| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0105/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/106 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/106
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,
улсын яллагч Р.Мягмардорж,
хохирогч У.Г******* /цахим/
шүүгдэгч Ө.Г**** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт Ө******* Г*********** холбогдох эрүүгийн 24********* дугаартай, 175/2024/******/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1****** оны **** дугаар сарын *******-ны өдөр С*********** аймгийн Х********** суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, “************” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл ********, *********** С******** аймаг, Е******** сум, ****** дугаар баг, ******** гудамж ********* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Ө******* Г******** /РД:***************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Г******** нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С********* аймгийн******** сумын ******* дугаар баг, ************* тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр У.Г********* гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн хөл хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн гуя, өвдөгний үений дотор хэсэг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Г****** нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С******* аймгийн Е******** сумын ******** дугаар баг, ************* тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр У.Г*******тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн хөл хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн гуя, өвдөгний үений дотор хэсэг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1.Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол[1], 2.Хохирогчийн Цагдаагчийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[2], 3.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[3], 4.Хохирогчийн цахим үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар хувь[4], 5.Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[5], 6.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 22/98 дугаартай албан бичиг[6], 7.Иргэний нэхэмжлэгч Ц.Д******* мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[7], 8.Ерөө сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас[8], 9.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлт[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[10], 11.Шүүгдэгч Ө.Г******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[11], 12.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Шүүгдэгчийн цахим үнэмлэхийн хуулбар хувь[13], 14.Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа[14], 15.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт[16], 17.Шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[17], 18.Хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ө.Г******** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч У.Г******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй[20], иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 38,674 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Г************* бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Ө.Г******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Г******** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*********** 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г********* хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г******** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хохирогч У.Г*******ийн зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримтгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 38,674 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч Б.Г****** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Хавтаст хэргийн 01-02 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 05 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 08 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 09-10, 14 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 52-56 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас
[20] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас