Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/66

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2024          06           04                                        2024/ШЦТ/66

      

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               Б.Наранжаргал

 Улсын яллагч                                             Б.Баттуяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Д.Цолмон

 Шүүгдэгч                                                     ******* нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *******, *******, *******, *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт*******, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,*******,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 00 цагийн үед ны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-д худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа хэрэглэж байсан түлхүүрийг ашиглан тус дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, Iphone-15 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “” ХХК-д 8,199,800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сард Багануур дүүргийн “” ХХК-ийн салбарт менежерээр ажилд орсон. Тухайн үед сейфны түлхүүр 2 ширхэг, гадна хаалганы түлхүүр 2 ширхэг, дотор агуулахын түлхүүр 1 ширхэг, гадна агуулахын түлхүүр 1 ширхэгийг өгч байсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын дундуур гар утас завшсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан бөгөөд өөрт байсан түлхүүрээ хүлээлгэж өгөхдөө гадна хаалганы түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 23 цаг өнгөрөөж гэрээсээ гараад зал авахаар очиход зал өгөхгүй болохоор нь таксидаад 3 дугаар байрны ард талын хаусны тэнд буугаад хөл бөмбөгийн талбайн хажуугаар алхаж явж байгаад “” дэлгүүрээс өгөлгүйгээр авч үлдсэн байсан түлхүүрээр гадна талын хаалгыг онгойлгож ороод 2 ширхэг Iphone-15 маркийн гар утсыг аваад гарсан. Тэгээд гар утаснуудыг гэртээ байлгаж байгаад 12 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүкээр зар харж байгаад гар утас үнэ тохирч авна гэсэн зарын дагуу холбогдоод тэр хүнд Iphone-15 маркийн 1 ширхэг гар утсыг 2,000,000 төгрөгөөр зараад мөнгийг нь хэрэглээндээ зарцуулсан. Тэгээд маргааш нь ажилдаа яваад хөдөөнөөс ирээд үлдсэн 1 ширхэг гар утсаа Улаанбаатар хот, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ард талд байрлах “Good” нэртэй ломбардад 2,200,000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг бэлнээр нь авсан. Тэгээд мөнгөө ажлын газрын Мөнх-Од гэх хүний данс руу хийгээд, 1 xbet нэртэй мөрийтэй тоглоомын данс руу 700,000 төгрөгийг шилжүүлж тоглосон. Үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хэрэглээндээ үрчихсэн. Камерийн бичлэгт бичигдсэн хүн би мөн. Би Өмнөговь аймагт ажиллаж байхдаа дахиж хэрэглэхгүй гэж бодоод түлхүүрээ бутлагч руу хийчихсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 61-63, 112, хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүрт зарагдаж байгаа гар утаснуудад тулгалт хийж тоолж үзэхэд 2 ширхэг Iphone-15 загварын гар утас дутсан. Ингээд ажилчдаа цуглуулж байгаад хяналтын камер шүүж үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн үед манай дэлгүүрт гаднаас үл таних хүн орж хулгай хийж гарч байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Дэлгүүрээс алдагдсан гар утас нь Iphone-15 загварын 2023 онд үйлдвэрлэгдсэн хайрцаг савтайгаа шинэ лацтай гар утас байсан. Манай дэлгүүрийн гарах хаалганы түлхүүр зөвхөн надад байдаг. Урьд нь манай дэлгүүрээс бараа алдагдаж байсан учир би дэлгүүрийн бараа материал хийдэг агуулахын түлхүүр, сейфны түлхүүр зэргийн голыг сольж шинэ түлхүүртэй болгосон ба зөвхөн гарах хаалганы голыг солиогүй хуучнаараа байсан. Өмнө нь ажиллаж байсан Жамъянсүрэн гэх залуу манай байгууллагын агуулахаас их хэмжээний бараа материал дутааж хөрөнгө завшсан нь илэрч хуулийн байгууллагаар арга хэмжээ авахуулаад ажлаасаа гарсан. Тухайн хүнийг ажлаас нь гарч байхад ажил хүлээлцэж байх үедээ надад нэг ширхэг түлхүүр хүлээлгэж өгөөгүй. Би тэр хүнийг байж магадгүй гэж үзэж байна. Манай байгууллагад нийт 8,200,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Манай байгууллагын төвөөс 40 сери дугаар явуулсан бөгөөд тэрний дотор алдагдсан гэх 2 ширхэг гар утасны сери дугаар байгаа. Яг аль сери дугаарыг нь мэдэхгүй байна. Тухайн алдагдсан гэх Iphone-15 загварын 2 ширхэг гар утас 4,099,900 төгрөгөөр зарагдаж байсан бөгөөд нийт 8,199,800 төгрөгийн хохирол учраад байна. Манай байгууллагын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, нэг гар утасны хохирол төлөгдөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40-41, 44-45, 118),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай байгууллага 7 хоногт нэг удаа гар утасны тооллого хийдэг бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тооллого хийхэд 2 ширхэг Iphone-15 загварын гар утас байхгүй байсан. Тэгээд төв салбар руу мэдэгдээд камер шүүсэн. Тэгтэл 2023 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед манай салбар руу нэг хүн түлхүүрээр үүдний хаалгыг онгойлгоод заланд байсан шилэн хоргон дахь 2 ширхэг гар утсыг авч явж байгаа бичлэг байсан. Гар утас авсан хүнийг Жамъянсүрэн гэж бодож байна. Өмнө нь манайд ажиллаж байсан бөгөөд түүнийг гаднах биеийн хэлэмжээр танина. Алхаж байгаа бичлэгээр би таньсан. Гадагшаа чиглэлтэй, гараа савдаг хүн байсан. Жамъянсүрэн ажлаа өгөөд гарахдаа өөрт байсан түлхүүрээ өгсөн. Манай байгууллагын гаднах хаалганы түлхүүр өмнө нь Жамъянсүрэн, Даваапүрэв гэх хүмүүст байсан бөгөөд Даваапүрэв ажлаасаа гарахдаа Жамъянсүрэнд түлхүүрээ үлдээсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-49),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн 25 дугаар эмийн санд байрлах “Good” ломбарданд ээлжийн ажилтай байсан. Манай “Өзөөд Финанс ХХК”-ийн “Good” ломбард нь 25 дугаар эмийн санд байрладаг бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн орчид Жамъянсүрэн /РД:УЮ00281210/ гэх хүн хар өнгийн лацтай задраагүй шинэ Iphone-15 маркийн 354287192262496 EMEI кодтой гар утсыг 2,200,000 төгрөгөөр 8 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаагаар барьцаанд тавьсан. Манай байгууллагаас барьцаалан зээлүүлсэн 2,200,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66-67, 71),

              Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “хэрэг учрал болсон гэх газар нь , Хэрлэнгийн худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах ба үл хөдлөх цэгийг тус төвийн урд байрлах гэрлийн шонгоор авав. Ертөнцийн зүгээр урагшаа харсан цонхны зүүн талд шилэн хаалгатай лангуу байх ба эд зүйл тавих зориулалттай 3 нүд байх ба 1,2 дугаар нүдэнд гар утас өрөөстэй байна, 3 дугаар нүдэнд зай хураагуур байв. Алдагдсан гэх 2 ширхэг гар утас байсан гэх газрыг 1 гэсэн тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгээр хяналтын камрын бичлэгт тухайн хэрэг үйлдсэн этгээд бичигдсэн байх тул хяналтын камерын бичлэгийг DVD-д хуулбарлаж авав” гэжээ (хх-ийн 5-9),

              Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр “354287192262694, 354287192484322 дугаартай Iphone-15 маркийн гар утсыг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 00 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Хүлээлгэн өгсөн иргэний нэхэмжлэгч ” гэжээ (хх-ийн 12),

              Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр “хайрцагтай EMIE 354287192262694 дугаартай хар өнгийн Iphone-15 маркийн гар утас лацтайгаа 1 ширхэгийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Багануур дахь салбарын худалдааны зөвлөх хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв. Хүлээн авсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүхбат” гэжээ (хх-ийн 14),

              Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “камерийн бичлэгт хийсэн үзлэгийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн 213 тоот өрөөнд 16 цаг 00 минутад эхлэж 16 цаг 20 минутад дуусав. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн “GOOD” ломбардны хяналтын камерийн бичлэгт 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн сэжигтэй этгээд нь хар өнгийн цамц, цагаан өнгийн маск зүүсэн байдалтай тухайн “GOOD” ломбарданд бичиг баримтаа шалгуулж байгааг харуулав” гэжээ (хх-ийн 21-22),

              Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “үзлэгээр 2023 оны 12 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө 00 цаг 18 минутад тухайн объект руу хар куртиктэй, хар нарийхан өмдтэй, юүдэнтэй малгайтай, бээлийтэй, нүүрэндээ масктай хүн түлхүүрээр онгойлгон орж шилэн хоргон дотор байсан гар утсыг авч гарч буй бичлэг байх ба тухайн этгээд байв” гэжээ (хх-ийн 23-24),

              “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №24-64 дугаартай дүгнэлтээр “Iphone-15 маркийн 2023 онд үйлдвэрлэгдсэн, шинэ хайрцаг савтай 2 ширхэг гар утсыг 1 ширхэгийг 4,099,900 төгрөг нийт 8,199,800 төгрөг” гэжээ (хх-ийн 158-161),

              “” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн рм/22/635 дугаартай туршилтын хугацаанд ажилд авах тухай тушаалаар “тус компанийн Багануур салбарын худалдааны зөвлөх албан тушаалд Батжаргал овогтой 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын туршилтын хугацаагаар ажилд томилсугай. ийн нэг сарын цалинг 420,000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгөөр тогтоож  мөн ажлын үр дүн гүйцэтгэлээс хамааруулан урамшуулалт цалинг сар бүр зохих журмын дагуу суутгалыг тооцон олгохыг Санхүү бүртгэлийн албаны дарга /Б.Мөнхтөр/-д зөвшөөрсүгэй. Дээрх ажилтантай Хөдөлмөрийн гэрээ болон үүнтэй холбогдох бусад гэрээг байгуулж, тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, бусад холбогдох дүрэм журмыг танилцуулахыг Захиргаа, хүний нөөцийн албаны менежер /О.Сугарцэцэг/-т даалгасугай.” гэжээ (хх-ийн 129),

              “” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн рм/23/054 дугаартай албан тушаалд дэвшүүлэн томилох тухай тушаалаар “тус компанийн Багануур салбарын худалдааны зөвлөх Батжаргал овогтой Жамъянсүрэн-г 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур салбарт Салбарын менежер албан тушаалд шилжүүлэн томилсугай. ийн нэг сарын цалинг 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр тогтоож  мөн ажлын үр дүн гүйцэтгэлээс хамааруулан урамшуулалт цалинг сар бүр зохих журмын дагуу суутгалыг тооцон олгохыг Санхүү бүртгэлийн албаны дарга /Б.Мөнхтөр/-д зөвшөөрсүгэй. Дээрх ажилтантай Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулж гэрээнд тохиролцсоны дагуу цалинг бодож олгох, тушаалын хэрэгжилтийг мөрдүүлж ажиллуулахыг Захиргаа, хүний нөөцийн албаны менежер /О.Сугарцэцэг/-т даалгасугай.” гэжээ (хх-ийн 130),

              “” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 23/00239 дугаартай ажлаас халах тухай тушаалаар “тус компанийн Багануур салбарын менежер ******* нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж ажил олгогчийн итгэлийг алдаж, компанийн мөнгө, эд хөрөнгийг дутаасан, хувьдаа ашигласан ноцтой зөрчил гаргасан тул 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай. *******тэй холбогдох төлбөр тооцоог зохих журмын дагуу хийж, дуусгахыг Санхүү бүртгэлийн албаны дарга /Б.Мөнхтөр/-д үүрэг болгосугай. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн албаны менежер /О.Сугарцэцэг/-т даалгасугай.” гэжээ (хх-ийн 33),

              “” ХХК-ийн илүүдэл дутагдлын тайлангаар “Apple iphone 15 black 128GB MTP03ZP/A 4,099,900 төгрөг эхний үлдэгдэл 2 ширхэг, эцсийн үлдэгдэл 2, зөрүү -2. Дутагдсан үнэ 8,199,800 төгрөг. Хянасан нягтлан бодогч Мөнхтөр ” гэжээ (хх-ийн 153),

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүхбат нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ “шүүх хуралдаанд оролцохгүй, сүүлд гаргасан 2 ширхэг гар утсыг 8,199,800 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. 1 ширхэг гар утсыг биет байдлаар буцааж авсан. Одоо 1 ширхэг гар утасны үнэ болох 4,099,900 төгрөг, мөн үнэлгээний хөлс болох 148,000 төгрөг нийт 4,247,900 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ (хх-ийн 183),

Шүүгдэгчийн хувий байдалтай холбоотой бусад баримтууд (хх-ийн 73-78, 132-139) ,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 28),

Хохирол төлсөн баримтууд (хх-ийн 194-196, 199),

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 38 дугаартай тогтоолоор “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоол, 1/24320006 хувийн хэргийн дугаартай *******д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэжээ (хх-ийн 184),

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 122, 124-125) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 00 цагийн үед ны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-д худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа хэрэглэж байсан түлхүүрийг ашиглан тус дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, Iphone-15 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “” ХХК-д 8,199,800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэсэн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөгсөн “2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүрт зарагдаж байгаа гар утаснуудад тулгалт хийж тоолж үзэхэд 2 ширхэг Iphone-15 загварын гар утас тооллогоос дутсан. Тухайн алдагдсаг гэх Iphone-15 загварын 2 ширхэг гар утас 4,099,900 төгрөгөөр зарагдаж байсан бөгөөд нийт 8,199,800 төгрөгийн хохирол учраад байна. Манай байгууллагын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, нэг гар утасны хохирол төлөгдөөгүй байгаа, нэхэмжилж байна. Мөн үнэлгээний хөлс болох 148,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, гэрч “2023 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед манай салбар луу нэг хүн түлхүүрээр үүдний хаалгыг онгойлгоод заланд байсан шилэн хоргон дахь 2 ширхэг гар утсыг авч явж байгаа бичлэг байсан. Гар утас авсан хүнийг Жамъянсүрэн гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “2024 оны 01 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн орчид Жамъянсүрэн /РД:УЮ00281210/ гэх хүн хар өнгийн лац задраагүй шинэ Iphone-15 маркийн 354287192262496 EMEI кодтой гар утсыг 2,200,000 төгрөгөөр 8 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаагаар барьцаанд тавьсан. Манай байгууллагаас барьцаалан зээлүүлсэн 2,200,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, камерын бичлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

“Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар хууль бусаар авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэдэг бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан байна.

 “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгоно.

Шүүгдэгч ******* нь Iphone-15 маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “” ХХК-ийн дэлгүүрийн байрны хаалгыг түлхүүрээр онгойлгон хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүхбат нь 1 ширхэг Iphone15 маркийн гар утсыг биет байдлаар нь хүлээн авсан байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 1 ширхэг Iphone15 маркийн гар утасны үнэ 4,099,900 төгрөг, үнэлгээний хөлс 148,000 төгрөг, нийт 4,247,900 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч нь 2,200,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******гээс гар утасны үнэ 4,099,900 төгрөг, үнэлгээний хөлс 148,000 төгрөг, нийт 4,247,900 төгрөгийг гаргуулж, хохирогч “” ХХК-д, 2,200,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч д олгохоор тус тус шийдвэрлэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хохирол нөхөн төлөх хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулсан.

Дээрх хугацаанд шүүгдэгч ******* нь 1 ширхэг Iphone15 маркийн гар утасны үнэ 4,099,900 төгрөг, үнэлгээний хөлс 148,000 төгрөг, нийт 4,247,900 төгрөгийг хохирогч “” ХХК-д, 2,200,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч д төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 Иймд шүүгдэгч *******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 1 (нэг) жил, 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жил, 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 2 ширхэг СиДиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

       7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ