| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0106/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/108 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/108
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч С.С******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт С******* С*******т холбогдох эрүүгийн 2************ дугаартай, 175/2024/0***/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдөр С***** аймгийн С***** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, ***** С******* аймгийн А*********** сум, ******* дугаар баг, ********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б******** овогт С************** С************* /РД:***********/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч С.С******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Коллектив” нэртэй баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Э******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.С******* нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Коллектив” нэртэй баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Э******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл[1], 2.Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[2], 3.Эд мөрийн баримтаар “1 ширхэг сиди”-г тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[3], 4.Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[4], 5.Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[5], 6.Гэрч Э.Н******* мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[6], 7.Гэрч Н.Б********с мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[7], 8.Дархан-уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлт[8], 9.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[10], Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт[11], Сэлэнгэ аймаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны 22/86 дугаартай албан бичиг[12], 13.Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүд[13], 14.Согтуурал шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл[14], 15.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[16], 17.Шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа[17], 18.Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа[18], 19.Шүүгдэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа[19], 20.Эд хөрөнгөтэй эсэх талаархи хураангуй лавлагаа[20], 21.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[21], 22.Шүүгдэгч С*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[22], 23.Хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл[23], 24.Шүүгдэгчийн “Хаан банк” дахь дансны дэлгэрэнгүй хуулга[24], 25.Мөнгөн шилжүүлгийн баримтын зураг[25], 26.Шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[26], 27.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт[27] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.С******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Н.Э******* зүгээс шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримтгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр гаргасан хүсэлт[28], иргэний нэхэмжлэгч Ц.Д******* нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 95,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгч С.С*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч С.С*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар харилцан тохиролцсон байх тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон “11 минут, 9 секунтын бичлэг бүхий 1 ширхэг сиди”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэргийн хамт архивт хадгалах нь зүйтэй.
Шүүгдэгч С.С******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт С******* С*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хохирогч Н.Э******* зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдаж, иргэний нэхэмжлэгч Ц.Д******* нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 95,000 /ерэн таван мянга/-н төгрөгийг шүүгдэгч нөхөн төлснийг тус тус дурьдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон “11 минут, 9 секундын бичлэг бүхий 1 ширхэг сиди”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
7.Шүүгдэгч С.С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Хавтаст хэргийн 01 дүгээр хуудас
[2] Хавтаст хэргийн 03-12 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 35-36, 41-42 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 55 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудас
[19] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас
[21] Хавтаст хэргийн 63 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 71 дүгээр хуудас
[23] Хавтаст хэргийн 74 дүгээр хуудас
[24] Хавтаст хэргийн 79-1 06 дугаар хуудас
[25] Хавтаст хэргийн 107 дугаар хуудас
[26] Хавтаст хэргийн 108 дугаар хуудас
[27] Хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас
[28] Хавтаст хэргийн 74 дүгээр хуудас