| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2020/05115/и |
| Дугаар | 101/ШШ2021/00613 |
| Огноо | 2021-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2021/00613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- тоотод оршин суух, Х овогт Б М -ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- тоотод оршин суух, Бовогт Д Н -д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 273.474.040 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ц /ШТЭҮ-/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А /ШТЭҮ-/, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.О, Н.Б, хариуцагчийн хүсэлтээр гэрч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М нь ээжийн дүүгийн эхнэр бөгөөд надаас байнга мөнгө зээлж авдаг байсан. Би Д.Н-тэй 2014 оны 11-р сараас 2015 оны 12-р сарын хооронд долларын болон төгрөгийн нийт 14 удаагийн зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлдэгч Д.Ннь зээлийн гэрээний үүргээ биелүүлж явж байгаад 2016 оноос эхлэн зээлийн хүүг хугацаандаа төлөхгүй хойшлуулж байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлийн хүү болон үндсэн зээлийг өнөөдрийг хүртлэх хугацаанд төлөөгүй байна.
Энэ зээлийн 90 хувийг О-аас авч зээлсэн бөгөөд Б гэдэг хүнээс 3.000.000 төгрөгийг, өөрийн 7.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. О нь надад зээлдүүлсэн мөнгөө нэхэмжлээд шүүхэд өгсөн байгаа тул би Н-д зээлдүүлсэн мөнгөө тухайн үеийн долларын ханшаар тооцож, нийтдээ 273.474.040 төгрөгийг нэхэмжилж байна гэв /хх-1-2, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хариуцагч Д.Ншүүхэд гаргасан тайлбартаа: Б.Мнь миний нөхөр С.Д-ын төрсөн эгч С-ын Ш-ийн охин юм. Би М-ээс 2008 оноос эхлэн зээлж авдаг болсон. Хамгийн сүүлд 2014 онд бүх зээлээ төлж барагдуулаад бидний хооронд тооцоо дууссан. Нэхэмжлэлд бичсэн байгаа зээлийг миний төрсөн дүүгийн эхнэр Н.Аавсан. А надаас М-ээс мөнгө зээлээд өгөөч гэж гуйсан учир би М-т очиж А мөнгө зээлээч гэж байгаа талаар хэлэхэд та өөрөө мэдэж байгаа бол ав А найдвартай биз дээ гээд өгдөг байсан. Мөн Аг манай бэр гэдгийг ч мэднэ. А нь 2-3 удаагийн зээлийг өөрөө очиж авсан. Б.Мнь надаар дамжуулж А зээл авч байгааг мэддэг байсан.
Зээлийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй авдаг байсан. Зээлийн гэрээ гэж огт байгуулж байгаагүй. А нь зээлээ надаар дамжуулж буцаан төлдөг, мөн өөрөө ч Б.Мөнхцэцэгийн данс руу шилжүүлдэг байсан. Мөн миний бие болоод А бид хоёр бэлнээр ч Б.Мөнхцэцэгт зээлээ буцаан төлдөг байсан. Агийн авсан зээлийг 2016 он хүртэл төлсөн. Гэтэл Б.Мнь бидний төлсөн бүх мөнгийг зөвхөн хүү гэж тооцож авсан. Б.Мнь Н.Агаас мөнгөө нэхэж очих тоолондоо намайг дуудаж хамт очдог байсан. Хамгийн сүүлд 2016 оны дундуур мөнгөний асуудлаас болж бөөн хэрүүл маргаан үүссэн. Б.Мнь би таниар л дамжуулж Ад мөнгө зээлсэн юм чинь та зээлийн гэрээ нь дээр гарын үсэг зур гээд гарын үсэг зуруулж байсан. Би нэг дор нилээн хэдэн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс нэг ч удаа гэрээ байгуулж зээл олгосон зүйл байхгүй гэжээ /хх-68/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ннь Б.М-т ямар нэгэн зээлийн өр төлбөр тооцоо байхгүй. Зээлийн харилцаа байсан хэдий ч тухайн цаг үедээ төлөөд дуусгасан. 2017 оноос хойш Б.М-тэй огт холбоогүй байгаа тул ямар ч үндэслэлгүй нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч энэ дурдаад байгаа мөнгийг зээлээгүй, өмнө нь зээлсэн мөнгийг аваагүй А гэдэг хүн хариуцагчаар дамжуулан зээлж байсан. Зээлийн гэрээний хугацаанд А нь зээлсэн мөнгөө Н-ийн дансаар төлсөн баримт хэрэгт авагдсан. Тухайн үед зээлийн хүү дээр маргаан гарснаар бүх мөнгийг төлсөн. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар хэрэгт авагдсан гэрээ нь сүүлд нөхөж гарын үсэг зурагдсан гэрээ байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв /хх-39, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мнь хариуцагчаар Д.Н-г татаж, түүнд холбогдуулан 2014 оны 11-р сараас 2015 оны 12-р сарыг дуусталх хугацаанд мөнгө зээлдүүлсэн үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 273.474.040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2/.
Нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөр Б.Ц-ыг оролцуулах хүсэлт гаргаж /хх-84/, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-11-04-ний өдрийн итгэмжлэлээр О.А-д хоёр жилийн хугацаатай олгож /хх-38/, хариуцагч Д.Ннь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Ц.А-тай байгуулсан /хх-66-67/ байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч Б.Мнэхэмжлэлийн шаардлагын 273.474.040 төгрөгийг 2014 оны 11-р сарын 08-ны өдрөөс 2015 оны 09-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчид зээлдүүлсэн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг гэж тайлбарласан бөгөөд хариуцагч тал зээлдүүлсэн гэх мөнгийг аваагүй, иргэн Н.А хариуцагчаар дамжуулан нэхэмжлэгчээс зээл авч байсан, нэхэмжлэгчийн хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд А нь зээлсэн мөнгийг төлсөн байдаг тул хариуцагч зээл аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэх бөгөөд иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой.
Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн хэргийн 15-28-р хуудсанд авагдсан зээлийн гэрээ гэх бичгийн баримтад огноо байхгүй, зохигчид гарын үсэг зурсан байх боловч 15, 18-28-р хуудсанд байгаа зээлийн гэрээнд нотариатчийн хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн тэмдэг дарсан байна.
Дээрх зээлийн гэрээнд хугацаа, хүүгийн талаар тусгаагүй, өмнө нь нотариатчаар гэрээний үнэн зөвийг гэрчилсэн талаарх тамга, тэмдэг дарагдаагүй байх бөгөөд нөхөж байгуулсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж, няцаагаагүй. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасны дагуу зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох, зээлдүүлэгч Б.М-ээс зээлдэгч Д.Н-д зээлийн гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр оролцсон гэрч Н.А нь хариуцагч Д.Н-ээр дамжуулан нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан болон зээлсэн мөнгийг өөрийн болон хариуцагчийн дансаар шилжүүлж бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч Б.Мзээлдүүлсэн мөнгийг шаардаж уулзаж байсан талаар мэдүүлснийг нэхэмжлэгч үгүйсгэж, няцаагаагүй бөгөөд гэрч Г.О нь нэхэмжлэгчийн хамт гэрч Н.Агийнд очиж уулзаж байсан талаар мэдүүлсэн.
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нэхэмжлэгч Б.М-гийн Хаан банкны 500тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд шинжлэн судлуулснаар нэхэмжлэгчийн дээрх дансанд
Н-ээс гэх утгатай 2014-11-24-100.000, 2014-11-25-нд 200.000, 2014-11-25-нд 250.000, 2014-12-13-нд 110.000, 2014-12-24-нд 100.000, 2014-12-25-нд 250.000,
2015-01-16-нд 110.000, 2015-01-24-нд 100.000, 2015-02-13-нд 110.000, 2015-02-24-нд 100.000, 2015-02-26-нд 250.000, 2015-03-24-нд 100.000, 2015-03-25-нд 250.000, 2015-04-01-нд 150.000, 2015-04-01-нд 100.000, 2015-04-13-нд 600.000, 2015-04-13-нд 110.000, 2015-04-24-нд 100.000, 2015-04-26-нд 250.000, 2015-05-14-нд 110.000, 2015-05-18-нд 300.000, 2015-05-25-нд 100.000, 2015-05-26-нд 300.000, 2015-05-28-нд 500.000, 2015-06-02-нд 550.000, 2015-06-15-нд 1.425.500, 2015-06-15-нд 150.000, 2015-07-03-нд 1.210.000, 2015-07-18-нд 785.500, 2015-08-20-нд 486.000, 2015-08-24-нд 100.000, 2015-09-01-нд 100.000, 2015-09-22-нд 300.000, 2015-09-24-нд 100.000, 2015-10-25-нд 100.000, 2015-10-29-нд 4.400.000, 2015-10-29-нд 100.000, 2015-11-19-нд 485.500, 2015-12-20-нд 1.786.000,
2016-02-25-нд 400.000, 2016-04-25-нд 400.000, 2016-05-25-нд 400.000, 2016-07-26-нд 400.000 төгрөг, нийт 43 удаагийн гүйлгээгээр 18.328.500 төгрөгийг,
А, А-аас гэх утгастай 2014-11-26-нд 400.000, 2014-11-27-нд 50.000, 2014-11-28-нд 500.000, 2014-12-01-нд 200.000, 2014-12-25-нд 200.000,
2015-01-07-нд 1.450.000, 2015-01-26-нд 600.000, 2015-01-28-нд 550.000, 2015-01-30-нд 200.000, 2015-02-07-нд 300.000, 2015-02-26-нд 6.400.000, 2015-02-26-нд 750.000, 2015-03-09-нд 300.000, 2015-03-13-нд 710.000, 2015-03-30-нд 600.000, 2015-04-07-нд 300.000, 2015-04-19-нд 300.000, 2015-04-29-нд 500.000, 2015-05-01-нд 700.000, 2015-05-03-нд 400.000, 2015-05-06-нд 300.000, 2015-05-14-нд 600.000, 2015-05-25-нд 250.000, 2015-06-04-нд 400.000, 2015-06-06-нд 100.000, 2015-06-13-нд 1.000.000, 2015-06-13-нд 5.600.000, 2015-06-18-нд 895.000, 2015-06-27-нд 400.000, 2015-06-29-нд 100.000, 2015-07-01-нд 700.000, 2015-07-02-нд 400.000, 2015-07-06-нд 700.000, 2015-07-24-нд 1.100.000, 2015-07-28-нд 800.000, 2015-07-30-нд 700.000, 2015-08-05-нд 800.000, 2015-08-20-нд 300.000, 2015-08-24-нд 1.000.000, 2015-08-26-нд 300.000, 2015-08-28-нд 500.000, 2015-09-01-нд 800.000, 2015-09-01-нд 600.000, 2015-09-18-нд 485.500, 2015-09-26-нд 1.750.000, 2015-09-30-нд 1.250.000, 2015-10-05-нд 400.000, 2015-10-09-нд 400.000, 2015-10-18-нд 800.000, 2015-11-07-нд 300.000, 2015-11-19-нд 300.000, 2015-11-20-нд 1.000.000, 2015-11-25-нд 3.250.000, 2015-11-28-нд 500.000, 2015-11-30-нд 2.700.000, 2015-12-08-нд 900.000, 2015-12-24-нд 500.000, 2015-12-28-нд 1.500.000,
2016-01-04-нд 500.000, 2016-01-06-нд 400.000, 2016-01-07-нд 900.000, 2016-01-08-нд 300.000, 2016-01-16-нд 786.000, 2016-02-04-нд 1.000.000, 2016-02-05-нд 2.500.000, 2016-03-09-нд 1.500.000, 2016-03-09-нд 50.000, 2016-03-25-нд 400.000 төгрөг, нийт 68 удаагийн гүйлгээгээр 58.126.500 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.
Тухайн дансны хуулга дээрх Н, А үсгийн тэмдэглэгээ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжлэн судалсан хэсгийг тэмдэглэсэн болохыг /хх-47-59/, гэрчээр оролцсон Н.А, дээрх дансанд мөнгө шилжүүлсэн Д.А нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа хэрэгт нотлох баримтаар авагдсан болохыг /хх-70/ тус тус дурдах нь зүйтэй.
Ийнхүү хариуцагч талын шинжлэн судлуулсан дээрх дансны хуулгаар хариуцагч Д.Нболон шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.А нарын мөнгө шилжүүлсэн үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй боловч дээрх шинжлэн судлуулсан мөнгөн дүн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй түүнээс өмнөө зээлдүүлсэн байсан мөнгийг төлсөн талаар тайлбарласан боловч хариуцагч Д.Н-ээс 2014 оны 11-р сараас 2016 оны 7-р сар хүртэлх хугацаанд шилжүүлсэн мөнгө нь өөр гэрээний үүрэг болохыг нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болно.
Түүнчлэн хариуцагчид мөнгө зээлдүүлэхдээ бичгээр гэрээ байгуулж байгаагүй болохыг, амаар тохиролцсон зээлийн гэрээ нь нэг сарын хугацаатай болохыг, гэрчээр оролцсон Н.Ад нэг удаа зээл олгосон болохыг, зээлээ төлж чадахгүй болсноор хариуцагчтай 2016-02-р сард тохиролцож үндсэн зээлийн мөнгөнд гэрээ байгуулж, 2014 оны 11-р сарын 08-ны өдрөөс 2015-09-30-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдүүлсэн мөнгө, түүний хүүг буцаан шаардаж байгаа талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-д “...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлсөн мөнгөө авч чадахгүй болсноор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эдгээр хүмүүс 2017 оноос хойш уулзалдаагүй талаар тус тус тайлбарлаж, нэхэмжлэгч 2016 оны 2-р сараас төлбөр төлөөгүй тул хариуцагчтай тохиролцож гэрээ байгуулсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй болно.
Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Худалдаа хөгжлийн банкны зарлагын маягт нэхэмжлэгчийн төгрөгийн дансны, дансны хуулга нь нэхэмжлэгчийн долларын дансны хуулга байх бөгөөд тухайн баримтууд дээрх улаан, хөх өнгийн балаар гараар бичсэн тайлбарыг нэхэмжлэгч өөрөө бичсэн талаар шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд зарлага гүйлгээний утгад хариуцагчид зээлдүүлсэн, шилжүүлсэн талаарх утга бичигдээгүй, долларын дансны кредит гүйлгээний хэсэгт О-аас гэж гараар бичсэн тэмдэглэгээ хийгдсэн байна /хх-95- 105/.
Нэхэмжлэгч нь өөрийн найз О гэх хүнээс шилжүүлсэн долларыг өөрийн данснаас авч төгрөг болгон хариуцагчид зээлдүүлсэн талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлуулахаар Г.О, Н.Б нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон
гэрч Г.О нь дүү О дамжуулан нэхэмжлэгчийг таньдаг, нэхэмжлэгч бусдад мөнгө зээлсэн талаар ярьдаг болон түүнтэй хамт А дээр очиж нэг удаа уулзсан талаар, Отгонбаяр нь нэхэмжлэгчээс зээлдүүлсэн мөнгөө шаардаж шүүхэд хандсан талаар, нэхэмжлэгчийг Д.Н, Н.А нарт мөнгө зээлдүүлж байхыг хараагүй талаар,
гэрч Н.Б нь нэхэмжлэгчтэй хамт ажилладаг байхдаа 2015 онд 3.000.000 төгрөг зээлдүүлсэн, уг мөнгийг бусдад зээлдүүлсэн талаар ярьсан талаар,
хариуцагчийн хүсэлтээр оролцсон гэрч Н.А нь хариуцагч Д.Н-ээр дамжуулан нэхэмжлэгчээс мөнгө зээлдэг байсан, сарын 10 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай авдаг байгаад сүүлдээ зээлээ төлж чадахгүй болж нэхэмжлэгчээс зээл авч өмнө нь зээлсэн мөнгөний хүүг төлдөг төлдөг байсан, нэхэмжлэгчээс авсан зээлийн мөнгийг хангалттай төлсөн, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй талаар тус тус мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2020-10-19-ний өдөр 1.594.195 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь 273.474.040 төгрөг байх тул уг шаардлагад ногдох 1.525.320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 68.874,8 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б овогт ДН -ээс зээлийн гэрээний үүрэгт 273.474.040 төгрөг гаргуулахыг хүссэн Х овогт Б-н М/ ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020-10-19-ний өдөр төлсөн 1.594.195 төгрөгний 1.525.320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан илүү төлсөн 68.874,8 /жаран найман мянга найман зуун далан дөрвөн төгрөг 8 мөнгө/ төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ