| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/00679/И |
| Дугаар | 101/ШШ2021/01591 |
| Огноо | 2021-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2021/01591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б
Хариуцагч: Б.Д
Зээлийн гэрээний үүрэгт 13,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сумъяабазар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргал нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сумъяабазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь С.Боос 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3,510,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2,340,000 төгрөгийг С.Бийн Хаан банкны ******* дугаартай данснаас өөрийн Хаан банкны ******* дугаартай данс руу шилжүүлүүлж авсан. Мөн бэлнээр 4,690,000 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна.
Нийт 13,040,000 төгрөгийг Б.Д гаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримтуудаас үзэхэд дансаар 3 удаагийн гүйлгээгээр Б.Д гийн данс руу мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон. Бэлнээр мөнгө авсан гэдэг нь баримтаар нотлогдож байна. Жи тайм сүлжээний эрүүгийн хэргийн маргааныг шийдвэрлэж дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Мөнгө зээлсэн гэж шаардсан нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед С.Б бид хоёр “Жи тайм” болон “Юнит скайлер” ХХК гэх хоёр төрлийн сүлжээнд элсэж хоёулаа хохирсон.
2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр авсан гэх 3,510,000 төгрөг нь “Жи тайм корпорейшн”-д элсэж орсон үнийн дүн.
2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр авсан гэх 2,340,000 төгрөг нь “Юнит скайлер”-д элсэн орсон үнийн дүн.
2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2,500,000 төгрөг нь “Жи тайм корпорейшн”-д элсэж орсон үнийн дүн.
Би С.Боос 4,690,000 төгрөгийг огт зээлж аваагүй.
Тухайн үед С.Б******* нь сүлжээнд орж хүн элсүүлсэн мөнгийг нь би дамжуулан “Жи тайм корпорейшн” ХХК-д ******* дугаартай дансанд шилжүүлдэг байсан.
Тус хоёр сүлжээний хэрэг нь аль хэдийн шүүхээр шийдвэрлэгдсэн.
“Жи тайм корпорейшн” буюу Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2020/ДМШ/1458 дугаартай магадлалаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 203 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.
Тус үйл явдал нь 4 жилийн өмнө болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Д д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 13,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан, С.Бийн эзэмшдэг Хаан банкны ******* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд, ******* дугаартай данс руу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3,510,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,500,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2,340,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх ба хэргийн 5 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч Б.Д нь 2017 оны 02 дугаар сард 4,690,000 төгрөг, 3,650,000 төгрөгийг зээлж авсан тухай дурьдагдаж, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр уг бичгийг үйлдсэн огноо тавигджээ.
Хариуцагч нь дээрх мөнгө шилжүүлсэн үйл баримтыг тайлбарлахдаа, зээлийн харилцаа үүсээгүй, сүлжээний бизнест хамтдаа мөнгө оруулж, хамтдаа хохирсон гэх боловч энэ талаараа нотлоогүй тул хэргийн 4, 5 дугаар талуудад авагдсан баримтууд нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Тодруулбал, дээр дурьдсан үйл баримт нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн...” гэж зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.
Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хэлцэл байгуулахдаа хугацаа тогтоогоогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж зааснаар, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг тогтооно.
Зээлдүүлэгч нь зээлээ буцаан шаардсан хугацаагаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд зохигч талуудын тайлбарт дурьдагдаж буй Жи тайм буюу Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэж дууссаны дараа уг нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан гэж тайлбарлаж байх боловч тухайн зээлийн үүргийг гүйцэтгүүлэхээр зээлдэгчээс хэзээ, хэрхэн шаардаж байсан нь нотлогдохгүй байна.
Дээр дурьдсан, хэргийн 5 дугаар талд авагдсан бичгийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсон, 2017 оны 02 дугаар сард мөнгө шилжүүлсэн үйл баримт дурьдагдсанаас үзэхэд, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр зээлдүүлэгч шаардаж байсан гэх үндэслэл тогтоогдож байх тул 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д тухайлан заасан хугацаа гэж тооцох боломжтой.
Зээлдүүлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаж байснаа нотлоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан, гурван жилийн хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА