаргасан байсан. Тэр тасалган дотор манай нөхрийн хэрэглэдэг мужааны цахилгаан хөрөө, доод талд модон хайрцаганд тасдагч, хувил татагч, гар хөрөө, макетэн хөрөө зэрэг багаж байдаг юм. Би тухайн багажийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед түлээгээ хөрөөдөх гээд цахилгаан хөрөөгөө авах гээд ортол цахилгаан хөрөө байхгүй, мөн доор нь байсан хайрцган дотроос багажууд нь бас алга болсон байсан. Тэгээд би өөрийн хүү гийнхээ 88740420 дугаар луу залгаад хүүгээс цахилгаан хөрөөгөө асуутал 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 цагаас 17 цагийн хооронд модоо хөрөөдөөд буцаагаад тавьсан гэж хэлэхээр нь цахилгаан хөрөө чинь тавьсан газар алга байна гэж хэлсэн...” гэх, хохирогч гийн дахин өгсөн “...гар хөрөө манай үүдний амбаарт биш гэрт оруулсан гэдгийг би мэдээгүй алга болсон эд зүйл дээр гар хөрөө алдсан гэж нэмж хэлээд үнэлгээ гаргуулахад гар хөрөөгөө нэмж үнэлүүлсэн юм. Одоо манай гэрт гар хөрөө байгаа. Би мөн өөрийн алдсан мужааны цахилгаан хөрөө, доод талд модон харцаганд байсан тастагч, хувил татагч, макетэн хөрөө зэргийг *******аас буцааж авсан юм....” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч гийн “...2024 оны 03 дугаар сарын 10-ны орой ******* сумын 3 дугаар баг ******* 11-18 тоот хашаанд гэрийнхээ гадаа ганцаараа шар бариултай цахилгаан хөрөөгөөр мод хөрөөдөж бэлдээд хөрөөгөө үүдний залгаа барьсан модон амбаарын үүдэнд модон хайрцаг дээр тавьж үлдээсэн юм. Харин 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай ээж утсаар залгаж надаас шар бариултай цахилгаан хөрөөг асуугаад мужааны цахилгаан хөрөө, доод талд модон хайрцаганд тасдагч, хувил татагч, гар хөрөө, макетэн хөрөө зэрэг алга болсон байна гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн юм. Би 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой мужааны цахилгаан шар бариултай хөрөөгөөр мод хөрөөдөж тавихдаа доод талын хайрцагт байсан цахилгааны багажийг огт хараагүй гэдгээ ээж д утсаар хэлсэн юм...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлүүд, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 025 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШД-12 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШД-51 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШД-87 дугаартай дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.*******анцэцэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй юм.

 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг эдлээгүй болох нь Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/429 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасныг баримтлан шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 500,000 төгрөгөөр ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 33 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 4 жил 33 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******т 2,519,000 төгрөгийн, хохирогч *******д 1,080,000 төгрөгийн, хохирогч д 720,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч А.од 200,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч т 75,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогч , *******, иргэний нэхэмжлэгч А. нар нь шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн, иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг хохирогч , *******, иргэний нэхэмжлэгч А., нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв. Харин шүүгдэгч ******* нь хохирогч *******д учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 1,080,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 60,000 төгрөгөөр үнэлэгдсэн төмөр түрдэг тэргийг хураан авч улсын орлого болгож, тус тэргийг битүүмжилсэн прокурорын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “EASTGOBI” гэсэн бичиглэлтэй бор шаргал өнгийн хагас түрийтэй, хар өнгийн ул хэсгийн дээгүүр шар өнгийн оруулгатай, ул хэсэгт “OIL RESISTANT” гэсэн бичиглэлтэй 41 размерын өмсгөлтэй өвлийн хос гутал 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******, , иргэний нэхэмжлэгч Б., нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******т 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялын арван таван мянган төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 33 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 33 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 4 жил 33 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 1,080,000 (нэг сая наян мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 60,000 төгрөгөөр үнэлэгдсэн түрдэг төмөр тэргийг улсын орлого болгож, прокурорын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “EASTGOBI” гэсэн бичиглэлтэй бор шаргал өнгийн хагас түрийтэй, хар өнгийн ул хэсгийн дээгүүр шар өнгийн оруулгатай, ул хэсэгт “OIL RESISTANT” гэсэн бичиглэлтэй 41 размерын өмсгөлтэй өвлийн хос гутал 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******, , иргэний нэхэмжлэгч Б., нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Э.ХОСБАЯР