| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2024/0004/Э/220/2024/0358 |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч Г.Ганбагана,
иргэний хариуцагч “*******” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407000000021 дугаартай, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ДШМ/462 дугаартай магадлалтай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Т*******анд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, овогт ийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой дүүргийн 2 дугаар хороо А0101 авто замын 78 дахь километрийн орчим “*******” ХХК-ний эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед зүүн хойд дугуй нь салж өнхрөн эсрэг урсгалд явж байсан Hyundai porter ll маркийн улсын дугаартай машиныг мөргөж замаас гарсны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Б.******* “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокурортой тохиролцсон ялаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт: Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой дүүргийн 2 дугаар хороо А0101 авто замын 78 дахь километрийн орчим “*******” ХХК-ний эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед зүүн хойд дугуй нь салж өнхрөн эсрэг урсгалд явж байсан Hyundai porter ll маркийн улсын дугаартай машиныг мөргөж замаас гарсны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.ийн эрүүл мэндэд хүндэвтэр, П., Н. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Hyundai porter ll маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх хуудас/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 04-09 дэх хуудас/,
-осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтас хэргийн 10 дахь хуудас/,
-хохирогч Л.ийн өгсөн: “...Тэгээд 78 дахь километрийн орчим явж байсан чинь урд оч маналзаад байхаар нь би гэрлээрээ дохио өгсөн. Тэгтэл урдаас нэг хар юм орж ирээд миний талын урдаас ирээд мөргөсөн. Тэгээд машин жолоодлогогүй болоод замын хажуу руу орсон. Тэгээд бид 3 машинаасаа буугаад байж байтал тэр машины жолооч гүйгээд ирсэн. Та хэд зүгээр үү гэж асуугаад өөрөө цагдаа, эмнэлэг дуудсан. Би өөрөө машинаа жолоодоод голд суугаад, захад сууж явсан. 60 километр цагийн хурдтай явсан. Би шүүх хуралдаанд оролцохгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 13 дахь хуудас/,
-гэрч Н.ий өгсөн: “... дүүрэгт 16 цагийн үед ирээд ачаагаа ачаад буцаад Улаанбаатар хот руу явж байсан чинь 78 дахь километр дөнгөж өнгөрөөд явж байтал хажуугаар том машин өнгөрсөн. Тэгтэл том дугуй гарч ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн. Тэгтэл э ах машин жолоодлогогүй болчихлоо гэж хэлээд удалгүй машин замаас гараад зогссон. Тэгээд бид гурав машинаасаа буугаад гадаа байж байтал том тэрэгний жолооч ирээд та хэд зүгээр үү гээд өөрөө цагдаа дуудлага өгч, эмнэлэг дуудсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 16 дахь хуудас /,
-гэрч П.гийн өгсөн:“...э ахын улсын дугаартай портер машинтай нарын хамт явсан. дүүрэгт 16 цагийн үед ирээд ачаагаа ачаад Улаанбаатар хот руу явж байсан чинь 78 дахь километр дөнгөж өнгөрөөд хажуугаар том машин өнгөрсөн. Тэгтэл том дугуй гарч ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн. э ах машин жолоодлогогүй болчихлоо гэж хэлээд удалгүй машин замаас гараад зогссон....” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 19 дэх хуудас /,
-Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн: “*******” ХХК-ний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт. 3.4. Дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шураг дутуу, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагараг гэмтсэн, буруу тавигдсан; гэсэн заалтыг зөрсөн байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хавтас хэргийн 28 дахь хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №51 дугаартай:
1. Л.ийн биед баруун, зүүн өвдөгний үений дотор жийргэвчийн урагдал, эвдрэл, зөөлөн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохигдох, шахагдах механизмаар үүснэ.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтас хэргийн 45-46 дахь хуудас/,
- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №50 дугаартай:
1. гийн ий биед баруун, зүүн урд чагтан холбоос, тойгны шөрмөсний суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохигдох, шахагдах механизмаар үүснэ.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтас хэргийн 33-34 дэх хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №52 дугаартай:
1. П.ийн биед зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохигдох, шахагдах механизмаар үүснэ.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтас хэргийн 33-34 дэх хуудас/,
-Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /9,650,000 төгрөг/ /хавтас хэргийн 72 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай байна.
Монгол улсын “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 3.1.2. "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ” гэж зааснаар шингэрүүлсэн шадтаг хий нь химийн аюултай бодисын ангилалд хамаардаг.
Иймд “*******” ХХК нь Монгол улсын MNS 4978:2017 “Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” стандарт, ДБЯ-ны сайдын 2001 онд баталсан “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, ТЭХЯ-ны сайдын 2007 онд баталсан “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан аюултай ачаа тээвэрлэх шаардлага, ДБЯ-ны сайдын баталсан “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, ЗТЯ-ны сайдын баталсан “Аюултай ачаа тээвэрлэх журам” гээд холбогдох хууль, журам, дүрэм, стандартуудын шаардлагыг хангаж тээвэрлэлтийг гүйцэтгэх ёстой.
Эдгээр хууль, журам, дүрэм, стандартуудын шаардлагыг “*******” ХХК нь хангаж тээвэрлэлтийг явуулсан эсэх асуудлыг мөрдөн шалгаагүй.
Гэвч зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг эрх бүхий албан тушаалтан магадлагаагаар тээврийн жолооч Б.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт. 3.4. Дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шураг дутуу, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагараг гэмтсэн, буруу тавигдсан; гэсэн заалтыг зөрснөөс шалтгаалсан гэж дүгнэсэн.
Түүнчлэн, осол хэргийн дараа тээврийн хэрэгслийн дугуйг буцаан хийж хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцсон бөгөөд тээврийн хэрэгслийг хураан авах ажиллагаа хийгээгүйн улмаас техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн талаарх прокурорын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв. /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хх-190 дэх тал/
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой дүүргийн 2 дугаар хороо А0101 авто замын 78 дахь километрийн орчим “*******” ХХК-ний эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед зүүн хойд дугуй нь салж өнхрөн эсрэг урсгалд явж байсан Hyundai porter ll маркийн улсын дугаартай машиныг мөргөж замаас гарсны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүд, эрх бүхий албан тушаалтны магадлагаа зэргээр тогтоогдсон байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд *******” ХХК-ний эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт. 3.4. Дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шураг дутуу, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагараг гэмтсэн, буруу тавигдсан; гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлөхөө илэрхийлсэн болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Л.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Н., П. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Л.ийн эзэмшлийн Hyundai porter ll маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд 9.650.000 төгрөгийн хохирол учирсан.
Иргэний хариуцагч “*******” ХХК нь энэ хэргийн улмаас хохирогч Л.ийн нэхэмжилсэн 1,938,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.ий нэхэмжилсэн 1,215,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.ийн нэхэмжилсэн 391,500 төгрөгийг бүрэн төлсөн. Хохирогч Л.ийн эзэмшлийн Hyundai porter ll маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 9.650.000 төгрөгийг даатгалаас гаргуулан төлсөн байна.
Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, “*******” ХХК нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн компанийг гэмт хэрэг гарахад нөлөөлөөгүй боловч хууль, дүрэм, журам зөрчигдсөн талаар мэдүүлсэн, /2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэргийн 165-168 дахь тал/ мөн хохирол төлбөрийг иргэний хариуцагчийн хувьд “*******” ХХК бүрэн төлсөн, жолооч Б.*******гээс иргэний хариуцагчийн хувьд төлсөн болон өөрийн байгууллагад учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэсэн тул Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцов.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их хурлаас 2023 оны 12 сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг гэж томъёолж өөрчлөн, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрх хасах нэмэгдэл ялыг “нэг жилээс дээш гурван жил хүртэл хугацаагаар хасах”-аар хүндрүүлж өөрчлөлт оруулсан тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж зааснаар шүүгдэгчид эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг баримтлан шүүгдэгч Б.*******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн улсын яллагчтай тохирсон ялыг шүүх батлав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж зааснаар Б.*******д оногдуулсан торгох ялыг төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн *******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН