Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 109/ШШ2021/0021

 

 

 

 

 

 

                                                                                     109/ШШ2021/0021

    

                                Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн С.М-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “С.М-г ерөнхий боловсролын сургуулийн захирлын хавсран гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” 06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч С.М нь тус шүүхэд хандан Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “С.М-г ерөнхий боловсролын сургуулийн захирлын хавсран гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” 06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Одоо уг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн С.М-с Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “С.М-г ерөнхий боловсролын сургуулийн захирлын хавсран гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” 06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулан 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4  дүгээр сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгч С.М нь 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 0093 дугаар итгэмжлэлээр иргэн Б.А-г тус шүүхэд гаргасан С.М-н нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг 2 жилийн хугацаатай олгож, Б.А-г өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргажээ. Тодруулбал, нэхэмжлэгч С.М нь тус шүүхэд хандан Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “С.М-г ерөнхий боловсролын сургуулийн захирлын хавсран гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” 06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Одоо уг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч С.М-г Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “С.М-г ерөнхий боловсролын сургуулийн захирлын хавсран гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” 06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М нь Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “С.М-г ерөнхий боловсролын сургуулийн захирлын хавсран гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” 06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн С.М-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5., 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              А.ТҮВШИНТУЛГА