Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Н.Мөнхцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2407000000124 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******, *******т төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, , , , хамт *******, , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******ийн ******* /PД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цагийн орчим согтуурсан үедээ Налайх дүүргийн , хашааны гадна Б.тай “зөвшөөрөлгүй хашаан дотор орлоо” гэх шалтгааны улмаас маргаж, нүүр рүү нь гараараа цохиж, биед нь хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гадуур ажилтай явж байгаад тэжээдэг мориндоо өвс худалдаж авахаар өөрийн суудлын жижиг машинтай Налайх дүүргийн , од өвс зардаг гэх залуугийн хашаанд 22 цагийн үед очсон. Хаалга нь хаалттай байхаар нь өвс зардаг руу залгаад хэлтэл, хашааны хаалга онгойлгож ороод өвсөө авчих гэхээр нь би хашааны хаалгыг нь онгойлгоод хашаа руу нь яваад ортол хашааны гадаа гагнуур хийж байсан зүс таних гэдэг залуу хүрч ирээд “яах гэж байгаа юм” гэхээр нь би “эзэнтэй нь ярьчихсан өвс авах гэж байна” гэтэл нөгөө гэх залуу “хэлж ярьж ордоггүй юм уу” гэхээр нь би “чи яасан сүртэй пизда вэ” гээд хэлчихсэн чинь намайг “ямар том пизда вэ” гээд хүрч ирээд надтай хэрэлдээд байхаар нь би гийн нүүрийг мангасдаад түлхсэн чинь миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа толгой руу цохисон, тэгээд барилцаад автал тэнд байсан залуу намайг салгахад миний хамар руу маш хүчтэй гараараа нэг удаа цохисон. ...Ингээд тэр шөнө миний хамар хавдаад, нүд хөхөрч хоносон ба өвчин ихтэй, өвдөөд байхаар нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хот орж “” гэх хувийн эмнэлэгт очиж үзүүлж, хамрынхаа зургийг авхуулахад миний хамрыг цөмөрч, хугарсан байна гэсэн. ... нь миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон, гэхдээ толгойд гэмтэл учраагүй харин хамар руу нэг удаа хүчтэй цохисны улмаас хамраас цус гарч хавдаж, хугарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

 

  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 04 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед ын журмын хашааны хажуугийн хашаанд *******, нарын хамт гагнуур хийж байгаад, би машиндаа суугаад байж байхад миний хүү ааваа хүмүүс зодолдоод байна гэхээр нь машинаасаа буугаад хартал надтай хамт ажиллаж байсан ******* урьд нь зүс таньдаг байсан гэх залуутай хашааны гадаа хаалганы дэргэд хоорондоо хэрэлдээд барилцаж аваад цохилцоод байхаар нь түрүүлж очоод салгах гээд дийлэхгүй байхаар нь би очоод г барьж аваад ******* тэр хоёрыг салгасан. ...гийн уруулаас нь цус гарчихсан байсан. *******ын чихний ар нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

  • Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 04 дүгээр сарын 24-ний орой ... би машинаа тавьдаг хашааныхаа гадаа *******, хоёртой гагнуур хийгээд зогсож байхад ******* нь нэг танихгүй залуутай хашаанд орлоо гэдгээс болж маргалдсан ба намайг юмаа хийгээд байж байхад ******* нөгөө залуутай барилцаад авчихсан нөгөө залуу нь *******ыг мангасдаад гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд нь ******* зөрүүлээд нүүр рүү нь цохихоор нь бид хоёр очоод тэр хоёрыг салгасан. ...*******ын чихний ар хавдчихсан байсан өөр гэмтэл байгаагүй. Нөгөө залуугийн уруул хавиас нь цус гарчихсан юм шиг байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

  • Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай нөхөр тэжээж байгаа адуундаа өвс худалдаж авахаар гэрээсээ гараад явсан ба орой 22 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу утсаар яриад чи ын журмын хашааны хажуу талын хашаанд машинтайгаа хүрээд ир, намайг хүн зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь би шууд нөхрийнхөө хэлсэн газарт яваад очиход манай нөхөр нэг танихгүй залуутай хэрүүл хийгээд зогсож байсан ба хажууд нь хүмүүс тойроод зогсчихсон байсан. Манай нөхрийн хамраас цус гараад хавдаад хөхөрчихсөн, зүүн чихний ар нь хавдчихсан байсан. ...Тэр шөнө манай нөхрийн хамар нь өвдөөд, битүүрээд хавдар нь нэмэгдээд толгой, тагнаа руугаа өвдөөд байсан. Тэгээд маргааш нь хот руу манай нөхөр яваад хувийн эмнэлэгт үзүүлээд хамрынхаа зургийг авхуулахад хамар нь хугарч, цөмөрсөн байна гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 237 дугаартай “ын гийн биед хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинд нь үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

  • Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 04 дүгээр сары 24-ний өдөр намайг Налайх дүүргийн , ын хашааны гадна машинд гагнуур хийгээд байж байхад үл таних машинтай хүн ирээд шууд ахын хашаа руу яваад орчихоор нь би “хөөе юун хүн бэ” гэхэд “өвс авах гэж байна” гэхээр нь “чи хэлж ярьж ордоггүй юм уу” гэхэд “хүнтэй нь ярьчихсан пизда минь” гэж хэлээд хүрээд ирсэн. Надтай барилцаж аваад бид нэг нэг удаа цохилцож авсан чинь тэнд байсан , хоёр ирээд салгасан. Тэгтэл дуудсан байсан хоёр цагдаа ирээд аваад явсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд нөгөө гэх залуутай учраа олоод эвлэрээд хоёр тийшээ салсан юм. Гэтэл хэд хоногийн дараа над руу яриад миний хамар хугарсан байна, эмчилгээ хийлгэнэ, чамаас мөнгийг нь авна гэхээр нь надад мөнгө байхгүй, цагдаагаараа шийдүүл гэж хэлсэн юм. Тэгсэн чинь цагдаад өргөдөл өгсөн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Д.*******ын зүгээс хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,000,000 төгрөгийг төлсөн талаар мэдүүлсэн, хохирогч Б.д хурлын тов мэдэгдэхэд “гомдол санал байхгүй, хохиролд 3,000,000 төгрөг авсан” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ