Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/99

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт Б******* Б*******од холбогдох эрүүгийн 2******* дугаартай, 175/2024/*******/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ********** аймгийн ******** суманд төрсөн, эрэгтэй, **********настай, тусгай дунд боловсролтой, барилга, цахилгаанчин мэргэжилтэй, “***********” ХХК-нд техникч ажилтай, ам бүл ******, ***********хамт ***** аймаг, сум, ***дугаар баг,******тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Б******* Б******* /РД: МХ99**************17/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “Амуу” баарны гадна талд Г.Б таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар мөргөж биед баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний хөмсөгний дотор доод хэсэг, хамрын нурууны зүүн талд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хөмсөгний дотор хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************ аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “Амуу” баарны гадна талд Г.Б таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар мөргөж биед баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний хөмсөгний дотор доод хэсэг, хамрын нурууны зүүн талд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хөмсөгний дотор хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[1], хохирогчийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[2], хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[3], гэрч Д.С мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[4], гэрч Н.О мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[5], гэрч Б.Б мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[6], Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт[7], шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[8], Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2024 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 2******* дугаартай прокурорын тогтоол[9], шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[11], шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[12], шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа[13], шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[14], Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 22/74 дугаартай албан бичиг[15], хохирогч Г.Бы бичгээр гаргасан хүсэлт[16], шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[17] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б*******ын зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 1,300,000 төгрөгийг төлсөн болохоо мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Бы бичгээр гаргасан хүсэлт[18], мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Б******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б******* овогт Б******* Б*******од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь хохирогч Г.Бы эмчилгээний зардалд 1,300,000 төгрөг нөхөн төлснийг дурьдсугай.

6.Шүүгдэгч Б.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Хавтаст хэргийн 02 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 03-06 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн *******-09, 11 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 18 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн *******-26 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас