Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар   109/ШШ2021/0022

 

 

 

 

 

 

                                                                                     109/ШШ2021/0022

    

                                Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Засаг дарга Төвшрүүлэх сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Б-г Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Б-г Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилохыг Архангай аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ба шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Б.Б миний бие тус шүүхэд гаргасан Архангай аймгийн Засаг дарга Төвшрүүлэх сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Б намайг Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б.Б намайг Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилохыг Архангай аймгийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтын дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Учир нь хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Б.Б намайг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/16 дугаартай захирамжаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилсон шийдвэр гаргаж, миний нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн, миний бие ажлаа хүлээн авсан, одоо Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын ажил хийж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Б.Б-с Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг дарга Төвшрүүлэх сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Б-г Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Б-г Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилохыг Архангай аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4  дүгээр сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргаж ирүүлсэн байна. Тодруулбал, Б.Б миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтын дагуу бүхэлд нь татгалзаж байна. Учир нь хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Б.Б намайг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/16 дугаартай захирамжаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилсон шийдвэр гаргаж, миний нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн, миний бие ажлаа хүлээн авсан, одоо Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын ажил хийж байна гэжээ.

Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн “Б.Б-г Засаг даргаар томилж, Г.Б-г Засаг даргаас чөлөөлөх тухай” Б/16 дугаар захирамжаар Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлсэн Б.Б-г Төвшрүүлэх сумын Засаг даргаар 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн томилж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж Г.Б-г 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөр тасалбар болгон Төвшрүүлэх сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Тус шүүх иргэн Б.Б-гийн нэхэмжлэлээр 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ..., нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Б.Б-г Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг дарга Төвшрүүлэх сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Б-г Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Б-г Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилохыг Архангай аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг дарга Төвшрүүлэх сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Б-г Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Б-г Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаар томилохыг Архангай аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5., 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              А.ТҮВШИНТУЛГА