Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/104

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407001090123 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* хийдэг, , хамт *******, , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******ын ******* /PД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн , тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Т. эзэмшлийн улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийн баруун толийг хөлөөрөө өшиглөж, зүүн талын толийг гараараа цохиж, тээврийн хэрэгслийг гэмтээсний улмаас 650,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай хоёр хүүхэд гэртээ хоёулаа байсан, харин би 18 цагт ажлаа тараад найз залуу ийн хамтаар гэртээ иртэл миний салсан нөхөр Г.******* нь манай хоёр хүүхдийг аваад гэрээс гарч байхаар нь “Чи яагаад хоёр хүүхэд авч явах гээд байгаа юм” гэтэл ******* нь манай найз залуу руу шууд дайраад хэрүүл маргаан хийсэн, би хоёр хүүхдээ аваад явахаар машиндаа суутал ******* нь машины жолооч талын толийг хөлөөрөө өшиглөж, жолоочийн эсрэг талын толийг гараараа цохиж хагалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

  • Гэрч К.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Т. бид хоёр ажлаа тараад 18 цагийн үед гэртээ иртэл Т. салсан нөхөр нь хоёр хүүхдийг нь аваад гэрээс гараад явж байсан, тэгээд очоод нь *******д “Чи яагаад хоёр хүүхэд авч явах гээд байгаа юм” гээд тэр хоёр хэрэлдэж эхэлсэн. Би машиндаа сууж байсан тул яг юу гэж хэрэлдсэнийг нь мэдэхгүй байна. Тэгээд рүү салсан нөхөр ******* нь далайхаар нь би машинаасаа буутал надтай зодолдох гэж дайрсан, хэсэг маргалдаж хоёр хүүхдээ аваад явах гээд машиндаа суутал ******* нь улсын дугаартай Т. эзэмшлийн машины жолооч талын толийг өшиглөж хагалаад, жолоочийн эсрэг талын толийг гараараа цохиж эвдэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

  • “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 47255 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 650,500...” гэх авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 34-36 дахь тал),

 

  • Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Миний салсан эхнэр “хоёр хүүхэд аав дээрээ очмоор байна гээд болохгүй байна, чи ирж аваад хамт хонохгүй бол болохгүй байна” гэж 2-3 хоногийн өмнө хэлж эхэлсэн. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед би салсан эхнэр Т. Налайх дүүргийн , тоот гэрт хоёр хүүхдээ авахаар очтол манай хоёр хүүхэд гэртээ хоёулхнаа байж байсан. Гэрт гал түлчихсан харах хүн байгаагүй, тэгээд би хоёр хүүхдээ хувцаслаад гэрээс нь гарч иртэл өөдөөс Т. ирээд “согтуу ирчхээд хоёр хүүхэд авч явах гээд байх юм” гээд манай хоёр хүүхдийг машиндаа суулгачхаад өөрөө бас машиндаа суучхаад хаалгаа түгжчихсэн. Тэгээд би “хоёр хүүхэд буулгачих, би аваад явъя” гээд байхад буулгахгүй байсан. Тэгэхээр нь би “тэгвэл би машины чинь толийг хагаллаа шүү” гэхэд миний салсан эхнэр Т. “чаддаг юм бол тэгэхгүй юу” гэхээр нь би машины нэг талын толийг нь гараараа цохиж, нөгөө талын толийг нь хөлөөрөө өшиглөж эвдэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*******ийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, 300,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Т. эд хөрөнгөд буюу түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 650,500 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “миний хохирлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ