Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/151

 

 

 

 

 

 

 

 

2024          05           31                                           2024/ШЦТ/151

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******д холбогдох эрүүгийн 2439000000162 дугаартай хэргийг  2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн 02-45 тоотод *******гийн цээжний баруун, зүүн талд 2 удаа хутгалж, цээж хэсэгт 1 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд “цээжний баруун, зүүн талд шарх, баруун 8-р хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******н ******* нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн 02-45 тоотод *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цээжний баруун, зүүн талд 2 удаа хутгалж, цээж хэсэгт 1 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд нь “цээжний баруун, зүүн талд шарх, баруун 8-р хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би тухайн өдөр *******тэй гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд согтуудаа маргалдаж муудалцаад тэгээд гэртээ байсан шаргал өнгийн бариултай хутгыг аваад *******г 2 удаа хутгаар зүссэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 72-73)

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******гийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймагт хөдөөгөөс ирсэн. Тэгээд тэр өдрөө *******ийн гэрт очиж хоноод, маргааш өглөө нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө *******, ******* бид гурав тэдний гэрт 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад байж байтал яг хэдэн цагт гэдгийг нь би тодорхой мэдэхгүй байна үдээс хойш л байх ******* дэлгүүр лүү “тамхинд яваад ирье” гээд гэрээсээ гарсан. Тэгтэл гэнэт ******* над руу агсраад өөрийнхөө эхнэртэй хардаад намайг элдвээр хэлээд байхаар нь “боль” гэж хэлтэл эхлээд миний цээж хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь “энд бүтэхгүй юм байна” гэж бодоод тэдний гэрээс гарах гээд хаалган дээр нь очтол гэнэт ******* нь араас хутгаар миний зүүн дал хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь би эргээд харах гэтэл дахин миний баруун дал хэсэгт дахин 1 удаа хутгалсан. Тэгээд л миний нуруу дал хэсгээс цус их гараад намайг орилоход ******* гаднаас гүйгээд ороод ирсэн. Тэгээд эмнэлэг дуудсан байх....” гэх мэдүүлэг (хх-ийн 13-15),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Л.*******ийн “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ойролцоогоор 17 цагийн үед намайг гэртээ байхад ******* 2 шил 0,75 литрийн “Стандарт” нэртэй архи аваад ирсэн. Тэгээд тэр архийг нь манай нөхөр ******* болон ******* бид 3 тэр 2 шил архийг хувааж уучхаад оройдоо амраад өглөө босоод ******* дахин 1 шил архи авч өгөхөөр нь тэрийг нь ууцгаасан. Тэгээд ойролцоогоор 14 цаг өнгөрч байхад манай нөхөр, ******* хоёр намайг “тамхинд яваад ир” гэхээр нь гэрийнхээ ойролцоо байдаг дэлгүүрээс 1 ширхэг тамхи авчихаад удалгүй гэр лүүгээ яваад ортол ******* манай гэрийн баруун талд газарт дэвсэж өгсөн орон дээр суучихсан нуруу хэсгээс нь цус гарсан байдалтай байхаар нь би сандраад гэрээсээ гүйж гараад хүний утас гуйж эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд *******г аваад явсан. Намайг гэрт ороход ******* болон манай нөхөр хоёр байж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19)

 

Гэрч ын мэдүүлэг (хх-ийн 22-23)

Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 27-28)

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 155 дугаартай “...1. *******гийн биед цээжний баруун, зүүн талд шарх, баруун 8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлээс цээжний баруун, зүүн талд шарх нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, баруун 8-р хавирганы хугарал нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. 4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт (хх-ийн 29-30), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), хохирогч *******гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 76), шүүгдэгч *******ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 80) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруугаа  хүлээн  зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь “...хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” (хх-ийн 76) гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, шаргал өнгийн модон бариултай хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, шаргал өнгийн модон бариултай хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР