| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/01380/и |
| Дугаар | 101/ШШ2021/01296 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2021/01296
| 2021 05 12 | 101/ШШ2021/01296 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К б д б э х а-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О-д холбогдох,
Зээлийн гэрээг цуцлах, 40,283,284.82 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К б ХХК д б э х а, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу Капитал банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Д.О нь Капитал банктай 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-65 дугаар зээлийн гэрээг байгуулж, 40,000,000 төгрөгийг сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлсэн. Банк 40,000,000 төгрөгийг зээлдэгчийн Капитал банкин дахь тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч Д.О нь Капитал банктай 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дугаар барьцааны гэрээг байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалбар үйлдсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлд 8,978,783.89 төгрөг, зээлийн хүүнд 30,106,648.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 46,793.72 төгрөг, нийт 39,132,225.79 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт дараах нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардана, 8.3.1-д энэхүү гэрээг ноцтой зөрчсөн, 8.3.2-д зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /хавсралт 1/-ийн дагуу төлөөгүй гэж заасан. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүрийн 20-ны өдөр үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 745,535.64 төгрөг төлөх үүрэгтэй байхад сүүлийн байдлаар үндсэн зээлд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 418,000.00 төгрөг, зээлийн хүүнд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 697,381.11 төгрөг тус тус төлж, үүнээс хойш төлөөгүй. 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 14,826,543.95 төгрөгийн зөрчилтэй байна. Зээлдэгч тодорхой хугацаанд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгчээс гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, зээлийн гэрээг цуцлах, зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардлага гаргаж байна. 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 31,021,216.11 төгрөг, үндсэн хүү 9,076,439.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177,129.24 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 40,283,284.82 төгрөгийн үлдэгдэлтэй. Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтыг нотариатчаар гэрчлүүлэхэд 8,500 төгрөгийн зардал гарсан тул үүнийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч Д.О-тэй 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн өр төлбөр, нотариатын зардалд нийт 40,283,284.82 төгрөгийг гаргуулж, К б ХХК д б э х аид олгож өгнө үү. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол барьцааны гэрээгээр барьцаалуулсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019705 дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 54 дүгээр байр, 9 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Би зээлээ 2015-2019 онуудад төлж байсан. Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа зогссон тул 2020 онд төлж чадаагүй. Түүнээс өмнөх төлөлтийг нөхөж хийсэн” гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К б ХХК д б э х а нь хариуцагч Д.О-д холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, 40,283,284.82 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр тушаалуудаас үзэхэд “Капитал банк” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилогдсон байх ба Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт зааснаар банкийг төлөөлөх эрхтэй /хх-5-9/.
“Капитал банк” ХХК нь хариуцагч Д.О-тэй 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-65 дугаар зээлийн гэрээг байгуулж, 40,000,000 төгрөгийг сарын 1.6 хувийн, жилийн 19.2 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалттай, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэхээр тохирчээ /хх-10-14/.
Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар шүүхэд маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.
Дээрх зээлийн гэрээний дагуу “Капитал банк” ХХК нь 40,000,000 төгрөгийг хариуцагчийн тоот депозит дансанд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн зээлийг олгосон болох нь хариуцагчийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй /хх-47/.
Зээлийн гэрээний 3.1.2, 3.1.3, 3.1.5 дахь хэсэгт зээлийн хүү сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувь, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь байхааар заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.
Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч сар бүр 745,535.64 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх үүрэг хүлээжээ.
Нэхэмжлэлд хавсаргасан тооцооллоос үзэхэд хариуцагч зээлд 8,978,783.89 төгрөг, зээлийн хүүнд 30,106,648.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 46,793.72 төгрөг, нийт 39,132,225.79 төгрөг төлсөн байх ба зээлийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш, зээлийн хүүг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш тус тус төлөөгүй байна /хх-19-22/.
Дээрх тооцоогоор нэхэмжлэлд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 31,021,216.11 төгрөг, зээлийн хүү 9,076,439.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177,129.24 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь Ковид-19 цар тахал дэгдсэний улмаас үйл ажиллагаа зогсч, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан ба Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заажээ. Гэвч хариуцагч энэ үндэслэлээр зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан, мөн өөрийн орлого буурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, түүнчлэн Ковид-19 цар тахал дэгдэж эхлэхээс өмнө буюу 2019 оны 04 дүгээр сараас зөрчил үүсгэж эхэлсэн, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нь хүндэтгэх үзэх шалтгаантай байсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2 дахь хэсэгт зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол банк зээлийн гэрээг дуусгавар болгохоор заасан байх ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Иймд дээрх үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн үлдэгдэл 31,021,216.11 төгрөг, зээлийн хүү 9,076,439.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177,129.24 төгрөг, нийт зээлийн төлбөр 40,274,784.82 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж шүүх дүгнэв.
“Капитал банк” ХХК нь хариуцагчтай 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр БГ-65 дугаар барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байх ба тус гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул барьцаа хөрөнгө болох орон сууцыг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй.
Нэхэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой нотариатчид төлсөн зардал 8,500 төгрөг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд хэрэгт авагдсан төлбөрийн баримтыг /хх-48/ үндэслэн хангаж шийдвэрлэх үндэстэй.
Нэхэмжлэгч К б ХХК д б э х аийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасан тул хариуцагч Д.Огээс зээлийн гэрээг цуцлах, 40,283,284.82 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагуудад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тооцон нийт 499,766 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Капитал банк” ХХК, Д.О нарын байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Огээс 40,283,284.82 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К б ХХК д б э х а-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.О-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К б ХХК д б э х а-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.О-гээс улсын тэмдэгтийн хураамжид 499,766 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА