Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/112

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.*******эд холбогдох эрүүгийн 2415000000092 дугаартай 163/2024/0112/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, ******* аймгийн Баян-Өндөр суманд 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, Олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Булган аймаг, ******* сумын *** багийн ** гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, 43 настай, эрэгтэй, РД: ФМ81062678.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000092 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.*******ийг 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт өөрийн эзэмшлийн 06-58 ОРБ улсын дугаартай Пробокс загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.4. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 12.3  Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг тус тус зөрчиж замын хажуугийн жалга хэсэг рүү онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч В.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ж.Эрхэмбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

- Шүүгдэгч Г.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2415000000092 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

- шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дэх тал),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-05 дахь тал),

- зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-11 дэх тал),

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

- хохирогч В.*******ын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

- иргэний нэхэмжлэгч Б.*******ын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дахь тал),

- гэрч Б.*******ын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

- гэрч Т.гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

- гэрч Э.-ийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

- Мөрдөгч Б.ын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

- Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 112 дугаартай: Магадлуулагч В.*******ын биед зүүн хөлийн шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд болох 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед тогтоогдсон хүндэвтэр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас мөргөх, цохигдох хүчний үйлчлэлийн улмаас авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Г.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.******* жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцож санал, дүгнэлтээ гаргав.

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ хэргийн улмаас хохирогч В.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, Ж.Эрхэмбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учиржээ.

Ж.Эрхэмбаярыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авсан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхээр нь хангасан, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хийсэн гэж үзнэ.

Хохирогч В.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд мэс засал хийлгэхэд 300,000 төгрөг, эм худалдан авсан 13,500 төгрөг, 25,000 төгрөг, 36,7000 төгрөг, 44,000 төгрөг, 4,500 төгрөг, 5,600 төгрөг, 60,000 төгрөг, 5,600 төгрөг, 18,000 төгрөг буюу 512,900 төгрөг нэхэмжилж холбогдох Ибаримтыг шүүхэд ирүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.******* нь хохирогч В.*******т 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Эрхэмбаярт 100,000 төгрөгийг тус тус Хаан банкны дансаар шилжүүлсэн нь Г.*******ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь хохирогч В.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөх саналыг гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн хохирогчид яаралтай тусламж үзүүлэхэд 148,217 төгрөг, мэс заслын төлбөр 1,245,440 төгрөг буюу нийт 1.393.657 төгрөгийн хохирол эрүүл мэндийн даатгалын санд учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Булган аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолт болон 2024 онд гэмт хэрэгт холбогдсон иргэдэд эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр гарч эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан иргэдийн судалгаа зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.*******ээс нийт 1,906,557 төгрөгийг гаргуулж 512,900 төгрөгийг хохирогч В.******* /РД: ИЦ75110178/-д, 1.393.657 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.*******оор дамжуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Эрхэмбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.*******ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.  

Шүүгдэгч Г.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жолооны хүрдний аваарын дэр нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах М.Баасандоржид даалгах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.*******эд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нь 5 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Г.*******ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Ж.Эрхэмбаяр нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ээс нийт 1,906,557 (нэг сая есөн зуун зургаан мянга таван зуун тавин долоо) төгрөгийг гаргуулж, үүнээс 512,900 (таван зуун арван хоёр мянга есөн зуу) төгрөгийг хохирогч Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг оршин суух В.******* /РД: ИЦ75110178/-т, 1.393.657 (нэг сая гурван зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин долоо) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.*******оор дамжуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жолооны хүрдний аваарын дэр нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ